antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 55 comments

Нийслэлийн иргэд яаж амьдрах нь Үүл даргад “падгүй”

нийтлэсэн Admin

kjgjhjgjh-Хүүгийнхээ хаана, юу хийж явааг мэдэхгүй байгаа хүн нийслэлчүүдийнхээ амьдралыг яаж ойлгох вэ дээ-

Хотын дарга Э.Бат-Үүл өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хүү Э.Чулуудайгийнхаа талаар тун хариуцлагагүй мэдээлэл хийж олны дургүйцлийг хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Панамын хуулийн фермээс алдагдсан 11.5 сая ам.долларын мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид бүрэн эхээр нь дэлгэж, дэлхий нийтэд шуугиан тарьсныг хүн бүр мэднэ. Тухайлбал, уг мэдээлэлд манай улсаас оффшор бүсэд данстай 49 хүний нэр тодорч үүний дотор хотын даргын хүүгийн нэр цохиж явсан юм. Энэхүү мэдээлэл ил болсноос хойш нэр нь бүртгэлтэй улстөрчид яаран сандран мэдээлэл хийж өөрсдийгөө буруугүй мэтээр тайлбар хийж эхэлсэн юм. Тэгвэл эднээс яаж дутах вэ гэсэн шиг Э.Чулуудай ч тэр өдрөө тайлбар хийсэн бол түүний араас буюу гурав хоногийн дараа Үүл дарга “Сайдын цаг”-т орохдоо хүүгийнхээ талаар ийн хэлж олны нүдийг орой дээр нь гаргасан юм. Тэрбээр “Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ. Ингээд хүүгээсээ энэ талаар тодруулж асуусан. Хүү маань хэлэхдээ “2011 онд хэсэг найзтайгаа нийлж, бизнес эрхлэх зорилгоор тэр дансыг нээлгэсэн” гэсэн. Мөн тухайн үед хамтрах гэж байсан компани нь оффшор данстай, бүртгэлтэй байхыг шаардсан юм билээ. Би хүүдээ хандаж, ямар ч үйл ажиллагаа хийсэн заавал хуулийн хүрээнд байх ёстой шүү гэдгийг сануулсан. Миний хүү шударга, ил тод, нээлттэй хүн. Түүний бүхий л үйл ажиллагаа олны өмнө ил байдаг” гэв. Ямартай ч Үүл дарга хүүгээ оффшор данстай гэдгийг мэдээгүй байж байгаад дөрөвдэхь засаглалын буянаар мэдсэн болж байгаа юм. Тиймээс л олон нийт энэхүү хариуцлагагүй, тоомжиргүй гэмээр мэдээлэлд ихэд эгдүүцэж цахим ертөнцөөр өөрсдийн санаа бодлоо илэрхийлсээр байна. Хүүгээ хаана, юу хийж явааг нь мэдэхгүй хүн яаж Нийслэлийн иргэдийн аж амьдралыг мэдэх юм бэ гэсэн үгсийг иргэд ч хэлж байна.

СХД-ийн иргэд Үүл даргад үгээ дайсан ч тусыг эс олсон

Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн сараас эхэлж СХД-ийн иргэд тус дүүргийн Засаг дарга М.Чинболд болон зарим удирдлагуудын хууль бус томилгоо болон тэдний эрээ цээргүй үйлдэл хэрээс хэтэрснийг мэдэгдэж эдгээр хүмүүсээ эргүүлэн татахыг шаардсан хэвлэлийн хурал олонтаа хийж Үүл даргад өөрсдийн үгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дайж байсан юм. Гэтэл хотын дарга нийслэлийн “эцэг” гэх эрхэм алдрыг зүүсэн мөртлөө эсрэгээрээ жирийн ард иргэдийнхээ үгийг юман чинээ бодолгүй нэр бүхий хүмүүсийг албан тушаалд нь хэвээр үлдээж хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа учраас уржигдар дахин хэвлэлийн бага хурал хийж хууль бус томилгоонуудаа эргэж харахгүй бол олон зуун хүн ажил амьдралаараа тоглуулж байгаа хэд, хэдэн жишээг дурьдсан юм.

