antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 29 comments

МАХН-аас гарахаа мэдэгдсэн 12 хүн памперсны дайралтад өртлөө

нийтлэсэн Admin

13236279_1197346136967038_1324373101_nМАХН-ыг орхигсдын урсгал сонгууль хүртэл үргэлжлэх бололтой байгаа. Өнөөдөр гэхэд МАХН-ын гишүүн Д.Батмөнх, Д.Энхжаргал, А.Үүрцайх нарын 12 хүн намаасаа гарч байгаагаа мэдэгдэн хэвлэлийн хурал хийсэн биш бөөн асуудал дэгдлээ. МАХН-аас гарч байгаа шалтгаанаа МАН-тай эвсээгүй учраас гэж тайлбарлах тэднийг мэдэгдэл хийж байх үед МАХН-ын зарим гишүүд дайран орж ирж тэдэн рүү памперс шидэж эсэргүүцлээ илэрхийллээ. Хэвлэлийн хурал зарлан намаасаа гарч буйгаа мэдэгдсэн гурван гишүүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн Баянхонгор аймгийн МАХН-ын гишүүн А.Одончимэг  хэлэхдээ “МАХН бол асар их тэмцэл дотроос энэ нэрээ олж авсан. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа нөхдүүд бол жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирсэн намын минь өрөм, тос өөхийг нь хамж авчихаад, одоо гарна гээд сууж байна. Манай намын дарга Н.Энхбаяр шоронд орчихоод байхад бид Д.Тэрбишдагва гишүүнийг хүндэтгээд хамгийн том албан тушаал буюу Шадар сайдын суудалд суулгасан. Гэтэл тэрээр албан тушаал наймаалцаж, мөнгө төгрөгөөр томилгоо хийсэн гэдгийг би сонссон. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс бол тухайн үед агентлагийн дарга хийж явсан хүмүүс. Эдгээр хүмүүс манай намын мянгатуудын дарга нарыг мөнгөөр худалдаж авч ирээд суулгачихсан байна. МАХН эзгүйрч байгаа нь намын даргатай холбоогүй. Яагаад гэвэл МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ганцаардуулаад, намын гишүүдийг нь авна гэсэн бодлогоор ийм зүйл болж байна” хэмээн ярив.

За ямартай ч МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаад байгаа хүмүүсийн нэрсийг хүргэхэд:

    А.Алаубек -Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга

    А.Үүрцайх  -БЗД-ийн МАХН-ын дэд дарга

    Ү.Тэгшбаатар – ЧД-ийн МАХН-ын дэд дарга

    Б.Цолмон – СХД-ийн МАХН-ын гишүүн

  Д.Батмөнх – БГД-ийн МАХН-ын дарга

    Т.Дуламдорж  – МАХН-ын гишүүн

    Д.Энхжаргал – МАХН-ын гишүүн

    Г.Энхтөр – МАХН-ын гишүүн

    Ш.Дагва  – БЗД-ийн 16-р үүрийн дарга

    Ж.Төрмөнх – ЧД-ийн МАХН-ын Ардчилал, Шударга Ёс Монголын Залуучуудын Холбооны тэргүүн

    Н.Тэрбиш  – ЧД-ийн МАХН-ын Ардчилал, Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн нарын 12 гишүүн юм байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • BB (May 17, 2016 8:45:51 am )

    TOM AH NARIIGAA DAGAJ DALDAGNAAD YAHAW DEE YU CH OLJ DOLOOHGVI TA NARIG ZVGEER L ZOLIOS BOLGONO URWAJ SHARWAJ YWAA HVMVVS HEZEE CH SAIN NER ZVVDEGGVI YUM

  • гавар (May 17, 2016 8:52:27 am )

    та нарыг гараж байгаад баярттай байна залуу лидер нэр дэвшигчдээ суудалаа тавиж өгснөн дээр юм болв уу?

