antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2016 35 comments

MCS-ийн “ГИШҮҮН” Л.Энх-Амгалан АН-ын ч, МАН-ын ч “ГИШҮҮН”

нийтлэсэн Admin

4421f6aecca19954big

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д ард түмний бус бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн төлөөлөн суудаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл тэдгээр нөхдүүдийн нэг УИХ-ын гишүүн, МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан  Л.Энх-Амгалангийн тухай өгүүлье. Өдгөө МАН-д харьяалагддаг тэрбээр нэгэн цагт АН-д харьяалагдаж явсан. Намаа сольж МАН-ыг даган улстөрд ирсэн ч, угтаа бол MCS  өөрийн хүнээ улстөрд оруулж байгааг нь хаа хаанаа ярьж л байсан. Тэр цэцэгнээс цэцэг дамжин нисдэг эрвээхэй шиг намаас нам дамжин ниссэнээсээ болж асуудалд орж байсан удаатай.

 Ямартаа л түүний тэр асуудал сошиалаар дэгдэж байхав.  Мань эр ардчиллын баярын өдрөөр  “Ардчилсан холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчийн мандат” –аа сайрхаж үзүүлсэн биш хэрэг мандаж байсан даа. Учир нь  АН-ын нарийн бичгийн дарга Д.Анхбаяр  Л.Энх-Амгалан гишүүнийг “манай намын гишүүн” гэж тодотгосны хариуд Л.Энх-Амгалан “Намайг АН-ын гишүүн гэдгийг нотлох баримт, намын гишүүний үнэмлэх гаргаад ирдэг юм бол 1000 ам.доллар өгье”  гэж өвчигнөсөн юм. “Дааганаас биш дарвагараасаа ” гэж үг байдагчлан  Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт “Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн асан Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь өнөөдрийг хүртэл аймгийн Ардчилсан намын үүр хороонд намаас гарах өргөдөл өгөөгүй, намын батлахаа буцааж өгөөгүй болно” гэх албан бичиг, татвар төлсөн баримтыг ирүүлсэн байдаг. Л.Энх-Амгалан гишүүний хувьд хоёр нутагтан шиг явж байгаад гишүүн болсон нь тодорхой болсон гэсэн үг л дээ.

3

2

Улстөрчийн хувьд төлөвшлийг олоогүй ийм хүн тэгээд одоо дахиад сонгогдоно гээд л явж байгаа юм л даа.  2011 онд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч  байсан  Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар  MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэж байсан удаатай. Учир нь “MCS групп ”Ухаа худаг”-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавихын тулд  БОАЖ-ны сайд Л.Гансүхэд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан  тэрбум төгрөгийн авлига өгсөн” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Хэдийгээр энэ асуудал албан ёсоор тогтоогдоогүй ч, Л.Энх-Амгалан хэний, хаанахын эрх ашгийн төлөө ажилладаг нэгэн болохыг нь илүү тодорхой болгосон гэхэд болох юм. Түүнчлэн улстөрөөр дэм хийн бизнесээ саадгүй явуулахын тулд тогоон дотор нь орж ирэх гэсэн дотоод бодлогын дагуу гарч ирэхийн тулд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг хортой хутгах ажиллагааг Л.Энх-Амгалантай холбон харах хандлага бий.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн үндэсний хорооны гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлэл технологийн зөвлөх, бүс нутгийн хөгжлийн сангийн тэргүүлэх гишүүн зэрэг сонгуульт болон сонгуульт бус ажилд оролцохын сацуу MCS-ийнхээ ажлыг сайтар амжуулж явсан түүнд өөр бусад бизнес бий. Ер нь бол юм юм руу л ордог аж. Ямартаа л “Ард” даатгалын ард түүнийг байдаг гэдэг. Гэхдээ тэрээр даатгалын бизнесийг бас чиг нарийн ухаж ойлгодоггүй гэдгээ компанийг нь авч яваа хүмүүсээс нуудаггүй. Гол нь түүнд эрх мэдэл, мөнгө л хэрэгтэй юм билээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Songuuli (May 12, 2016 10:33:27 am )

    УИХ-д байгаа эрүүл сэтгэдэг цөөн хүмүүсийн нэг, аль ч намаас дэвшсэн дэмжинэ ээ.

