antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 9 comments

Ашгүй, торгуулийн давхардлыг арилгах нь

нийтлэсэн Admin

olloo_mn_1463097192_jolooch1Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар маш өндөр торгууль төлдөг болсон. Нэг талаараа энэ хуулийн төсөл зөв. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн зөрчил, осол аваар харьцангуй багассан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хэнэггүй нөхдийн тоо ч багасч байгаа. Энэ бол Замын хөдөлгөөний хууль гарсны нэг сайн тал. Угаасаа монголчуудад жаахан хатуухан хууль хэрэгтэй. Тэгж байж л дүрэм журмаа баримталж, хуулиа дагаж мөрдөх байх. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний хуулийн дагуу олон торгууль, шийтгэл давхардаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүгэй хүмүүс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн бариад байгаа.

Мөн УИХ-аар хэлэлцэхээр болсон. Бараг өөрчлөлтийг баталчих байх. Х.Тэмүүжин гишүүний тайлбарласнаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэхэд тодорхойгүй байдал үүссэн. Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Мөн өөр ч нөхцөл байдал бий талаар тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцохдоо тайлбарлаж байсан. Гэхдээ энгийнээр хэлбэл, өнөөдөр торгуулиуд давхцаад байгаа юм. Тухайлбал, иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гэж бодьё. Тэгвэл цагдаа түүний эрхийг хасна, мөнгөн торгууль ногдуулна. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд цагдаа зогсоогоод торгочихдог.

Гэтэл камерт бичигдсэн байвал гэрийнх нь хаягаар, шуудангаар торгууль очдог тохиолдол ч бас байгаа. Ерөнхийдөө хамгийн нийтлэг давхардаж байгаа торгууль нь мөнгөөр торгочихсон мөртлөө зөрчлийн оноог нь хасч байгаа явдал. Мэдээж тухайн жолооч зөрчил гаргасан бол торгууль шийтгэлээ хүлээх л ёстой, хуулийн дагуу. Тиймдээ ч мөнгөн торгуулиа төлнө. Гэтэл дээрээс нь нэмээд зөрчлийн оноог хасаад байхаар давхар торгууль болно шүү дээ. Ингэж болохгүй л дээ. Улсад мөнгө хэрэгтэй. Дээрээс нь иргэдийг эдийн засгаар нь “дарамталж” дүрэм мөрддөг болгох нь илүү үр дүнтэй гэж үзвэл зөрчлийн оноо хасдаг балай тогтолцоогоо хасаад хаячих хэрэгтэй. Эсвэл мөнгөөр торгохгүй, оноог хасдаг байя. Дүрмээ биелүүлэхгүй байгаа нөхдүүдийн зөрчлийн оноо хурдан хасагдаж дуусаад, машин жолоодох эрхээ хасуулна биз, амар зүгээр.

Ингэж л давхардлыг нь арилгах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол бас арай дэндэж байна аа. Хоёр, гурван удаа санаатай, санаандгүй зөрчил гаргачихлаа гэхэд мөнгөөрөө ч, оноогоор ч торгуулиад байгаа юм. Энэ давхардлыг болоод өөр олон зүйлийг тодорхой болгох өөрчлөлтүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орох нь. Ороосой ч гэж хүсч байна. Жонхуурсан заалтуудыг нь жаахан засч, сайжруулахгүй бол машин унаж байгаа хүн бүр арай дэндүү хохироод байсан юм.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Zochin (May 13, 2016 11:13:35 am )

    Ok

  • Zochin (May 13, 2016 11:14:05 am )

    Tiimee

  • зочин (May 13, 2016 11:17:01 am )

    МОНГОЛ УЛСАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЧАНГА БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ.МАНАЙХАН ДЭНДҮҮ ДУРААРАА УЛСУУД БИ БОЛЖ БАЙВАЛ БУСАД ХАМААГҮЙ ГЭЖ ЯВГАН ЯВЖ БАЙГАА ЮМШИГ ДАЙРДАГ УЛСУУД БАЙГАА ЮМ.НЭГ НЭГНИЙХЭЭ ЭРХЭЭР БУСДЫН ЭРХ ХЯЗГААРЛАГДДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ.

    • Anonymous (May 13, 2016 10:23:10 pm )

      chi ch gesen 1 n shuudee

    • ih zan (May 14, 2016 4:52:17 pm )

      eh orondoo duraar baihgui uur yah yum duraar niseed tengertee halih ni mongol es es tegvees mongol hun bish

  • TORGUULI (May 13, 2016 1:01:00 pm )

    Ene ees gadna neree shiljuuleh gd ochihod torguulia tul gh ym uulna umnu tulsun. barimtaa haytsan. Mashinaa zarahiin tuld dahiad torguuli tuluh ym. torguulia tulsniih n daraa n ustgaj boldogguin bhdaa Davhar tulugdsun mungu heniii dansr uu orood bnaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 13, 2016 10:13:21 pm )

    Zow tsagdaa jaaxan soeltoi bmaar bna howsgoliinxoon zarim n jaahan yumtai yu

  • hohirogch (May 13, 2016 11:24:25 pm )

    Mun zurchil gargasan joiooch bish Mashin ezemshich hohiroh nuhtsul bvrdeed baigaa yum !!!

  • zochin (May 14, 2016 8:58:17 pm )

    eniig bichsen hvn zuv uym bishje sanal 1 bna joloochiin hariytslagiin daatgal yagaad nemeed baigaa uym ta nariin ard tvmnii karma syildag bagadaagvi shv ta nar mashin avaad ugchihuugvi biz de hvnii hyviin umchid bvdvvlgeer haldaj baigaa hereg

antalya rent a car