antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 37 comments

Цагдаагийнхан оффшор данстай эрхмүүдийг “агнаж” эхэллээ

нийтлэсэн Admin

opshpr_1212Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор данстай эрхмүүдийг шалгаж эхлэхээр болсон тухай баттай эх сурвалжаас мэдээллээ. Оффшортой гэгдэх эрхмүүдийн жагсаалтад С.Баярцогт, Б.Чулуудай, Д.Батбаяр, Сү.Батболд гээд олон хүний нэрс хөвөрч буй юм. Оффшор данстай хүмүүсийг дэлхий дахинд зарласан өдрөөс хойш улстөрчид, бизнесменүүд нэрээ цэвэрлэхээр ”Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхэлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллага оффшор бүсэд данстай нэр бүхий эрхмүүдийг өчигдрөөс эхлэн шалгахаар болжээ.

Ерөнхийлөгч оффшор данстай эрхмүүдтэй дайн зарлачихсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр иргэд түүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асууж тодруулсан юм. Ерөнхийлөгч тэдний асуултад дараах хариултыг өгчээ.
Тэрбээр “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би ч иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шалгуул гэж хэлсэн” гэж мэдэгджээ.Ерөнхийлөгч ийнхүү хэлсэн нь оффшор дансанд бүртгэлтэй, нэр бүхий 49 хүнийг шалгахад түлхэц өгсөн гэсэн үг. Тиймээс л хууль хяналтынхан хөдөлгөөнд орж, эдгээр эрхмийн оффшор дансанд байршиж буй мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ханцуй шамлан оржээ гэж ойлгож болно.
Мэдээж нууц данстнуудын асуудлыг удахгүй болох сонгуулийн өмнө эцэслэж, яаравчлан шийдвэрлэхийг үүрэг болгосон тухай ч мэдээллийн эх сурвалж хэлж байв. С.Баярцогтын хувьд аль 2013 онд оффшор данс нь ил болсон ч түүнд өдийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй юм. Тэгвэл сонгуулийн дуулиан чимээнээр түүнээс гадна олон оффшор данстан илэрч, зарим нь нэр дэвших эрхээ хасуулж ч мэдэхээр болжээ.
Ерөнхийлөгчөөс өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Г.Уянга, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй олны танил эрхмүүд оффшор данстнуудыг шалгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоолгоно гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Нэр бүхий 49 хүний мөнгөний гарал үүслийг ил болгоно

Өнөөдрийн байдлаар илрээд буй 49 хүнээс улстөрчдийг нэрлэвэл гарын арван хуруунд багтахаар цөөн байна. Гэхдээ үлдсэн хүмүүс нь бүгд улстөрчидтэй холбоотой бизнесийн бүлэглэлүүд байгаа аж.
Эдгээр бизнесийнхний ард ямар улстөрчид байгааг олж илрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Угтаа бол энэ ажил сонгуулийн өмнө эцэслэгдэхгүй ч гэлээ Ерөнхийлөгч өөрөө албаа өгөхөөсөө өмнө улстөрд нэг мөсөн цэвэрлэгээ хийж, эрүүл Монголыг ард түмэндээ үлдээх зорилго тээж байгаа ч байж мэднэ. Тиймээс л шалгана, шалгахгүй гэж яригдаж байсан оффшор дансыг шалгахаар болсон нь энэ аж. Хэдийгээр оффшор данс, оффшор компанийг бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус үйлдэл гэж үзэхгүй байгаа ч үүнд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл юм.

