Цэцийн дээр мөнх хөх тэнгэрээс өөр юм үгүй гэдэгт итгэдэг гэнэн хүн одоо үлдээгүй байлгүй дээ, эрхбиш. Эрх мэдэлд амиа тавигсдын бас нэг обьект нь Үндсэн хуулийн цэц гэдэгтэй одоо маргаад юугаа хийхэв. За ямартай ч өмнөх дарга явж, шинэ даргаар хэнийг авчрах вэ гэдгийг хүлээсэн хүлээлт их байна. Р.Гончигдоржоо яриад байснаараа суулгах уу, эсвэл З.Энхболд өөр хүн суулгах уу гэдэг нь хариулт нэхэж байгаа. Гол нь хугацаа бага үлдээд байна. Ер нь бол эхнээсээ нэр нь яригдсан хүн бол Р.Гончигдорж. Тэр ч өөрөө хэвлэлд ярихдаа болзошгүй өнгө аястай үгс унагасан нь хэвлэлийнхэнд дороо олзлогдохгүй хаачих билээ. Тэр ярихдаа “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм… Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” гэхчлэн ярьсан байгаа юм. Тэгэхээр Гончигоо хамгийн шударга үнэн дарга л Цэцэд очих ёстой гэж үзэж байгаа аж. Тэгвэл тэр өөрөө тийм байж чадах болов уу? Уг асуултад яаран хариулах гэхийн оронд судлаач Д.Ганхуяг Р.Гончигдоржийн тухай хэрхэн өгүүлсэн байдгаас ишлэхэд “…1998 оны 12 дугаар сарын 09-нд Ерөнхий сайд болсон Ж.Наранцацралт 1999 оны 7 дугаар сарын 22-нд огцрох үедээ: “манай сайн нөхөд социал–демократуудын ачаар огцорч байна…” гэсэн хатуу бөгөөд зэвүүн үг чулуудсан юм. Энэ бол хуйвалдааныг зохион байгуулсан МСДН-ын дарга Р.Гончигдорж, түүний биечлэн хүмүүжүүлсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хандаж хэлсэн үг байсан агаад үүнийг ач холбогдлыг одоо л жинхэнээс нь ойлгож болно. Ингэснээр Н.Энхбаяр казиногийн хэргээр шоронд суух аюулаас зайлсхийж чадсан билээ. Р.Гончигдорж Н.Энхбаярыг аврахдаа АН-аас УИХ-д сонгогдон бүрэн эрхээ эдэлж байсан гурван гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарыг шоронд зольсон нь хэтэрхий их үнэ цэнэ биш гэж үү?!
Энэ бүх балай ажлыг Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар хамтран зохион байгуулж байлаа. Н.Энхбаяр сөрөг хүчний байр сууринаас АН-ыг аль болох сэгсэрч, зодолдуулж, сулруулж, улмаар ирээдүйн ялалтаа хангаж байв. Харин Р.Гончигдорж өөрийн Эвслийн Засгийн Газар болгоныг шороотой хутган унагаж, зөвхөн өөрөө үлдэхийг бодож байв.
Хуйвалдагчид Yндсэн хуулиндаа хүртэл халдлага хийх бөх зүрхтэй байсан юм. 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар нийлэн Үндсэн Хуулиндаа халдаж 7 өөрчлөлт хийсэн юм. Бүх Монголчууд “дордохын 7 өөрчлөлт” гэж мэддэг, бүх эрдэмтэд, байгууллагууд албан ёсоор “буруу” гэж дүгнээд байхад Р.Гончигдорж л ганцаараа “зөв” гэж үхэр шиг зүтгэх бөлгөө.
Ийм новшийн явдлын дараа 2000 оны сонгууль болж, Ардчилсан хүчин навс ялагдаж, Н.Энхбаярын эрин үе эхлэв. Энэ үед олонхи “ардчилсан дээрэмчид” бараг бүгдээрээ гадаад руу зугтсан юм. “Намайг битгий шоронд суулгаач” гэж гуйж байсан нөхдүүд гадаадад сургуульд соёлд сурдаг байна ш дээ. Гэхдээ энэ бол жичид нь яривал зохих марзан сэдэв юм.
