
Улстөрчид ялангуяа УИХ-ын гишүүд дахин суудал горилохоор тус тусын тойргоо бараадаж, нүүрээ улалзуулж яваатай агаар нэг зовлон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бий. Тэр нь, жилийн дараа бүрэн эрх нь дуусгавар болоход ард түмнээс ямар дүн авах, буугаад очиход төрөлх нам АН нь түших эсэх болгоомжлол. Том, жижиг гэлтгүй улс төрийн хүчнүүдэд итгэх иргэдийн итгэл өдрөөс буурч буйтай адилхан рейтинг ч түүнд хамаарах болсоор удаж байна.
Нэг үгээр хэлбэл, төрийн тэргүүн болсон цагаасаа уран илтгэгч, сайн ярилцагч байхын зэрэгцээ хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ анхаарлын төвд оршиж ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн имиж өдгөө бусдаасаа ялгарах хэмжээнд очиж чадахгүйд хүрээд байгаа хэрэг. Харин энэ бүхэнтэй эвлэрэхийг, хүлээн зөвшөөрөхийг ч хүсэхгүй яваа төрийн тэргүүний сэдэл хурал зөвлөгөөн, иргэдтэй хийх уулзалтын үеэр нөлөө бүхий улстөрчдийг нэр цохсоноор тодордог болж байх шиг.
Хамгийн сүүлд, Дархан-Уул аймгийн иргэдэд долоон жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавих үеэр илэрхийлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь дахин анхаарлын төвд оров. Уулзалтын үеэр олны анхаарлын төвд хэдийнэ орсон, одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа оффшор данстай холбоотой асуултыг нэгэн иргэнээс тавьсан. Ингэхдээ Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогтыг оффшор дансандаа сая ам.доллараа мартсан, арга хэмжээ авч болохгүй юү гэдгийг Ерөнхийлөгчөөс асуусан байдаг. Хариуд нь Ерөнхийлөгч “Би С.Баярцоггод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээсэн нь зааланд хурсан олны талархлыг хүлээж, төрийн тэргүүнийг алга ташилтаар шагнав.
Нэг талаасаа төрийн тэргүүний хэлсэн үг хууль ёсонд нийцсэн, олон нийтийн дэмжлэг хүлээх санаачилга байж болох ч нөгөө талаас ард түмэн дургүй байгаа хүн бүрийг нэр цохож өөртөө оноо цуглуулах гэсэн Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн пи-ар гэж ч харж болох. Яг л Прокурорын байгууллагын 85 жил, нийгмийн идэвхтэй залуус, цахим ергөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фэйсбүүкчидтэй хийсэн уулзалтын үеэр зарим улстөрчдийг нэр цохож хэлсэн шиг. Олон нийтийн ой тойнд оффшор данс хэмээх ойлголтыг хамгийн түрүүнд оруулж, холбогдох тайлбарыг хийж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн хүн нь С.Баярцогт мөн үү гэвэл мэдээж мөн. Үүгээрээ С.Баярцогт өнөөгийн улстөрчдөөс хамгийн муу нэртэй нэгэн болсон байж мэдэх. Гагцхүү С.Баярцогтын оффшор данс илрэхэд төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй атлаа долоон жилийн тайлан тавихдаа л Дарханы индэрээс нэр цохож онцлох болов гэдэгт хамаг учир байна.
Нөгөөтэйгүүр, Монголын төрийг оффшор данстай улстөрчид муухай харагдуулаад байгаа нь үнэн юм бол С.Баярцогтын “но” илрэхэд Ерөнхийлөгч яагаад хөдөлсөнгүй вэ гэсэн асуулт гарч ирж байна. Зүй ёсоор С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч, ёс зүйн хариуцлага хүлээх нь чухал биш бүрэн эрхээсээ татгалзаад хууль хяналтынханд шалгуулсан, тэрийг нь Ерөнхийлөгч өөрөө үүрэг өгөөд прокурор, шүүх байгууллагаар дэнслүүлсэн бол олон нийтэд гоё харагдах байв. Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас хувьцаа эзэмшдэг олон нийтэд ил болоод байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон байсан эрхмүүдэд ч энэ жишиг сургамж болж Монголын улс төр эрүүлжих эхлэлийг тавих байлаа шүү дээ.
