Нэг их удахгүй дараагийн Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэх Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Засгийн газар шийдэж дийлэхгүй асуудлуудаа араас ирэх нөхдүүдэд үлдээж таарна. За харин монголын нэр хүндийг гадаад ертөнцөд бишгүй унагасан “Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам.долларын өр ширийн асуудлыг нэг тийш нь шийдэх нь уг нь зохистой байгаа юм. “Хан ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газар өр төлбөрөө барагдуулахгүй луу унжаад байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлээд л байх юм. Харин манай Сангийн сайд Б.Болорын тухайд бол тийм мэдээлэл олж уншаагүй л гээд байх юм. Өр төлбөрт өгөх 70 сая ам.доллар бол байгаа гэх, тэгээд зарга нэгмөсөн шийдэгдэхээр шилжүүлэх гээд байж байгаа гэх, гэсэн мөртлөө тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг хэлж чадахгүй гэх. Сангийн сайдын тухайд тиймэрхүү л зүйлийг хэлж ярьж явна. Ямартай ч Монголын Засгийн газрын нэр сүр юм гэж бүр байхгүй боллоо л доо, хөөрхий.
Ер нь юу болоод өнгөрснийг эргэн өгүүлэхэд, Франц дахь Арбитрын шүүх дээр Монгол албан ёсоор ялагдаж, Канадын “Хан ресурс” компани манайхнаас 100 сая ам.доллар авах нь зөв гэсэн шийдвэр үзэглэгдсэн билээ. Тэд эхэндээ 200 саяыг, яваандаа 326 сая ам.доллар нэхэмжилсэн. Харин шүүх сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргах ёстой гэж үзсэн. Хэдийгээр нэхэмжилсэн мөнгөний хэмжээ буурсан нь сэтгэл тайвшруулах өнцөг байж болох ч, 100 сая ам.доллар бага мөнгө биш. Мөн улс орны нэр хүндийн асуудал гэж юм байж ирсэн. Нөгөө компанийн талаас ч Монголын Засгийн газраас мөнгөө авахаар албаны нөхдүүдтэй хэдэнтээ уулзсан байдаг.
Гэтэл хоёр дахь уулзалтыг хийхээр Монголд ирсэн “Хан ресурс” компанийн захирал Жим Доакийг “Blue skу” зочид буудлын өрөөнд амиа алдсан байхад нь олсон нь яах аргагүй анхаарал татсан мэдээлэл болж байсан билээ. Чамгүй төлбөрийг төлөх ёстой манай тал болоод компанийн хооронд ямар харилцаа үүсээд байгаа вэ гэдэг асуудал мэдээж энд гарч ирнэ. За ямарч байсан Жим Доакийг өвчний учир нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөөд байгааг энд тодотгоё.
Ер нь бол энэ заргад Монголын Засгийн газар ялагдах уу, ялаад гараад ирэх үү гэдэг нь өнгөрсөн оны дунд үе гэхэд тодорхой болох товтой байсан ч шүүх шийдвэрээ танилцуулалгүй чамгүй хүлээлгэсэн юм.
“Хан ресурс” компанийн зүгээс Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихлаа гэж асуудал үүсгэсэн юм. Тэгээд л Оросын “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулчихсан. Хэдийгээр Оросын Хууль зүйн яам Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх нутгийнхаа компанийн талд заргыг шийдвэрлэсэн. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжиран хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Хэдийгээр шүүх хуралд оролцсон ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ““Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лиценкийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан.” гэж байгаа ч, хэрэг дээрээ манай талд асуудал байхгүй биш байгаа. Учир нь нөгөөх ордыг нь түшиглээд Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компанитай хамтарсан “Дорнод Уран” үйлдвэрийг цаасан дээр байгуулчихсан. Түүнчлэн “Хан ресурс”-ын зарга бүрэн шийдвэрлэгдээгүй байхад энэ төсөл ажил болно гэдэг боломж муутай нь эхнээсээ эрхбиш ойлгогдож байсныг хэлэх хэрэгтэй. “Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн юм.
Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Төв Азийн Уран компанийн 58 хувь “Хан ресурс”-ын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар олон улсын шүүхэд дуудагдах замаа шулуутгасан юм. “Хан ресурс” компанийн зүгээс “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирч ирсэн билээ.Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8 хувийг, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэх.
Харин “Хан ресурс”-ын зүгээс манайхыг буруутгаж ирсэн. Монголын Засгийн газар “Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь “Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн нь “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм. Түүнчлэн “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно” гэж албан ёсоор мэдэгдэж байсан.
