antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 25 comments

Хятадын арми Тажикистанд нэвтэрчээ

нийтлэсэн Admin

5-17-2_700x700Н.МӨНХЖИН

Бүгд найрамдах Хятад ард улсын цэрэг Тажикистаны газар нутаг руу нэвтэрч Горный-Бадахшан автономит бүсийн ихээхэн хэсгийг хяналтдаа авлаа хэмээн News-Asia сайт уламжлав. Хятадууд тавдугаар сарын 6-нд цэргээ оруулж эхэлсэн хэмээн мэдээлж байна. Тажикистаны газар нутаг өрийн нэг хэсэг болж Хятадад шилжсэн нь тодорхой болж байгаа аж. Тажикистан улс тусгаар тогтносон жилүүддээ маргаантай гэгдэж байсан 1.5 мянган кв км газар нутгийг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм.

Горно-Бадахшан автономит муж нь төвийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцдэгээрээ алдартай, ард иргэд нь Душанбегийн шийдвэрийг дагахгүй байх нь их. 2012 оны зун тус нутагт мөргөлдөөн дэгдэж энгийн иргэд амь насаа алдаж байжээ. Горный Бадахшан муж эрх баригчдад мөрдөгдөн хавчигдаж буй хээрийн цэргийн командлагчдаа хамгаалан боссон юм.

Хятадын талаас цэргийн оролцоогоо нэмэгдүүлсээр байвал бүс нутагт ээлжит  бослого, мөргөлдөөн дэгдэнэ хэмээн ажиглагчид үзэж байна. 2013 оны эхээр Душанбегийн эрх баригчид Хятадад газар нутгийнхаа хэсгийг шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байгааг олон хүн сануулж байсан ч тэр үед хэн ч нухацтай хүлээж аваагүй юм. Гадаад өрөө дарахын тулд газар нутгаа Хятадад өгөх гэж байгааг тоймч, ажиглагч нар сануулан хэлж байсан билээ. Хэдийгээр амьдрахад таатай бус, өндөр уулсын бүс нутгаа Хятадад шилжүүлэн өгч байгаа ч хятадууд эдгээр газар нутаг уран, эрдэс, үнэт чулууны ордоор баян байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Хятадууд аль хэдийнэ геологийн эрэл хайгуулын ажлаа эхэлсэн ба Тажикистан улс үүнийг нь “Газрын хэвлийн тухай” хуулиараа зөвшөөрчээ. Мөн Тажикистаны газар нутаг дээр зөвхөн цэргийнхэн бус, иргэний эрх баригчид орж ирэх болжээ. Өмнө нь уугуул тажикууд амьдарч байсан газар нутгийг хятад иргэд өөрийн болгож авах бололтой.

Л.Баярсайхан: Бид газраа алдах гарцаагүй байдал руу яваад байна

5-17-2a2_700x700Ч.ЗОТОЛ 

Тажикистанд үүссэн нөхцөл байдал манайд давтагдах вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна. Энэ талаар “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” хөдөлгөөний гишүүн Л.Баярсайханы байр суурийг сонирхлоо.

Тажикистан улс газар нутгийнхаа нэг хэсгийг өрөнд өгчээ. Гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.доллараас давж эрсдэлтэй бүлэгт багтсан манай улсын тухайд өнөөдөр газар нутгаа алдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Энэ асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Тэр үед эх сурвалжийн мэдээллүүдийг уншиж, танилцаж байсан. Олон нийтэд анхааруулж, хэлж, ярихад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй, хэр ноцтойг ойлгохгүй байсан. Тэгвэл өнөөдөр тэр үед ярьж, хэлж байсан зүйлүүд бодитой болж, Тажикистаны газар нутагт хятадууд нэвтэрч, уугуул иргэдийг нь хориогүй боловч хавчих, хязгаарлах үйл ажиллагаа явуулж, цэргээ оруулаад эхэлсэн байна. Гэхдээ мэдээллийг сайтар нягтлах хэрэгтэй.Учир нь Тажикистаны Засгийн газар  бодит мэдээллийг нуун дарагдуулж байна гэж тоймч, ажиглагч нар үздэг.