Татвар төлөхөөс
зайлсхийх нь аль ч улсад гэмт хэрэг

Ер нь оффшор бүс, оффшор компани, оффшор данс гэж юу вэ. Өмгөөлөх талаас нь тайлбарлах гээд үзье. Оффшор бүсийг татварын диваажин гэж их л өхөөрдөн нэрлэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл хамгийн бага татвар, хамгийн хялбар бүртгэл, хамгийн найдвартай нууцлал, хамгийн их зувчуулал. Оффшор бизнес, түүний дотоод мөн чанар булхайтай үйл ажиллагааг олон жил судалсан Жон Кристенсен 2010-аад оны үед бичихдээ “Оффшор бүсийн диваажингууд жил бүр 500 гаруй тэрбум ам.долларыг гуравдагч ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг” гэжээ. Энэ хулгайлагдсан мөнгөний ихэнх хэсэг нь хэзээ ч эргэхгүйгээр оффшор бүсдээ үлддэг байна. Өчүүхэн хэсэг нь л тодорхой хугацааны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн сайхан нэртэй болчихоод тухайн улсад орж ирж, оффшортнуудын халаасыг улам зузааруулангаа улс орныг нь давхар өрөнд оруулж хохироож байдаг гэнэ. Оффшортнууд нь тухайн орны төр засгийн эрх мэдэлтнүүд, үндэстэн дамнасан том компаниуд, оффшор бүсийн үйлчилгээ үзүүлдэг хууль, санхүү банкны трестүүдийн хамтлаг байдаг. Татварын диваажингийн үнэн нүүр царайг сайхь Жон Кристенсен тодорхойлохдоо “Татварыг хамгийн бага болгох татвараас зайлсхийх хоёрт тодорхой ялгаа зааг байхгүй” гэсэн байна. Татвар төлөхөөс зайлсхийх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг юм. Ямар ч сайхан тайлбар манай алдарт оффшортнуудын гэмт үйлдлийг зөвтгөхгүй. Оффшорт ер нь ямар мөнгөнүүд байршдаг юм бол. Байгалийн баялгаас хулгайлсан, хууль бусаар зувчуулсан, улсын сангаас хумсалсан, авлигаар олсон мөнгө, улс орны эрх ашгийг хохироож, гадаадынханд боломж олгосны төлөөх шагналын мөнгө, зэр зэвсэг, хар тамхи, хүний болон эд эрхтний наймаанаас олсон мөнгө, луйвар залилан дээрмийн мөнгө гэх мэт тоолж баршгүй муу муухай үйлдлийн үр дүнд бий болсон бохир мөнгөнүүд тэнд нуугдаад дараачийн бузар үйлдэлд зориулагдахаар отож байдаг гэнэ.
Товчхондоо бол оффшордоно гэдэг хулхидаж хулгайлах, бултаж нуугдах, зайлж дайсагнах л гэсэн үг юм. Яаж ч бодсон хуулийн дагуу бизнес хийгээд, тайлагнаад, татвараа төлөөд явж байгаа жирийн хэн нэгэн хаа хамаагүй газар, гадаад далайн уснаас цухуйж байдаг шүрэн цохионд мөнгөө, эсвэл компаниа аваачиж нуухгүй нь лавтай.

“Төмөртийн-Овоо”, “Бороогийн орд”, “Оюу толгой”-гоо тавиад туучихсан юм биш биз

Гадны жишээнээс таталгүй өөрсөд дээрээ шууд махчилж ойлговол “Төмөртийн-Овоо”, “Бороогийн орд”, “Оюу толгой”, “Ноён-Уул” гээд хамаг баялгаа гадаадыханд найр тавиад, хуссан, “шагнуулсан” жаал юмнуудаа оффшорт нуугаад, одоо бас “Таван толгой”, “Талын мэлтэс”, шатдаг занар, “шар нунтаг”, газрын тос, газрын ховор элемент, метан хийгээ дээрээс нь өгсөн бол гэх хардлага нийгэмд тарчихсан. Энэ мэт булхай луйврыг нуусан улстөрчд болон эрх мэдэл бүхий хүмүүсийг ил болгохын тулд цагдаагийнхан тус бүсэд данстай хүн болгоныг угшлаар нь хөөж, хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас байсан бэ гэдгийг тодорхой болгохын тулд ханцуй шамлан орчихлоо. Харин одоо ямар ямар улстөрчдийн булхай дэлгэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий болж байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • зочин (May 18, 2016 8:42:23 am )