Харин Цөмийн Энергийн Газраас “ Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресурс” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийдөө талууд бие биедээ ийм маягийн гомдолтой байсны араас шүүх хурал болсон. Улмаар Арбитрын шүүх албан ёсоор шийдвэрээ гаргахад, Монголын Засгийн газар ялагдаж, Канадын компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон. Хэрэв манай Засгийн газар 100 сая ам.долларыг төлөхгүй бол Нью-Йоркийн конвенцийн дагуу асуудалд орж таарахаар байгаа гэх мэдээлэл анх байсан. Энэ нь Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай НҮБ-ын Олон улсын бага хурлаас гаргасан конвенц юм. Гэхдээ манай албаны нөхдүүдийн хэлснээр давж заалдах завсар бас бидэнд үлдсэн гэж байсан бөгөөд одоо байгаа мэдээллээс үзэхэд тэр аргаараа л үзээд байгаа юм болов уу даа. Гэвч нөгөөх “Хан ресурс” нь манайхны эсрэг сөрөг мэдээллээ хийгээд л байна.
Э.Болор
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Даваа (May 20, 2016 8:23:27 am )
Арбитрын шүүх шийдвэрээ гаргаж Монголын Засгийн газар ялагдаж, Канадын компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон улсынхаа нэрээр тоглож буй АН, МАН арай ч дээ. Олон улсад нэр нүүрээ алдахаасаа өмнө өгчөөсэй билээ. Мэдээж ард түмний л халааснаас гарах эд шүү дээ
-
гавар (May 20, 2016 8:27:57 am )
Нэг их удахгүй дараагийн Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэх Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Засгийн газар шийдэж дийлэхгүй асуудлуудаа араас ирэх нөхдүүдэд үлдээж таарна. За харин монголын нэр хүндийг гадаад ертөнцөд бишгүй унагасан “Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам.долларын өр ширийн асуудлыг нэг тийш нь шийдэх нь уг нь зохистой байгаа юм. сайхан билэг гуй ай тэгээд ичэхжггүй засгийн газарлуугаа энэ бүх асуудалаа шийдүүлэх гээд байгаан биш үү?
-
ард (May 20, 2016 8:34:58 am )
ашиг хонжоо хайсан хэдэн хулгайч луйварчдын хийсэн ялыг ЗГ үүрээд л, төлбөрийг төлөөд л байдаг, өмнө бас л иймэрхүү маргаантай асуудалд ялагдаад төлбөр төлсөн. өмнөх гэрээ хэлэлцээрээ уландаа гишгэлж хэн илүү мөнгө амалнав түүнд үйлчилдэг, луйварчдын хийж байгаа ажил шү дэ. тэр муусайн луйварчдаар өөрсдөөр нь төлүүлбэл барана. луйварчдын ялыг монголын ЗГ үүрэх ёсгүй
-
Saikhanbilgee (May 20, 2016 8:36:20 am )
Gatsuurtiin asuudal dahin garlaa terchin bidnii talkh shu de ouy tolgou, gatsuurt bidnii talh bolood bn
-
Saikhanbilgee (May 20, 2016 8:37:08 am )
yah gej tedniig orldood bn ater huhdiig , shuuhiign zogsoo
-
Anonymous (May 20, 2016 8:48:59 am )
Гадаад өрүүдээ офшор данстангуудаас авч төлүүлэх хэрэгтэй. Монголын баялгийг зарж идсэн мөнгө шүү дээ.
-
Туулай (May 20, 2016 8:52:53 am )
сАЙХАБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙД БОЛООД МОНГОЛ ГЭДЭГ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ОГЦОМ УНАЖ ЭХЭЛСЭН ДУБАЙД ЯМАР ГЭРЭЭ ХИЙСНИЙГ МЭДЭХ ХҮН БНА УУ манан гэж энэ үлгэрийн далай шиг намаа МОНГОЛЫН төрд дахиж бүү ойртуул МАХН салж унасан слаа маханцарууд
-
Anonymous (May 20, 2016 8:53:12 am )
Bayriin zasgiin gazriin ued tsutslagdsan,orosuudtai niilj .
-
Лүндэг (May 20, 2016 9:00:45 am )
Сайханбилэг ЕСайд болоод дээшилж дэвжсэн зүйл гэж бараг алга.Гадаад явж баахан ӨР тавьж ирчихээд л тэрнийгээ нэг их гавъяа мэтээр бахархалтай нь аргагүйгээр ярьж явахаас өөр юу ч хийсэнгүй.Улсын нэр хүнд Олон Улсад уначихаад байхад сөрөг арга хэмжээ гэж юу ч авсангүй.
