antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2016 10 comments

Аймгуудын Засаг ноёдын ХОМ үнэмшил төрүүлсэнгүй

нийтлэсэн Admin

hurungu_1123Улам ихээр баяжигсад буюу улстөрчдийн хөрөнгө орлоыг мэдүүлэг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас зарлаж олон нийтэд ил болгосон. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг бас л нийтэд ил болж ханиад, инээд хоёрыг хамтад нь дагуулах болсон билээ.
Хамгийн гол нь аймгуудын Засаг ноёд улстөрчдөөс ч дутахааргүй эд хөрөнгөтэй гэдгийг тэдний мэдүүлсэн ХОМ бэлээхэн батлаад өгдөг билээ. Манай сонин өнгөрсөн дугаартаа улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар хүргэж байсан бол энэ удаад аль аймгийн Засаг даргын хөрөнгө нь өсч алиных нь буурсан бэ гэдгийг тэдний гаргаж өгсөн ХОМ дээр үндэслэн товчлон хүргэе.

Ямартай ч 21 аймгийн Засаг даргын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад ганцхан жилийн дотор тэдний орлого нь илт буурч заримынх нь хоёр дахин өссөн дүнтэй байсан нь олны эгдүүцлийг хүргэсэн хэрэг. Тэгэхээр Засаг ноёдууд ч гэсэн улстөрчдөөс дутахааргүй багахан хэмжээний жүжиг тавьсан нь итгэх хүн олдохгүйд хүргэж байгаа юм. Яг үнэндээ аймгуудын Засаг дарга нарыг “аймгаасаа баян Засаг ноёдууд” гэсэн тодотгол байнга дагаж явдаг. Учир нь аймагт өрнөж буй бүхий л ажлыг тэд өөрсдийн ах дүү амраг садан, найз нөхөддөө өгч тэднээс их хэмжээний мөнгө буюу авлига авдаг гэсэн хэл ам одоо ч гарсан хэвээр байгаа.
Мэдээж тэнэг л биш бол хууль бусаар олсон эд хөрөнгөө “би энэ мөнгийг авлигаар олж авсан шүү” гэж мэдүүлэхгүй нь лавтай болохоор тэдний энэ удаагийн гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг итгэхэд бэрх байсан юм. Юутай ч олон үг нуршилгүйгээр өнгөрсөн 2014 онд нийт орлогоороо тэргүүлж байсан таван засаг дарга нарыг жагсааж энэ удаагийнхтай нь харьцуулж харъя.

2014 онд хамгийн их орлоготой хэмээн мэдүүлсэн таван Засаг ноён

1.Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн
579 сая
2. Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэр
108 сая
3. Дундговь аймгийн засаг дарга С.Од-
Эрдэнэ 73.сая
4. Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив
46 сая
5. Төв аймгийн засаг дарга Д.Баярбат нар
43 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ.

Хамгийн бага орлоготой дөрвөн Засаг ноён

1. Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн
15 сая
2. Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа
17 сая
3. Говь-Алтай аймгийн засаг дарга
О.Амгаланбаатар 17сая
4. Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ 17 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг байна. Тэгвэл тэдний энэ удаагийн гаргаж хөрөнгө орлогын мэдүүлгээр хэнийх нь буурч хэнийх нь өссөн бэ гэдгийг харцгаая.

dangaa_223С.Дангаасүрэнгийн орлого хоёр дахин буурсан ч 277 саяар бусдыгаа тэргүүлэв

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн 277 саяын орлогоор бусдыгаа тэргүүлж байгаа бол үүний араас Говьсүмбэрийн Л.Одсэр дарга 235, Завханы Ж.Жамъянтив 134, Баянхонгорын Д.Жаргалсайхан 81, Сүхбаатарын Ж.Батсуурь 53 саяар айргийн тавт багтсан нь энэ. Ямартай ч эдгээр дүнгүүдээс харахад Засаг ноёдуудын заримынх орлого хэь буурч зарим нь хоёр дахин өссөн үзүүлэлтэй байгаа юм.

arhangai_1212Хамгийн ядуу нь Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ

Өнгөрсөн 2014 онд хамгийн бага орлоготой хэмээн нэрлэгдэж байсан дөрвөн Засаг дарга нарын энэ жил мэдүүлсэн хөрөнгө орлогоос Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн орлого гурван саяаар буурч 14 сая төгрөг болсон байв. Харин үлдсэн гурван хүнийх нь орлого өссөн үзүүлэлттэй байсан юм. Тухайлбал, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийнх 23 сая, Өмнөговийн Б.Бадраа 20 сая, Говь-Алтайн О.Амгаланбаатарынх 19 сая хэмээн мэдүүлжээ. Харин үлдсэн Засаг ноёдын энэ жилийн орлогыг нь жагсаавал,Төв аймгийн Д.Баярбат 51, Дарханы А.Энхболд 41, Дорноговийн П.Ганхуяг 24, 2014 онд 73 саяын орлоготой хэмээн мэдүүлж байсан Дундговийн Засаг дарга С.Од-Эрдэнэ энэ удаад 24 саяын орлоготой хэмээн мэдүүлснээр түүний орлого хоёр хувиар буурчээ. Мөн Ховдын Д.Цэвээнравданынх 20, Сэлэнгнийн С.Бүрэнбатынх 20, Багагүй хэл аманд өртөж байсан Баян-Өлгий Засаг дарга Х.Дармен 17, Хөвсгөлийн А.Эрдэнэбаатар 17, Хэнтийгийн Ж.Оюунбаатар 16, Булганы Д.Эрдэнэбатынх 16 сая гэсэн тоонууд толгой цохиж явна. Ямартай ч тэдний мэдүүлсэн жилийн орлого нь өсч буусан дүнтэй байгаа ч автомашины хувьд таван сая 500 мянгаас 300 сая хүртэлх төгрөгийн үнэтэй төмөр хүлгүүдтэй, мөн өөрийн өмчлөлийн хэд хэдэн газар ч бий аж. Харин Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, аймгийн Засаг дарга нар хувьдаа ямар ч автомашингүй гэж мэдүүлсэн бол Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр аймгийн дарга нар хувьдаа ширхэг ч малгүй хэмээн мэдүүлжээ. Орон сууцны тухайд Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ таван орон сууцтайгаараа бусдыгаа тэргүүлжээ. Юутай ч Засаг ноёдуудын энэ жил өгсөн хөоөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь тэдний эдлэж хэрэглэж байгаа бүхий л зүйлс олны нүдэн дээр ил байдаг учраас ХОМ-ээ ингэж худлаа мэдүүлж жүжиглэх хэрэг байгаа юм уу гэж хэлэх хүн олон байсан юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочинт (May 12, 2016 9:48:54 am )

