Өнгөрсөн сард хөөрхөн охины ээж болсон “Эмоци” продакшны жүжигчи Ариука ажилдаа оржээ. Бяцхан охиноо эмээд нь даатган ойр зуурын ажлаа амжуулах болсон түүнийг цахим хуудасны найзууд нь “амаржсан шинж алга” хэмээн магтахын сацуу гам сайн барих хэрэгтэй зөвлөсөн байна.
Ийнхүү ажилдаа орсон Ариука хайрт нөхөртөө ийм нэгэн зурвасыг илгээжээ. “Хамгаас хайрт хань чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Энэ л хорвоод тээж төрүүлсэн эжийд нь баярлалаа. Мөн миний хөөрхөн охины аав болж мэндэлсэнд нь маш их баярлалаа. Цаашид урт удаан үргэлжлэх замыг хамтдаа туулъя. Охин та хоёртоо хязгааргүй их хайртай шүү” гэжээ.
А.Дөл
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
zochin (May 11, 2016 3:46:37 pm )
az jargal husie
1 Comment