    • Anonymous (May 12, 2016 7:08:52 pm )

      naad chin nuursnii namiih shdee

  • Иргэн (May 12, 2016 10:33:48 am )

    Улстөрчийн хувьд төлөвшлийг олоогүй ийм хүн тэгээд одоо дахиад сонгогдоно гээд л явж байгаа АН МАН-д багахан хэмжээний хандивын өгөөш өгч загасчлах дуртай эрх мэдэл мөнгөний араас явж чаддаг бизнесменүүдийн төлөөлөл болж чадсан хүн юм.

    • Зочин (May 12, 2016 3:35:14 pm )

      Төлөвшөөгүй хүмүүс гэж тэр амласнаа биелүүлдэггүй, офшер, поп нөхдүүдийг хэлээд байгаа юм ш дээ. Энэ хүн чинь улс төрд байгаа хэдэн гаагүй нөхдийн нэг нь болчоод байгаа ш дээ

  • айа (May 12, 2016 11:22:09 am )

    энэ хүн өндөр боловсролтой УИХ-д байх хүн дэмжинэ рейтинг өндөр болхоор пиар хийж л байна даа гарна даа хүн байхгүй юм та нар шиг хоорондоо алалцдаг биш

  • Зочин (May 12, 2016 11:32:52 am )

    МАН-ын гишүүдийг дэс дараалан харлуулж бичиж эхэллээ дээ. гэхдээ дандаа шальдир бульдир юмнууд байхын

  • Хөвсгөлөөс... (May 12, 2016 11:40:10 am )

    Нэр хүндэд нь халдаж рейтинг нь унагаах гээд янз бүрийн юм их хийх юм аа. Хөвсгөл аймагтаа төдийгүй монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн ш дээ. Одоо байгаа гишүүд дотроос хэлэх үгээ хэлчихдэг цөөхөн хүмүүсийн нэг. Сайтууд одоо ингэж мөнгө олохоо болих хэрэгтэй ш дээ

  • иргэн (May 12, 2016 11:57:43 am )

    Оффшор Бат-үүлийн найз. MSC-н нэг захирал даа.

    • Иргэн (May 12, 2016 3:36:53 pm )

      MSC-ийн дөнгөж 2 хувь ш дээ. Монголчуудад нээрээ худлаа мэдээлэл дунд хөөсрөх юм аа

  • иргэн (May 12, 2016 12:00:17 pm )

    За даа монголыг хятадад зарах хүмүүсийн нэг. Хэрвээ З. Энхболд Баттулга Бат Эрдэнэ мэтийн эх орноо гэсэн хүмүүс байгаагүй бол Элбэгээ Сайханбилэг нартай нийлээд таван толгойг зарчихсан дэлхийн тэрбумтан болчихсон байхгүй юу.

  • Ganbaa (May 12, 2016 12:16:55 pm )

    Ene bvvr yah Hujaaa Lalarin bandi

    • Иргэн (May 12, 2016 3:37:50 pm )

      Аав ээж нь монгол хүн байсаар байтал хүүхдийг нь хужаа болгох гэдэг. Айхтар хүмүүс шүү нээрээ

  • ИРГЭН (May 12, 2016 12:40:46 pm )

    ЭНХАМГАЛАН МӨНГӨТЭЙ ЭНЭ МӨНГӨ МАНАНГИЙН ЗАСАГЫН ЖИЛҮҮДД БҮХ ТЕНДРИЙГ ЭНЭ ГРУПП АВЧ АШИГИЙГНЬ ХҮРДЭГНЬ ТОДОРХОЙЛДОО ТЭГЭХЭЭР ЭНЭ ХҮН МАН,АН,АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХААШААЧ ХӨЛБӨРЧ МЭДЭХ ХҮН БИШҮҮ …ЛУЙВАРЧДИЙН ҮНЭН ТӨРХ ЭНЭ

    • зочин (May 12, 2016 8:42:16 pm )

