antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 32 comments

Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрт эргэж уулзах цэг таарах уу?

нийтлэсэн Admin

Snapshot_2016-01-30_1309209180265272016-01-30-13-10[www.urlag.mn]Сайд байсан байгаагүй Эрүүл мэнд, спортын яамны ажил явдгаараа явж байгаад энэ сонгуулийг дуусгачихна гэж Ч.Сайханбилэг үзжээ. Сайдад нэр дэвшүүлээд байсан Ц.Лхагвасүрэнгийн нэрийг  Ерөнхий сайдын саналаар татан авч буй нь өчигдөр чуулганы хуралдаан дээр тодорхой болсон юм. Уг нь онцгой салбар гэдэг утгаараа ч тус салбар нэг сар битгий хэл нэг өдөр ч сайдгүй байх нь зохимжгүй л асуудал. Гэвч тэгээд Ч.Сайханбилэг нарын таалал өөр оршиж таарав. Гэснээс, нөгөө өмнөх сайд Г.Шийлэгдамба маань хаана юу хийгээд явна вэ? Н.Энхбаяр ахдаа өгсөн халуухан сэтгэл нь хөрснийг хэвлэлээр дуулгасан тэрбээр улстөрийн талбараас холдоход хүрэв үү? Магадгүй, хоёр сарыг хориход өнгөрөөсөн түүнд их зүйл бодогдсон ч биз. Ямартай ч түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулсан юм. Батлан даалтад гарсных нь дараа  түүний өмгөөлөгч хэлэхдээ “Г.Шийлэгдамбын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана” гэж байсан юм. Түүний баривчлагдсан шалтгааныг ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсантай холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байлаа. Харин Г.Шийлэгдамбын бичсэн гэх ил захидалд өөрийг өгүүлсэн байсан билээ. Уул нь Н.Энхбаяр түүнийг ийм захидал бичих хүн биш гэсний сацуу өөрийнх нь нөмөр нөөлгөөр Монгол төрийн сайдын  суудалд хоёронтоо суучихсан, нэг ёсондоо өөрийнх нь итгэлийг даадаг сайн дүү нарын нэг гэдгийг тодотгосон л доо. Тэгээд сонгууль дөхсөн энэ үед Н.Энхбаяраар удирдуулсан МАХН-ыг зайлуулах жүжгийн нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн л дээ. За харин Г.Шийлэгдамба болохоор баригдах үед нь өөрт нь байсан мөнгө бол авлигын ямар ч сэдэл шалтгаангүй, харин намын санхүүжилтэд зориулахаар л хүнээс авсан мөнгө гээд байдаг.  Гэхдээ тэр намын Генсекийн хувьд намынхаа санхүүжилтийн төлөө хүнээс мөнгө авсан гэхээсээ, Н.Энхбаярын тулгалтад л орж хүнээс мөнгө авахад хүрсэн гэх ойлгоцыг нийгэмд өгсөн юм. Түүнчлэн Н.Энхбаяртай олон жил шадарлаж яваа Г.Шийлэгдамба орон шоронд хоригдож, хатуу хөтүүг үзснийхээ дараа ийн байр сууриа эрс өөрчилсний цаана чамгүй асуудал нуугдаж байж болох.

За тэгээд улс төр гэдэг хэн хүн дурлаад байхааргүй бохир гэдгийг энэ мэтээр харж болно. Өнөөдрийн тухайд  үл ойлгогдом байдлаар хэн хэндээ хандаж байгаа мэт харагдах Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрт “халуухан” явсан он жилүүд бий. Ямартаа л Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө “Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэх сэтгэл зовнисон үгсийг Г.Шийлэгдамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Түүнчлэн Н.Энхбаярыг  Солонгост байх үеэр Монголоос зорьж очин эргэн тойрч байсан хүмүүсийн эхэнд Г.Шийлэгдамбын нэр бичигдэнэ. Хоёр гурван жилийн  өмнөх сар шинийн баяраар намын даргатайгаа золгож ирчихээд юу ярьж байсныг нь санаж л байна. Г.Шийлэгдамбаас  “Н.Энхбаяр удахгүй улстөрд эргэж ирнэ, Засгийн газарт орох нь гэсэн таамаглал байна. Уулзалтаар энэ талаар яригдав уу? хэмээн сэтгүүлч асуухад “МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улс гэлтгүй олон улсад нэртэй улстөрч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Энэ хүний  хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролыг Монгол Улс ашиглах ёстой гэж бид үздэг. Түүнээс биш өнөө маргаашгүй ирж УИХ-ын гишүүн болж Засгийн газарт орж ажиллах талаар яриагүй. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна. Тодорхой хугацааны дараа ямар нөхцөл байдал бүрдэх нь үү. Түүний хувьд МАХН-ын дарга хэвээрээ байгаа. Энэ ч үүднээс намын нөхөдтэй уулзаж санал бодлоо хуваалцаж байгаа. Энэ нь шууд бус утгаараа өөрийн бодол санааг УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд болон намын гишүүдээр дамжуулж илэрхийлэх бололцоо  нөхцөл өнөөдрийн хувьд байна гэсэн үг. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид түүнийг  эх орондоо эргэж ирээсэй гэж хүлээж байгаа.”  хэмээн хэлж байсан нэгэн.

Түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас буусныхаа дараа  Австралийн Мельбурн хот дахь  “Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалаад эргэн ирэхэд нь  МАХН нь хоёр хуваагдсан үе таарч байсан юм билээ. Харин тэр Н.Энхбаярыг дагасан. Дагасан шалтгаанаа  “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм. Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” хэмээн тайлбарласан байдаг.

Жил ч хүрэхгүй хугацааны өмнө олны нүдэн дээр тунчиг дотно явсан ах дүү хоёр сонгуулийн энэ өдрүүдэд өмнөх харилцаагаа санагалзаж байж ч болох. Хэрэв Г.Шийлэгдамба МАХН-ын эсрэг жүжиг тоглоогүй бол, Н.Энхбаяр нь түүнийг хэргээ гаргасан гэж үзээгүй бол эргээд уулзах ашиг сонирхлын цэг гэж байдаг нь улстөр дэх бичигдээгүй хууль юм даа.

Эх сурвалж:Шуурхай.мн Б.Тамир

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • baagii (May 13, 2016 9:21:21 am )

    urwaach sharwaach nohdvvd n vnen torhoo haruulaad ywj bhd darga n yu ch helehew dee AN MAN nam dotor hor nairuulj hutgan vimvvlelt hiisnii achaar MAHN-iig tsewrleed ywsan hvmvvs sh dee MAHN-d iim urwagch hereggvi

    • Ernee. (May 13, 2016 4:24:13 pm )

      Urai.MAHN-n.zauusaa.AN.-d.elsii.

  • ИРГЭН (May 13, 2016 11:09:53 am )

    шийлэгч дээ хөгийн эр байналээдээ чааваас энэ хүнд эргэж ирэх нүүр бгаамуу энхбаяр их итгэж бсн байх уг нь аав ганхуяг гайгүйл хүн сэн хог…

  • МОНГОЛ ИРГЭН (May 13, 2016 1:15:33 pm )

    Н ЭНХБАЯР ХҮНД ӨС ХОНЗОН САНАХ ХҮН БИШЭЭ ХАРИНЧ САЙХАН СЭТГЭЛТЭЙ УЧИРААС АЛДАЖ ОНЖ ЯВДАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНЫ НҮДЭНДЭЭР ИЛ БАЙНА ЭНЭ ХЭДЭН НАМЫН ЛУВИРЧИД ШИГ БИШ ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ ИХ ЗАРЧИМЧ ХҮН ЭНЭ ХОЕР ХҮНИЙ ДУНД ЯС ХАЯЖ Л ИЙМ БАЙДАЛД ОРСОН ҮНЭН ТЭРНЭЭС ИЙМ БАЙДАЛ Д ОРОХ ӨС ХОНЗОН БОДОЛЦОХ ХҮМҮҮС ХЭЗЭЭЧ БИШ УХААНТАЙ Л ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

  • зочин (May 13, 2016 1:30:06 pm )

    Н ЭНХБАЯРЫГ 100/ДЭМЖИЖ БАЙНА

  • ss (May 13, 2016 1:38:20 pm )

    Shiilegdamba ch arai l bish ee

  • Anonymous (May 13, 2016 1:40:10 pm )

    ENKHBAYARTAI HOLBOGDSON BUH HUN HESEG HUGATSAANII DARAA ZAIGAA BARIAD BAIGAAD DUGNELT HIIJ CHADAH HUN BAINA UU?????????

  • ardach (May 13, 2016 1:52:37 pm )

    OROBCH eNHBAYARIIN BYYANAAR TORD SHYRGALJ LYIBAR HIIJ HIICHEED ETSEST HYTGA SHAACHIHAAD ZYGATAJ BYI NOHDOD HOROGDOH NYH OLDOH ESEHIIG NI HARJ L BAIYA..ARD TYMEN ENHBAYARIIN OMNOOS TEDENTEE HARIYTSLAGA TOOTSOJ GESGEEEL YZYYLEHEE MEDNEE.

  • Ernee. (May 13, 2016 4:20:59 pm )

    Urai.MAHN-n.zaluusaa.bugdeerei.AN-d.elsii.