Манай улсын тухайд 2014 онд Газрын тухай хуульдаа Тажикистаны Газрын хэвлийн тухай хуульд оруулсантай ижил утга санаатай хэд хэдэн заалтыг оруулах гэж хичээж, улайрч байсан. Заримыг нь оруулчихсан байгаа. Бас өнгөрсөн онд нэг өөрчлөлт оруулчихсан байна лээ. Түүндээ суурилж дараа нь өр төлбөртэй холбоотой зүйлүүдээ оруулах байдалд хүргээд байх шиг байна. Тэгэхээр манай улсын тухайд яг ийм болно гэж хэн ч төсөөлж хэлж чадахгүй, тийм болохыг хүсэхгүй боловч эрсдэлтэй байдал руу яваад, явуулаад байгаа  нь гарцаагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Ард. Moнгол (May 17, 2016 10:13:29 am )

    Ор зурх овдож байна шуу!!! Яах вэ? Та та минь ээ!!!

  • Anonymous (May 17, 2016 10:24:59 am )

    яах юу байдгийн авсан бол өгдөг жамтай чадахгүй бол авах хэрэггүй

  • Зочин (May 17, 2016 10:45:19 am )

    Өгсөн юмаа авч л таарна. Мөнгөгүй юм чинь газар нутгаа л өгнө дөө. Энэ энхболдууд баярцогт нарт газар нутгаа тэлсэн хэмээн хятадын баатар гэдэг цолоор шагнуулна. ТУН УДАХГҮЙ….

  • IRGEN (May 17, 2016 10:49:49 am )

    BID GAZAR OGNO GEJ GEREE BAIGUULAAGUI EE MUNHAGUUDAA BITGII SURJIGNEED BAI

    • Зочин (May 18, 2016 7:45:35 am )

      Өрөндөө өөр юу огох гэсэн юм бэ. Газраас өөр юм байна уу. Бусдыг нь хужаа нар аваад байгаа биз дээ. Дорнод, Дорноговьд мал/адуу, үхэр авч байсан бол энэ жилээс хонь авч эхлээд байгаа гэнэлээ/ их хэмжээгээр хятадууд худалдаж авч байна гээд нутгийн иргэд нь яриад байна.

  • Ganaa (May 17, 2016 11:51:30 am )

    Gazraa ogno gej geree baiguulaagui ch yah gej mash ih hemjeenii mongiig Hytad,Enetheg naraas zeelsen um,tolj chadahgui bol medeej gazraar l tolj baragduulah um bish uu.Albaar orond oruulj hymruulaad bgaag oilgohgui bna uu.Uuniig ni AN mash sain heregjuulj bgaa.

  • зозочинчзочининзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 17, 2016 12:52:03 pm )

    Баярцогт З.Энхболд нар ер нь нууц гэрээ хийсэн байх санаа зовохгүй л мөнгө аваад байна санаа зовсон нэгийгээ доромжлоод байгаа дуугүй царайлчихаад хамгийн их хортой хүн Энхболд мөнөөсөө мөн

  • n (May 17, 2016 1:01:35 pm )

    er ni odoo baildaj uls orniig ezleh yamarch ashiggui bolson agaar gazar gej 1 puujin l gehed saya $ bolno hediig ch harvah um bilee ternii orond ter ezleh gej bgaa ulsdaa butsaaj tulugdhuurgui ur uguuj bagatai zam usan tsahilgaan stants edert mungu zeeleh zamaar urund oruulaad daraa ni urunduu gazr nutgii ni avah asigtai

  • Зочин (May 17, 2016 1:43:43 pm )

    Одоо тэгээд энхболдтонгуудыг сонгоод байвал юу хулээж бна ард тумэн мини

  • Энхжаргал (May 17, 2016 1:55:31 pm )

    Баярцогт ,Э… нар нар өчнөөн их хөрөнгө хураагаад Хятадад үйлчлээд Баатар цол авсаны дараагийн жил нь толгойгоо Хятадуудад авахуулна. Монгол оронд төрж өсөж, эдий зэрэгт хүрчихээд Монгол эх орноо бодоогүй хүмүүсийг цустнуудаа ч өршөөхгүйг тэд мэддэггүй юм болов уу. Хулгайч хүн ямар ч улс оронд хэрэггүй.