      Нам яахав өнгөн тал нь жинхэнэ улстөрийн үзэл бодол нь луйвар. Нүүрсчдийн УИХ-д суулгасан нэг тагнуул

  • Anonymous (May 12, 2016 12:57:39 pm )

    Jinhen byalduuch ,mongonoos bugdiig solikh uvaigui hulgaich,Odjargaliin bogsiig sain dolooj ene hursen hun

  • Болд (May 12, 2016 12:59:58 pm )

    Улс төрийн бизнесийн то жишээ. mcs д ямар ашигтай ажил төсөл , тэндэр авч өгөхийн төлөө УИХ-д сууж байгаа хүүхэлдэй юмдаа. Тойрогтоо ядаж ганц удаа очоод юм хийсэн бол сонгогчидынхоо өмнө бөгс нь улаахгүй байлгүй.

    • Зочин (May 12, 2016 3:39:25 pm )

      4 жилийн хугацаанд жил бүр бүх сумаар 2 удаа явсан. юу ч мэдэхгүй байж тэнэгтэхээ боливол яасын

  • zochin (May 12, 2016 1:01:35 pm )

    Yu yariad bga MALNUUD we.

  • хөвсгөл (May 12, 2016 1:46:58 pm )

    улс төрийн жороо янхан гэдэг юмдаа энэ мэт нэр алдарын хойноос гүйсэн тэнэг дуракыг…

    • Хөвсгөлөөс... (May 12, 2016 1:50:59 pm )

      За чи хуцаа

  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Бямбасүрэн байна аа (May 12, 2016 1:47:45 pm )

    Монголын Улсын парламентед бизнесийн салбараас орж ирсэн олон гишүүн байна. Эд нар дотроо хамгийн нуруутай нь Л.Энх-Амгалан гэж шууд хэлнэ. Цөөнх боллоо гээд эрх баригчдыг мухар сохороор шүүмжилдэггүй, эдийн засгийн ач холбогдол, үр дүн, гарц, гаргалгаа ярьдаг овоо залуу байна лээ. Боловсролтой, их уншдаг, зөв өнцгөөс харьцуулж чаддаг, чанарыг нь би хэвлэл мэдээллийн салбараас олж авсан зөв чанар юм уу гэж боддог. Ер нь МАН цөөнх болсон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа байр суурийг их зөв өнцгөөс илэрхийлж чадсан өсөх ирээдүйтэй улстөрч байж чадсан. Цаашдаа ч яван чангарах хамгийн боломжтой хүн гэж тоодог юм шүү. Зөв улстөрч.

    • 41 (May 13, 2016 8:09:55 am )

      БИТГИЙ ДОЛЬ ШАА

  • Бат-Очир (May 12, 2016 2:03:45 pm )

    Мөнгө олох гэж ингэж нийтлэл бичиж зардаг, тэдэн төгрөг өгөхгүй бол ингэлээ тэглээ гэдэг, сэтгүүлчийн нэрийг гутаасан дуракууд өөрсдөө ингэж явахаа больчооч эээ

  • Зочин (May 12, 2016 2:06:55 pm )

    Одоо зүгээр сүржигнэхээ больчих л доо. Хүний ул шагайхаа …
    Хийсэн бүтээсэн амлалтандаа хүрсэн мундаг гишүүн

  • Зочин (May 12, 2016 3:04:50 pm )

    За Хевсгелд ЭнхАмгаланг мэднээ тийм ч их рейтинг ендертэй яваа нь юу л бол,хаана шинэ уйл ажилгааны нээлт,шав тавих еслол за ер нь АНын ч бай МАНын ч бай арга хэмжээ болгонд л би хийсэн гэж худлаа яриад ичих ч гуй зогсож байдаг шд,жинхэнэ хийсэн эздээс нь туруулж уг хэлэх гэж зутгэнэ ,Хатгалд ахмадын амралтын газрын нээлтэнд Эрдэнэ сайдаас нь ерсеж очиж би хийсэн гээд байсан чинь НХХЯых л байсан шд,менгетэй учраас туунд тал засах хумуус тойрч хурээлэх нь ойлгомжтой.

