antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2016 13 comments

Ипотек хэнд илүү үйлчилдэг вэ?

нийтлэсэн Admin

587hm99esbpfju8f636vps53ghИпотекийн зээлээр байртай болчих юмсан гэсэн хүсэл зорилго олон монголчуудад бий. Гэвч төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь эрүүл саруул бус байгаа гэдгийг шинжээчид хэлсээр байдаг. Ер нь бол ипотек гэдэг зүй ёсоороо хэрэгжсэн бол эргэлтээрээ өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг процесс. Гэвч манайд анхнаасаа л эдийн засгийн инерц, үр өгөөжөөр биш зохиомол зах зээлийн харьцааг үүсгэж төсвийнхөө тал хувьтай тэнцэх хэмжээний их мөнгийг хэвлэх замаар зээлийг санхүүжүүлж эхэлсэн нь эдийн засагт өнөөдөр нүүрлээд буй бэрхшээл, хямралын эх үндсийг тавьсан гэдгийг хэлж байгаа юм. Ипотекийн зээл чухам хэний эрх ашигт илүүтэй үйлчилсэн бизнес байсан бэ? Хамгийн түрүүн төрд их нөлөөтэй томоохон барилгын бизнесүүд, эрсдэлгүй зээлийг зуучлах үүргийг гүйцэтгэж их ашиг олж байгаа арилжааны банкнууд, тэдний охин компани болох МИК-д хамгийн их ашигтай байсан ба эдний дараа л зорилтот бүлэг нь болох зээл авагч иргэд орно. Дунджаар 45 саяар үнэлэгдэж байсан хоёр өрөө байр ипотекийн зээл хэрэгжиж эхэлсний дараах хэдхэн хоногт хоёр дахин өсч 90 сая хүрсэн хөөс үүссэн бөгөөд үнэ нь хоёр дахин өссөн байрыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах болсон хэрэглэгчийг хамгийн их ашиг хүртэгч, тус төслийн зорилтот бүлгийн эзэд байсан гэж үзхэд бэрхтэй. Ипотекийн зээлийн эрсдэлийн гол шалгуур нь зээлийн төлбөр нь өрхийн орлогын 1/3-ээс давах ёсгүй байдаг. Гэтэл манайд үүнийг 45% гэж тогтоосон ба өнөөдөр байдал бүр дордож ипотекийн зээлтэй олон гэр бүлүүд сарын орлогын 60-аас дээш хувийг зөвхөн байрны зээлийн төлбөртөө өгч буй бөгөөд энэ тоо өссөөр байгаа нь харангын дохио юм. Ипотекээс үүдэлтэй энэ мэтийн олон сөрөг үр дагаврууд чухамдаа ипотекийн зээл хэрэгжих суурь хөрс манайд бүрэлдээгүй байсныг харуулж байгаа явдал гэдгийг шинжээчид хэлж байгаа.

2013 оны зургадугаар сараас хойш 76 мянган зээлдэгч 3.5 их наяд төгрөгийн зээлд хамрагдсаны цаана уг мөнгө зээл хэлбэрээр түгжигдээд байгаа аж. Хэдийгээр үүнээс чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна гэдэг эрсдэлгүй, найдвартай зээл гэдгийг харуулж буй хэрэг ч, улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан харвал тийм ч сайн мэдээ биш гээд байгаа юм. Тэрээр хөрөнгө “түгжигдэнэ” гэдэг нь их хэмжээний мөнгө зөвхөн зээлийн хүүгээс ашиг хийж амьдардаг банк, валют олдоггүй харин олсон валютыг ихэнхдээ гадагш урсгаж орон сууц барьдаг барилгын салбар гэх хоёр “паразит” салбарт орж эдийн засгийн тулгуур болсон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад хөрөнгийн хомстлыг үүсгэн, мөнгөний эргэлтийг боомилох нөлөө үзүүлж буйг хэлнэ гээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд банкуудаас бизнест өгөх зээл татарсан, зээлийн хүү буурахгүй байгаа нь банкууд зарим эх үүсвэрээ ипотекийн зээлд шилжүүлсэн, мөн ипотекийн зээлийн зуучлалаар ихээхэн ашиг олж байгаатай зарим талаар холбоотой гэж үзэх өнцөг бий. За харин ТОСК-ын удирдлагын хэлж буйгаар ипотекийн зээл эдийн засагт хүндрэл дагуулсан зүйл байхгүй бөгөөд барилгын салбарын тухайд харин ч уул уул уурхайн салбараас дутахгүй мөнгөний эргэлтийг эдийн засагт бий болгож байгаа. Инфляци 3 аас бага хувьтай байгаа учраас ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн гэх зүйлийг хэлж суудаг.