Тухайлбал, тус хурлын үеэр иргэд “СХД-н хууль бус Засаг дарга төсвийн мөнгийг түнтийтлээ халаасласа М.Чинболд олон зуун хүний ажил амьдралаар тоглож байгааг Үүл дарга хөхиүлэн дэмжээд бүр хамгаалж өмгөөлөөд байна. Хамгийн сүүлийн үеийн жижигхэн юм шиг “том” асуудал бол СХД-н V хорооны Засаг дарга М.Одонхүүг хууль бусаар хүч түрэмгийлэн ажлаас нь чөлөөлж өрөөг нь эвдэн сүйтгэж тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн VII  хорооны Засаг дарга Г.Оюунчимэг  хэдийгээр АН-ын гишүүн ч гэлээ МоАХ фракцын бүрэлдэхүүн биш гэж ажлаас нь хууль бусаар халсан. 27 дугаар хорооны “Нарлаг СӨХ”-ны захирал Б.Норовсүрэнг бас хууль бусаар ажлаас нь халсан. СХД-н Засаг даргын орлогч Ш.Хажидмаа СХД-н Эрүүл мэндийн нэгдлийн дарга байхдаа 73-н хүнийг ажлаас нь хууль бусаар халсан. Тодруулбал, Ш.Хажидмаа нь АТГ шалгагдаж байсан ашиг сонирхолын зөрчилтэй этгээд. Уг нь Ш.Хажидмааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ажлаас нь халах тушаалыг гаргаж байсан юм. Гэтэл ажлаасаа халагдаад хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүнийг засаг даргын орлогчийн албан тушаалд томилж байх жишээтэй. Ингээд тоочоод байвал хууль зөрчсөн маш их үйлдэл гарна. Эдгээр асуудлын төлөө дуугарсан хүн бүр буруудаж ажлаасаа халагдаж амьдарлаараа хохирч байгааг Үүл дарга дэмжээд байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг ард түмэн чинь туйлдаж, сөхөрч байна” хэмээх дээрх үгсийг СХД-ийн удирдлагууд болон хотын даргад үгээ дайж иргэд хурал хийсэн юм.

Ямартай ч иргэд түүнээс мөнгө төгрөг хүссэнгүй зөвхөн Шударга ёсыг хайж, зөв шийдвэр гаргахыг л хүссэн. Уг нь Үүл дарга удахгүй болох УИХ-ын сонгуулиар нийслэлийн намын штабаа ахалж сонгуульд оролцохоор болсон. Нөхцөл байдал ийм байхад яагаад тэрбээр иргэдийнхээ үгийг тоож харалгүй хууль бус үйлдэл хийж буй хүмүүсийн албан тушаалыг ийнхүү хаацайлхад хүргэсэн юм бол гэдэг нь хачирхалтай. Ямартай ч хүүгээ гадны улс оронд данстай байсныг нь мэдээгүй байгаа хотын дарга маань дээрх иргэдийг үгийг сонсох нь юу л бол гэсэн бодол төрснийг нуух юун.

Өглөөний сонин Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • Болд (May 13, 2016 4:08:20 pm )

    За энэ Үүлэн үст одоо арай хэтэржийнааа. Төрсөн шүүгээ хаана юу хийж явааг нь мэдэхгүй мал гэж байх уу, ийм хүн яаж нийслэлийг өөд нь татах вээдээ? Хотын мэйр болж байхдаа яаж эхэлж байлаа одоо хар яаг бусад шигээ л тэрбумтан болж ард иргэдийн дээгүүр гишгэх нь холгүй явнадаа.