Гэвч ниргэснийх нь дараа хашгирав гэгчээр АН-д үүссэн зөрчлийн үр дүнгээр нэг завин дээр суусан Ч.Сайханбилэгийнхээ хамтрагч, бүр тодруулбал багийн нөхөр С.Баярцогтыгоо баалах болсны цаана нь Ерөнхийлөгч өөрөө асуултын тэмдэг үлдээв. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглосон Үндсэн хуулийн заалт бий. Үүн шиг өнөөдөр оффшор данс нь илэрчихээд байгаа нэр бүхий эрхмүүдийн гэм буруутай эсэхийг шүүх л дэнслэнэ. Энд С.Баярцогт ч хамаатай. Хамгийн гол нь, хуулийнхан шалгаж эхлэхээс шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл бүх асуудал хуулийн дагуу явахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хөндлөнгийн нөлөө орохгүй байхад Ерөнхийлөгч оройлон оролцох учиртай. Тэгэхгүйгээр наанаа шударга байцгаая гэж ярьчихаад цаагуураа дүлий дүмбэ оргиод суугаад байвал Монголын төрийг муухай харагдуулах хүмүүс олон арваараа төрсөөр байх болно. Ерөнхийлөгчийн аман дээрээ ярьдаг “Шударга байцгаая” хэмээх уриа ч олон нийтэд бэлгэдэл төдий сонсогдсоор байх болно.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
ZOCHIN NI BNOO (May 18, 2016 9:44:10 am )
HEREE HEREENIHEE HARIG GAIHNA GEGECHEER ELBEGEE BAYARTSOGTTOIGOO TSUGTAA SHALGUULWAL TAARNA TA NARIN UUJ IDSEN CHINI HEREES HETERCH ARD TRVMNII AMIDRAL OR ZEELIIN DARAMTAND BARIGDAJ GVITSLEE ARD TVMNII AMIDRAL TUILDAJ BHD YMARCH ARGA HEMJEE AWAHGVI BGAA N ARD TVMNIIG BUHIMDUULJ BNA
-
Баярцогт (May 18, 2016 10:30:18 am )
Элбэгдоржийн оффшор дансыг илрүүлээрэй Сэтгүүлчидээ
-
Anonymous (May 18, 2016 10:49:44 am )
хууртах хэрэггүй. Хүний хажууд хүүхдээ өмөөрч худлаа загнадаг зарим хүмүүстэй адилхан сонсогдож байна.
-
Зочин (May 19, 2016 8:14:50 am )
Яг үнэн. Зальтай муу нохой шүү
-
-
Anonymous (May 18, 2016 10:50:53 am )
хууртах хэрэггүй. Хүний хажууд хүүхдээ өмөөрч худлаа загнадаг зарим хүмүүс байдаг даа
-
Anonymous (May 18, 2016 10:52:36 am )
taarsan 2. 2-uulang ni zailuulval taarna
-
zochin (May 18, 2016 11:02:09 am )
xexe xelsen gene uu .enxbayar offshor danstai bsan bol chi xelex uu barij avaad xoriood boon yum bolox bsan biz dee.xujaa garaltai xund yasan sain xun be xellee ch gex shig.iim l novshiin shudraga xun dee elbegdorj pizda
-
гавар (May 18, 2016 11:03:43 am )
таасан 2 гар дугуй дугуйгаа олждээ нэрээ. та 2 ард иргэдийн хараалийг идсэн улсууд гэдгээ мэдх үү? зурагтаар болхоор нээх том том юм ярисан гарууд амьдрал дээр бол цагуураа зүгээрл дүр эсгэгчид шдээ наад 2 чинь
-