  • гавар (May 17, 2016 8:55:55 am )

    Н.Энхбаяр гэдэг хүнийг ганцаардуулаад, намын гишүүдийг нь авна гэсэн бодлогоор ийм зүйл болж байна гэж бодоод байх шаардлаггүй ээ залуу нэр дэр дэвшигчдээ боломжийн олгоо

  • Нараа (May 17, 2016 8:59:37 am )

    Хэн нь үл мэдэх нөхөд гараад яахавдээ илүү харж их санж гараа байлгүй дээ хэнч эд нарт илүүг өгий гээгүй бол их санаж гарахгүй лавтай хэдэн залуучуудыг ур\важ шарвасан сэтгэхүй сууртай болгож байгаа энэ улс төрчид хэзээ мөдгүй улсаасаа урваж эх орноо зарахвыдээ

  • Гоолингоо (May 17, 2016 9:02:12 am )

    МАХН гарч байгаа хүмүүс хөөрхий дөө. МАХН дараагийн шинэ залуу лидерүүд ч ажил хэргээ үргэлжлүүлнээ.

  • irgen hun (May 17, 2016 9:08:52 am )

    iim buduuleg namiin gishuudtei pampersiin namd bsnaas garsan deershte. odoo ta nar pampersaa toolood suujee. hahaha

  • Гоолингоо (May 17, 2016 9:11:42 am )

    Энэ удаагийн сонгууль хүч сорьсон сонгууль уу мөнгөөр зодолдсон сонгууль уу. Хариулт нь тодорхой байна. Мөнгө хаашаа МАХН-с гарч буй хүмүүс мөнгөний араас явж байгаа нь тодорхой.

  • ___ (May 17, 2016 9:14:53 am )

    odoo neg huneer amidralaa zaalgaad yavah yumuu. ed nar odoo nasnd hurtsen bizdee. esvel anduuraad bnu. airaachdee. hun hunii songolt bizdee

  • Сугар (May 17, 2016 9:16:06 am )

    гарвал зүгээр чимээгүй л гарна биз, заавал хурал нтр хийж дуу шуу болох хэрэг байдаг юмуу, албаар МАХНын нэр хүндэд халдах зорилготойгоор ингэж байгаа юм шиг санагдлаа, МАНын захиалга ч байж мэдэх юм

  • Болд (May 17, 2016 9:17:18 am )

    Живх байтугай баас нүүрэнд нь наах ёстой байсан юм. Живх гэсэн утгаараа биш тэдний үзэл бодол санаа сэтгэл нь ингэж урваснаараа дахин хэзээ ч ашиглаж болдоггүй живхнээс долоон дор юмдаа.

  • s (May 17, 2016 9:35:01 am )

    deeriin deer uye sanagdav, zaaval namiin gishuun baih yostoi… ardchilsan niigem yaachvaa?

  • Мэргэн ард (May 17, 2016 9:43:44 am )

    Traitors should be treated like this. They deserve it

    • ... (May 17, 2016 9:45:42 am )

      yamar mundag heltei yum be. gadaadluugaa zail

  • GAAYAA (May 17, 2016 9:44:31 am )

    KOMMUNIST NIIGEM BOLCHICH

  • зочин (May 17, 2016 9:51:40 am )

    Угаасаа ийм увайгуй юмнууд авилгачидын загалмайлсан эцэгийг дагаж 4 жил засаг уймуулж ашиг олсон биз дээ махн гэж 1 хуний нам биз дээ тэгвэл 1 хунтэйгээ улдэх нь унэн ш дээ одоо 2 р ээлжийн буур увайгуй юмнууд гарч ирнэ дээ яг ешеегее авч эх орноо хегжуулж харагдаач

  • mel o (May 17, 2016 9:54:11 am )

    pampersnii dairaltand urtuud duussan ni ih yum edgeer humuusiin ard hen negnii zahialga bgaa songuuliin umnu olnii tanil boloh gej toglolt hiij bgaa ni ch uchirtai namiinhaa dargiin ner hundiig unagaah zorilgotoi gedgiig ch olon tumen haraad medne gevch ene show chini gazar avahgui edgeer urvagsdiin ner hund ch undurt urgugduhgui tsag zuuriin show songuuliin daraa ted suulee havchaad ireh vii ingej surjin show darjin duulian tarij bhaar esvel zugeer l gertee hevtej bh ni edgeer urvagsdiin ner hundede arai deer bh bolov uu

  • зочин (May 17, 2016 9:55:21 am )

    хурал нтр гэлгүйгээр зайлчихсан бол нэрсүүдэд чинь цэвэр байлаа бөгс долоогч суудал горилогч янхан Энхжаргал мэтээ,чинийй бөгс хошногын АН-аас хэн ч тоохгүй мал аа

  • wert (May 17, 2016 9:59:09 am )

    jivhnii namiin heden gishuud jivh umsdug bol? keke

  • Батка (May 17, 2016 10:00:32 am )

