antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 35 comments

Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр

нийтлэсэн Admin

acde626b69120d92original

Ичих булчирхайны тухай ойлголт огт байхгүй болов уу гэмээр нөхдүүдийн нэг бол Фортуна гэх тодотголтой Н.Батбаяр гишүүн юм. Монголын эдийн засгийг мөнгө зээлж, өр тавьж л өнөө маргаашаа аргацаадаг ядарсан дүр төрхтэй айл шиг болгож хувиргасан хүмүүсийн тоонд орох учиртай хүн бол тэр. Гэсэн ч тэр өөртөө хир халдаадаггүй. Харин ч та бидэнд хандаад “Ойлго, Монгол Улс нэг ч төгрөгийн өргүй” гэж томоос том дуугарч суугаа. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өр тавих ухаанаар үйл ажиллагаа явуулснаас биш улсын эдийн засагт хэтэд нь хэрэгтэй юу хийсэн хүн билээ. Нэгэнтээ  У.Хүрэлсүх  түүний талаар “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ… Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичиж байсан удаатай шүү.

 Харамсалтай нь, Н.Батбаярын тухайд мөнхийн өөдрөг чигээрээ мөнх хөх тэнгэрээ ярьсаар өдийг хүрч байгаа юм. Монгол орны хөгжил дэвшилд тээг саад болж байгаа асуудлуудын талаар ярьж байхад мань эр ямар харин юу гэж ханддаг вэ гэхээр хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурладаг гэдгийг нь одоо Монголчууд бүгд мэддэг болоо байлгүй. Бас л элгийн байгаа юм шүү. АН-ч гэж АН. Иймэрхүү нөхдүүдээр Монгол төрийн бодлогыг тодорхойлуулж л байдаг.

Үгүй яахав, АН-ынхан дотооддоо бол Н.Батбаярын болж бүтэхгүйг мэдэхгүй биш мэддэг шиг байгаа юм. Ямартаа л түүнд  “байгалийн гамшиг” хэмээх хоч өгсөн байдаг шүү. Мань эр ч тэгээд нэг л сайхан  ам  болохоос  хэрэг дээрээ хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй. Сүүлийн дөрвөн жилд хэдэн километр зам тавьсан гэх алдар цол өөртөө оноогоод байгаа ч, иргэд яс чанарыг нь мэддэг болоо байлгүй.

Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй байдаг. Тэдгээрээс заримыг нь хүргэж байна.

Үнэ хөөрөгдсөн хөтөлбөрийн автор…

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

    Алтны салбарыг унагасан автор…

Н.Батбаяр гэхээр 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын талаар ярих хэрэг заавал гарна. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан гэдгийг хэлэх хүмүүс бий.

Тэгэхээр Н.Батбаяр гишүүнтэй холбоотой мэдээллүүдийг ингээд харахад чамгүй балаг дагуулсан нь ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд бол тэр Монголыг өржүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг л байх болсон. Уг нь хөх тэнгэртэй харилцдаг юм гэсэн. Цаад тэнгэр нь тэгж зөвлөнө гэж баймааргүй ш дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • зочин (May 13, 2016 12:05:45 pm )

    Уул уурхайн мэргэжлийн компаниуд бүгд сүйрсэн, түүнтэй зэрэгцээд улсад төлдөг татвар, нөхөн сэргээлт бүр будаа,жинхэнэ татвар,мэргэжлийн хяналтынханд дарамтлуулаад ,бүр илүү төлдөг байсан даа,68 хувиас хойш нөгөө л эрх мэдэлтнүүд, рекетүүдийн гарт Монголын уул уурхай шилжиж,ямарч татвар , нөхөн сэргээлт байхгүй болсон доо, ихэнх их нөөцтэй том том уурхайг АН-н нөхдүүд буюу, Алтангадас, Бат-үүл энээ тэррнүүд эзэмшиж ,талыг там,уулыг дов болгосоон.

  • 81 (May 13, 2016 12:17:07 pm )

    энэ элий балай биш бол одоо болимоор юм. Сэдсэн болгон нь хортой үр дагавартай болсноо ойлгодоггүй юм байх даа. Эсвэл их сайн ойлгоод шоронд орохгүй ганц арга нь гишүүн болох гэж гүнээ ойлгосон юм шиг байгаа юм

  • Тэнгэр (May 13, 2016 12:20:40 pm )

    Архангайд Батбаяр гишүүн шиг нутгийнхаа төлөө юм хийсэн төр нийгмийн зүтгэлтэн байхгүй шүү. Энэ хүнийг Архангайчууд бид хайрлаж, дахин сонгох болно. Мөнх хөх тэнгэр ивээх болтугай! Өрсөлдөгчид үнэхээр өөрийнх нь амлаад хийж чадсан зүйлийг бичжээ. Батбаяр гишүүн бол амладаг, амласныгаа хийж хэрэгжүүлж чаддаг хүн.