Монголд М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёр л үлдэв. Энэ ч яахав Н.Энхбаярын адгийн бодлого юм. АН-ыг нэг мөсөн алчихаж болохгүй, бас ч гэж хүн амьтанд үзүүлэх үзүүлэн хэрэгтэй. Ингээд Та хоёрын хэн дийлсэн нь намаа авна биз гэжээ. Ингээд М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрын тамганы зодоон болох нь тэр. Хэн ч ичиж үхмээр энэ зодооныг Н.Энхбаяр таатай нь аргагүй үзэж баясах бөлгөө.
Гэхдээ энэ зодоон арай сүүлийн явдал юм. 2000-2003 оны хооронд Монголд АН огт байгаагүй. АН энэ хугацаанд юу ч хийгээгүй. Нээрээ шүү. Надад үнэмшихгүй бол тэр үеийн хэвлэлүүдийг шүүгээд үзсэн ч болно.
Харин Н.Энхбаяр Р.Гончигдоржид стратегийн шинжтэй нам хоорондын “уламжлалт харилцааг” хадгалсан төрийн бус байгууллага байгуулах үүрэг өгчээ. Энэ бол МАН-ын буюу Н.Энхбаярын шууд удирдлагын дор ажилладаг нийгмийн бүхэлд нь хамарсан аварга том төрийн бус байгууллага байгуулах явдал юм.
Хөрөнгө мөнгийг Солонгосын тал гаргах ба үзэл суртлын асуудлыг нь Баабарын удирддаг “Зүүн Хойт Ази” зэрэг байгууллага, далдуур бол Мууны шашны сүлжээ хариуцна. Харин улс төрийн талаар Р.Гончигдорж удирдаж, МАН толгойлж, АН дагалдана. Аль болох өргөн, аль болох шинжлэх ухаанч харагдах ёстой.
Ингээд Монгол улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас” Ассоциаци гэх төрийн бус байгууллагыг 2003 оны 2-р сарын 27-ны өдөр байгуулж Ерөнхийлөгчөөр нь академич Р. Гончигдорж, Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын Дэд дарга Ж. Бямбадорж, Тэргүүнээр Д. Дорлигжавыг томилов.
Энэхүү “Алтангадас” чухам юу юу хийснийг ярьдаг хүн олон байдаг ч санадаг, судалж байсан хүн бараг ганц ч байхгүй гэж би ам бардам хэлж чадна.
Цаашаа…2000-2003 онууд Р.Гончигдоржийн хийсэн өөр нэг “том ажил” бол манайд нэр хүндээрээ хоёрдугаар ордог байсан МСДН-ыг (Монголын Социал-Демократ Нам) устгасан явдал юм. Яагаад гэвэл МСДН үзэл баримтлалаараа ч, нийгмийн бүрэлдэхүүнээрээ ч сэхээтэн, дундаж ангийн нам байсан бөгөөд яваандаа МАН-д хамгийн их саад болох хүчин байв. МСДН-ыг устгачихвал бусад нь МАН-ын атганд. Ингээд Н.Энхбаяр амжилт олсныхоо дараа Р.Гончигдоржид МСДН-ыг устгах үүрэг биечлэн өгсөн бөгөөд Р.Гончигдорж энэ үүргээ “нэр төртэй” биелүүлсэн билээ.
Зүүний чиглэлийн, Социнтерний гишүүн болчихсон намаа сонгуульд ялагдуулснаар үл барам устгачихаад оронд нь МАН-ыг Социнтернд элсүүлэх “ажилтай” ирсэн Р.Гончигдоржийг гадаадынхан ихэд гайхсан гэдэг. Гадаад олон улсын төлөөлөгчдийн нүдний өмнө хурал даргалагч: “Танай нам Социнтернд байхгүй учраас, Гончигдорж Та хурлын танхимаас гарна уу” гэж хөөсөн бичлэгийг үзсэн би хүртэл өмнөөс нь хошногоо улайлгаж байсан юм ш дээ…” хэмээн өгүүлсэн байдаг юм.