    • Anonymous (May 14, 2016 8:56:37 pm )

      Tusdaa garaad tusdaa amidarch baigaa hunii yu hiij yvaad yaj medhiin chinii yu hiigeed yvj bgaag aav chini medeh uu,

      • no toi mongol (May 15, 2016 12:36:08 pm )

        мэддэгиимоо

  • Болд (May 13, 2016 4:09:52 pm )

    За энэ Үүлэн үст одоо арай хэтэржийнааа. Төрсөн хүүгээ хаана юу хийж явааг нь мэдэхгүй мал гэж байх уу, ийм хүн яаж нийслэлийг өөд нь татах вээдээ? Хотын мэйр болж байхдаа яаж эхэлж байлаа одоо хар яаг бусад шигээ л тэрбумтан болж ард иргэдийн дээгүүр гишгэх нь холгүй явнадаа.

  • baagii (May 13, 2016 4:41:36 pm )

    VVL DARGA HVVGEE YAJ YWAAG MEDEHGVI BAIJ ARD TVMNII AMIDRALIG YAAJ MEDEHEW DEE

  • Даваа (May 13, 2016 4:41:58 pm )

    Цалингаас цалингийн хооронд амьдардаг ард түмэн чинь туйлдаж, сөхөрч байхад албан тушаал эрх мэдэлд хошуурч авилгалд идэгдэж байна. Албаны мөнгийг хувьдаа гуйвуулж хүүгийнхээ нэр дээр хадгалчихаад мэдсэнгүй гэж мэлзэх хүмүүсийг шалгаад булайг нь илчлээд өгөөсэй

  • Болд (May 13, 2016 4:48:46 pm )

    За энэ Үүлэн үст одоо арай хэтэржийнааа. Төрсөн хүүгээ хаана юу хийж явааг нь мэдэхгүй мал гэж байх уу, ийм хүн яаж нийслэлийг өөд нь татах вээдээ? Хотын мэйр болж байхдаа яаж эхэлж байлаа одоо хар яаг бусад шигээ л тэрбумтан болж ард иргэдийн дээгүүр гишгэх нь холгүй явнадаа..

  • гавар (May 13, 2016 4:57:49 pm )

    Албаны мөнгийг хувьдаа гуйвуулж хүүгийнхээ нэр дээр хадгалчихаад мэдсэнгүй гэж мэлзэх хүмүүсийг шалгаад булайг нь илчлээд өгөөсэй хуулийхан дагуу шалгах хэрэгтэй шүү

  • saruul (May 13, 2016 5:05:09 pm )

    BAT-UUL-N BULHAI ULSIIIN TENDERIIG HUUDE AWCH UGSUN GD TOOCHOOD BAIWAL TOOCHOOD BARHAARGUI IH. SONGUULID NER DEWSHIHED GER BULIIN BAIDALIIG HARDAG BHAA. TEGTEL HUU N OFFSHOR-T DANSTAI HOLBOGDOJ BHAD ICHIHCHGUI HAN-UUL DUUREGT NER DEWSHINE GEED BAIJ BAIDAG SONGUULID NER DEWSHIH ERHIIG N HAS. HOT HUGJUUGUI, HAN-UUL DUUREG HUGJUHGUI N.

  • Гоолингоо (May 13, 2016 5:16:46 pm )

    БАТ-ҮҮЛ ДАРГАА ГАМНАН ХОРООЛОЛ НТР МУНДАГ ЮМ ЯРИАД БАЙСАН ОДОО БОЛХООР АРД ИРГЭД ХАМААГҮЙ ГЭХ МЭТЭЭР ХАНДАХ ХАНДЛАГА ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙХЭЭ УРГАЦЫГ АВДАГ ДАА. ТЭГВЭЛ ЭНЭ УДААД ХАРИУД НЬ ТА АРД ИРГЭДИЙН УУР БУХИМДАЛ УНДУУЦАЛЫГ НЬ АВАХ НЬ ТОДОХОЙ

  • zochin (May 13, 2016 5:30:48 pm )

    ene aimshgin hunees hezee bid salj melmiige teniilgeh boldo aimshg1000

  • Зочин (May 13, 2016 5:44:44 pm )

    Оффшортой дарга

  • зочин (May 13, 2016 5:49:28 pm )