    • зочинЗочин (May 13, 2016 5:01:55 pm )

      ХӨӨЕ тэнэгээ наадах чинь ТАНК биш ТЭНЭГ байхгүй юу

    • ЗОЧИН (May 15, 2016 5:51:52 pm )

      АРХАНГАЙН НЭР БААСТСАН БӨӨ ГОНЧИГДОРЖ СОГТУУ ТОЛГОЙ БАТБАЯР ШИГ МАЛНУУД ХЭРЭГГҮЙ.

  • Багаа (May 13, 2016 12:33:51 pm )

    Энэ хүн чинь ажлаа хийдэг юм уу. Шилтэй цэнхэртээ нөхөрлөөд явдаг биздээ

  • Mendee (May 13, 2016 12:37:42 pm )

    Iim hachin pizdaanuud deer bhd Mongol yaaj hogjih we

    • zochin (May 14, 2016 9:56:20 pm )

      ANd enenees uur said hiigeed ywchih oligtoi ym bdgui l ym bhdaa.

  • irgen (May 13, 2016 12:39:19 pm )

    songuu;iin daraa 461 ruu marsh….hetsuudne dee

  • Доржбат (May 13, 2016 1:36:19 pm )

    Архангайн тэнэгууд зоригт,батбаяр хоерыг сонгож гай болох бий дээ,
    элэцгийн тер нийгмийн зутгэлтэн,ийм тэнэг царайлсан ухэрууд их байх юмаа,
    энэ ухруудээр тогоогоо тосдох юм сан

  • zochin (May 13, 2016 1:59:50 pm )

    Helj bga n eli balai ym shig ym odoo bolimoor ym.

  • Anonymous (May 13, 2016 2:00:19 pm )

    Hool ideed tsaddag bol Fortuna odoo bolno do. Er hun shig heree tat. Arhangaizuudaa ulger yarisan. hiisenee sanaddaggui ene huuniig buu songo. Dahin samuurai yarihaar ayvj bgaadaa icheech….

  • bnm (May 13, 2016 2:39:00 pm )

    MAHAH+OYU TOLGOI=0 cyydal abahgvi songohgvi

  • Fuck bortuna (May 13, 2016 2:48:07 pm )

    Eliii balaaaa helgvi Sogtuu hvn 76 teneg dotor bna bna. Fuck him

  • Zochin (May 13, 2016 3:05:22 pm )

    Gaigui un hiisnee muuldag doromjildog mongol emgenelee hezee bolihve

  • зочин (May 13, 2016 3:17:43 pm )

    энэ хүн бүх насаараа их хурлын гишүүн явах юм уу хэзээ нэгэн цагт баригдах байлгүй тэр цагт ямар муу юм хийсэн вэ гэдэгээ ойлгох байхдаа

  • Болд (May 13, 2016 4:55:37 pm )

    За эдгээр эрхэмүүд одоо юугаа хийж баяжсан гэвэл авилгал хээл хахууль, тэгээд мөнгө угаалт. Оффшортой байгаа эдгээр МАНАН-гийн шээснүүдийг ингэж дахин 2 хөлжүүлж болохгүй шүүдээ монголчуудаа

  • зочин (May 13, 2016 5:52:27 pm )

    согтуу толгой, олгой толгой, ээрүү толгой

  • Zochinцсонгогч (May 13, 2016 7:25:48 pm )

    Энэ гишуунийг АН уе уе мапантай асуудалд ашигладаг Болсон.Сонгуулд энэ хун гарч чадахгуй бол “Чингис Бонд”-ын асуудлаар АТГ-от очах байх даа!!!?

    • Zochin (May 13, 2016 7:49:57 pm )

      Arhangaid ireed yu hiisniig hi hartsgaa

  • Anonymous (May 13, 2016 7:46:55 pm )

    энэ балайг дахиад төрд битгий ойртуулаач….

  • Anonymous (May 13, 2016 9:24:16 pm )

    ene balai sdak toroos zailaad ogoosoi ybdag muu jorlon mongoliig suiruulsen muu hulgaich ene bid 2iin boo gej uy baidgiim muu jorlon

  • lalar (May 13, 2016 9:24:52 pm )

    ene balai sdak toroos zailaad ogoosoi ybdag muu jorlon mongoliig suiruulsen muu hulgaich ene bid 2iin boo gej uy baidgiim muu jorlon

  • ИЛЖИГДОРЖ (May 13, 2016 11:02:00 pm )

    Энэ нэг эргуу юм дээр уед Москвагийн статистикийн дээд сургуульд байхад нь л Орос Монголгуй тархиндаа комподтой товарищ гэдэг байсан. Их л хун муутай хун дээ. Муу тэнэг ард тумэн гэж байдагуй гэсэн. Тэгэхээр ийм адгийн тэнэг амьтад Элбэгдорж.Батбаяраас авхуулаад энэ новшнуудыг сонгож байдаг Монголчууд тэнэг л болж таарах нь дээ. Ард тумэн бол юуч бичиж болох цагаан цаас гэж Мао Зедун хэлсэн байдаг. МАНАН Монголын ард тумэн дээр хуссэнээ бичиж байна. Эднийг дахиад сонго. Монголчуудаа. Харин дараа нь Монгол улс тухайлбал бид байхгуй болно гэдгийг ойлгоорой. Тэр уед Монголчуудыг хохь нь гэсэн хунийг буу хараагаарай

