“Шог” гэхээр уншигч та гайхаж байж магадгүй. Гэхдээ л энэ удаагийн тойрог, мандатын хуваарилалт гарцаагүй “шог” наймаа боллоо. Сар гаруйны дараа сонгогчдын төр барих өдөр ойртсон энэ өдрүүдэд сонгуулийн системдээ өөрчлөлт оруулж, тойргоо зурж, мандатаа хуваарилах гэсэн парламентчдын амбици, эрх ашгийн зөрчил дээд цэгтээ тулж, хэлж буй үг, хийж буй үйлдэл нь гарцаа байхгүй “шог” үзүүлбэрийг үзүүлж байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэв. Улмаар санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Уг нь СЕХ сонгуулийн тойрог, байгуулах, мандат хуваарилах тогтоолын төсөлдөө УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бодолцон тусгасан юм билээ. Гэвч тойргийн мандат хуваарилалт УИХ дахь АН-ын бүлгийн зарим нөхдөд таалагдахгүй, тооцоолж, таамагласан зүйлээс нь тойрч гажаад таалагдаагүй байна. Тиймээс ч эрх барьж буй давуу эрхээ одоо ашиглахгүй бол хэзээ билээ гэж шийдсэн зарим нөхөд тойргийн мандат хуваарилалтыг өөрсдийнхөө зурснаар санал оруулан зүтгүүлж олонхийн дэмжлэг авлаа.
Энэ сонгуулиар хөдөөд 48, хотод 28 тойрог ногдсон. Үүнээс Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай.
Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай.
Хөдөө орон нутгийн зарим аймгуудад нэр дэвшигчидийн зарим нь сурталчилгааны үеэр тойргийн иргэдтэйгээ өдөртөө хэдэнтээ уулзан, тухлах бол зарим нэр дэвшигчид сурталчилгааныхаа хугацааны дийлэнхийг замд үдэхээр болсныг сөрөг хүчин шүүмжилж байна лээ. Тухайлбал Өвөрхангайд нийт нутаг дэвсгэрийн 86 хувь нь нэг тойрог болсон байна. Аймгийн төв нь мөн нэг тойрог болсон. Үлдсэн 5 сум нь нийлээд нэг тойрог болжээ.
Тэгвэл ганц мандаттай Булган аймгийнхан СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих гээд гомдоллож байна. Ер нь Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийн мандат Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт шилжсэнийг захиалгатай мандат, хувьчлагдсан тойрог гэж хэлэхээр аргагүй. Ер нь өнгөрсөн 6 удаагийн сонгуулиар Налайх дүүргийг Чингэлтэйд нэгтгэж тойрог байгуулж байсан түүхгүй.
Төрийн ордонд хэдэн өдрийн турш үзэг цаас нийлүүлэн зурагласан 2016 оны сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах хуйвалдаан сонгуулийн цагийн хуваарьт шахагдан эрх баригч намын эрх ашгийн дагуу батлагдлаа.
О.Цог
Холбоотой мэдээ
-
baagii (May 13, 2016 2:43:32 pm )
IIIIII
-
baagii (May 13, 2016 2:53:41 pm )
MANAN ENE LUIWARDDAG ARGAA BOLIOSOI ARD TVMNII DEMJLEGIIG IIM ARGAAR OLJ AWNA GEWEL GORIDSONI CHINI GARZ MANAN ULS TOROOS ZAILAH TSAG N BOLSON ARD TVMEN MAHN-AA DEMJIJ BNA
-
Зочин (May 13, 2016 7:45:10 pm )
АН-ынхан сонгуулиар дүнгээ хараад уйлнаа гайгүй.
-
Huh tenger (May 14, 2016 6:43:58 am )
manangiin hamuuda hvreed ire chingelteid
-
тамир (May 15, 2016 5:57:27 am )
уйлахнуу уйлуулахнуу гэдэгыг урьдаас таах арга байхгүй МАН ирэнтинг АН с илүү юм алга бна ийм үед хэн хэн нь аз мэдсэн хэргэ тиймээс МАН одоо айж уйлах хэргүй
-
O Tsog gegch setguulch mergejliig gutaagch durakaa (May 15, 2016 2:11:58 pm )
bitgii hudlaa yum bicheed baigaarai harin ch ardchisan namaas irseniig ni huleej avalgui shudraga huvaasan bolohoor dahij uurchilj huuchnaar bolgoj estoi huitsaa gedeg holimog shul shig bolgoson bna lee shuu dee. Chi medej dongod biee unelegch novsh ve
-
зочин (May 16, 2016 8:04:59 am )
Гаргасан зураг нь үнэхээр гарамгай хийгджээ. Гарамгайбаатар гэдэг хүн гарамгай нь ч гарамгай бололтой. Чухам юунд гарамгайгаа сонгуулийн тойрог хуваарилах, тойргийн зураг гэгчийг “туурвихдаа ” харууллаа л даа. Харин юуны баатар юм бэ? Үүнийг мэдэх хүн байвал хариулаарай.
-
ard tumen (May 16, 2016 9:49:38 am )
Сэтгүүлч ээ та өөрөө энэ мэдээлэлээ ойлгож бгаму. Ядаж байхад үнэн.мн ээс зураг туучижээ
8 Comments