antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 12 comments

Х.Төмөрбаатар: Ц.Элбэгдорж бид хоёр жинхэнэ утгаараа од болж явлаа

нийтлэсэн Admin

520786873067201605190012

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” зэрэг  хитийн эзэн бол МУГЖ  Х.Төмөрбаатар билээ. Урлагийн төлөө хэдэн үеэрээ цохилох зүрхээ зориулж яваадаа тэрээр бахархдаг. Нэгэн үе гэр бүлийн хүн нь хүндээр өвчилж, амьдралын хатуу хөтүүг чамлахааргүй амсаад авсан нь бий.

Дал, наяад оны  залуусыг байлдан дагуулж, одооны яриагаар тухайн үедээ  од явсан аатай эр Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Дараа нь хуучнаар ЗХУ буюу Украйны Львов хотод хөгжмийн сургуулийг эстрадын дуучнаар төгсч байсан гэдэг юм. Энэ тухайгаа “Бидний оюутан ахуй үед манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Львов хотын цэргийн дээд сургуульд суралцаж байсан юм. Их сонин түүх байгаа биз. Гэхдээ Ерөнхийлөгч маань миний дараа төгссөн юм. Тэр утгаараа Ерөнхийлөгчтэй нэгэн үед хамтдаа суралцаж байсан цаг мөчөө дурсаж өөрөөрөө хааяа бахархаж явдаг” гэжээ.

Цааш нь “Яахав, тухайн үедээ ардчилал дөнгөж эхэлж байсан. Ерөнхийлөгч маань ардчилсан хувьсгалыг эхлүүлж, миний уран бүтээл ард түмэнд хүрч жинхэнэ утгаар бид хоёр одоогийн хэллэгээр, од болж байсан үе шүү дээ. Тэр үед Ц.Элбэгдорж надад, чи манай ардчилсан намд элсвэл нэг их буруудахгүй шүү гэж хэлж байсан. Тухайн үедээ би ямар ч нам энэ тэрд элсэх сонирхолгүй байсан. Гэхдээ яахав, ёсоороо залуучуудын эвлэлийн гишүүн байлаа шүү дээ. Тэрнийгээ хамгаалж анх удаа ЗХУ-ын Сочи хотод болсон олон улсын эстрадын дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж Монголынхоо нэрийг сайнаар дуурсгаж л явлаа” хэмээн дурсамж хөврүүлсэн нь түүний хувьд өөр нэгэн бахархал болон үлджээ

 

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (May 19, 2016 12:21:57 pm )

    Яанаа яг авгай шиг харагдлаа шд

    • Mongol (May 19, 2016 3:08:31 pm )

      harin tiin, hoorhii heleed ogoh hyn baihgui um baih daa, yag emegtei huvzaslachihjee.
      Duuchinii huvd mundag saihan duuldag hyn , odoo duuldag umuu?

      • Mongol (May 19, 2016 3:10:50 pm )

        Elbegdorj gehguigeer ooriigoo yarisan bol ilyy baisiin, Ooroo jinhen od shyydee,
        Hogshirson l baina, baigaliin jam hench toirch garahgui

  • баагий (May 19, 2016 12:30:09 pm )

    Энэ Төмөрбаатар арай солиороогүй биз дээ. Элбэгдорж 1983-1988 онд Львовт сурч байсан.Х.Төмөрбаатар Львовын консерваторт сурч байгаад 1973 онд төгсөж чадалгүй хөөгдсөн. Тэгэхээр энэ хоёр нөхөр яаж хамт сурч байсан байж таарах вэ? Тэр үеийг мэддэг хүмүүс чинь ихэнх нь амьд сэрүүн байгаа шүү хө. Харин нэг хотод сурч байсан гэдгээрээ бахархаж болноо. Энэ хоёр хийтэй нөхөр хамт сурч байсан гэж бие биеэ хөөргөж доргиож явдаг юм байх даа. Элбэгдорж нэг удаа “монголоос би анх удаа цэргийн алба хааж байгаад цэргийн сургуульд явж байлаа” гэж хадуурч байхыг сонссон. Элбэгдоржоос өмнө 1967-68 оноос л хугацаат цэргийн албан хаагчдаас ЗХУ-ын цэргийн сургуульд сонгон шалгаруулж явуулдаг байсан. Төгсөгчдөөс төрсөн генерал хурандаа нар олон бий дээ. Жаахан баримжаатай ярьж баймаар юм.

    • Anonymous (May 19, 2016 1:52:01 pm )

      Зөв шүү, баримжаатай хошгирохгүй дээ

  • зочин (May 19, 2016 1:34:54 pm )

    Үнэхээр ,70-80-д онд ОД байсан шүү, одооныхоор бол….зэрэгцүүлэх хүн олдохгүй байнаа..Баянмонгол,Соёлэрдэнийг гүйцэх хэмжээний том хамтлаг байсан биш,бужигнуулж явсаан ,хөөрхий, залуусыг, бидэндээ дэлхийн Од-ууд шиг л байсийм,хотын гоё ч залуу байлаа, одоо хөөрхий,,Эрийг нас ,уулыг цас гэдэг шиг болж дээ.

  • Anonymous (May 19, 2016 1:41:12 pm )

    Ene yamar sonin hun be?

  • Төг (May 19, 2016 2:07:25 pm )

    Үэнхээр л тэр үедээ од байсан. Элбэгдорж гээд л ярихаар хэцүү санагддаг болж дээ. Хүн худлаа хэлж болно. Гэхдээ баримжаа гэж нэг юм байдаг. Бид ийм л ЕрөнхйЛӨГЧТЭЙ БОЛЖ ИНГЭЖ ХЭЦҮҮДЭХ ГЭЖ ДЭЭ

  • zochin (May 19, 2016 6:27:29 pm )

    Jaahn tsag hugtsaani barimjaa aldaa yuda. Tumurbaaatr gdeg duuchin dahin davtagdashgui aviyastan odooch iim er duuchin estradad turuugui elbegdorj bol basl sainch muuch ulsiin. Ezen haan shuu bid uursduul songoson

  • zochin (May 20, 2016 1:47:13 pm )

    huurhii yumtai bolchoo yu hyisee soliulaa yu yasiin bol doo hetsyyhen boljeedee zailuul

  • itgel (May 28, 2016 8:58:15 pm )

    duuchiin ah maani jaahan yadaruuhan amidarch bga odoo darhand manaihaas holgvi bdag yum medehgvi neg ni medeed hvndel okey.

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (May 28, 2016 10:27:04 pm )

    Yun ch doldoi ym elbegdorjtoi neg hotod surch bsan ch geh shig henaa

antalya rent a car