  • Do (May 13, 2016 11:49:18 pm )

    Fortunag tur zasag shagnah estoi 12-ond dans ni ulaisan urund barigdsan zasag avaad suirliin irmeg deer irchiheed baihad siireg zorigtoi shiidver gargaj bond avsan ni ene ih buteen baiguulalt ediin zasgiin tsusni ergelt guij ehelsen herev uuniig batbayar hiigeegui bol mongol suireh baisan zeelgui hun zeelgui uls baihgui bugd l tegj hugjdug uragshaldag dandaa haralsan urugaa harsan gonginson yumnuudaas uudtei yum yuuch garahgui ergen tulugduh ni tulugduud nuhugduud uragshlaad yavna aimhai uudrug bish ganginsan gonshgonson hunees namaas devshiltei urnuun ih ajil urnuhgui zugeer l baasni mungu taraagaad huurna bid odoo ali namaa hunee songohoo medne hoorondoinh ni zurchil tsuuhun heden chontoi niilsen nohoinoos bolood baigaan ayndaa tsegtsereh baih

  • Зочин (May 14, 2016 9:30:12 am )

    Аяандаа аяандаа ….. гэсээр байтал юу болоод байгааг харж байгаа биз дээ. Нэг үг байдагдаа хоол нойрондоо сайн байхад аяандаа бүх юм сайхан болно гэж тэгэхдээ л тиймэрхүү хүмүүс хамгийн ард үлддэг шүү дээ. Аяандаа гэж юм байхгүй шүү эрс өөрчлөлт хийх хэрэгтэй ер нь тэгээд бараг ерөнхийлөгчийн засаглалтай болчуул яадаг юм нэг хүнийг шалгаж хянахад арай амар байх идсэнч нэг хүн шүү дээ хахахах. Тэгэхдээ тархи зүрх 2 ойр байдаг хүн бишшүү лав….. Нефтийн үнэ хэд дахин бууж байхад манай бензин, хоол хүнс бүхийл юм ер буухгүй юм жоохон өсхөд яадаг билээ далавчтай болж үнэ хөөрөгддөг биз дээ мань мэтийн ард түмэн энэ бүгдийг мэдэж байхад наад 76 мундаг толгой мэдэхгүй байна гэжүү…….. аль эсвэл энэ нөхдүүд энэ бүгдийг хийж байна ууу ……………… хүн бүр бараг 3 сая- 76=мэдэж байгаа шүүүүү …………………

  • zochin (May 14, 2016 10:37:18 am )

    ENE NEHKER OLON JIL MONGOLIIG SUYRUULLEE TER HKEGJLIIN BANKNII NEHKDUUD GEDEG NI ZARIM NI DEER UEIIN COMPLEKSIMPORT NEGDLIIN BATBAYARTAI HKAMT NAIMAACHID BAIGAA MASH HKUDALCH, MEDLEG CHADBARGUI HKUN

  • нутаг (May 14, 2016 1:13:25 pm )

    Архангайд зам тавьсан гээд байх юм. 8 км замыг 16 тэрбумаар тавьж талыг нөхдүүдтэйгээ нийлж шаасан гар

  • Чука (May 14, 2016 4:58:57 pm )

    Чуулганы хуралдаа согтуу толгойлоод л сууж байдаг юм байна лээ. Ядаж байхад хэл ярианы хөгжил султай. Ухамсраараа улс төрөөс зайлах хэрэгтэй.

  • иргэниргэн (May 14, 2016 5:55:53 pm )

    Ардчилалын гэгч нөхөд бүгд л адилхан даа. Хулгайч Үл бүтэх шуналын бузарууд.

  • mandah (May 14, 2016 7:25:41 pm )

    Tamiraa chi yu hiisen yum be ,hun muulah ajliig sain hiideg setguulch dee.

  • Anonymous (May 14, 2016 9:58:41 pm )

    ene setguulch Tamir gene uu erguu teleg yu hutsaad baina aa naad arhangai ner devshsen ardiin namiin zaluu ser ni yu hiij buteesen yum ve .

  • Zochin (May 14, 2016 11:35:36 pm )

    Hog shuu dee Fortuna. Iim yumiig songoj baidag ard tumen bugd sogtuu.

  • зөвлөгч (May 15, 2016 11:08:19 am )

    Энэ нэг хэлгий нөхөр ард түмний амьдарлыг орвонгоор нь эргүүлэв. ХУ-намын Нямдоржийн хэлснээр сонгуулийн дараа шоронд БАЯРЦОГТ. САЙХАНБИЛЭГ НАРТАЙГАА тухлах эрхэм

  • 000 (May 15, 2016 12:51:11 pm )

    Bondiin mungiig namiinhaa kompanyydig yne togtvorjyylah neriin dor sanhyyjyylj bytsaaj namiinhaa sanhyyjiltiig bosgoson gabiyatan

antalya rent a car