    Бат-Үүл зөнөж. дандаа тэнэгтдэг болж. толгойд нь аль 90-ээд оны “ЮМ” байгаа болохоор эргүүтэх өвчин тусч. эмчлүүл хөөрхийс

  • Зочин (May 13, 2016 6:13:19 pm )

    Энхбаярын луйвар хийж байгааг бас Намбар гуайд хэлээч

  • Ганаа (May 13, 2016 7:34:42 pm )

    “Миний хүү шударга, ил тод нээлттэй хүн” гэнээ. Тийм л ил тод юм бол 2011 оноос хойш оффшорт данс нээснээ бүтэн 5 жил эцэгтээ хэлээгүй, эцэг нь мэдээгүй байж болох уу. Үүнд хүн үнэмших үү.

    • зочин (May 16, 2016 7:51:33 pm )

      Офшорт бидний татварын мөнгийг хүүтэйгээ нийлж нуучаад юу гээд байна аааааа

  • ЯАЛТЫН БАЯР (May 13, 2016 7:42:31 pm )

    БОЛЬЁ ОО

  • Boldoo (May 13, 2016 7:53:28 pm )

    Batuulee lalaraa chi bolildoo ichedgui tsagaan tolgoilson lagaa chine shorondoo ochuul taaran ulsiin mungiig chamshig idej uusan hun hobor shuu lalaraa

  • danzaa (May 13, 2016 8:03:45 pm )

    vgvr tsagaan vst

  • Anonymous (May 13, 2016 8:29:32 pm )

    Neg hudgaas uul baatAr ni mendchilj bna. Minii bolon huugiin maani buruu baijee. Urshuu 2017 on

  • Anonymous (May 13, 2016 8:38:00 pm )

    Utah bhdaa taarcan amitan

  • БААТАР НЬ. (May 13, 2016 8:50:36 pm )

    ОФФШОР БОДОГДООД ЗАВГҮЙ БАЙНА ШДЭЭ…

  • zochin (May 13, 2016 9:13:34 pm )

    ard tumnee erguu teneg guillagchinguud 5jilin bolovsrolgui talhaa huvaaj avdg yumnuudad bi iim l hariult uguhd hangalttaishd gd heev 1 bnaa

  • зочин (May 13, 2016 10:08:56 pm )

    Ардчилсан нам арай хэтэрч байнаа, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн, шуналаас өөр юмгүй гарууд, ямартаа ч монголын ард түмэн дахин ардчилсан намыг хэзээ ч сонгохгүй гэдгээ хэлчихье, та нарт 2 дахиа хульхидуулна гэж баЙХГҮЙ ШҮҮ ЗА

  • Ganbaa (May 13, 2016 10:30:38 pm )

    Zailaaaa vheeeseeeee

  • zochin (May 13, 2016 10:31:18 pm )

    huraana syitgene achna huraana torgono gej arai l heterhii irgedee daramtlaad bn aa daa zarimdaa ch dood udirdlaguud n yalanguya dyyrgyyd n dalimduulaad baih shig bga yum

  • zochin (May 13, 2016 11:01:15 pm )

    ulsaas hulgai hiisen munguuruu neg togoonoos hoolloj bj medehgui bna gej yu baihaw de bastar mini ichij amdiraach hool bolohgui hor bno do baatat mini mongol uls gants baatar da hulgai hiij amidarahargui tsalin uguuch haramsaltai bna

  • зочин (May 14, 2016 12:35:10 am )

    ICHEH bulchirhaigvi idsen chini ihedlee zailaach

  • Anonymous (May 14, 2016 2:01:13 am )

    ajilchnii raoinii ard tumen unsen usr luivarchhing handii ni haga daraad ognoo bid nar ovoo heden togrogtei bolno batuul lalar lalar bolno

  • Anonymous (May 14, 2016 2:02:51 am )

    MONGOLIIN ARD TUMEN AN MAN SONGOHGUI HARIN TARAASAN MONGII CHIN AVNA BUUR TA NAR SHIOG INEEJ BAIGAAD AVNA

  • зочин (May 14, 2016 7:39:08 am )

    Энэ үүл яг үнэндээ хотын нэрээр татсан мөнгөөр туйлж гүйцлээ. Бүтээн байгуулалтнэртэй мөнгө угаалт л явагдаж бна. Ногоон уутнаас эхлээд л сана даа. Бохир тэнэг луйварчин. Хүүгээ яаж мөнгө олж байгааг сайн мэдэж байгаа хирнээ худлаа хуцаж бх.