Баасан (May 18, 2016 11:28:33 am )
Уран илтгэгч гэдгийг нь одоо харах хэрэгтэй Баярцогтын эсрэг байр сууриа хэлсэн одоо хэлдэг үү хийдэг үү тэр нууц данстангуудын хэрэг нь ухагдаж гарч ирэх нь үү ул мөргүй алга болох нь уу харах л үлдэж дээ
-
Ням (May 18, 2016 11:31:44 am )
Адилхан намын гар хөлүүд АН нь тэр МАН нь тэр оффшортой шургалдсан нөхдүүд дуугүй яваа хүмүүс нь бүгд холбогдсон хувь авсан байгаа. Оффшорыг ухвал холбогдоогүй хүртээгүй улс төрч гэж байхгүй биз
-
ZOCHIN NI BNOO (May 18, 2016 11:33:22 am )
ELBEGDORJ BAYARTSOGT 2-ULANG N SHALGAH HEREGTEI ENE AN-IINHAN ULSIN HORONGOOR TOGLOSON TOROOS TORJ BGAA TERBUMTANGUUDTAI NAM OPSHORIN IHENH N AN MAN-AAS ILERCH BNA
-
Anonymous (May 19, 2016 9:20:50 am )
Баярцогт шиг боловсролтой чадалтай залуучуудыг уг нь төр ашиглавал хэрэгтэйсэн дээ
-
-
бороо (May 18, 2016 11:36:20 am )
Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглосон зүйл заалт байдаг оффшор данс илэрчихээд байгаа төрийн түшээдэд хууль хэрхэн үйлчилэхийг харах л үлдэж байна
-
Anonymous (May 18, 2016 11:40:07 am )
Таарсан таар шуудайнууд, цаагуураа бас хамгаалаад байгаа санаа нь уу? Олигтойхон юм бол шалгадаг газар нь үүрэг өгөөд би өөрөө санаачилж үүрэг өгсөн гэвэл Элбэгдоржид ард түмэн онц тавих байлаа. Одоо яая гэхэв хоёулаа уналаа.
-
зулаа (May 18, 2016 11:40:32 am )
хэрээ хэрээнийхэ харыг гайхав гэгч болж байна гэхдээ Баярцогт одоо болиосоо идэж ууж ханааа мэдэхгүй юм газар тариалан эрхэлдэг бизнэстэй хүн оффшортой байна гэдэг араи арай шүү дээ
-
Tuya (May 18, 2016 12:03:09 pm )
Shudraga baitsgaahin ni harah uldlee. Hoshgiruulj l baigaa daa.
-
Зочин (May 18, 2016 12:48:30 pm )
ХАМГИЙН ГОЛ НЬ АН-ынхан ХООРОНДОО ЖИЙЛЦЭЖ БАЙГАА НЬ ГОЁ.
-
Anonymous (May 18, 2016 1:26:28 pm )
Ирээдуйн залуучууд унэнч Шударга байх хуулийн емне тэгш эрхтэй байх гэдэг угийг зарим нь огт мэдэхгуй бух зуйл хуульгуй байж болно гэж бодож хумуужих вий дээ
-
зочин (May 18, 2016 1:28:11 pm )
Ерөнхйилөгчийг дэмжиж байна шудрага бай.Баярцогтыг АТГ.ЭЦГ,Тагнуулд шалгуул
-
zochin (May 18, 2016 3:38:26 pm )
er hvn helsendee emeelt mori hariasandaa gedeg dee nogoo Baasanhvv mani yasan Bayrtsogtoi 1 tanhimd suuhgvi zaawal zailuulna geed baisan ene baasnii hajuud helsene yarisanaa hiiged adluulj yawaada
-
зочин (May 18, 2016 3:43:58 pm )
,,,Мөнгөө мартдаг ,оюун ухаан хямарсан нөхөр монгол төрд байх илүүц шүү,тэр нөхөр ,,,эмчилүүл?
-
Ganbaa (May 18, 2016 3:55:21 pm )
Ene Hoer Hujaag Alah yumsan!!!!
