antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 25 comments

Японд баривчилж, Исландад огцруулж байна. Харин монголд…

нийтлэсэн Admin

5-13-2_700x700

Х.ХАТАН

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг нийтэд зарласнаас үүдэн дэлхийн олон улс оронд дуулиан дэгдээд байна.

Дээрх мэдээлэлд нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын одод татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт багтсан юм. Эдгээр баримт нийтэд ил болсонтой холбогдуулан гадны улс орнууд оффшор данстай иргэд, албан тушаалтнуудаа шалгаж эхэлжээ.

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельгид оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Япон улс ч нууц данстай иргэд, албан тушаалтнуудаасаа байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Манай урд хөрш БНХАУ оффшор данстай иргэд, албан тушаалтнуудыгаа шалгана гэж албан ёсоор мэдэгдээд байгаа. Мөн Панамын оффшорын тухай материал нийтлэгдсэний дараа Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорсон юм.

Харин Монгол Улсын улстөрч, бизнесмэн 46 иргэн Панамд оффшор данстай нь илэрсэн. Харин тэд эхнээсээ мэдэгдэл хийж, уул уурхайн бизнес хийх гээд бүтэлгүйтсэн, хоосон данстай, эсвэл тухайн үед нь хувьцаа аваад удалгүй зарсан хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн албаны эх сурвалжууд оффшорт данс, хөрөнгөтэй этгээдийг буруутгах хуулийн гарц байхгүй гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Ganbaa (May 13, 2016 9:59:18 am )

    Mongold yamarch huil vilchlehgvi

  • Mendee (May 13, 2016 10:00:27 am )

    ATG ajilaa shudrag hiimeer yumaa arai dendej bnaa. Eswel ta nar bas hahuul ene ter awaal yawdag bh.

  • зочин (May 13, 2016 10:25:23 am )

    oyutolgoi absan company chin offshort danstai yum bshuu tegbel mongoliin tor chin offshort danstai boloh uu

  • zochin (May 13, 2016 10:41:52 am )

    Офшорын хууль бхгүй гэж шалтаг заах ч өөр бусад эрүүгийн хатуу заалтууд мундахгүй олон бий. Ерөнхийлөгч маань бас ард түмний саналыг сонс ийм зүйлийг тэвчиж болохгүй гэсэн бн. Үүнээс өөрөөр яааж хатуу хэлэх юмб. Ард түмэн 100% битгий хэл 1000% элбэгээг дэмжинэ ш дээ. Сонгуульд офшортууд бүгд дэвшээд тойргоо хуваагаад авсан байна.сонгуулийг ийм маягаар хийлгэхгүй. Одноо

  • Зочин Эр хүн (May 13, 2016 11:17:19 am )

    Томчууд гадаадынхнаар л жишээ их авдаг. Одоо өөрсдөө жишигээр нь байлдаа.Ядах сонгуулиас нэрээ татааач. Тийм аавын хүү байна уу шудрага ёс яригчидаа????

  • od (May 13, 2016 12:26:46 pm )

    odoo luibarchdiig tatbaraas zugtsan batuuliin huu batbold tsogtbaatag nar bolon busad humuusiig ih hurald debshuulehgui arga hemjeeg abahgui bol oroiton shuu darhan erhtei bolno shuu ard tumeen mini

  • irgen (May 13, 2016 1:01:23 pm )

    Монголд шагнах ёстой

  • зочин (May 13, 2016 1:35:12 pm )

    монголд эрхлүүлж батүүлд нэмж 20 тэрбумыг өгч байна

  • зочин111 11 (May 13, 2016 2:21:54 pm )

    Манай улс эдгээр хүмүүсийг шалгах л хэрэгтэй, Ерөнхийлөгч, Шүүх, Цагдаа, УИХ-ын гишүүдийн хир зэрэг шударгыг одоо л харья даа, хэрэв шалгахгүй бол Монгол улсын түүхэнд хараар бичигдэж үлдэнэ дээ. Буруу үйл хэрэг хийвэл нүглээ хэзээ 1 цагт өөрөө л үүрч, үйл лайгаа өөрсдөө л эдлэнэ дээ, бурхан гэж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

  • зочин (May 13, 2016 2:29:14 pm )

    Энэ хүмүүсийг шалгаад холбогдох баримтыг нь гаргаад ноогдох татварыг нь аваад улсын төсөвт оруулсан хүнийг ерөнхийлөгч болгоход ард түмэн бэлэн байна

  • зочин (May 13, 2016 3:06:13 pm )

    ЗӨв. ДЭМЖЭЕ

  • Офшор данстай жирийн иргэн байхгуй (May 13, 2016 3:16:21 pm )

    Монголия нар бол оффшоортой хунээ сонгоод еронхийлогч болгоно!!!!