  • so (May 14, 2016 10:25:32 am )

    nasand hursen huniig buren hynaltandaa bailgaj chadhuu ta nar

    • Mongol (May 14, 2016 10:21:52 pm )

      tender avahad hyyge tanidag, nuuz ni delgegdheer tanihgui bolchih umuu?

  • ард (May 14, 2016 12:49:53 pm )

    Энэ хулгайч, луйварчингийн баатар гэж юу байх вэдээ Сүхбаатар жанжинийг хүртэл муулдаг, ер нь ардын хувьсгалын үед алуулсан манжийн үр төл байхаа даа

  • зочин (May 14, 2016 1:34:41 pm )

    Одоо л ард түмэн сонголтоо зөв хийх хэрэгтэй, биднийг доромжилсных нь хариуд ардчилсан намыг хэзээ ч сонгохгүй гэдгийг харуулах хэрэгтэй……………….Монголчууд ухаантай ард түмэн шүү…………….Бүү тохуурх за………….

    • ZOCHIN (May 16, 2016 11:30:01 am )

      yg zuv..demjij bna…

  • Anonymous (May 14, 2016 1:43:12 pm )

    Setguulchee ferma bish firma gedeg um shuu. Fermaas gez yu bicheed baigaa um bee?

  • Зочин (May 14, 2016 1:50:26 pm )

    АН ыг дахин гаргана гэж бүү горьд . Ард түмэн тэнэг биш шүү. МАН ыг дэмжиж байна. Арай ийм болгочихоогүй шүү.Одоо ямар байна Арай дэндлээ ………………………..

  • Зочин (May 14, 2016 1:52:20 pm )

    МАН юм хийдэг тулхтай нам юмаа. АН зайлах цаг нь удахгүй байхаа.

  • Зочин (May 14, 2016 6:24:27 pm )

    Дэнжигнүүр цагаан толгой дэнжигнэж дэнжигэнэж яаа яа яа .Олон түмнээр зөндөө л тоглолоо доо.Одоо олон түмэн минь олигтойхон бай л даа.Дарлуулж, доромлууж яасан ханадаггүй юм бэ.

  • lalar (May 14, 2016 6:36:44 pm )

    Chinii mongo bhgvi yudaa, hvv chini ottsor dans yaj guiwuuldagiigch medehgvi gehed barisanch aldahgvi. Kkkkk

  • zochin (May 14, 2016 7:06:15 pm )

    Batuul ter bavan huugiin hamt shalgaj shuuh heregtei. ard Tumen mash durgui baigaa. Herengee huraalag uul dargaa

  • Бат (May 14, 2016 7:12:17 pm )

    МУ-н баатар гээд ичихгүй л яваад байх юм даа.Ингэхэд бай буудаж үзсэн болов уу.Цол олгосон Эбэ нь муу хэлээд байдаг Орос орныхоо буянгаар ямарч байсан буудаж үзсэн байх.

  • зочин (May 14, 2016 8:09:06 pm )

    Бат-Үүл бол ард түмний дундаас төрсөн баатар биш Элбэгдоржийн карманаас төрсөн худалч баатар шүү дээ.

    • zochin (May 16, 2016 11:26:28 am )

      og unen.aav ni.erdenee gej mundag yruu nairagch zohiolch hun bailaa…ene erguu tsagaan tolgoitoos bolj neg ikh naslaj chadalgui burkhan bolson doo huurhii…odoo uuriinkh ni eelj boloo shiv….

