antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 32 comments

“Ухаа худаг”-ийн ард улстөрчид нуугдсаныг батлах 5 факт!

нийтлэсэн Admin

 

13234595_1197246583643660_365656783_oБизнес бол нарийн тооцоолол, аз од, цаг үеийн тохироо гээд олон зүйлээс шалтгаалахаас гадна томрох тусмаа улстөрийн том дэмжлэг үгүйлж байдаг эд. Тэр ч утгаараа MCS группын нөмөр нөөлөг болсон улстөрчдийн ашиг сонирхлын асуудал анхаарал татаж ирсэн юм. Тэрдундаа Ухаа худаг ордыг өөрсдийн мөнгөний нэг эх үүсвэрээ болгохын тулд олигархиуд хууль журам зөрчсөн асуудлын баримт бий. Үүх түүхийг нь эргэн харахад, Тавантолгойн ордыг Монголдоо авч үлдсэн гэх гавьяатай С.Батболд, их зүтгэлийнхээ шанд “Ухаа худаг” гэж нэрлэгдэх хэсгийг таслан авч үлдэж, тухайн үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хүч хавсран “Энержи ресурс”-ыг байгуулж байсан гэгддэг. За харин бодит байдал дээр энэ консорциумдаа улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг. Тэдгээр нөхдүүдийнх нь нэрс Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү гээд жагсана. Эдгээр нөхдүүд 14 компаниар дамжуулан тухайн ордыг луйвардан гартаа оруулж байгааг тухайн үеийн салбарын байгууллагууд нь мэдэж байсан ч, яаж ч чадаагүй байдаг. Тэгвэл тэд хэрхэн луйвар хийснийг эргэн сануулъя.

Факт-1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн жишээг эндээс харж болно.

Таван толгойн нүүрсний ордоос солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байдаг. Нөөцөд авсан тухайн талбайд “Энержиресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны 7 дугаар сарын 8-нд өргөдөл өгснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ.

Харин ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн боловч ГУУКА-ны дарга Т.Занаширын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержиресурс” ХХК-д өгсөн байна. Энэ нь “Энержиресурс” ХХК-ийн ар болсон эзэн улстөрчдийн нөлөөллөөр хийгдсэн зүйл гэдэгт эргэлзэх шалтгаан харагдахгүй байгаа юм.

Факт -2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Таван толгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 2006 оны 8 дугаар сарын 2-ны 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл АЗДТГ-ын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байсан байгаа юм.

 

 

“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА- ны дарга асан Т.Занаширийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.

 

Факт -3. Анхаарал татах нэг зүйл байдаг нь ГУУКА-ны даргын 2006 оны 8 дугаар сарын 28-ны 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ. Уг нь дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байгаа талаар ч холбогдох байгууллагын зүгээс асуудлыг гарган тавьсан байдаг.

 

13219840_1197246500310335_2020903654_nФакт -4. Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг Дайцүки ХХК-д ГУУКА-ны даргын 2006 оны 9 дүгээр сарын 1-ний 891 дүгээр шийдвэрээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, Дайцүки ХХК-д олгосон эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тухайн үед УҮАГ-аас хийж, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид хууль зөрчиж Энержи ресурс ХХК, Дайцүки ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлж байжээ.

 

 

Факт -5. УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэтэл нэр бүхий улстөрчдийн эзэмшдэг тус компани арван онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчиж байгаа хэрэг. Учир нь өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэж заасан байгааг ч тодотгомоор байна.

Дээр дурдсан зүйлс бол баримтууд гэдгийг хэлье. Тэрнээс биш МCS, “Энержи ресурс”-ийн нэр сүрэнд зориудаар халдах гэсэн бодлого үгүй гэдгийг хэлье. Монгол төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө нэр нь тодрох хэмжээнд хүрсэн гэгддэг эрхэм бол MCS-ийн Ж.Оджаргал билээ. Тэрчлэн түүний төдийгөөс өдийг хүртэлх амжилтад улстөрийн нөмөр нөөлөг байж ирснийг үгүйсгэх нь утгагүй. За бас гадныхны ч нөмөр нөөлөг арвин гэдгийг тэмдэглэн хэлье.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • irgen (May 16, 2016 10:58:11 am )

    luiwarchin hulgaich

  • ЗОЧИН (May 16, 2016 11:10:50 am )