Тэгээд явж явж таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг урт хугацаандаа хэрхэн яаж эрсдэлгүй шийдэх гэдэг асуултын хариулт Тэтгэврийн сантай холбогдоод байгаа л даа. УИХ-аар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, шууд батлан гаргасан билээ. Засгийн зүгээс энэ хуулийг гаргах шаардлагын талаар танилцуулахдаа “Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байна.” гэж байсан.

Тэгээд ийм нөхцөлд 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас (2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг), орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд байсан.

Ер нь бол ипотек болон Тэтгэврийн даатгалын сан, ирээдүйн тэтгэврийн нөөц сан аль альнаасаа хамааран ажиллана гэж ойлгогдож байгаа ч, төрийн толгой дахь нөхдүүдийн хувь эрх ашигт үйлчилсэн бодлого хэвээр байвал, ипотекийн бодлого удалгүй илүү хүндрэл дагуулна гэж үзэгсэд байгаа юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • GOY GOY (May 14, 2016 12:58:59 pm )

    ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ АМЬДРАЛДАА 4 УДАА АШИГЛАСАН ХҮН БАЙНА. ЯАДГЫН ТГЭЭД

    • Ялалт (May 14, 2016 10:54:44 pm )

      Ер нь барилгажилтын асуудалд төр хутгалдан орох хэрэггүй байсан. Уул уурхайгаас луйвардсан мөнгөө барилгад оруулчихаад тэднийг дэмжээд ямар нэмэр байна даа. Тэгээд зогсохгүй тэтгэвэр өөд дайраад Ядаж байхад энэ олноор боссон барилгууд ямар ч насжилтгүй эхнээсээ дундуураа цуураад салхинд хийсээд дээрээс бороо цасны ус гоожоод хэцүүхэн байгаа шүү. Хүмүүст хандаж хэлэхэд Орос ах нарын барисан хуучин байр аваад тордоод засаад ор алсдаа юм үлдэнэ шүү

  • bsukh (May 14, 2016 3:09:01 pm )

    GOY d МУНДАГ бнаа ухсэний чинь дараа 3 уе чинь ор толох юм байна “оргуй бол баян овчингуй бол жаргал”гэдэг монгол угийг ойшоодоггуйг бодоход Баярцогтын ах юм байлгуй.3н уеийн хуухдууд чинь оглоо босч ороо толох гэж гуйгээд одрийн хоолоо хасаж дундуур ходоодтой жаргалтай бх байлгуй дээ

  • Zochin (May 14, 2016 10:33:55 pm )

    mkv chuluulj 100-yadahnaa 8% hamaruulj ugnvv yagaad dundaj ard olnoo yalgaad bgaa um be

  • Zochin (May 14, 2016 10:38:15 pm )

    Sard undur zeeliin hvv tulj diilehee bailaa ard olnoo yalgaad ulam dooshni oruulj bnaa 80 -aas deesh mkv orson 1,8% zeeltei irged minee shaardah heregtei bnaa uursduu bolohoor gadaadad hulgailsan munguu hadgalaad ard olon ni ur zeeltei bairand uruun tuluh gej amarah zqyagui suhurch bna

  • Zochin (May 14, 2016 10:42:14 pm )

    80-aas deesh 100mkv bairtai 2,8% zeeltei irgedee songuulias umnu shaardmaar bna bid chin tatvar tulugch yahaaraa iim undur hvv tulj avsan bairaa bankni undur zeeleer avsan vneesee hed dqjin nuglaj hvni mungiig usgej baih estoi gej baga hvvtei bank oruulj ireechee

  • Zochin (May 14, 2016 10:45:19 pm )

    Undur zeeltei bolohoor hurimtlal hvvhriin tulburuu tulj chadahgui uvduj bolohgui geed l mash hvnd asuudluud tulgarch bna zasgiin gazaraa anhaaraachee

  • Zochin (May 15, 2016 4:15:06 pm )

    urt hugatsaanii zeeld hamragdsan zaluuchuuddaa bair ender uneer shahaj baigaa murtlee, zeeldegch evdvel yaj zeelee erguulen teleh yum, nas barval zeel ny daatgalaar nehen telegdej ger buld ny bair ny uldehuu, odoo hiigdej baigaa jiliin hugatsaatai daatgal jinhene Mortgage-iin zeeltei humuusiin hamgaalalt mun uu,bas ender huutei zeelen deer dahin daramt bolj baigaa yum bish biz geed olon asuudal baina, Odoogoor zaluuchuud evdsen uedee zeeliin daramtnaas bolj eruul mendeeree hohirch baigaa yum bish biz gesen bolgoomjlol terej baina.

