antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 1 comment

Нацу башё: “Дэвжээн дээр шал өөр Хакүхо болдог”

нийтлэсэн Admin
146391020857417f408cf3f
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башёгийн 15-н өдрийн турш үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Нацу башёгийн тэргүүн бөхөөр Их аварга Хакүхо тодорч 37 дахь Эзэн хааны цомын эзэн болсон. Мөн тэрбээр өнөөдөр ёкозүна Какүрюүг давсанаар 12 дахь удаагаа 15 удаа уналгүйгээр түрүүлж  бас нэгэн амжилтыг ахиулав.
Өнөөдөр хоёр аваргын хоорондын барилдаан маш сонирхолтой болон Хакүхо аварга хүнд байдлаас дэвжээний захад Какүрюү аваргыг бярдаж эргүүлж мушгин 15 дахь даваагаа авсан.
Макүүчид хамгийн олон удаа өвдөг шороодолгүй 15 давж түрүүлсэн бөхчүүд.
1. Хакүхо 12?
2. Тайхо 8, Фүтабаяма 8
3. Китаноүми 7
3. Чиёнофүжи 7
5. Асашёорюү 5
Тэрбээр шагналаа гардан авсаны дараа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ” 15 хоног дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Цаашид улам хичээж барилдана” хэмээсэн юм. Мөн “Та яагаад тэмцээний эхнээс тийм хатуу ширүүн барилдсан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Дэвжээн дээр шал өөр Хакүхо болдог. яагаад тэгдэгээ өөрөө мэддэггүй” хэмээсэн. Дараагийн башёд тэрээр 1000 ялалт авах зорилготой байгаа гэдгээ хэлээд эхлээд сайн амрана гэсэн юм. 
Ийнхүү Хакүхо аварга өөрийнхөө тогтоосон Дээд амжилтыг өөрөө эвддэг болсоор удаж байна. 
Ч.Амар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • IRGEN (May 23, 2016 10:02:14 am )

    zov er hun sain bna

antalya rent a car