    эх сурвалж ч гэж дээ Цагдаа нар өөрөө л байна ш дээ Яалаа нөгөө чимээгүй шалгадаг гээд л байсан

  • zorro (May 18, 2016 9:02:33 am )

    offshoryyd amand ni mongo chiheedl boloo shvvdee mongo sonsohooroo svnsee ogohod belen lalaryyd shvvdee manai hyyliihan

  • Мөрөн (May 18, 2016 9:30:58 am )

    Нэр төдий шалгалт хийсэн болоод л өнгөрнө дөө.Өндөр албан тушаал ,асар их хэмжээний мөнгөтэй хүмүүс иймэрхүү зүйлд нэг их ач холбогдол өгөх нь юу л бол.

  • Дондог (May 18, 2016 9:34:07 am )

    Цагдаагийнхан эдгээр эрхмүүдийн албан тушаалд нь дарагдалгүйгээр үнэн зөвөөр шалгаж хариуцлага тооцуулаасай даа. Эхнээсээ данс маань хоосон энэ тэр аар саахар зүйл яриад бултах гээд л байгаа шүү

  • ард. (May 18, 2016 9:36:46 am )

    яаж ч бодсон тер их монгоний гарал ууселийг шалгах естой.Газар доорхи баялагийг гаднийханд тавьж огч хеден хуйвалдаж улс орнийг хохироож гадаад улсад нууц данс неелгене гедег хунд гемт херег. Едгеер нохдууд ойлгомжтой бгаа ш дее(Аливаа бел хоронго хетерхий их бол гемт хергеес улбаатай) геж О.Бальзак хелсен байдаг. Еронхийлогч харин ене талаар зангарагатай дуугарч хатуу шийдвер гаргах естой.Хуулийн дор амьдарч.хайсний хуреенд дуусдаг амьдрал хуулиа дееделж ард иргрдее тайван байлгаач торийн томчуудаа !!!Ард туменее буруу юманд уриалж.уруу татаж.худлаа хямрал ене тер ярьж.оорсдоо луйвар хийхее больчих.

    • Монгол (May 18, 2016 3:30:37 pm )

      энэ хүн кирилл үсгээр бичиж байгаа юм бол яагаад “э” -ийн оронд “е” оруулаад байгаа юм бол?

  • Болд (May 18, 2016 9:37:37 am )

    Тэгээл өөрсдийгөө барьж өгөөл байдаг тэ үнэхээр инээдтэй нийтлэл тавьхымаа хаха. Цагдаагийн газар нь нөхөр оффшоруудын халаасанд байхад яаж чадахавдээ зайлуул. АН болон төрд байгаа эрхэмүүдийн өөдөөс одоо хэн ч юу ч хийж чадахгүй болсон цаг шүүдээ.

    • иргэн (May 18, 2016 9:13:33 pm )

      Цагдаагийн дарга нь Ерөнхий сайдын найз байдаг тэгэхээр яадаг бол

  • Cэтгүүлч Б (May 18, 2016 9:38:28 am )

    Ардчилсан нийгмээр 26 жил явлаа, оффшор асуудлыг УИХ гишүүд өөрсдөөсөө түлхэн татгалзах ёстой. АТГ шалгуулах цаг нь болсон, хариуцлага буураад байгаа цаад шалтгаан нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хэлсэндээ хүрдэггүй, бодлого нь савлаж байдаг гээд яриад байвал олон шалтгаан бий. Үүнээс болж, ард түмний төрдөө итгэх итгэл суларч байгаа. Хариуцлагын хэрэгжилт бол хуулиа хэрэгжүүлэхээс эхэлнэ. Хууль нь хэнээс эхэлж хэрэгждэггүй вэ гэхээр мөнгө эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгждэггүй. Хүчтэй төртэй байя гэвэл хуулиа биелүүлдэг болох ёстой. Цагдаагийхан нь ядаж шударга шалгаарай.