-
Мөнгөө (May 20, 2016 9:06:56 am )
Шийдлийн ЗГ,Шинэчлэлийн ЗГ гэж 2 засгийн нүүрийг үзэхдээ улс орны гадаад нэр хүнд ,дотоод хүчин чадавх урьд байгаагүйгээрээ унасан.Дээрээс нь болоогүй хэдэн бондынхоо өрийг яаж ямар эх үүсвэрээс төлөх нь мэдэгдэхгүй нэг ийм жингүүдлийн байдалтай л дуусах нь дээ.
-
NN (May 20, 2016 9:08:05 am )
SAIHANBILEGIIN SHIIDLIIN ZASGIIN GAZAR LUIWARIIN ZASGIIN GAZAR BOLSON ARD TVMNII AMIDRAL ODROOS ODORT DOROITOJ OR ZEEL TATWARIN DARAMTAND ORJ AJILGVICHVVD NI NEMEGDSEER BNA MANAN-IINHNAAS TOROOS TORSON TERBUMTNUUD NEMEGDEJ OPSHOR DANSTUUD N OLSHIRSON
-
БАЯРАА (May 20, 2016 9:09:05 am )
ТӨСВИЙН АЛДАГДАЛ ИХСЭЖ ӨРИЙН ХЭМЖЭЭ 21 ТЭРУМ ДОЛЛАРТ ХҮРЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ ЭДЙИН ЗАСАГ УРУУ ЯВЖ БАЙГАА ЗЭРЭГ ЕРӨНХИЙ САЙД ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ БОЛОХЫГ ХАРУУЛСАН ОН БОЛЛОО ӨРИЙГ ӨГЛӨГ ГЭХ ЗЭРЭГ ОЛОН СОЛИОРЛУУД ИХЭЛЛЭЭ БАЯРЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТОЛГОЙЛЖ БАЙХАД БАЯРЦОГТ ТЭРГҮҮТЭН ОВУТОЛГОЙГ ЗАРЖ ИДСЭН ЗЭРЭГ АН МАН 2 НИЙЛЖ ЯАЖ УЛСЫГ САМАРЧ БАЙГААГ ХАРСААР СУУХУУ СОНГУУЛИЙН ДАРАА 2 НАМ ДАХИН ГАРЧ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВБАЛ УЛС 5-10 ЖИЛИЙН ДАРАА КОЛОН БОЛОХ 7 САРЫН 01 ДАВТАГДАЖ УКРАЙНШИГ БОЛОХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО
-
Од (May 20, 2016 9:14:35 am )
Шинээр байгуулагдах УИХ ЗГазар ч бараг л дампуурах шахсан улс авах нь тодорхой боллоо.МАНАН-ын олигархуудын тарьсан балгаас болж улс орон,ард түмний амьдрал өдөр ирэх тусам муудаж байна.Энэ амьдралдаа дахиж МАНАНс нэг ч хүнийг сонгохгүй.
-
бат (May 20, 2016 9:16:46 am )
АН монголын нэр хүндийг гадаад оронд бүр унгаж байна хэрвээ шүүхийн шийдвэр гарвал 100 сая ам доллар төлөхөөс араггүйд хүрнэ байна шүү дээ
-
сугар (May 20, 2016 9:30:41 am )
Ардчилал нэрээр монгол улсын нийгмийн бусинуулж бүр гадаад оронд нэргүй болгож байж эрх чөлөө, шударга ёс гэж олон юм ярьж ардчилсан орон боллоо гээд 20 гаруй жил явлаа ш дээ… Тэр шударга ёсоо хээл хахууль, авилга болгон хувиргасан энэ ардчилалийг өөрчилж сонгуулийн хувьсал хийх болсон байна
-
сараа (May 20, 2016 9:31:27 am )
АН төрийн эрхийг авсны хор гай үргэлжилсээр байх юм үнэн хар энергитэй хар мөртэй нам шүү олон албан газрын үүдийг хааж олон иргэдийг ажилгүй болгож нуруун дээрх ачааг нь хүндрүүллээ тоочоод байвал олон гай байгаа шүү муу муухайг чинь дуудаад байхаар уур хүрээд байна зүгээр л арилаад өг л дөө
-
Соуза (May 20, 2016 11:26:01 am )
Тэгээд танай Ардын нам илүү юмуу хуцваа
-
-
Гоолингоо (May 20, 2016 9:32:03 am )
“Хан ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газар өр төлбөрөө барагдуулахгүй луу унжаад байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлээд л байх юм. Харин манай Сангийн сайд Б.Болорын тухайд бол тийм мэдээлэл олж уншаагүй л гээд байх юм. Өр төлбөрт өгөх 70 сая ам.доллар бол байгаа гэж байна. Арай ч дээ сонгуулийн зардалдаа 3.4 тэрбум төгрөг төсөвлөж байхаар өрөө дөрөөч. Сайханбилэгээ хариуцлагаа хүлээгээд огцорвол таарна.