  • зочин (May 15, 2016 4:38:07 pm )

    НИЙСЛЭЛИЙН БҮХ ИРГЭДЭЭ СОНГУУЛИАС ӨМНӨ 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ НЬ 5 ХУВЬ РУУ ШИЙЛЖҮҮЛНЭ ГЭСЭН ЮУ БОЛСОН БЭ ЗИ ДАРГА АА

  • zochinzochin (May 16, 2016 4:35:12 am )

    Ipotekiin zeelg bairtai bolohig hussen olon irged. zaluuchuud hamragdan uuriin gesen bair suutstai bolj saikhan amidarch ba.Hen ch bair av. ipotekiin 5-8 huviin huutei zeelend hamragd gej albadaagui.Getel zarim ni albaar shahaj bgaad bairand oruulaad nasaar ni ur zeelend oruulsan yum shig setgegdel bichij bgaa ni uneheer haramsaltai. sonin sanagdaj ba.Amidrah orchnoo tavtai saikhan bolgohoos aij bgaa ni gertee usaa zuuguud nuursee tuleed amidarch bolno shu de.YU SAIKHAN DUR SAIKHAN

  • иргэн инженер (May 16, 2016 7:19:24 am )

    зайсангийн аманд хорихын хашаа тойроод оршуулга, бунхан шиг эзэнгүй нэг хэвд цутгасан байшингууд маш ихээр барьсан байна. Одоо бүр уулын орой руугаа шахуу газар хайс,хашаа хатгаж, нэг нэг дарьбазарын гэр барьж хөдөөний хамаатнуудаараа манаач тавьсан байна. Өчигдөр тэр хавиар ууланд гарах гэж хашаа тойрж явсаар таарлаа. Хог новш нь дийлдэхээ байжээ. Энэ хавийн газрыг зарах санаа анх мөнгө олох зорилгоор шүүх, прокурорын хүмүүс эхэлсэн байх гэж санагдлаа. Жирийн ард иргэд хорихоос сэжиглэж хажууд нь газар авах ч үгүй, бас дархан цаазтай газар гэж бодоод энэ хавиас дөлдөг байсан шүү дээ. Тэгэхээр хамгийн анх хууль дүрэм зөрчсөн хүмүүс бол энэ хорихтой холбоотой ажиллаж байсан шүүх, прокурорын хүмүүс байх. Тэд эхэлж энэ хавийн газрыг аваад мөнгөтэй төрийн баячууд, солонгос, хужаа нарт зардаг юм байна гэж бодогдлоо. Одоо энэ хорихын хойно баас, шээстэйгээ хутгалдсан хэдэн айл бас байна. Жорлонгуудынхаа доор худагтай, тэрнээсээ уугаад,,, Энэ хавийн хороололуудын крантны усанд гэдэсний савханцар гардаг нь аргагүй юм байна. Энэ айлуудын бас дээр нь байгаа амралтын газруудын жорлон бороо, цасны усаар нэвчигдэн доод хороололуудын гүний цооногуудын амсар луу ордог юм байна. Томчууд нь яахав, шимэгчтэйгээ явж байгаад элэгний хавдараар үхнэ биз. Хүүхдүүд нь хайран байна. Энд барилга барихын өмнө мэргэжлийн хүмүүсээр байгаль орчны үнэлгээ хийлгэж байхгүй яасан юм болдоо.

  • зочин (May 16, 2016 8:57:15 am )

    Богд уул, Зайсан толгой уул минь тайван хайрхан юм даа хөөрхий. Нэг сэгсэрвэл ч юу үлдэх вэ дээ. Зайсанд хууль бусаар олсон орлоготой хүмүүс байрлаж л байг. Баян юм шиг халхагнаж л байг. Нэг л өдөр ачаалалаа даалгүй хайрхан минь шилгээх байх даа хөөрхий

  • BITGII DAVR! (May 16, 2016 10:16:25 pm )

    1,8 huvi sard gene uu? 12sar x 1,8=21,6% jiliin huutei! Ene yu ve? Jisheen europd jiliin 3% baidag, ene bol sariin 0,25% gesen ug. yagaad iim undur baidagiin sain oilgohgui bn, mongolchuud ch bas ene talaar medeelel baihguin haramsaltai. bankuud arai davarch bainooo

antalya rent a car