  • Мөнхөө (May 18, 2016 9:39:25 am )

    Цагдаад үнэнч шударгаар ажиллая гэхээр дээрээс нь дарамтлана,албан тушаалтай чинь ярина ,чөлөөлнө гэх мэтээр дарамт шахалт их байдаг гэж тогоонд нь чанагдаж явсан хүмүүс хэлдэг.Ийм байхад чин үнэнээр шалгаад гэмх буруутайг нь тогтооно гэдэг бас л эргэлзээтэй асуудал.Гэхдээ ядаж хийх гэж байгаа нь хийхгүй байснаас дээр л байх.

  • ИрИргэн Оргилын ажилтангэнЗочин (May 18, 2016 9:43:54 am )

    офшортой тэмцэнэ гэдэг чинь санасны гарз Идэж байлгүй Монгол газар нутгаа ойрын үед зээлд өгнө

  • Угаасаа л новш! (May 18, 2016 9:52:11 am )

    Эх орноо алдахуу? Хэдэн офшорчдоо алдах уу? Гэдгийн аль нэгийг сонгож дээ!

  • зочин (May 18, 2016 9:53:26 am )

    Дэмжиж байна зөв шүү нийт 49 хүнийг бүгдийг шалга хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүл монгол улс хямралаас гарна.Хариуцлага тооцох хэрэгтэй.Шудрага байх хэрэгтэй шүү хуулийнхан.

  • Anonymous (May 18, 2016 10:05:31 am )

    мэдэхгүй дээ дүр эсгэсэн ардчилал ,хошгоруулсан ерөнхийлөгч ,ард түмний баялагийг зарсан луйварчид ,маш хэцүү нийгэм, худал хуурмагийг өөгшүүлсэн нийгэм үнэн шударгийг үзэн ядсан луйварчид төр нь тэр чигээрээ амиа бодсон хулгайчид ,хөөрхий ядуу тартагтаа тулсан ард түмэн минь,Гэхдээ би нэг л зүйлд итгэдэг 800 хүрэхгүй боловсролгүй өвчинд баригдсан монголын ард түмэн манж хятадад идэгдээгүй болохоор 3 сая бичиг үсэг боловсролтой ард түмэн минь сайхан амьдаралд хүрэн гэдэгт итгэдэг

  • Гоолингоо (May 18, 2016 10:09:50 am )

    АТГ даргыг сонгох гээд ам булаалдаад байна. Том нам болох АН, МАН олигархууд бүгд л ооффшор данстай нь тодохой ш дээ. АТГ даргыг аль нэг намаас сонгох болбол ооффшор данс нуун дарагдуулхаар улиарна биз. АРД ТҮМЭН хэлмэгдээд өнгөрөх ёсгүй шүү. Заавал илрүүлээд мөнгийг нь хурааж авах ёстой.

  • бар (May 18, 2016 10:10:25 am )

    энэ Офшор данстай хүмүүс ихэнх нь хахуул татвараас зайлсхийсэн тийм хүмүүс бгаа Шалгаж бгаа хүмүүс Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь тулгаж харах хэрэгтэй Хэрвээ илэрвэл Ажлаа сайн хийдэг юм бна гэж МОНГОЛЫН ард түмэн ойлгоно Офшор нуусан юм чинь ХОМ тулгаж сайн шалгаарай Бас тэр бдаггүй хүний данс нэгээд Мөнгө хийдэг хүмүүсийг олж тогтоон шалгах хэрэгтэй

  • Anonymous (May 18, 2016 10:12:43 am )

    Хүзүүгүй гар худлаа шааж байгаа юм

  • ЗАЛУУС (May 18, 2016 10:42:31 am )

    ОФФШОРТОЙ ХҮМҮҮС СОНГУУЛЬД НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ДАРААН НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Лүндэг (May 18, 2016 10:56:23 am )

    Анх илрэхэд нь юу ч хийж яриагүй байж одоо сонгууль дөхөхөөр бүгд л ам урадран чилчиж эхдэх юм.Ажил хийнэ гэж оромдоно,мөнгөтэй төгрөгтэй нэг нь дарамтлана,албан тушаалтнууд нь ажлаас нь хална гэж сүрдүүлнэ.Ийм байхад гадны нөлөө орохгүй шудаграаг шийдэж хэзээ ч чадахгүй .

