antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 11 comments

МУБИС-ийн оюутны байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

1463618425573d0b7983d00

Энэ сарын 15-нд МУБИС-ийн дотуур байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Төгсөх курсийн оюутан эмэгтэй найз залуутайгаа маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрч, нэг нь хүнд шарх авч ГССҮТ-д биеийн байдал нь маш хүнд байгаа юм.

Талийгаач эмэгтэй Хэнтий аймгийн харьяат бөгөөд удахгүй төгсөлтийн баяраа хийж дипломоо гардаж авахаар байсан юм. Харин хартай найз залуутайгаа муудалцсны улмаас хүзүүндээ хутгалуулж амиа алджээ. Хэрэг гарах үеэр тус байранд цөөхөн оюутан байжээ. Зуны амралт эхэлсэн учраас ихэнх оюутнууд хөдөө гэр рүүгээ явсан байгаа ажээ. Харин үлдсэн цөөхөн хэд нь ажил хийдэг, мөн төгсөлтийн баяраа хийхээр хүлээж буй ангийн оюутнууд байж. Талийгаач Б нь тэдний нэг бөгөөд хэдхэн хоногийн дараа төгсөлтийн баяр нь болох байжээ.

Хэргийн газар цусанд будагдаж, дотуур байрны оюутнууд шоконд орж айдастай байгаа тулд сургуулийн зүгээс дотуур байрыг хааж, оюутнуудыг гаргажээ. Байранд зөвхөн жижүүр, манаач нар хонож байгаа юм байна. Харин хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн шалгагдаж байгаа Т гэгчийг дотуур байранд оруулсан үүдний жижүүрийг сургуулийн захиргаанаас ажлаас нь халсан байгаа ажээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • 999 иргэн эмэгтэй (May 19, 2016 9:33:31 am )

    сургамж

  • эмгэнэл илэрхийлье (May 19, 2016 10:00:06 am )

    залуусын хардалт гэдэг үнэхээр их болжээ хэн хэндээ итгэж сайн сайхан амьдрах эх үндэс юм шүүдээ

  • Anonymous (May 19, 2016 10:23:44 am )

    iim huuhai har medeeg hevlel medeelliin heregseleer tavihiig huuliar horigloh heregtei

  • Anonymous (May 19, 2016 11:25:24 am )

    tavih heregtei hen negend surgamj bolno sanaa avna medeeleh n zuv mash zuv

  • Соуза (May 19, 2016 12:46:25 pm )

    өөрөөсөө болсон биз

  • Mongol (May 19, 2016 3:26:58 pm )

    archaagui baidlaasaa bolj hynii amind hyreh umdaa ene zaluus joohon uhamsartai baimaar um.

  • Ачу (May 19, 2016 5:33:40 pm )

    Хуурамч ардчилал одооны хоёр үеийн залуусын тархийг ялзалж Монголын түүхэнд хар мөр үлдээсэн нүгэлтэнгүүд.

  • Mongolzaluu (May 19, 2016 6:16:30 pm )

    Emegnel ilerhiilii Iim medeeliig haah ine zui eosnii hereg bs ter shorongiin luugruud genuu za ter shijiltiin nasnii huuhdiin husel muruudliig hulgai hiij bna sh dee yugaach meddehgui atman bol neree gargah geed iin eos busiin hergiig hiij boldogiin bna gj oilgood bna sh dee

  • Чука (May 19, 2016 7:13:53 pm )

    Хайран сайхан охин. Гүн эмгэнэл илэрхийлье.

  • zocin (May 20, 2016 7:54:14 am )

    ooroocoo bolloo biz gej xeljee bga xzvn tegj uarij boloxgyi xardcan gej uariad bga bizdee alcan aluurcniig omoorox uamarcn erx zyin vndec bxgyi xardlaa gd xvnd itgexgyi xvn alna gedeg bol zalu xvmvvct buruu vlger duurial xerbee xvnd itgexgyi bol calaad zaigaa abxn cnaddag uxamcartai bx ectoi xenii cn xvvxe d zob buruu uabj bolno etseg ex ax dy cadan ni axmaduud ni xelj curgax ectoi xoicn yee xarj xandaj curgan xvmyyjyylex ectoi

  • мортин монголчууд (May 20, 2016 10:35:01 am )

    Элбэгдоржоо цаазын ялаа сэргээхгүй бол бузар хэргүүд ар араасаа гарсаар байх болно шүү Чи зөвхөн өөрийнхөө нэр хүндийг бодож ийм балай юм хийхээ болиоч

antalya rent a car