  • БАЛДАР (May 13, 2016 5:18:52 pm )

    ЭНХБАЯР ГЭДЭГ БИЕ ХҮНИЙ НҮҮРЭЭР САЙД БОЛЧООД ДАРАА НЬ АРЧААГҮЙ ЦАРАЙЛЖ ОЛОН ЮМ ЯРИАД. ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ УНГАХ ГЭСЭН МАН-Н ЯВУУЛГААР АЖИЛЛАСАН БАЙХ. ОДОО НӨГӨӨ ХЭДЭЭ ДАГАЦАН МАН ТОГООРУУ ӨЛӨВ ДӨЛӨВ ГЭЭД ЯВЖ БАЙГАА БИЗ ЯМАР Ч НҮҮРЭЭРЭЭ ИРГЭЖ ИРЭХ ВЭЭ ДЭЭ.

  • НАМ БУС (May 13, 2016 5:20:57 pm )

    Одоогийн Энэ улс төрчид бүгд Энхбаярын бөгсийг үнэсэх нь холгүй байсандаа тэжээсэн бяруу тэрэг эвдгийн хар энэ шүүдээ одоо мууг нь мэдэж хүнээ таньж эхнээсээ сэлгэж байгаа хүндээ хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг одоо илүү юманд нухацтай хандаж ажиллах байхаа гэтэгт итгэж байна.

  • Хувьсгалч (May 13, 2016 5:21:31 pm )

    Энхбаярт хэргээ чихсэн ичдэггүй амьтан. Хүмүүс гараад байгаа нь ердөө л ашиг хонжоогоо харж шүү дээ. Бас иргэдэд буруугаар харагдуулахаар хэргээ тохсоныг иргэд яг тэгж харж байна, үнэнийг олж харахгүй байна

  • БАЛДАР (May 13, 2016 5:21:53 pm )

    ЭНХБАЯРЫН НЭРИЙГ АРД ТҮМЭНД УНАГААХ ГЭВЭЛ ГОРЬДСНЫ ЧИНЬ ГАРЗ БАЙЛГҮЙ МОГОЙ ТАСРАВЧ ГҮРВЭЛИЙН ДАЙТАЙ ГЭДЭГ ШИГ ЧАМААС Л ДЭЭР НЭР ХҮНДТЭЙ ҮЛДЭНЭ ШҮҮ. БИД НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

  • baagii (May 13, 2016 5:22:22 pm )

    MAHN URWAGCHIDIIN BH ESTOY NAM BISH

  • saruul (May 13, 2016 5:22:52 pm )

    өс санадаг хүмүүс чинь МАН,АН-д л байна. тийм болоод шударга өрсөлдөж чадахгүй янз бүрээр гүтгэлэг гүжирдэл хийж элдэв хов жив захиалгаар нийтлүүлж байна. манан бүлэг л монгол улсад, ард түмэнд өс санасан байх тэгээд л улсын голомтыг самарч байна.

  • БАЛДАР (May 13, 2016 5:27:28 pm )

    МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРД ИРГЭДИЙН АМЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЖ ЧАДАХ ГАНЦ ХҮН БОЛ НАМБАРЫН ЭНХБАЯР ЮМ АА. ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. ТАНЫ ЭСРЭГ МАНАН-Н ШАХАЛТ ХАРЛУУЛАХ БОДЛОГЫН ЭСРЭГ ХҮЧТЭЙ ЗОГСОЖ ТЭМЦЭЭРЭЙ.

  • zaya (May 13, 2016 5:43:16 pm )

    Эр хүний замын хүзүү урт шүү дээ. МАХН-ын нэр хүндийг унагаж, дарах гэсэн оролдлого явагдаад байна даа.МАНАН-гаас хэнийг ингэж шалгаж хорьсон юм. АН-ын Баярцогт оффшор дансанд мөнгөтэй гээд байхад шалгаж баривчилж шалгаагүй л биз дээ.Тэгэхээр МАНАН хуйвалдааныг хийдэг хуваадаг л байхгүй юу.

  • doogii (May 13, 2016 5:53:48 pm )

    Ene shiilegdamba Enhbayriin hvcheer said bolchihood odoo bas ner hvnded ni haldah zahialga awchihsan l ywj bh ymaaa enen shig …… amitaniig yah gej dahij songohow dee odoo mongol hvnii nvd aldahgvi blgvi dee

  • SAAK (May 13, 2016 6:36:02 pm )

    Эр хүний замын хүзүү урт шүү дээ. МАХН-ын нэр хүндийг унагаж, дарах гэсэн оролдлого явагдаад байна даа.МАНАН-гаас хэнийг ингэж шалгаж хорьсон юм. АН-ын Баярцогт оффшор дансанд мөнгөтэй гээд байхад шалгаж баривчилж шалгаагүй л биз дээ.Тэгэхээр МАНАН хуйвалдааныг хийдэг хуваадаг л байхгүй юу.