  • erlleg (May 17, 2016 2:01:44 pm )

    gazraa ugduu mongolchuud mini uur yugaa bid uguh bilee dee bayrtsogt enhbayr bayr saihan bileg nar l saihan amidarch bwal bid yahaw dee ta nariig l l saihan amidruulhaas daa nowshnuudaa ghdee ym eeltei hvleej l baiy odoo bid yaj ch chadahgui minii uwuu edniig bayjuulah gj l halh gol bayn tumend 2 udaa daind orj eh nutgaa hamgaalsan ym blgui de

  • erlleg (May 17, 2016 2:03:01 pm )

    haraal ideg ta hediig

  • zochin (May 17, 2016 4:25:07 pm )

    araich iim baidald orohgui bailgui de .

  • Mongol (May 17, 2016 5:21:46 pm )

    oorsdoo buruutai, islamiin uls bolchih geed baigaa naad tenegyyd chin, zondoo delbelj baigaa shdee

  • Anonymous (May 17, 2016 5:36:50 pm )

    Hudlaa medeeg olgoj ireed avch bichij baigaag haha ngoo heden dagaj maanarch bgaag. Daanchdee iim teneg baih gej!

    Haana ch iim medee baihgui bna. 3 jiliin umnu iim utgatai er survalj n todorhoigui medee baina. Am damjij huuliraldaj hyamarcb baihaar yum unshij tolgoigoo cenegleechee!!!

  • монгол (May 17, 2016 5:53:54 pm )

    гадаадад мөнгө хөрөнгөө байрлуулж хүүхдүүдээ тийшээ явуулж байгаа хүмүүс чинь алсын хараатай байгаа юм биш биз ээ ?

  • ih zan (May 17, 2016 6:49:51 pm )

    tajik bol laliin uls haytduud yaj ch chadahgui uigarchuudaa yay gej baigaa tashaa medeelel baina orsuud gej baihad tiim tom tolgoi gargah zurh hujaa nart baihgui

  • Зочин (May 17, 2016 8:50:09 pm )

    АН ыг сонгоод дэмжээд байгаа хүн хогнууд сайн унш. Тэр дэмждэг нам чинь нуль өрөнд оруулчихлаа. Харь улсын өмнөөс гаслах биш бидэнд ч бас ойрхон л байна шүү

  • Төгс (May 18, 2016 12:29:38 am )

    Удахгүй монголд хужаа цэрэг Баярцогт Баяр нарын тушаалаар орж ирнэ

  • Зочин (May 18, 2016 7:46:13 am )

    Өрөндөө өөр юу огох гэсэн юм бэ. Газраас өөр юм байна уу. Бусдыг нь хужаа нар аваад байгаа биз дээ. Дорнод, Дорноговьд мал/адуу, үхэр авч байсан бол энэ жилээс хонь авч эхлээд байгаа гэнэлээ/ их хэмжээгээр хятадууд худалдаж авч байна гээд нутгийн иргэд нь яриад байна.

  • зочин (May 18, 2016 8:19:57 am )

    Яанаа Манайхан баахан хужаа нар ороод ирэх вий дээ

  • Зочин Эр хүн (May 18, 2016 8:27:04 am )

    Эх орныг минь худалдсан байвал өрөнд оруулж худалдсан хулгайчуудыг удамаар нь хүйс тэмтрэх хэрэгтэй.

  • Anonymous (May 18, 2016 10:25:01 am )

    Одоо тэмцъе үгүй бол ниргэсэн хойно хашгирав гэгч болно.энэ сонгуулиар МАНАН-г бүү сонгосугай

  • .elbegdorj (May 18, 2016 10:28:17 am )

    mongoliig xytdiin 1 bolgondoo yaaj iij bgaad mongolchuud tanar odoo yu xiij chdxiin be ain

  • Anonymous (May 18, 2016 12:21:48 pm )

    Бид хэн нэгнийг буруутгахаас өмнө эх орныхоо төлөө газар нутгийнхаа төлөө амиа өгөх мөч тун ойрхон юм шиг байна шүү Тэр үед энэ их өрийг тавьсан нөхдүүд ор сураггүй алга болно шүү

antalya rent a car