Ердөө сарын гаруйн дараа буюу зургадугаар сарын 23-нд Их Британи улсад Европын холбооны гишүүн байх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болно. Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Дэвид Кэмероны хувьд Европын холбооноос улс орноо гарахын эсрэг санал өгөхийг хамаг чадлаараа уриалж байгаа ч хамтрагчид нь энэ асуудалд түүнтэй бүрэн санал нийлэхгүй байна.
Саяхан лалын шашинт улстөрчид ажлаа хүлээлгэн өгсөн Лондон хотын дарга асан Борис Жонсоны хувьд Британи улс Европын холбооны гишүүнчлэлээ хадгалснаар ашиггүй гэж үзжээ. Тэр ч бүү хэл тэрбээр Европын холбоог Гитлерийн Германтай зүйрлэсэн байна.
Зөрчилдсөн ч найзууд хэвээр гэнэ
Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Лондоны экс дарга Борис Жонсон нар хэзээ нэгэн цагт дотны найзууд байсан түүхтэй. Тэдний намтар ч ойролцоо. Хоёр улстөрч нэг сургууль төгссөн, хамтдаа улс төрийн карьераа эхэлж, бие биеэ үргэлж дэмждэг байжээ. Гэвч Их Британийг Европын холбооноос гарах тухай асуудал хоёр найз, улс төрийн хамтрагчдыг салгаж орхив.
Дэвид Кэмероны хувьд Их Британийг холбооны гишүүнчлэлээ хадгалж үлдсэнээр хямралаас зайлсхийж чадна гэж үзжээ.
Харин түүний анд байсан Борис Жонсон Европын холбоо өргөжиж байгааг нацист Германы төлөвлөгөөтэй харьцуулжээ. Түүний үзэж байгаагаар Европын холбооны удирдлагууд Европын бүх орныг нэгтгэж, нэгдмэл “хүчирхэг улс” байгуулахыг оролдож байгаа гэнэ. Өмнө нь Наполеон, Гитлер нар ийм зорилго тавьж байсан бөгөөд үүндээ хүрэхийн тулд өөр өөр арга барил хэрэглэж байсан гэж Жонсон мэдэгдсэн байна.
Ийнхүү улс төрийн үзэл зөрчилдсөнөөс болж анд нөхдийн харилцаанд сэв суужээ. Дэвид Кэмерон энэ талаар “Би Бористой урьдын адил найзууд хэвээрээ. Гэхдээ тийм ч дотно биш” хэмээсэн байна.
Бизнесмэнүүдтэй тохиролцжээ
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон улсаа Европын холбооноос гаргахгүй байлгах үүднээс байдаг аргаа хэрэглэж байна. Тэрбээр холбооноос гарсан тохиолдолд ямар аюул учах талаар мэдээлэл, тайлан тооцоон дээр тулгуурлан Британийн томоохон компаниудын удирдлагуудтай тохиролцжээ. Энэ тухай мэдээлэл Кэмероны “Serco” компанийн тэргүүнтэй бичилцсэн захидал нийтлэгдсэнээр ил болжээ. Үүнээс өмнөхөн тус улсын 300 гаруй бизнесмэн Европын холбооноос гарахыг дэмжсэн ил захидалд гарын үсэг зурсан юм. Энэхүү захидал “The Telegraph”-т хэвлэгдсэн билээ.
Гурван сая хүн тус улсаас гарах эрсдэлтэй
Их Британи улс холбооноос гарсан нөхцөлд тус улсад аж төрдөг Европын холбооны иргэн гурван сая орчим хүн нутаг буцахаас өөр аргагүй болно. Үүнээс болж европчуудыг хөөж гаргах зүй бус арга хэмжээ ч явуулж болзошгүй гэж Британийн Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Лорд, Засгийн газрын гишүүн Ричард Сандерсон Кииний мэдэгдсэнээр Европын холбооны иргэд Их Британид хуулийн дагуу орж ирсэн учраас хүсвэл эндээ үлдэж болно гэжээ.
Түүнийг Европын холбооноос Британийг гаргах хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг Питер Боун ч дэмжсэн байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Mongol (May 19, 2016 3:59:52 pm )
Cameroon chin huvirdag huuramch hyn anh gargana gej yarj baigaad daraa ni ergesen, evropchuud oorsdoo ene holboog olon umand buruutgaj baigaa ynen baidal hogiin baigaa bolohoor medeej, amerikaas bolj ene holboog durguizeh bolson, evropuud tusgaar togtnold ayul uchirch baina, bygdiig amerikiin uzel surtlaar hiij baina gej durguizeh bolson.
1 Comment