Мэдээж Гончигоо гишүүн өөрийнх нь тухай ийн өгүүлснийг өмнө нь харж уншиж л байсан байлгүй! Гол нь тэгээд яг одоогийн анхаарал татаж байгаа сэдэв бол тэр өөрөө өөрийнхөө хэлсэн шиг огт хууль зөрчдөггүй дарга байж чадах болов уу? Гол нь Үндсэн хуулийн цэц гэдэг толгой газар оччихоод улстөрийн хор найруулаад суугаад байвал ямар олиг байх билээ дээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Төгс (May 11, 2016 9:38:53 am )
Энэ новш юу гэж донгодоод байгаа юм бэ Ардын намын тагнуул чинь
-
иргэн (May 11, 2016 12:47:41 pm )
Энэ үнээн. Ил юманд юуны МАН-ын
тагнуул.Их хуралд энэ илүүдсэн.Их шунавал зуурсан хороо өөрөө долооно. -
Anonymous (May 12, 2016 9:54:04 pm )
НЯМДОРЖЫН ХЭДЭРЛЭГДЭГ НЬ ЗӨВ ДӨӨ 2000 ОНЫ ЭХЭЭР ИЙМ Л БАЙСАН ШДЭЭ
-
-
Ganbaa (May 11, 2016 10:10:51 am )
Lalariin muu owgon
-
Батаа (May 11, 2016 10:36:42 am )
Одоо Гочигдорж Ламбаа Батүүл гм АН гэдэг хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан эрхмүүд болимоороо
-
иргэн (May 11, 2016 10:46:07 am )
Энэ хүний тухай олон жилийн өмнө их хурлын танхимд улс төрч, судлаач М.Зэнээ анхааруулж хэлэхдээ эфү Цэрэн гэгч долоон үеийн урваачийн удам, албан тушаал, алдар цолны төлөө юу ч хийж яамар ч хорыг найруулж мэдэх нөхөр учир анхаарал болгоомжтой байхыг сануулж байсан шүү дээ.
-
Балт (May 11, 2016 10:47:15 am )
Зөөв яг үнэнииг бичсэн бн ..ойр ойрхон сануулж байх ёстой шүү .мөртагдсан бна ..
-
Anonymous (May 11, 2016 10:52:21 am )
энэ гончигдорж гэдэг нөхөр шиг хор хутгагч ер нь түүхэнд ховор байх шүү. СИЙМХИЙГЭЭР ГАРЧ ИРСЭН АН-Н ХУЛГАЙЧ НАРЫН Л НЭГ
-
Болд (May 11, 2016 11:27:18 am )
Энхбаяр Гончигдорж 2 ийг холбох ямарч үндэслэл байхгүй шүү. Цэцийн энэ удаагийн будлиантай шийдвэр бол АН-нхан өөрсөддөө илүү ашигтай сонгууль явуулах гэсэн л үйлдэл. Өнгөрөгч жилүүдэд Гончигоо АН-н даалгавараар ажилладаг байсан нь илт.
-
баагий (May 11, 2016 11:30:09 am )
Гончигдорж математикч л хүн. Гэтэл сүүлийн үед мэргэжлийн хуульчдаас илүү хууль мэддэг дүр исгээд мэдэмхийрээд байгаа нь зохимжгүй байдаг юм. Нэгч хүний хэрэг дээр ажиллаж, хуулийг хэрэглэж үзээгүй байж, хоосон мэдэмхийрээд байдаг нь онцгүй. Мэндийн Зэнээ агсан “урваач” гэж тун онож хэлсэн байдаг. Ер нь л 60 гартлаа насалчихаад буйр сууж, ухаан нь тэлэх болоогүй юм байх даа хөөрхий. Одоо хятадын их сэтгэгч Күнзийг дуурайж байгаа юм байхдаа , үсээ ургуулж, доод эрүүндээ сахал маягийн юм ургуулах гээд байгаа бололтой. Күнз гэдэг ч дэлхийд алдаршсан их хүн байсан юм. Гончигоо бол хөлийнх нь чигчий хуруунд нь ч хүрэхгүй дээ.