  • Сүмбээ (May 18, 2016 11:02:30 am )

    Цагдаа хүчнийхэн бүгд хөлжсөн эрх мэдэлтэй хүмүүсийхээ талд ажиллаад байдаг хүмүүс яаж агнах юм. Байгаль хамгаалагч Лхагвасүмбэрэл-ийн хэргийн захиалагч, эх орноо худалдагсдын хэргийг ч илрүүлээгүй явж л байгаа биздээ. Шударга ёс хаа байна аа?

  • төрөө (May 18, 2016 11:05:03 am )

    манай улс гадгаш гарч байгаа мөнгөний урсгал дээр хатуу хяналт тавих болсон байна хатуу чанга байвал төрийн хулгайчид даврахгүй

  • төр (May 18, 2016 11:12:24 am )

    Татвар төлөхөөс зайлсхийх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг .энэ булхай луйврыг нуусан улстөрчд болон эрх мэдэлтэй хүмүүсийг ил болгохын тулд цагдаагийнхан оффшор данстай хүн бүрийг шалгаж төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй

  • гэгээ (May 18, 2016 11:19:35 am )

    улстөрчид сайд парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл хэнд хардах хар төрүүлнэ шүү дэ иймээс гадгаш гарч байгаа мөнгөний урсгал хатуу хяналт үгүйлэгдэж байна шүү .

  • Төгс (May 18, 2016 11:22:27 am )

    Сэрчихгүй бол сайхан зүүд байна гэхдээ сэрэх хэрэгтэй

    • Монгол (May 18, 2016 3:34:21 pm )

      Чи offshore- чин юм уу? эсвэл гэр бүлийн нь гишүүн юм уу?

  • бороо (May 18, 2016 11:28:13 am )

    Улс ороныхоо эд баялагаас хулгайлсан луйвар залилан авилгал авсан мөнгөө нууж байга учираас гадаадад хадгалж байна албан тушаалд нь дарагдалгүй үнэнийг нь тогтоож улсын орлого болгохыг хүсье

  • ня-бо ч Даш Олдох (May 18, 2016 12:01:54 pm )

    Цагдаа нар чинь санхүү, бүртгэл тооцоо, ня-бо бүртгэлийн стандарт мэддэггүй юм шүү дээ. Мэддэггүй юмаа яаж шалгах юм бэ? Мэрэгшсэн ня-бо , олон улсын санхүүч тэгээд мэрэгжлийн АНГЛИ хэлний өндөр мэдлэгтэй санхүүч, ня-бо -ын баг л үнэн зөв шалгаж магад юм даа.

  • zulaa (May 18, 2016 12:55:07 pm )

    mani met avax yostoi zalingaa ch avch chadaxgui bxad. unen bish ee

  • Anonymous (May 18, 2016 2:07:31 pm )

    Сү Батболд 2003 оноос эхэлж татвараа нууж Оффшор бизнес хийж байсан байна лээ ш дээ. тэгээд дараа нь гадаад харилцааны сайд, ерөнхий сайдын албыг хашиж байсан. сайн шалгаж үнэн мөнийг ард түмэнд илчлэх хэрэгтэй. Татвараас зайлсан уйвайгүй ерөнхий сайдтай байж дээ. Цагдаа шалгаж чадах л байгаа даа төрдөө итгэх ард түмний итгэл шалдаа унаталаа алдарсан шүү. Итгэлийг нь сэргээх ажил хийвэл сайн л байна.