    • Бат-Очир (May 12, 2016 3:26:52 pm )

      Чи одоо болтол хуурамч мэдээлэлдээ хууртсаар яваа юм уу?. Тэр Эрдэнэ сайдаасаа хэн нь юу хийсэн бэ гээд асуугаад үзээ ч. Ядаж баримт гүйлгээ тайланг нь олж харчаад хуцаа.

  • Ленинградын хөгшин оюутан (May 12, 2016 3:23:11 pm )

    Ардчилалсон холбоо байгуулагдахад Л.Энх-Амгалан бид гадаадын оюутнуудыг нэгтгэж яаж дэмжиж байв, анхны Монгол бичгээр сонин гаргаж, Тэр гадаад оюутнуудаа төлөөлөн үг хэлж байсан. Гэтэл одоо ардчилсан холбооны хэдийгээ яаж байна. АН одоо дандаа хөлсний гар хөлүүд, хувийн сонирхол, албан тушаалын мангасууд болсон. Энх-Амгалан МАН-ын шилдэг залуу улстөрч мөн. Энэ хүнийг буруутгах ямар ч шалтгаан бишээ сэтгүүлч дүү минь. Нэг өнцгөөс юмыг харж, өөрийнхөө амьдрал дээр жижшиж бич л дээ. Энүүгээр хоолоо олж идэх гэж байгаа бол. Өөр сэдэв зөндөө байна. Хүүхдийн өвчлөл, ядуурал, Тэр женког бичээи офшоор нь баярцонгтоос хэд дахин илүү байгааг ухаад гаргаад ир. тэгвэл чи жинхэнэ сэтгүүлч мөн.

  • зочин (May 12, 2016 3:57:14 pm )

    аймаар юм бэ Зайлаасай

  • Anonymous (May 12, 2016 4:13:27 pm )

    bohir uls torch shuu enhamgalan chini

  • Зочин (May 12, 2016 10:36:40 pm )

    Сонгууль дөхөөд хийсэн бүтээсэн юмтай хүний улыг шагайхаа боль Юун ядсан нийтлэл вэ Сэтгүүлч нар ийм болоод нэр хүндгүй байдаг юм. Энэ хүн гарахдаа л нэг гарна.Хөвсгөлчүүд ухаантай сонгол хийнэ гэдэг итгэж байна

  • Хөвсгөлийн залуу (May 13, 2016 11:22:05 am )

    УИХ гишүүд дотроо толгой илүү тохой өндөр хүн байх шүү, бусад нь юу хийж яваад гишүүн болсон, яаж баяжсан нь тодорхойгүй, энэ хүн Мөрөнгийн гэр хорооллоос өөрийнхөө хүчээр Үндэсний хэмжээний бизнесмэн болсон хоншоортой аавын хүү. Жирийн айлын амьдралд юу хэрэгтээй, түүнийг нь бодлогын хэмжээнд яаж шийдэхийг дэндүү сайн мэднэ дээ

  • Улс тор судлаач. (May 13, 2016 12:12:48 pm )

