“Галзуу бус”: Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” бус ихэд даруухан хүүхэд байсан гэдэг. Хичээлдээ нэлээд сайн, хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн. Тэгэхээр багаасаа л авьяас нь илэрсэн байх нь.

“16 нас”: Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байв. Тэр үеэсээ л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.

“Од”: Дунд сургуульд байхдаа аль хэдийнээ олонд танигдсан байв. Залуусын захиа зуу, зуугаараа цуварсаар. Яаж танигдсан гэхээр 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад, “Баян Монгол” чуулгад дуулж эхэлснээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байжээ. Тэр үеийн “од” охин.

“Эргэж ирэхдээ”: 1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явжээ. Эргэж ирэхдээ багын даруухан зангаа гээж, гал цогтой дуучин болчихсон байв. Энэ зурган дээрээс харагдаж байгаа байх. Тэрбээр бие даасан уран бүтээлээ жинхэнэ утгаар нь 1990-ээд оноос хийж эхэлсэн гэж хэлж болно.

“Эрос №1”: Манай оронд “body art” нэлээд дээр хөгжсөн байх нь. Уран сайхны зураг. 1996 онд “Эрос №1” хэмээх анхны цомгоо гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирчээ.

“Non stop”: Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргав. Энэ цомогт багтсан зарим дуу нь тэр үедээ “будаа” болгож байлаа. Жишээлбэл, “Зөвхөн тэр хайрандаа”, дуучин Маркатай хамтран дуулсан “Үггүй мордсон чи минь”, “Хайрлахын цаана” гэх мэт.

“Шинэчлэл”: “Non stop” үргэлжилсээр 2001 онд “Чи минь” хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч аялагддаг дуунууд нь орсон юм. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх хоёр цомгоо гаргасан юм. Мөн дууныхаа клипэнд нэлээд шинэчлэлтийг авчран барууны өнгө аясыг нэвтрүүлж өгсөн нь олонд их таалагдсан. Клипний зураг авалтын үеэр.

“Миний шинэ орон зай”: Тэрээр 2003 оны аравдугаар сарын 30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоо тоглосон. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт хийж байсан. Алдарт дуучин Крис Норманы хамт.

“Соёл эрдэнэ”: Чуулгын уран бүтээлчидтэй.

“Элч”: Түүнийг НҮБ-ын “Хүүхдийн сангийн” элч дуучин гэдгийг нь хүн бүр мэднэ. Мөн өнчин, ядуу, тахир дутуу хүүхдүүдийн боловсрол, амьдралын асуудалд анхаарлаа хандуулан туслахаар “Ариун сэтгэл” санг байгуулан үйл ажиллгаагаа явуулдаг. Дуучин Аминагийн хамт.

“Дэмжигч”: Түүний нөхрийг “Ноёд” группын захирал Г.Буяндорж гэдгийг бараг хүн бүр мэднэ. Аль болох гэргийнхээ уран бүтээл, ажил хөдөлмөрийг дэмжиж ажилладаг сайн хань.

“Хүүхдүүд”: Хүүхүүдтэйгээ

“Одууд”: Нэгэн үеийн “одууд” гэгддэг Ж.Алтанцэцэг, Б.Сарантуяа, Б.Ангирмаа, Т.Ариунаа хэмээх дуучид маань Монголын рок, попын эмэгтэй дуучдын нэр хүндийг авч явсан билээ.

“V.I.P”: Энэ зураг Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна. Т.Ариунаагийн хувьд салбартаа яалт ч үгүй V.I.P.
www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
GTA SAN ANDREAS şifreleri (September 07, 2013 11:44:36 pm )
474372 818136A extremely informationrmative post and lots of truly honest and forthright comments made! This definitely got me thinking a great deal about this issue so cheers a great deal for dropping! 312267
-
Iphone (September 10, 2013 5:35:53 am )
20528 932320Glad to be 1 of several visitants on this awful internet site : D. 968916
-
Andrew A. Sailer (September 12, 2013 1:50:41 pm )
I just want to tell you that I’m new to blogs and honestly loved your blog. Likely I’m want to bookmark your blog . You absolutely have good well written articles. Many thanks for ***ring your web page.
3 Comments