  • zochin (May 18, 2016 3:29:20 pm )

    huuchnii darga nar, uls toriin tovchooniihan, said nar mash yaduu zuduu baij de ednii derged

  • Anonymous (May 18, 2016 7:31:14 pm )

    Их хуралд сонгогдчихоод дархан эрхэнд халдлаа гээд сууна даа наадуул чинь. Их хуралдаа олон дипломтойг биш хүн болсон хүнийг л сонгох юмсан. Үнэн байдаг гэдэгт итгэж үүл нүдтэй гэдгийг мэдэрч л амьдармаар байна даа хүмүүс минь. Буруу муу зүйл хийгээд байгаа хүмүүс газарт биш тэнгэрт тооцоо бодуулдаг өөрийх нь хийсэн үйлийг үр хүүхэд нь үүрдэг гэдгийг мэдэх хэрэгтэй дээ. Мөнгөө зуугаад дээшээ явж чадахгүй шүү дээ.

  • Mongol (May 18, 2016 7:39:08 pm )

    Offshore-toi hymyys gemt heregtengyyd bizdee, yunii chin ner devshih, songogdono bish ogzordog, hariuzlagaa hylyydeg um.
    Zagdaagiinhand ih amjilt hysie, Udahgui uls oron deeshleh tiishee handah um baina.
    Demjij bna, dahin amjilt hysie.

  • БУУДАХ Ч БАГАДАНА (May 18, 2016 10:19:06 pm )

    ЭНЭ НАМУУДААС ҮНЭНДЭЭ ЗАЛХАЖ БАЙНА.
    СОНГУУЛИАР БИЕ ДААГЧ НАРЫГ СӨРӨГ ХҮЧ БОЛГОН ОЛНООР НЬ СОНГОЖ ГАРГА
    ЭНЭ БОЛ БИДНИЙ ЦОРЫН ГАНЦ УХААЛАГ СОНГОЛТ БАЙХ БОЛНО
    УУЛ УУРХАЙ, ХОЛБОО, БАРИЛГА, НИЙТИЙН ХООЛ Г.М БҮГД Л ГАДНЫХАН БОЛЧЛОО

  • зочин (May 19, 2016 5:09:06 am )

    Х.Баттулгын хэрэг яагаад чимээгүй болчихвоо энэ бас оффшор днастай гэсэн шүү мартаж нэг баларваа. Энэ хулгайч нараас залхаж байна шоронд хий

  • ИРГЭН (May 19, 2016 7:44:20 am )

    ЭНЭ Ч НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН УРД ХИЛИЙН ДАГУУ МОД ТАРИЖ НОГООН ХЭРЭМ БАЙГУУЛДАГ ШИГ, ЭЛБЭГДОРЖТОНГУУД ШУДАРГА БАЙЦГАЙДАГ ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХ ГОШГОРУУЛАЛТ БОЛНО. ЭЛБЭГДОРЖ ЯМАР ГОШГОРУУЛАЛТ ГОШГОРУУЛАЛТ БИШ, ҮНЭХЭЭР БИЕЛСЭН БОЛОХЫГ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ.

  • zochin (May 19, 2016 11:24:55 am )

    OФФШОР данстай хулгайчдийг сонгуулаас өмнө зайлуулаач өөрөөсөө ичэхгүй юмаа гэхэд ард түмэнээс ичэх булчирхай байна уу Батүүл гуай та хүүгээ юу хийгээд хаагуур явж байгааг мэдэхгүй байж харагдаач” та нарыг харахаар инээд уур зэрэг хүрэхийн юмаа.худалаа ярьж чаддаг улсууд одоо больцгоо та нараас үнэндээ залхаж байна

  • ZOCHIN (May 20, 2016 11:17:21 am )

    Batuul baatar tsoloo,,, alban tushaaltaigaa ogchihldoo !!! Ingeh gej ardchilsan huvisgal hiisen um uu? Ardchilal lalartaigaa sonotugei !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car