antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 8 comments

Төрсөн ах нь дүүгээ буудан хороосныг тогтоожээ

нийтлэсэн Admin

1463444716573a64ec1476aТөв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 12-нд дөрвөн настай хүүг буудан хороосон харамсалтай хэрэг гарсан билээ. Эцэг эхийн нь ярьснаар хүү тоглож байгаад өөрөө санамсаргүй байдлаар сумтай буу алдаж аминдаа хүрсэн гэж мэдүүлсэн бол энэ мэдүүлэг худлаа байжээ.

Аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд төрсөн ах нь дүүгээ буудан хороосныг тогтоосон байна. Гэрийн эзэн гэртээ ТОЗ-8 маркийн буугаа цэнэглээд орхисон байж. Учир нь харуй бүрийд ууль шувуу тэдний гэрийг болон хотыг тойрч муухай дуугараад байхаар нь буудахаар буугаа сумалсан байжээ. Тэгвэл долоон настай хүү нь тэр бууг авч оролдож байгаад сум алдаж дүүгийнхээ амийг хохироосон харамсалтай явдал тохиолджээ. Ийнхүү эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж ах дүүс нэгнийгээ буудсан байна.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • mgl (May 17, 2016 8:59:18 am )

    Yun surtei garchig ve? Doloon nastai huuhed sanaatai iim hereg uildchihsen yum uu? Etseg ehiin buruugaas l bolson baina.

  • гүндэн , (May 17, 2016 9:21:47 am )

    түрүү үеийн настай хүмүүс шар шувууг гэрийн гадаа ирж дуугархад их сэжиглэн үхэл ирэх нь гээд шарын ном уншуулдаг дом хийдэг байсан гэдэг ортой ч байж мэдэх зүйл үү үгүй юу

  • Иргэн (May 17, 2016 9:27:57 am )

    etseg ehed ni hariutslaga tootsoh yostoi. hariutslagagui heneggui elii balai baidlaa sanamsargui medeegui gej haatsaalhiig zuvshuurch bolohgui.

  • Zochin (May 17, 2016 10:53:21 am )

    Tanai sait bur hogoor duurchee, garchig ene teree aytaihan songochmoor ym , sanaatai hunuuguugui l blgui dee

  • Зочин (May 17, 2016 12:13:33 pm )

    Сэтгүүлч нар бодолтой бичмээр юмааа

  • Зочин (May 17, 2016 12:51:23 pm )

    сэтгүүлч нараа мэдээллээ зөв аваад бичээч ээ бага гарын калибрь буу хэнр урт байх вэ 4 настай хүүхэд хичнээн урт байх вэ өөрөс нь өндөр буу өөрийгөө буудана гэж санаанд оромгүй зүйл бичиж нийгмийг цочроогооч ядахдаа бууны уртыг мэдмээр юм сүхбаатарын талбай дээр бууны үзэсггэлэн гарчан байсан. харж мэдэж авч болдоггүй юм уу

  • Огторгуй (May 17, 2016 9:13:36 pm )

    Юун онгироо гарчиг бэ буудаж хороохдоо яахав дээ нялх амьтан буу алдаж дээ

  • zochin (May 18, 2016 2:01:26 pm )

    100 huwi etseg ehiin aldaa

antalya rent a car