antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 9 comments

Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч

нийтлэсэн Admin

1009933_422518291190404_1852810777_n-300x200Увс аймгаас УИХ-ын зөөлөн сэнтийд хоёр дахиа заларч буй хүн бол Б.Чойжилсүрэн хэмээх гишүүн билээ. Хуралдаа суудаггүй, хууль баталдаггүй энэ гишүүн хааяа нэг “үүлэн чөлөөний нар” шиг хуралдаа сууж харагддаг. Тиймдээ ч ийм гишүүн байдаг юм уу гэж хүмүүс их асуудаг. Хуралдаа суух нь битгий хэл хууль ч санаачилж үзээгүй эрхэм гишүүн өнгөрсөн 8 жил Увс аймгийг төлөөлж УИХ-д суухдаа яг юу хийв.

Байхаасаа байхгүй нь их, байсан ч байхгүй юм шиг байдаг түүнийг зарим нь УИХ дахь “хэлгүй” Кароля, “хөлгүй” тэргэнцэртэйгээ хамт байна ш дээ хэмээн цаашлуулдаг. УИХ-д энэ мэт “хэлгүй” Каролянууд байдаг ч дөрвөн жилийн эцэст хэлд, хөлд зэрэг ордог уламжлалтай.

Харин сайхь Б.Чойжилсүрэн 8 жил болоход яагаа ч үгүй байна. УИХ-аас гараад бизнесээ сайн цэцэглүүлдэг ч улстөрч хүн байхад арай л тохирохгүй хүн байна. Увс аймгийг бүтэн 8 жил хэлгүй, дүлий хүн аятай “төлөөлчихөөд” дахиад дөрвөн жил төлөөлөх гэнэ. Увсыг 12 жил “хэлгүй, дүлий” хүн төлөөлөх юм гэж үү. Увсын сонголт энэ юм гэж үү. Одоо нэг хэлтэй устай, хөлтэй хөгжөөнтэй, хүний өмнө үгээ хэлж чаддаг, нүүр лүү нь эгцэлж байгаад аймгийнхаа эрх ашгийг тулгаж чаддаг тийм л сэргэлэн цовоо, зоригтой, нэр цэвэр улстөрч хэрэгтэй байна. Цаг нь ч болж.

Итгэлээ хүлээлгэж ээжүүдийн сэтгэлийн цагаан сүү, аавуудын амжилт хүссэн хулсан ташуураар урам авчихаад ингэж хугалахгүй ээ. Аймгийнхаа сонгогчдын өмнө хэлэх үг, хийсэн үйлдэлгүй Б.Чойжилсүрэн өнгөрсөнд хугацаанд яг юу хийв, ямар хууль санаачлав, хэдэн удаа хуралдаа суув гэдгийг эргээд нэг тунгаая. Улаанбаатар хотод чанартай, чанаргүй баахан барилга барьж, орон нутаг бүрт ухаж төнхөж уул уурхайн компани л байгуулсан байна. Ингэж явахдаа Тост, Тостын бумбын нуруу хэмээх “тос даасан” ашигтай газрыг яаж зүгээр орхихов, хамгийн том ашиглалтын лицензийг авчээ. Тиймдээ ч Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд сэжиглэгдэж, барилга дээрээс унаж нас барсан түүн шиг олон сайхан залуусын хэрэгт буруутгагдсан. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр ашиг л олохыг урьтал болгохоос хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй байна.

Өдгөө Б.Чойжилсүрэн Увсаас дахиад сонгогдоно хэмээн дүрдээ итгэчихсэн яваа. Тиймдээ ч хэдэн төгрөг цацаад гараад ирчихнэ хэмээн бодож байгаа. Увсынхны сонголт, аймгийнхных нь итгэл ийм хямдхан байсан юм гэж үү.

Төгс

Эх сурвалж: Ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (May 19, 2016 5:07:16 pm )

    MAH- d iim mongonii luivarzdaas oor songood yvyylzix xun ene namd MAH-D BAIKHGUI. YSTOI UNEXEER SHIVSHIG BN NAN DAA.

  • Anonymous (May 19, 2016 5:17:05 pm )

    Улсын Их Хурал хууль хэлэлцдэг байгууллага, хуралдаа суудаггуй, дуугардаггуй, компанийхаа ажлыг л амжуулж суудаг гишуунд энд орон зай байхгуй, хэдэн тугрэг хаяж гарч ирчихээд сонгогчдын тулээ дуугардаггуй хун хэрэггуй

  • ЗОЧИН (May 19, 2016 10:06:08 pm )

    НАРАНХҮҮ ГЭЖ НЭГ МАЛ БНА.

    • даш (May 20, 2016 8:28:54 am )

      наранхүү гэдэг гишүүн байдаг билүү

      • Ажиглагч (May 23, 2016 7:16:17 am )

        Дундговийнхон өөрсдийнхөө дотроос хамгийн боловсролтойгоо гаргасан тэр хүн шүү дэээ.

  • Соуза (May 19, 2016 11:33:12 pm )

    Миегомбын Энхболдоос улаанбаатрын хамаг л газрын авсан дөрвөд шүү дээ

    • Lkhagva (May 20, 2016 5:29:38 am )

      Gazraa butsaaj avna .2016 songuulid Jagaaiin nam ylnaa

  • Lkhagva (May 20, 2016 5:25:40 am )

    Lkhvasumbereliig aluulahiig zahialagch shuu der.Uvs aimgiinhan ta buhen Ene aluurchiniig songohgui biz gej naidna

  • Балт (May 20, 2016 10:45:23 am )

    МАН .ЭНЭ ӨГӨР БАЯДЫГ ДАХИАД ДЭВШҮҮЛЭЭД ҮЗЭЭРЭЭ ..ЦЭНГЭЛДЭХ ОРЧМЫН ХАМАГ ГАЗАР ХӨЛ ГИШГЭХ ЗАЙГҮЙ БОЛЛОО ..ПЯЗДАА .УВСДАА ОЧИЖ ШАВАРАА ОВООЛДОО .ХАЛХЫГ ХШЙС ТЭМТРЭХ ГЭСЭН ГАЛДАН БОШГОТЫН ШАВХРУУ МИНЬ

antalya rent a car