  • Офшор данстай жирийн иргэн байхгуй (May 13, 2016 3:21:31 pm )

    Энэ чинь Монгол ш дээ! Монголоороо амьдарцгаая л даа! Заавал гадны юм оруулж ирээд л …! Хоорхий Баяр 7 хаус хэдэн зуухан сая доллар хусаа л биз! Хоорхий Батболд ахдаа гуйвуулж сая саяаар нь огоо л биз! Бид Монголоороо л байя! Гадны шашин гадны мэдээлэл ямар хэрэгтэй юм бэ? Хоморсон тогоондоо гое амьдарч мохохгуй устахгуй сайхан улаан бурхан тэмбуугээрээ гайхуулья!

  • zochin (May 13, 2016 5:25:09 pm )

    Mongoliin huuli tedgeer toriin albatnuudad zoruilagddag ym chin yaj ch barimchilj yaj ch shiitgej chadahvee dee. Hedhen 100 garui humuus Mongoliin buh ed horongiig huvaagaad ezemshij bgaa ba tedend zoriulagdan huuli durem uilchildeg. Ted oorsdoo oorsoddoo zoriulan huuli gargaj bgaa ym chin, oorsdiigoo hamgaalahiin tuld albaar officer dansnii tuhai huulii bhgui, hiigeegui. Mongol udahgui suirnee, esvel ali hediinee suireed ehelchihsen uls. Ard tumen l tegdeer tomchuudiig oorsdoo buudan oorsdiigoo avrahgui ym bol udahgui ard tumen shoroo ideh bnooo

  • Mongol (May 13, 2016 6:15:52 pm )

    Mongolchuudiig mal gej boddog tor baina. Offshore huuliig albaar batlahgui baigaa bol, Mongold ulsad tatvaraas zailah, nuuh, ulsiin horongo javshih asuudlaar huuli baidag um baigaa bizdee,,,
    Bitgii tegj munhruulah gej orold,
    Arga hemjeegee avahgui bol ard tymen ta nariig shaardaj arga hemjeegee avah bolno shyy
    Mongoliin byh ard tymnii esreg , huuliin esreg gemt heregten gej delhiin ali ch ulsad baihgui.
    Dahin helje: Zaaval offshore huuli hyleeh hereggui, manaid baigaa huuli hangalttai.

  • Mongol (May 13, 2016 6:18:16 pm )

    Dahin helje, Ehe asuudliig Mongoliin huuli , gemt hergiin zaaltuudaar shyyhed hangalttai,
    ATG, Huuliin baiguullaga, Zagdaa shudarga gej naidya.

  • Anonymous (May 13, 2016 10:18:54 pm )

    хэрэггүй юм бол манидаа өгчилдөө

  • SHAR TOHOI (May 14, 2016 7:24:43 pm )

    Eronkhii saidaa tanii bykh naiz nar chi oppeshortoi bna tanid baidag baikhaa tegeed ta khuuliin khariutsalag medegdel ogokhgyi bna shyy Mongol ulsiig ard tymeniig yl khyndelj baina tanias ichej bna zalkhaj bna .Mongolchuud bid temtsekh boljee muu lalaruudaas toroo tseverlei.Tanii naiz Sagraajaviin .Bayartsogt.boon mapiin etsen shulaaj bolloltoi ta tyyniig sain medej baigaa bitegii khaizaalad khamgaalaad bai ard tymen kharchil bna ta nariig Opeshort baigaa bykh doloriig Mongold irgyylen tataj tord avaajee bid oroo tolei .

  • Zochin сонгогч (May 15, 2016 7:21:40 am )

    Манай улсад УИХ-д гишуун болгож,турийн том албан тушаалаар шагнадаг

  • ИРГЭН (May 15, 2016 2:02:38 pm )

    монголд бол хуцваа муусайн муу заяи үхрүүдээ гэж нулимаж, дахиад идэх-уух, авилга авах аяндаа мордоцгоож байна.

  • oogii (May 15, 2016 2:54:19 pm )

    Mongoliin tsadgdaa,prokuror yamarch huch bhgui,ted adilhan awilgachid,tiim bolohoor tedend naidah hereggui

  • зочин (May 15, 2016 5:57:26 pm )

    ОФШОР-чидыг шалгах хэрэгтэй, шалгахыг шаардаж байна,

  • үнэн (May 15, 2016 11:47:50 pm )

    Монголд тайлбар гэгч молиго үгийг нь сонсож толгойг нь илж байгаа бололтой

  • Anonymous (May 16, 2016 2:35:10 am )

    Mgld yan ch vgvi.tas gvriigeed l ongorooo

  • зочин (May 16, 2016 8:48:06 am )

    Монголд сошиал ертөнцөөр үхэж далд ортол нь муулаад тэрнээсээ кайф аваад тэгээд л болоо. Ахиад л нөгөөдүүлээ сонгоно. Өөр ямар ч боломж байхгүй юм чинь. Энэ хэд, тэдний үр хүүхэд ,амаатан садан, нууц амрагуудаас өөр төрийн дээгүүр алба хаших зурлагатай хүн алга байна шүү дээ хө

antalya rent a car