-
zochin (May 20, 2016 9:38:12 am )
Монголын эдийн засаг дахь гэнэтийн өсөлтийн дараахь их уналтын хүнд үеийг энэ залуу л нуруундаа үүрэх ёстой байж дээ. Юу ч гэж түүнийг муулж тэр яаж ч женко болон бусад хүмүүстэй байлдаж энэ тэр болсон бай энэ л үнэлэлт түүний нэрнээс хэзээ ч арилахгүй
-
jjifkjefherko (May 20, 2016 9:42:19 am )
ene zasag toroo udirdaj chadhaa baijee arai denedvv yumaa odoo mongol ardiin huwisgalt namaa demjih tsag ni boljee
-
үүлэн (May 20, 2016 10:05:53 am )
Ард түмэн ардчилалыг эрх чөлөө шударга ёс гэж ойлгодог … эрх чөлөөг эдэлж байгаа ч шударга байх явдлыг бүрэн утгаар нь мэдрэхийн тулд АН-ыг сонгосон энэ дөрвөн жилд шударгаар явсан бүтсэн юм гэвэл бараг олдохгүй биз ард түмэн АН-ыг өрөөр л санан дурсах болж байна даа
-
Anonymous (May 20, 2016 10:56:45 am )
Naaduul chn gudarch2 bgaad daraagiin zasgiig uuruu uchraa olood tul gj hooson dans uldeeh gj bgaa yum
-
Anonymous (May 20, 2016 11:04:56 am )
Mongoliin uls tor aalznii tornooso hezee ch salahgui
-
Anonymous (May 20, 2016 11:05:35 am )
Mongoliin uls tor aalznii tornooso hezee ch salahgui ..
-
Anonymous (May 20, 2016 11:06:58 am )
Mongoliin uls tor aalznii tornooso hezee ch salahgui …
-
Anonymous (May 20, 2016 11:07:17 am )
Mongoliin uls tor aalznii tornooso hezee ch salahgui ….
-
Anonymous (May 20, 2016 11:07:38 am )
Mongoliin uls tor aalznii tornooso hezee ch salahgui …..
-
Зочин (May 20, 2016 11:31:28 am )
АН-ын лидерүүд эх орон газар шороо өөрийн хөрөнгийг яаж улам нэмэгдүүлэх вэ гэдгийг дөр шөнөгүй бодож байгаа болохоос Монголын Ард Түмний амьдрал огтхон ч хамаагүй. Сонгууль дөхөөд ирэхээр ард түмэндээ хайртай болоод бүтэхгүй баахан амлалт тарааж ард түмнээ жинхэнэ хошигруулаад сурчихсан гадны хөл гарууд
-
Ансаак (May 20, 2016 11:34:20 am )
Урд зүгийн Уянга авгай эх оронч дүр эсгээд эх орныхоо нэр төрийг хорлоод байгаа юм биш үү. Зөвхөн Сайханбилэгт хорссон хорслоо ингэж эх орондоо гаргаж болохгүй. Шалгадаг газар нь шалгах хэрэгтэй.
-
иргэн (May 20, 2016 5:59:05 pm )
Юун ч өчүүхэн зүйлээр улс төр хийх юм бэ.Бичигч таны хайртай МАНын чинь хйисэн ажил шүү дээ
-
zochin (May 20, 2016 7:17:59 pm )
yls ornoo uudtei avaad yavj chadahgvi baij yrdah tur ydirdlaga ryygaa nylimdag ylsyyd ichij vhmeer lalaryyd
-
eh oronch (May 20, 2016 9:30:44 pm )
eneorond oruulsan nohduudtei hezee haruitslag yarih um bee ard tumeeen Bayar, altanhuyag,saihanbileg terguutei humuusiig sain shalgah heregtei arai dendlee ene humuus 2 hoer jileer n huvaaj ideed l
32 Comments