  • Зочин (May 14, 2016 9:43:55 pm )

    БАТҮҮЛ БОЛ ГЭМТНИЙГ ХААЦАЙЛАГЧ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ. ОДОО ЗТН-ИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ОДОНТУНГАЛАГ ГЭДЭГ АВГАЙ АВТОБУС 1-Р КОМПАНЫ ЗАХИРЛААР ТОМИЛОГДООД ХУВИЙН КОМПАНИЙ ЗАХИРАЛ ШИГ ТӨРИЙН ӨМЧИЙГ ДУРААРАА ЗАВШААД БАЙХААР НЬ АЖИЛЧИД ЭСЭРГҮҮЦЭЖ АРГАА БАРААД АЖИЛ ХАЯЛТ ХҮРТЭЛ ЗАРЛАСАН БОЛОВЧ БАТҮҮЛ ӨМӨӨРЧ ХААЦАЙЛААД ЗОГСОХГҮЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ГУРВАН КОМПАНЫГ НЭГТГЭЖ “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ИЛҮҮ ИХ ЗАВШИХ БОЛОЛЦОО ОЛГОСОН ТУЛ ТҮҮНИЙ ИДЭЖ ЗАВШИХЫГ НЬ ЗҮГЭЭР ХАРААД СУУХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. НЭГТГЭЛИЙН АЖИЛЧИД НЬ ИРЭХ СОНГУУЛЬД АН ЯЛАГДАЖ ЭНЭ АВГАЙ БУШУУХАН ЗАЙЛААСАЙ Л ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙНА ДАА.

    • Зочин (May 16, 2016 3:26:09 pm )

      Яг үнэн хэлсэн байна. Идсээр байгаад мантуу шиг болсон байгаа биз дээ.

  • zochin (May 15, 2016 3:06:53 am )

    huuge medehgui meden budilan gej baihgui shuun dee hudla baih hoto buruu huneer udirduulsani gai shuu de hot hogjihgui

  • иргэн (May 15, 2016 12:09:09 pm )

    ХУЛГАЙН МӨНГӨӨ ХҮҮГИЙХЭЭ НЭРЭЭР НУУДАГ ХУЛГАЙЧ БАГААСААЛ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН БАЙНСАНЫГ НЬ С БАЯР САЙН МЭДНЭ

  • Irgen (May 15, 2016 2:52:20 pm )

    Bat-Uul ee, chi 12 -ond yamar dur turhtei bailaa daa. ODOO bol neg l ihemseg amitan bolj. CHI uneheer bayajjee. Chi bayajsan uchraas ard tumendee hurtel iherhej basmjilj handdag ni deerh niitlelees todorhoi bn. CHAMD sovesti baival ehleed’ baatar’aa, daraa ni dargaasaa tatgalzchih . Tegvel chamaig unelj boloh yum!!! …Gehdee chi chadahgui ee.

  • irgen (May 15, 2016 7:30:40 pm )

    Hairan 4 jil hugjil saatsan 4 jil

  • ҮҮл (May 16, 2016 2:13:28 pm )

    Налайх,. СХД адил. ҮҮл .

  • irgen (May 16, 2016 2:59:52 pm )

    buuhaasaa omno hotiin zahirgaa bolon sport zaalnii barilgiig ni golomttoi niilj awahaar shiidjee odoo hanaj tsadaachee

  • хүн (May 16, 2016 3:09:34 pm )

    Батүүл даргын хүүгийн компани мөнгөгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж ярьж бичээд байсан бусуу энэ хавар? Хотын дарга усан тэнэг л биш бол луйврын мөнгөө өөрийн нэр дээр оффшорт хийхгүй нь тодорхой. Одоо “мэдүүлгээ” зөв л өгч байна л даа. Ийм бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй, ичих нүүргүй хүмүүсийн үйлдлийг одоо үед үнэлэж БААТАР өгдөг болсон гэлтэй. Монголын эмгэнэл!

  • хүн (May 26, 2016 4:56:30 pm )

    энэ хүн угийн бүдүүлэг яаж ч магадгүй хүн байна

antalya rent a car