    АРХАНГАЙН ЗД БАТ- ЭРДЭНЭ ГЭР БҮЛИЙНХЭЭ ОРЛОГОО ТООЦООГҮЙ ХОЁУЛАА ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛДАГ ХҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИНГИЙН ОРЛОГО ДОР ХАЯЖ 30-35 САЯ БАЙДАГ ШҮҮ БАРЬСАН ШИНЭ БАЙШИН БҮРЭЭС 2 ӨРӨӨ БАЙР АВЧ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛДАГ, АХ, ДҮҮ, ААВ ЭЭЖЭЭ ОРУУЛСАН УУ АЖИЛЛУУЛДАГ ИХТАМИР СУМАНД БАЙДАГ КАРЬЕРАА ОРУУЛСАН ЮМ УУ ТЕНДЕРИЙНХЭЭ 10 ХУВИУДЫГ ЯАСАН ЮМ БЭ АЖИЛД АВАХДАА АВДАГ 1,5САЯААС -5 САЯ ТӨГРӨГӨӨ ТУСГААГҮЙ БАЙНАА МАРТСАН УУ ТАЙВАНД ЖИЛ БҮР АВГАЙ НЬ ЭМЧЛҮҮЛДЭГ ЗАРДЛАА БОДСОН Ч ЭНЭ ХУДЛАА АТГ ГАЗАР ХЯНАЖ ҮЗЭЭРЭЙ

    • unen (May 12, 2016 1:40:51 pm )

      Үнэн бичжээ6 орхоны алтнаас авдаг хахуулиа нуусан байна

    • bolor (May 30, 2016 1:57:33 pm )

      tish de erkani hasha baishin bair geel ym ymtai l bolson sh de gants bie ej gehed 4 jilin dotor torol ariljsan sh de arari arai

  • ZOGHIN (May 12, 2016 9:53:51 am )

    badraagiin udruun orlogo barag terbum

  • Зочин (May 12, 2016 10:12:58 am )

    Завханы засаг тасархй болжээ.цөлмөж өгч байгаа юм байна л даа.

  • ИРГЭН (May 12, 2016 10:40:52 am )

    ӨМНӨГОВИЙН БАДРАА ГЭЖ ГАЗРЫН БАЯЛАГААС АСАР ИХ БАЯЖСАН БҮР ХАГАРТЛАА ЮУН ХӨГИЙН ЦАЛИН ОРЛОГО БЭ КК ИНЭЭДТЭЙ ЮМ ИЧИХ НҮҮР ДААНЧ БХГҮЙДЛЭЭ …

  • Зочин (May 12, 2016 11:41:19 am )

    А.Энхболд худлаа шаажийгаан, хамгийн их газар зарж хөлжсөн мэргэжсэн газрын наймаачин шдээ, Дарханы дашуудын суганы үс ацны алчуур болж яваа луйварчин новш хуурамч дипломоор хулхины засаг дарга болчихоод чичрээд байгаа, төрийн албаны олон сайхан залуусыг ажилгүй болгож мягмардашт авилга өгсөн хүмүүсийг ажилд оруулдаг сүлжээ маягийн юм хийгээд байгаа. арслан мийгаа хүмүүсийг аймаар рекетлэж мөнгө төгрөг авдаг болсон сурагтай

  • ТООГИЙ (May 13, 2016 1:59:23 pm )

    Өвөрхангайн Засаг дарга Тогтохсүрэн олон ч нүгэл хийсэн хүн дээ хүний нялх охин зулгааж нэг гэр бүлийн амьдралаар тоглосон новшдооо

  • Anonymous (May 13, 2016 2:32:20 pm )

    өвөрхангай тогтохсүрэн бусад хөрөнгөө сайн нууж чадсан байна шүү. Нөгөө алдартай эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй хэд хэдэн хөшөө дурсгал бариулаад байсан хэдэн тэр бум төгрөгнөөс идсэн мөнгө нь хаачсан вэ?

  • erka (May 30, 2016 1:55:14 pm )

    baterdene darga erkada ogson ymnuda bs tootsoochee narin bichig nertei baga hatan chinee biz de

antalya rent a car