-
ГОНЧИГОО (May 12, 2016 1:26:54 am )
БИ МАНЖИЙН ЭНХАМГАЛАН ХААНТАЙ АДИЛХАН БОЛОХ ГЭСЭН ЮМ.
-
-
Ард (May 11, 2016 11:32:56 am )
ЭНЭ ГОНЧИГДОРЖ ГЭГЧ ИДЭЖ УУЖ ХАНАДАГГҮЙ ӨВГӨН ЛАЛАР ДАЛД ОРООСОЙ
-
Anonymous (May 11, 2016 11:41:19 am )
Hogshon tuh garchal daa
-
зочин (May 11, 2016 11:45:52 am )
Гончигдоржийн сонгуульд олон жил явсан ёстой хүн муутай хүний шаар болсон хүн де хөдөөний олон сайхан хөгшдын тараг ууж хоол хийлгэж хонож хөөрөгөө бариад хуураад явж байснийг нь санахаар, тэр олон бурхан болсон нутгийн сайхан өвгөдөө бодхоор сэтгэл минь өмөрдөг юм да. АН-г олон жил будлиантуулж олон сайхан залуучуудыг мухардуулсан да. Сая тэр сонгуулийн ард түмнээс сонгох саналын эсрэг хурлаа хаяж гарсан тийм аймшигийн араатан гэдгийг миний ард түмэн мэдтүгэй
-
]piini (May 11, 2016 12:01:25 pm )
ene hun ulsad mashih hor hutgasan eserguu hun shuu
-
зочин (May 11, 2016 12:02:16 pm )
Лаларийн эр зайл
-
зочин (May 11, 2016 12:03:00 pm )
Гончигдоржид Цэцийн даргаас өөр бие амар суух ажил олдохгүй юм байх даа. Одоо Цэцэийн дарга болоод Үндсэн хуулиараа ттоглох сонирхолтой байх. Одоо ханаж цадсан байлгүй боль доо. Ичмээр юм. Хуульч мэргэжилгүй Гончигдорж Цэцийг удирдах гэж зүтгээд яах нь вэ
-
Баярцогт (May 11, 2016 12:08:21 pm )
Монгол улсад хамгийн гай болох үхэж буй зөнөгүүдийн эхлэл нь энэ мал болой.
-
IRGEN (May 11, 2016 12:08:51 pm )
buyngiin jagaa helj bsiishdee songuuliin uyeeer baahan sogtuuu reket zaluusiig daguulad songuuliin shtabuudiig daramtlaad yvj bsan gej tiimees gonchigood bi itgedeggui.