-
nyam (May 18, 2016 3:56:05 pm )
Hen hen yalgaagui shuu dee 2 laa l 2 namiin buunii sumnuud eronhiilogch unen helsen ch ugnees tsaasgui ni gedgiig ni harj l bj boloh bh da ene tor zasgiihniig bugdiig ni tuiveechih yumsan
-
Азаа (May 18, 2016 4:24:56 pm )
Хэлсэн үг хийдэг ажил 2 нь дандаа зөрж бдаг ш дээ eрөнхийлөгчөө. Баярцогтын офшор анх илэрэхэд үгээ хэлэхгүй яасын үгээр ч биш одоо үйлдлээр үзүүлэх цаг нь болсон шүү эрхэм eрөнхийлөгчөө. Сонгуулийн пиар хийж хүмүүсийн төрхийг угаахаа боль .
-
ЗОЧИН (May 18, 2016 4:38:31 pm )
эбэ гошгордогч гэсэн баярцогт хужаагийн үнэнийг хэллээ ичэхгүй сэлэнгээс нэрээ дэвшүүлчихсэн хайр зарлаж та нар намайг сонгоод өгөөч одоол үнэн сэтгэлээсээ ажиллана та нартаа хайртай гэсэн явж бна хөөрхөн шүү хүний үр
-
Манан-т төр (May 18, 2016 5:30:38 pm )
ӨНӨӨДӨР ТӨР БОЛ АРДЧИЛСАН БУС ДЭГЛЭМЭЭР ЯВЖ БАЙГАА ТӨР БҮХНИЙГ ШИЙДВЭРЛЭГЧ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ АРДЧИЛСАН ДЭГЛЭМЭЭР БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ҮЗЭЛ САНААНЫ ДАГУУ ЯВАХ ЁСТОЙ БАЙДАГ УЛСЫГ УЛСШИГ БАЙЛГЫ ГЭВЭЛ ТӨР АРД ТҮМНИЙ ХЭЭ ДУУ ХООЛОЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ ТӨР ГЭТЭЛ ӨӨРСДИЙНХӨӨ ДУУ ХООЛОЙ БОЛЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ УЛС ТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙНА
-
нэр төр (May 18, 2016 5:31:46 pm )
АХ НЬ ДҮҮГЭЭ ЗОЛИОСЛОЖ АРЬСАА АВЧ ҮЛДЭХ ГЭЖ ИЧГҮҮРГҮЙ НАМ УЛС ТӨРЧИД АДИЛХАН Л ХУВААЖ ИДЭЖ УУЦГААЖ БАЙЖ С.БАЯР БАЙНА НААД БАЯРЦОГТЫГ ЧИНЬ ТОЛГОЙЛЖ БАЙСАН ХҮН ХАМТ НЭР НЬ ГАРМААР Л БАЙНА
-
Хуурмаг ардчилал (May 18, 2016 5:33:32 pm )
Бүтэн нэр, бүлээн зүстэй лидергүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй боллоо Албан тушаалыг дагалдан ирдэг хууль батлах ажиллагаа, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан билэ, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн билээ
-
Anonymous (May 18, 2016 7:18:13 pm )
элбэгдорж чи өөрөө шудрага бай ,8 хүн хиидэг ажлыг 180 хүн хиидэг ерөнхии зөвлөл тэгээд бас очиж очиж лүндэндорж та 2 дээд шүүхийн шалгалтанд тэнцсэн эрдэнэбулганг томилохгүй байж эрдэмийн цолч үгүй батсуурийг дөнгөж хуулчиин шалгалт өгч тэнцсэний дараа жил нь улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон шүү дээ энэ явдлыг чинь монголын бүх хуульчид мангар биш хараад байж байна тэр хууль бус томилогдон хүмүүс ичээч 2017 оноос яаж засаж авна даа
-
zochin (May 18, 2016 7:58:18 pm )
Elbegdorj yorinhiilugch zuv yam yarij bna
-
зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин (May 18, 2016 8:22:19 pm )
Дарханд ирж худал лекцээ уншиж байлаа. Үнэхээр ичих булчирхай гэж алга хийсэн ажил гэчихжээ үүнийг чинь ард түмэн хийсэн юм. Чиний хийсэн юм гэвэл монголд маш их өртэй гадаад хүнийг сулалсан чөлөөлсөн. Чи өөрөө монгол биш болохоор ийм хямаралтай байгаа үед тэгж болохгүй гэдгийг мэдсээр байж далайд дусал нэмэр гэдэгдээ тэр мөнгөөр илээд өрөө дарах л байсан. чамаас үүний тухай яагаад асуусангүй вэ гэж бодож байна. уу Монгол хүмүүс болохоор төрөө хүндлээд тэгж байгаа юм. 2 хужаа хэнийгээ хэлэх вэ дээ Баярцогт та хоёр. Чамайг харахаас ичиж үхэх гэж байна хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй юм гэж нэг ухаантан хэлж байж билээ ёстой үнэн үг. ичиж амьдар хужаа минь
-
зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин (May 18, 2016 8:27:13 pm )
Хурдан монголоос зайлаач хужаа минь чамайг явахаар монгол төр сэргэнэ харж байгаарай Чингис гэж ярих эрх чам шиг хужаад байхгүй. хурдан маань уншуулаасай.
