Сэтгэл хийгээд үйлдэл зөв бол аандаа л айл гэрийн амьдрал өсч дэвждэг хэмээн Монголчууд бид ярьдаг даа. Мэдээж тэгээд хөдөлмөрч, дайчин байвал бүр л гэрлийн хурдаар сайн сайханд хүрэх нь дамжиггүй. Тэгвэл яг л тийм замналаар замнаж өдийг хүрч, Монгол түмэндээ үлгэрлэн яваа нэгэн гэр бүл бол Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэнгийнх юм. Жирийн л нэг тээврийн жолоочоос сайхан амьдралыг босгосон Д.Долгорсүрэн заан гэргий Х.Пүрэвбадамынхаа хамтаар үр хүүхдүүдээ зөв хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлснийг нь Монголчууд мэднэ. Тэрчлэн бөхийн босоо цагаан хийморьт ивээгдсэн гэр бүл гэж эднийхийг тодотгоход яг тохирох юм. Учир нь дөрвөн хүү нь дөрвүүлээ бөхийн спортод хамаатай хүмүүс юм.
Ууган хүү Д.Сугаррагчаа нь залуудаа шаггүй барилдаж явсан бол удаах хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъябазар билээ. Харин дараагийн хүү Д.Сэржбүдээ нь Монгол Улсын начин бол бага хүү Д.Дагвадорж нь мэргэжлийн сумогийн хүчит их аварга. Бүгдээрээ л спортоор хичээллэж, тэсвэр хатуужил, зөв төлөвшилтэй болцгоосон аавын хөвгүүд хувь амьдрал дээрээ бие биетэйгээ тунчиг эвтэй гэдэг нь гэр бүлийн бизнес болох “АСА” группынхээ үйл ажиллагааг тун хариуцлагатай сайн авч яваагаас нь харагддаг. Тэрдундаа Д.Сэржбүдээ эрхмийн тухайд өнгөрсөн жилүүдэд “АСА” группын захирлын албан тушаалыг хариуцлагатай хашиж ирсэн байдаг. Тэрчлэн Монголын бизнесийн талбарт хүчин зүтгэж ирсэн тэрээр “монголчууд бид цөөхүүлээ ч технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн гэж боддог” хэмээн ярьсан нь бий. Тэрээр технологи болон өндөр чанараар дэлхийд брэнд болсон Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй YOKOHAMA RUBBER компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад албан ёсоор борлуулах эрхтэй “ҮТМ Мongolia” ХХК компанийн Үүсгэн байгуулагчийнхаа хувиар тийн өгүүлсэн байдаг.
Сэтгүүлч түүнээс “Та ямар учир шалтгаанаар машин техниктэй холбоотой бизнес эрхлэх болсон юм бэ?” хэмээн асуухад “Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Аав минь жолооч, ээж минь санхүүч. Хоёулаа л насаараа тээврийн байгууллагад ажиллалаа. Би хүүхэд байхаасаа л машинд явж, элдэв техниктэй зууралдаж өссөн. Бага байхад аав минь машин тэргээ янзлахдаа намайг хажуудаа байнга байлгадаг сан. Одоо эргээд л өнөөхтэйгээ зууралдаж байна. Бодоод байхад хүүхэд байхаасаа л би инженер технологи талдаа илүү сонирхолтой байж. Ер нь хүн өөрийн сонирхолтой, дуртай зүйлдээ илүү сэтгэл гарган ажилладаг юм шиг.” хэмээн өгүүлснийг нь уншиж байлаа. Тэгэхээр Д.Сэржбүдээгийн тухайд өөрийн дур сонирхолтой, хийхийг хүссэн зүйлдээ сэтгэлээ гаргаад, хийж яваа хүн гэж ойлгох нь зөв биз.
Гэтэл түүнийг УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр боллоо, аавынхаа төрсөн нутаг Өвөрхангай аймгаас өрсөлдөхөөр боллоо гэхчлэн мэдээллүүд гарах болсон. Тэгвэл Д.Сэржбүдээг үнэн хэрэгтээ УИХ-д нэр дэвших ямар ч бодолгүй гэдгийг, өөрийнх нь байх ёстой газар улстөр биш гэж үздэгийг сайн мэдэх хүмүүс нь хэлж ярьж байгаа юм. Тэрээр МАХН-д элсэж байсан ч, өнгөрсөн оны сүүлээр тус намаас албан ёсоор гарсан юм байна. Түүнд хийх ажил улстөрөөс өөр салбарт их байгаа гэж тэр үзэж буй учраас зарим хэвлэлээр бичээд байгаа шиг сонгуульд нэр дэвших гээд нойргүй хоноод байгаа юм ер байхгүй ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир
Холбоотой мэдээ
-
ЗССС (May 19, 2016 2:20:25 pm )
УГААСАА ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ. ЭДГИЙХЭН ЗҮГЭЭР БАЙЖ БОЛДГҮЙМУУ
УЛС ОРОНДОО ГАЙ БОЛООЛ СУУДАЛ БӨГЛӨӨӨӨӨӨЛ ЮУ ХИЙНЭ. ТЭР СУМЪЯАБАЗАРЫН ОРОНД АРАЙ ДЭЭР НЭГ ХҮН БАЙВАЛ ЮМ ХИЙНЭШДЭЭ.-
zochin (May 19, 2016 3:03:29 pm )
Ene zaluu ikh sainzaluu.
Zorigtoi hiij buteej baigaa zuiliig harahad ekh orondoo tustai zuil ikh hiij bgaa.
Amjilt husiye!
-
2 Comments