antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2012 1 comment

Стратегийн ач холбогдолтой 15 ордоос юу ч олж долоохгүй

нийтлэсэн Admin

Манай өнөөгийн эрх баригчид Тавантолгойгоос эхлээд стратегийн ордуудаасаа ард түмэндээ хувь, хишиг хүртээнэ

гэдгээ өмнөх сонгуулиар эхлэн зарлаж одоо ч уг санаагаа давтсаар байгаа.

Уг нь Монгол улсад стратегийн ач холбогдолтой 15 орд газар бий гэдэг. Үүнийг УИХ бүр 2007 онд зарласан. Мөн үүнээс гадна стратегийн ордод оруулах боломжтой 39 орд,  сүүлийн дөрвөн жилд нөөц нь тогтоогдсон ордуудыг тооцоод үзвэл Монгол улсад ард түмэндээ хувь хүртээх боломжтой ордын тоо худалч хүнд 100-аар тогтохгүй бий гэдэг.

Гэвч тэр нь Монголын нийт ард түмэн улс эх оронд харьяалагдах баялаг биш бололтой. Харин ч манай эрх баригчид болон тэдний таалалд нийцсэн цөөн хэдэн олигархи дээр нь гадны хөрөнгө оруулагч нэр зүүсэн хэрмэл хэдэн луйварчинд л харьяалагдах ёстой баялаг бололтой. Үүнийг дараах товч бөгөөд тодорхой жишээ баримтууд харуулна бус уу.

 

Үнэхээр ч стратегийн ач холбогдолтой 15 орд гэгч бол зүгээр л цаасан дээр бичсэн эрх баригчдын ард түмнийхээ нүд чихийг хуурсан тоо гэнэ. Амлалт нэхэх ард түмний холбооны / АНАТХ/ гишүүн,  геологич Н.Батсайханы ярьснаар бол Монгол улсын эрдэнэс баялгийн нөөц гэгдэн горьдлого тавьж байсан маань ийнхүү талаар болов бололтой.

Учир нь энэ 15 орд газрын жагсаалтад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байдаг. Гэвч Эрдэнэт үйлдвэрийг Оросын талтай 49, 51 хувиар бид хуваан эзэмшдэг.

Тиймээс хэзээ ч түүний үр шимийг ард түмэн хүртэж чадахгүй нь тодорхой аж. Таван толгойн орд гэдэгт “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой ХК, Энержи ресурс, Дайцику ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулсан байдаг билээ.

Гэтэл одоо зүүн Цанхийн хэсэг л Эрдэнэс Таван толгойн мэдэлд үлдсэн гэнэ. Үүнээс гадна Нарийн сухайтын нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулсан ч Тогтвортой байдлын гэрээ гэгчээр бол ямар ч хамаагүй. Багануур, Шивээ овоогийн ордууд алдагдалтай ажилладаг учраас хувьцаа нь үнэ хүрэхгүй ба одоо олборлолт хийж байгаа талбайнуудаас бусад нь хувийн компаниудад оччихсон.

 

Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордуудын хэтийн төлөв өнөө хэр тодорхойгүй. Мардайн ордын нэг хэсгийг Канадын “Ханресорс” ХХК эзэмшинэ гээд төр тэдэнтэй арбитраар шүүхдэлцэж байгаа бол нөгөө хоёр ордод нь Хятад, Японы компаниуд эзэн суусаар байгаа. Тэд хэрвээ “Ханресорс” арбитр дээр амжилтанд  хүрвэл бас тэр жишгээр Монгол улстай заргалдах санаатай нь нууцгүй юм.

 

Сэлэнгийн Төмөртэйн төмрийг Хятадууд бас л давуу эрхээр урагшаа хүдэр чигээр нь зөөгөөд дуусч байна. Мөн Сүхбаатарын Төмөртэйн овооны цайрын ордын нөөц ч хятадуудын гараар ороод дуусч байгаа. Дундговийн Цагаан суваргын зэс молибдены орд жижигхэн учраас иргэдэд хувь хүртээхгүй. Оюутолгойн алт зэс бүхий том орд  нэгэнт гадны мэдэлд шилжсэн.

 

Бороогийн алтны ордын нөөцийг дор хаяж 10 жил ухаж авах гэрээ хийгдсэн ч тавхан жилийн дотор 43 тонн гэгддэг ч үнэндээ 50-60 тонн алтыг нь аль хэдийн олборлоод дууссан. Энэ жишгээр бол Хорт Боб тэргүүтэй луйварчид Оюутолгойн баялгийг гэрээ гээчдээ тусгасан хугацаа болох 30 жилийнхээ дотор ухаж аваад л явчих юм байна.

Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар байнга ярьдаг ч хэтийн төлөв нь маш бүрхэг. Уг орд нь уулын орой дээр байдаг бөгөөд, мөн хоёр улсын хилийн бүсэд байрлана. Тиймээс тэнд үйлдвэр барьж байгуулан баялагийг нь боловсруулахад асар их зардал шаардлагатай гэнэ. Улс төрчдийн яриад байгаа стратегийн 15 орд газар зөвхөн цаасан дээр бичигдсэн зүйл болж таараад байна.

Эх сурвалж: “Монгол шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 23, 2012 1:50:55 am )

    luivarchdiig buud.

antalya rent a car