-
зочин (May 18, 2016 8:39:55 pm )
Лаларыг шоронд нь хий яасан цадаггүй хулгайч бэ
-
зочин (May 18, 2016 8:41:14 pm )
Баярцогтыг зайлуулахгүй бол АН цуг унана даа
-
Зочин (May 18, 2016 8:46:51 pm )
ҮҮНИЙГ УНШСАН ХҮН БҮР ЭЛБЭГДОРЖИЙГ БАЯРЦОГТТОЙ ХУЙВАЛДАЖ УЛС ТӨРИЙН ШОУ ЖҮЖИГ ХИЙЖ БАЙГАА ГЭДГИЙГ МЭДЭЖ ГАДАРЛАЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.
-
иргзн (May 18, 2016 9:05:13 pm )
HAR HAIRTSAGAAR SONGUULI UGUH TUL AN YALNA , ARD TUMNII SANAL HURAALT HOOSON SHOW BOLNO
-
Зочин (May 18, 2016 9:12:40 pm )
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД МОНГОЛД ГАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛОХТУН.
-
Anonymous (May 18, 2016 9:33:07 pm )
Сайхан зална дааа
-
ИРГЭД (May 19, 2016 6:36:34 am )
үнэний төлөө тэмцхэд ерөнхийлөгч ганцаардаад байгаа юм ард түмэн таны ард байгаа шүү ерөнхийлөгч өө
-
дүр эсгэгч (May 19, 2016 7:49:32 am )
Мэдэхгүй юм даа. Баярцогтыг шууд оймсыг нь гозолзуулаад шалгах ёстой байтал сэмхэн булт гэсэн зөвөлгөө өгөв үү дээ? Энхбаярыг бол ганц ном зөөсөн хэргээр эрүүдэн шүүж билээ. бас Батүүл чулуудай нарыг яах уу? сэмхэн шивнэлдэх үү? Сонгуулийн өмнө гэнэт ингэж жүжиглээд сонгууль дуусахаар таг болдог.
-
мортин монголчууд (May 19, 2016 8:12:00 am )
элбэгдоржийн ээлжит жүжигт бүү хуурт
-
Зочин (May 19, 2016 8:18:00 am )
Дэмжиж байна.
-
-
мортин монголчууд (May 19, 2016 8:13:04 am )
наадах чинь өмхий ам үгээрээ хүнийг төрүүлнэ ч үхүүлнэ ч
-
зулаа (May 19, 2016 9:58:51 am )
МАНАН-гийн засгийн газар хаана ямар газар барьцаалж өр тавих вэ? гэж толгойгоо хашилгаж явахаар наад урлагийнхан чинь юуг яаж ямар хөрөнгөөр хийгээд байгааг та нар харж үзэж, сонсож л байгаа байх эдгээр хүмүүсээс ядаж үлгэр жишээ аваачээ!!!
”ГАЗРАА ЗАРСАН МӨНГӨӨР ЛАВ БИШ” -
zochin (May 19, 2016 1:56:07 pm )
Ebe hayaagaa hadrana gedeg n bolj dee. Hamt ardchilliig baiguultssan jurmiin nuhduudee ehnees n kiklej bgan bn da. Odoo bolimoor yum. iim huniig dahij hezeech turd songood demii. 2 nvvrtei amitan.
45 Comments