    Намаас гарахад нь памперс шидэж байхыг бодоход намаас гарахаас өөр аргагүй дарамт Энхбаяраас ирж байсан байх даа

  • DOOGII (May 17, 2016 10:02:24 am )

    Ийм урвасан шаравсан юмнууд л улс орны минь хөгжилөөс хойш татдаг юм байгаа ш дээ ард иргэдийнхээ төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй хүмүүсийг авдаг баймаар байна тэгэхгүй бол хувь хүмүүсийн эрх ашиигаа харсан муусайн юмнуудад үүд хаалга хаалттай байх хэрэгтэй

  • мело (May 17, 2016 10:03:02 am )

    балиар юмбэээ МАХН болио боль хэнд өөрсдийнхөө тэнэгийг гайхуулаад байгаан хэзээ ч угаасаа сонгуулд ялахгүй шдэээ наад зүүднээсээ эртхэн сэрж үз!!!

  • olloo (May 17, 2016 10:17:54 am )

    Songuuliin huulia guuli bolgodog Ene MAHAH odoo mongo ogch zahialgatai ym hiideg boljdee tosowiin mongiig her ih idsen ni oilgomjtoi bolj bh shig bn ene songuuli mongotei hvmvvsiin daini talbar deerh temtsel boloh ym bn l daa songoltoo l zow hiigeerei MAHAH budan dundaas uls oron mine hogjoogvig sain sanah heregtei MAXH namiig tord olonhi bolgood vzeh heregtei bidend songolt bn tvvndee haramsahgvigeer hiih heregtei shvv

  • olloo (May 17, 2016 10:18:18 am )

    Songuuliin huulia guuli bolgodog Ene MAHAH odoo mongo ogch zahialgatai ym hiideg boljdee tosowiin mongiig her ih idsen ni oilgomjtoi bolj bh shig bn ene songuuli mongotei hvmvvsiin daini talbar deerh temtsel boloh ym bn l daa songoltoo l zow hiigeerei MAHAH budan dundaas uls oron mine hogjoogvig sain sanah heregtei MAXH namiig tord olonhi bolgood vzeh heregtei bidend songolt bn tvvndee haramsahgvigeer hiih heregtei shvv

  • Anonymous (May 17, 2016 10:20:25 am )

    ENKHBAYART JIVKH SHIDEH OVGON OLDSON N IKH YUMDAAA HAHAHA

  • Anonymous (May 17, 2016 11:23:30 am )

    МАН гэдэг ийм л хулгайч нарын нам Тэд мөнгө албан тушиалаар золивон хулгайч нохой мэт хүмүүсийг худалдан авч зорилогдоо хүрхийг оролдож байна Энэ үүлдэл нь тэдэнд тус биш ус болно харин МАХН ийг дотроос нь цэврлэж өглөө биш үү

  • zocin (May 17, 2016 12:44:59 pm )

    ted garcan cn ard ni ard ni ard tymen xeden 100 gaaraa bnadaa xa xa xa

  • rrrrrrrrrrrrrr (May 17, 2016 3:30:17 pm )

    МАХН д хүн үлдсэн үү аан энхбаяр л байнаа даа ккк

  • Говийн өвгөн (May 17, 2016 10:50:11 pm )

    МАХН цэвэрших нь зүйтэй. Хэн ч мэдэхгүй юу ч чадахгүй юмнууд намаас гарахдаа хурал цуглаан хийнэ гэдэг бол цаанаасаа зохион байгуулалттай ямар нэг хэмжээгээр хахууль авч байгаа юмнуудын хийдэл. Ийм юмнуудыг хүссэн хүсээгүй зайлуулах нь зөв. Гарах нэг хэсэг байхад шинээр элсэх нэг хэсэг байна. МАХН-д элслээ гээд сүржигнээд хурал цуглаан хийгээд байхгүй болж л байна.

  • Anonymous (May 18, 2016 9:59:43 am )

    ЭНХБАЯР ГАНЦААРАА ҮЛДЛЭЭДЭЭ ЭРГЭН ТОЙРОНД НЬ ХЭДЭН ӨВГӨН ЭМГЭН УЙЛАНХАЙ ЖААЛ ҮЛДЭХ ШИВДЭЭ АРД ТҮМЭН ШИНЭ ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

antalya rent a car