    НӨГӨӨ БИДНИЙ СОНГОСОН ЭХ ОРОНЧИД МААНЬ ИЙМЭРХҮҮ АРГААР БАЯЖИЖ БАЙНА. ОДОО АРГАА БАРХААРАА ХУУЛИНД ХАЛДАЖ ӨӨРСДӨӨ АШИГТАЙ ХУВИЛБАРААР ХУУЛЬ ГАРГАДАГ БОЛСОН. НӨГӨӨ ХУУЛИЙН БАЙГУУЛАГА НЬ ТЭДНИЙ ХАРМААНД АЛЬ ХЭДИЙН ОРЧИХСОН. ЭЦЭСТ НЬ АРД ТҮМЭН ЯДАРЧ ГУЙЛАГЧИН БОЛЖ МОНГОЛ УЛС ДАМПУУРЧ БАЙНА ДАА.

  • Зөнөг өвгөн (May 16, 2016 11:46:06 am )

    Хэн ч ашиглаж бай ялгаагүй зардал гарна, орлого орно. Орлого нь хаагуур яаж хуваарилагдаж байгаагаас л бүх юм шийдэгдэнэ. Төрд байхаар их сайхан юм шиг ойлгоод байдаг, гэтэл төрд орох ёстой орлогыг улс төрчид харин ч дураараа өөрийн юм шиг зарцуулдаг нь нэгэнт тодорхой болчихсон шүү дээ. Хууль журмын дагуу, хариуцлагатай засаглал бүхий компани харин огт өөрөөр ард иргэд бидэнд тустайгаар нөөцийг ашиглах боломжтой юм биш үү.

  • Зочин (May 16, 2016 11:56:02 am )

    Женко одоо 700 гаруй сая доллар идчихээд зүгээр ажлаа хийгээд өчнөөн хүн тэжээж байгаа компанийг зулгааж өчнөөн саад боллооо….болоош дээ…үндэсний компаний дэмжихгүй тамын тогооны үлгэрээр яваад байвал хөгжинө гэж үү????

    • Mongol (May 17, 2016 8:06:03 am )

      Jenko d idsen 700 say dollar baitugai 7 tugrug ch baihgui harin ch huviihaa munguur asar ih buyan hiij irsen hun.olon huniig bairtai bolgosnii neg jishee n temuujin said gedeg shuu dee

      • Иргэн (May 24, 2016 10:20:30 am )

        MCS энэ олон жил түмэн бидний нүдэн дээр ихийг бүтээж, олон хүнийг ажилтай болгож байгаа. Үүнийг дагаад олон өрх айл хоолтой, ундтай амьдарч байгаа нь тодорхой. Ямар их мэрж иддэг юм бэ. Аль эртнээс илүү үзээд л янз бүрээр хэлэх юмаа. Гайгүй ажиллаад яваагаа ингэх юм. Энэ хүнд атаархдаг байж болох л юм даа…

  • Зочин (May 16, 2016 11:57:57 am )

    Женко одоо 700 гаруй сая доллар идчихээд зүгээр ажлаа хийгээд өчнөөн хүн тэжээж байгаа компанийг зулгааж өчнөөн саад боллооо….болоош дээ…үндэсний компаний дэмжихгүй тамын тогооны үлгэрээр яваад байвал хөгжинө гэж үү???? Өрөө мах комбинат гэх мэт төрийн өмчийн хичнээн олон компанийг яаж ямар аргаар авсаныг нь нэг мэдэх юмсан…..

    • зочин (May 16, 2016 2:15:02 pm )

      үндэсний гэнэ шүү. Хятадын компани

    • эээээ (May 16, 2016 2:21:58 pm )

      ЭМ СИ ЭС БОЛ ХЯТАД ҮНДЭСТНИЙ КОМПАНИ ГЭДГИЙГ ЗАХЫН ХҮҮХЭД Ч МЭДДЭГ БОЛЛОО.

  • Anonymous (May 16, 2016 11:59:28 am )

    enhbayrigl gargaj turd 100 huvi huraaj avay.