    1996 онд Ховсголоос УИХ-д сонгогдсон Э.Батуул нь М.Энхсайханы засгийн газарт П.Цагааныг сангийн сайд болгочихоод, сангийн яаманд одоогийн энэ Ц.Даваасурэнг П.Цагаанд шахаж огч байлаа. Ц.Даваасурэн нь тун удалгуй П.Цагаан сайдынхаа цунхийг барьдаг хайртай дуу нь болсон ч сонгуулийн бурэн эрхийн хугацаа дуусахад Ч.Улааныг дагаж цунх баригч нь болж хурдан морь уягч болсон юм. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ц.Даваасурэн нь ялахын тулд зоолхон орсолдогч болох П.Цагааныг орсолдогчоороо АН-аас нэр дэвшуулэхээр “хор” гуйлгэж байна. П.Цагаан нь “сонгуулийн зардалыг Ц.Даваасурэнгээр даалгахаас гадна сонгуулийн дараа сайд болгох юм бол болно” гэж тохиролцжээ. П.Цагаан нь Баянолгий аймгийн Булган сумын урайнхай хун богоод Ховсголтэй ямар ч холбоогуй юм байна. Сайн ярьвал П.Цагааны эхнэрийн эцэг эх нь Ховсгол аймгийн Томорбулаг сумаас гаралтай юм байна. Энэ янзаараа бол П.Цагаан нь Монголын хамгийн олон хун амтай Ховсголчуудийг яаж ч доромжилж болдог мэтээр ташаа тосоолжээ. Ховсголчууд ээ ямар ч байсан нутаг усныхаа хунийг УИХ-д сонгох шаардлагатай болждээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж олон хун нэр дэвшээд л, амтай бухэн нь улс торчдыг муулаад л байгаа нь манай улс торчид, эд хоронго, эрх ашгийн толоо улайран зутгэж, эцэстээ булэглэл болон хуваагдаж, торийн хатуу машинаар бие биенийгээ “нухчин дарах”-аас оор ажил хийхгуй байгаагаас, сонгогчид иргэдийг залхаагаад л, ийм “хачин юм болж байна” шуу дээ. Олон жил улс тороор явж “иргэдийг хошгируулаад амтанд нь орсон нохдууд “амь бие эсэн мэнд дээр ээ больсон нь дээр байх шуу”. Хэд хоногийн дараа олон нийтийг хошигруулах уламжлалт аргаа хэрэглэх уед л “УНЭХЭЭР ОЛОН НИЙТ ХОШИГРОХОО БОЛСОНЫГ ТА НАР МЭДЭХ БОЛНО. Сонгуулийн дун чиний бодож байснаас эсрэг гарахад “ЧИ БУСДААС БОЛСОН ЮМ ШИГ БАЛААРТАЖ УЙМЭЭН САМУУН УУСГЭЖ ИРГЭНИЙ ДАЙН УУСГЭНЭ” биздээ. Эцэст нь олон тумэн “та бухэнтэй л эхэлж хариуцлага тооцно” шуу дээ. “Чи ялыг нь уурч чадах аавын хуухэд мон л юм бол чи энэ балаа юмнуудаа хийгээд узээрэй”. Ард тумэн минь ээ. Энэ балаартчихсан нохдуудийн учрыг нь олох гэж зовж байхаар нэгэнт Ундсэн хуулинд АРД ТУМЭН ТОРИЙН ЭРХИЙГ БАРЬНА гээд заалсны дагуу, бух сум дуургууд нь тухайн сум, дуурэгтээ амьдардаг бусдыгаа толоолж чадах хунийг бух иргэдээрээ сонгуулиад Монгол улсын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлан хуралдуулж, УИХ-ын чиг уургийг Ардын Их Хурал ба Улсын Бага Хуралд шилжуулэх цаг нь болсныг гэрчилж байна шуу. Амжилт хусье.

  • Anonymous (May 14, 2016 7:23:29 pm )

    Emhamgalan howsgold ochih burdee l gar utas dugaar gd l yum yum taraaj bhiin haanaas henees sanhuujij bna aa tm duusj dundardaggui horongotei hun yum uu

  • зочин (May 30, 2016 3:36:54 pm )

    ээ энэ сэтгүүлчийн бичсэн зүйлийг ээ . яг юу бичих гээд байгаа юм бэ. хүн муулах гээд бичих юм нь олдохгүй, боловсролгүй ядмагхан сэтгэлгээтэй арчаагүй ч амьтан бол доо. иймэрхүү юм бичээд байхаар сэтгүүлчдийн нэр хүнд унахаас биш яахав дээ.монголын ард түмэн тэр дундаа малчид бид хэн хэн нь хэн бэ юу ярьж юж хийж байна гэдгийг ялгаж ёалгаж ойлгодог сонголтоо зөв хийж чаддаг болчихоод удаж байгааг мэддэгүй юм уу

  • Anonymous (May 31, 2016 3:31:20 pm )

    ta nar muusain yumnuus ner hundtei baij haragdaach har mashinaar sanal huraah yum chini ta mar hii demii mungu zaraad yah yum be

antalya rent a car