antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 5 comments

400 сая төгрөгийн азтан болсон гэх А.Цэенпилд эрүү үүсгэн шалгана

нийтлэсэн Admin

TSSEEНэмэгдсэн өртгийн албан татварын  400 сая төгрөгийн азтантай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд сүүлийн өдрүүдэд гарах болсон. Тэгвэл өнөөдөр Гааль татварын ерөнхий газар  болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Албаны нөхдүүдийн мэдээллээс хүргэхэд А.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэв. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог гэлээ.  Тэр  дагуу шалгалт хийж үзэхэд хуурамч болохыг аль хэдийнэ  тогтоосон байхад А.Цэенпил гэх иргэн одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгаа хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн ГТЕГ-ын хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас  иргэн А.Цэенпилээс тодруулга мэдээлэл авсан гэнэ.

Иргэн А.Цэенпилийн тухайд  400 сая төгрөгийн азтан болж, баримтаа бүртгүүлтэл намайг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзээд цагдаагаас 2.5 жилийн ял өгнө гэсэн хэмээн хэлж ярьж байгаа. За харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг ч гэсэн хавсаргах болно” гэв.

400 саяын азтан болсон гэх өөр нэг хүн бий. С.Алтанзул гэх иргэн 400 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн  гээд байгаа.  Тэгвэл С.Алтанзулын баримтны  QR код арилсан учраас үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа гэж байна.  ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлэхдээ НӨАТ-ын баримтыг хуурамчаар болон дуурайлгаж үйлдэх ямар ч боломжгүй гээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (May 19, 2016 5:57:05 pm )

    malnuud. AN TATWARTAI SUNEJ ALGA BOLOOSOI. huwiin hewshiliin zug dairsan teneg zasag.

  • Anonymous (May 19, 2016 8:13:59 pm )

    ardchilsan hulgai ardchilsan tatvar ardchilsan emgenelt jvjig 26 jil toglolooo 26 jiol vs zaslaa elbegdorj ..mongol deerdsenvvv …..

  • irgen (May 19, 2016 8:36:37 pm )

    luivarchin avgai bna,odoo eruu uusgen shalgana geheer shees ni savirch yavaa biz luivarchid

  • Zi Enhbold (May 19, 2016 8:37:05 pm )

    AN hoorhii doo notiin butsaan olgolt gej shou hiigeed l toriin erhiig dahij abah geed l ih shou hiigeed nogoodohdoo oorsdoo unaad l ard tumnii bulai bolj baina daa ta nar gazartai tegshlegdehee medehgui l baina orobdomoor yu daa alingaa aldaj baina daa

  • Anonymous (May 20, 2016 10:31:40 am )

    Над муусайн Луйварчиддаа эрүүгийн хэрэг ҮҮСГЭ. Харваас Залилан хийх шинжтэй авгай байна. Эрүүгийэ хэрэг үүсгээд Шоронд хатаагаад сайн Хашраагаад муусайн Луйварчдийг.

antalya rent a car