  • Улс тор судлаач. (May 13, 2016 7:03:01 pm )

    Шийлэгдамба аа ” Айвал буу хий, хийвэл буу ай” гэж уг байдаг юм. Чам шиг новш “бусдын тоглоомонд орж намын дарга руугаа дайрч, хэн ч биш болж байхаар амиа хорлохгуй яасан юм бэ”. Чадахгуй байж элдэв том юм бодож явахаар “насан туршдаа гахай хариулж амьд яв.

  • Irgen (May 13, 2016 8:27:03 pm )

    Ernee” gehch gorid enhbayr shiilegdamba2-n hoorond an-n iljig joroolson 1ugeer chamshig iljig an-namiihan odoo bun ard tumenghaglan butargah horoo hairuulj bn gonchigo garamgaibaatarhurliin tanhimdaa busad gishuudruu yodriin huruugar chichiled horoon cacajbaigaag har

  • Anonymous (May 14, 2016 2:08:32 am )

    AHIIN HISHIG DUUD OLDOHGUI HOGIIN YUM HIISEN GOLOG DOO JOOHON AILGAHAD OMDONDOO HED HED ALDAJ HAMAG YUMAA TAVIAD TUUSAN GEJ BAIGAA LALAR GEJ

  • са ахоо (May 14, 2016 9:19:10 am )

    Сайн аавын нэрийг 3 хувааж иддэг.

  • иргэн (May 14, 2016 9:39:09 am )

    өнөөдөр Монгол улсыг энэ хүнд байдлаас гаргах ухаантай боловсролтой хүн бол ганцхан Н.Энхбаяр л байна шүү дээ Ядаж л гадаад улс оронтой өөрөө шууд харьцчихна, нэр нөлөө ч асар ихтэй, манай өнөөгийн удирдлагуудын хэнийг ч дагуулахгүй хүн. Энэ удаагийн сонгуулиар бүгдэээрээ МАХН-ыг сонгож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоо олгоё монголчуудаа. Одоо Н.Энхбаяр хэлмэгдэж, хаширсан хүн ганцхан Монгол орноо хөгжүүлэхийн төлөө л зүтгэнэ, тийм чадвар нь ч байгаа. Өндөр хөгжилтэй орны төрийн тэргүүнтэй өөрөө ганцхан утсаар яриад л бүх зүйлийг бүтээнэ шүү дээ.Одоо энэ хүнийг Монгол улс ашиглах хэрэгтэй. МАХН-ын төлөө бүгдээрээ саналаа өгцгөөе

  • Төгс (May 14, 2016 12:05:25 pm )

    Одоо дандаа шинэ улс төрийн хүчгийг сонгох цаг болсон хайран 26 жил чёрт гэж

  • АЛТАА (May 14, 2016 6:16:54 pm )

    МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРЧДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ, ДҮР ТӨРХ НЬ ЭНЭ ХОЁР. БАЯНСЭЛЭНГЭЭР БАРИЛГА ХОТОО УДИРДУУЛААД ЯВЖ МОНГОЛ УГААСАА ХӨГЖИХ ҮҮ ???

  • Anonymous (May 14, 2016 9:06:16 pm )

    Энхбаяр эх оронч юм бол эрүүл мэндийн салбарыг шийлэгдамбад барилын салбарыг баянсэлэнгэд өгөх ёсгүй л айсан

  • huyhuygaagaa (May 14, 2016 11:45:52 pm )

    henen ch baisan ulasaal ulas shig bologmoor bna harin ch an nam ali alinaaran ylgalgui said bologson

  • Irgen (May 15, 2016 4:09:56 pm )

    Shorond l ergej taarah bh Hojim tamd ch bas uulzanaa

  • зочин (May 16, 2016 7:17:14 am )

    Шийлэгдамба Энхбаярын хүчинд явж байсан гэдгийг бүгд мэднэ. Түүнээс биш тэрний улс төрч гэж хаашаа харсан юм байх вэ

  • Anonymous (May 16, 2016 7:18:50 am )

    Өөдгүй шийлэгдамба тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гээч болсон

  • Anonymous (May 19, 2016 12:05:35 pm )

    enhbayar ni minii highchair said bolson geed mongo togrog neheed bi darga chini baina mongo olj ir MAHN tomrood bi uls tord garch huuchin erh medelee abna geed danalzaad baisan yum baihaa heblel unshij baihad

antalya rent a car