  • эээээ (May 16, 2016 2:20:40 pm )

    ОДЖАРГАЛ АР ХАЛХАД ТӨРСӨН МАО ЗЭ ДУНЫ ХОЙД ДҮР ГЭМЭЭР АЯГЛАЖ БАЙНА ШҮҮ.

  • МОНГОЛ КОМПАНИ (May 16, 2016 3:55:34 pm )

    MSC БОЛОН МОНГОЛИАН МАЙНИНГ КОМПАНИ ЭНЕРЖ РЕСУРС КОМПАНИУД НЬ МОНГОЛДОО БОДИТООР ЖИНХЭНЭ УТГААР НЬ АЖЛАА ХИЙГЭЭД ЧАДААД ЯВЖ БАЙГАА МОНГОЛЫН ЦӨӨХӨН КОМПАНИУДЫН НЭГ . ХЭРЭГТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨӨ Ч ӨӨРСДӨӨ ОЛЖ БОСГОЖ ЧАДСАН ХАРИН ХИЙЖ ЧАДАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУД ЧАДАЖ БАЙГАА КОМПАНИА ИХ Л ГООЧЛОХ ЮМ ДАА ТЭД ИЙМЭРХҮҮ ДАЙРАЛТ ДАВШИЛТЫГ ДААВААД Л ЦААШАА ХӨГЖӨӨД ЯВНА ДАА ЮУНЫ ТӨЛӨӨ ХОЕР ТОМ НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙГ КОМПАНИДАА БАЙЛГАЖ БАЙХАВ ДЭЭ

  • болд (May 16, 2016 4:27:30 pm )

    НҮҮРСЧИД СӨНӨТҮГЭЙ

  • nergui (May 16, 2016 4:43:05 pm )

    gants jishee huuli gargagchid maani dandaa uursudduu ashigtai huuliiig ard tumnii ner barij gargadag ymshuudee jishee ni irged ger buldee ch gazartai bolj amjaagui baihad manai luiwarchid tom tom gazar hashaalaad awchihsan baisan ger buld olgoh huuliar huraagdah geed baisan uchraas hun bolgond gazar olgoh huuli batlaad ah duusiinhee ner deer bolgood awsandaa ene luiwarchid harin ard tumen hun bolgon gazartai boloh ni geed l hoshgorood uldsendee huurhii

  • иргэн (May 16, 2016 5:49:51 pm )

    Үнэндээ л МАН-ын удирдах нөхөд энэ үед их бяр сууж, уул уурхайруу шүлс үсэргэж эхэлсэн шүү. Одоо төр барихаас завсарлага авч ойлгох боломжийг сонгогчид л гаргаж өгсөн. Ойлгоо биз дээ. Баяр ерөнхий сайд уг нь сайн лидер гэхдээ л Улаанбаатарын тэр үеийн 40 мянгтынхан ч олигтой ёс жудагтай, монгол сэтгэлгээтэй нь тун ч ховор юм. Баяр бол залуучуудыг дэмжих нэрээр Зоригтоос авахуулаад Сү. Батболд тэргүүлээд Уул уурхайгаар тоголж эхэлсэн шүү. Түүнээс өмнө Жаргалсайхан /АМХЭГ/, Энхсайхан нарч мөн адил. Ийм нөхдөөс л энэ салбарыг жаахан зай бариулах боломж гарах болов уу. Хэцүү дээ. Үнэр авсан анчин ноход яадаг билээ дээ?????

  • Зочин (May 16, 2016 7:05:49 pm )

    Энхбаярыг гаргаад яахыг нь харъя

    • zochin (May 17, 2016 9:58:38 am )

      Saihan sanaa baina

  • BALT (May 16, 2016 7:09:10 pm )

    улсын хөрөнгөөр тоглоод баигаа нөхдүүд ард түмнээр тоглоодл баинадаа торны цаана суух цаг н дөхөөд баигаа толгоигүи болж мэдэх өдөр гэж бас

  • зочин (May 16, 2016 8:03:24 pm )

    гадны нохой

  • Mongol (May 16, 2016 9:26:46 pm )

    Hench hereggui, ene 76 -aag tanidaggui , shal oor shine zaluusiig songoj Mongol orniig avrah heregtei. Oor arga baihgui.

  • бат (May 16, 2016 9:56:46 pm )

    Газрын доорхь баялаг хэний баялаг юм бэ,ундсэн хууль хэрэггуй болж бна даа,энэ хэн
    эзэмших,ашиглах,хувь хуртэх баялаг юм бэ,оджаргал,нуурсчдын нам,хэдэн хулгай нарын
    баялаг юм бол ундсэн хуулинд бгаа ард тумний емч гэдэг заалтаа авч хаях хэрэгтэй,
    тэгээд тергуй нийгэмд амьдарцгаая,хэд хэдээрээ нийлж газраа ухаж дур зоргоороо
    баялагаа эзэмшиж,ашиглах нь зев уу,ажилгуй залуус энэ хулгайч нар шиг баялагаа
    ухаад ажилтай орлоготой болог,хууль дурэм зевшеерел хэрэггуй,шууд л ажлаа эхэлцгээе
    бух нийтээрээ эзэмших нь зев юм бна даа

  • Хятад мао оджаргал (May 16, 2016 10:11:46 pm )

    Хятад компани !!!! Хятад эзэн нь !!!! Монголтой холбоотой нэг ч ширхэг юм байхгуй!!!!!

  • зочин (May 17, 2016 11:01:27 am )

    Монголд ер нь монгол хүн байна уу. Үгээгүй ядуу траншейний хэдэн архичингаас бусад нь хятад юм биш үү

  • nagaa (May 18, 2016 10:42:09 am )

    ODJARGAL SHIG HUN MUULAHGUI BH HEREGTEI DEE MONGOLCHUUDAA

  • Ганбаатар (May 18, 2016 5:18:20 pm )

    Оджаргал бол монголд ховорхон төрөх бизнесмен хүн дээ. Боловсролтой,соёлтой,ёс зүйтэй,мундаг менежер хүн гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. ТОП 100 ААН шалгаруулахад MCS-ийн 11 компани шалгарч байсан. Бодитой ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ хийсэн хүнээ ингэж байх ч гэж дээ. Ёстой үхэр монголчууд юм даа бид ч.

    • Irgen (May 19, 2016 7:59:17 pm )

      Huniig buu muul.eruuleer setgej sur.uursduu yum hiij chadahgui baij bitgii ataarh.

  • Anonymous (May 20, 2016 2:19:31 pm )

    Дээр дурдсан зүйлс бол баримтууд гэдгийг хэлье. Тэрнээс биш МCS, “Энержи ресурс”-ийн нэр сүрэнд зориудаар халдах гэсэн бодлого үгүй гэдгийг хэлье.
    Бүр тэссэнгүй. Зориудаар нэр сүрд халдчийдаа. кккк
    Гадныхны ч нөмөр нөөлөг арвин гэдгийг тэмдэглэн хэлье. гэвээ гэж

  • зочин (May 20, 2016 5:18:18 pm )

    МСS-ийн нууц хүн ивээн тэтгэгч төрийн хүн нь Баярцогт шүү дээ.

  • Anonymous (May 22, 2016 8:24:56 am )

    Mongoliinhoo Hurungiin Birj deer bushuuhan 10%-ia gargahgui bol neeree huuli zurchsun bolood bna shuu!

  • irgen (May 22, 2016 6:30:37 pm )

    ene nigemd amidarch bui olgiarhud. hun durse aldaj.
    mongolin mini ard tumen gazar shoroo horwooj togloj osson eh nutag mongol hun burin amidralaar togloj duuslaa . odoo boloo yom bish u ard tuen mine . hoorondoo taltsaj butralgui 1sanaatai baij ednig bugdig ni n.v.b-n shuuhed ogoe en mongol nutginha gazarin horsnoos arstin zailuulaya

  • irgen (May 22, 2016 6:35:47 pm )

    ene nigemd amidarch bui olgiarhud. hun durse aldaj.
    mongolin mini ard tumen gazar shoroo horwooj togloj osson eh nutag mongol hun burin amidralaar togloj duuslaa . odoo boloo yom bish u ard tum

    en mine . hoorondoo taltsaj butralgui 1sanaatai baij ednig bugdig ni n.v.b-n shuuhed ogoe ene mongol nutginha gazarin horsnoos arstin zailuulaya

  • irgen (May 25, 2016 8:20:12 am )

    humsaa nuusan hyadatiin muur.

antalya rent a car