-
Зочинчин (May 11, 2016 12:15:55 pm )
Ардчилсан нам анх байгуулагдахдаа суманд ч аймагд ч нийслэлд ч нэг хөгийн улсаар багиа бүрдүүлчихсэн улсдаа энэ монгол хүнийг монгол залуусыг ес суртхуунгүй болгоход баабарын нийтлэлүүд лекцүүд цэнддоогийн урд нийгмээ үзэн ядсан бичвэрүүд /ямарч төрөлд хамаархгүй учир ингэж нэрлэв/ гончигдоржийн эрх ашгийнхаа төлөө харыгч цагаан гэж тайлбарлах жудаггүйтэл з .энх болдын ес зүйгүй авир их нөлөөлсөн энэ бол монгол түмэнд маштом гарз юм монгол хүн монголоо алдна гэдэг бол тусгаар тогтнолоо алдхын дайтай гарз болно
-
Зочин (May 11, 2016 12:32:43 pm )
Гонио бол ердөө л математикч хүн. Гэтэл сүүлийн үед мэргэжлийн хуульчдаас илүү хууль мэддэг дүр исгээд мэдэмхийрээд байгаа нь зохимжгүй байдаг юм. Нэг ч хүний хэрэг дээр ажиллаж, хуулийг хэрэглэж үзээгүй байж, хоосон мэдэмхийрээд байдаг нь онцгүй. Мэндийн Зэнээ агсан энэ нөхрийг “урваач” гэж тун онож хэлсэн байдаг. Ер нь л 60 гарчихаад буйр сууж, ухаан нь тэлэх болоогүй юм байх даа хөөрхий. Одоо өөрийгөө өөрийн хамаатан өвөг дээдэс хятадын их сэтгэгч Күнз өвөөгөө дуурайж үсээ ургуулж, доод эрүүндээ сахал маягийн юм ургуулчих санаатай хэлбэрдээд явдаг болсон байна лээ. Худлаа ярьж хор найруулахаас хэтрэхгүй шалихгүй гар.
-
Зочин (May 11, 2016 12:33:21 pm )
Хорчины хувьд ч дээд зэргийн хорчин доо
-
Гонио бол ердөө л математикч хүн. (May 11, 2016 12:36:17 pm )
Гонио бол ердөө л математикч хүн. Гэтэл сүүлийн үед мэргэжлийн хуульчдаас илүү хууль мэддэг дүр исгээд мэдэмхийрээд байгаа нь зохимжгүй байдаг юм. Нэг ч хүний хэрэг дээр ажиллаж, хуулийг хэрэглэж үзээгүй байж, хоосон мэдэмхийрээд байдаг нь онцгүй. Мэндийн Зэнээ агсан энэ нөхрийг “урваач” гэж тун онож хэлсэн байдаг. Ер нь л 60 гарчихаад буйр сууж, ухаан нь тэлэх болоогүй юм байх даа хөөрхий. Одоо өөрийгөө өөрийн хамаатан өвөг дээдэс хятадын их сэтгэгч Күнз өвөөгөө дуурайж үсээ ургуулж, доод эрүүндээ сахал маягийн юм ургуулчих санаатай хэлбэрдээд явдаг болсон байна лээ. Худлаа ярьж хор найруулахаас хэтрэхгүй шалихгүй гар.
-
БОЛИОСОЙ (May 11, 2016 12:37:05 pm )
ГО-Г ЗАЙЛУУЛИЙ
-
Түүний нэрийг дэвшүүлж буй хүн нь АН-ын дарга (May 11, 2016 12:40:28 pm )
Цэцийн даргын асуудлыг дэгийн тухай хуулийг зөрчиж хэлэлцсэн нь араасаа нэлээдгүй маргаан дагуулах бололтой. Уг нь байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг байнгын хорооны гишүүдэд хамгийн багадаа гурав хоногийн өмнө тарааж өгсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй гэдгийг байнгын хорооны гишүүдийн илэрхийлж, гомдоллож байлаа.Үүнийг Цэцээс З.Энхболд даргатай маргаан үүсгэсэнтэй холбоотой гэж зарим нь тайлбарлах нь ч байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Амарсанаа даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд томилогдох хүнийг ч АН-ынхан тодруулжээ. Цэцийн даргад горилогч нь УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдорж гэнэ. Түүний нэрийг дэвшүүлж, одоо байгаа даргыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх ажлыг эхлүүлж буй хүн нь АН-ын дарга аж.Р.Гончигдорж дарга 1953 онд төрсөн бөгөөд одоо 63 нас хүрч байгаа. Товчоор хэлбэл тэтгэвэрт гарах нас нь болсон гэсэн үг юм. Тиймээс АН-ынхан эрх мэдлийг өөрсдийн гарт байгаа үедээ дээрх халаа, сэлгээг хийхээр төлөвлөжээ. Харин түүний оронд намын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг гишүүн болгож оруулж ирэх тохироо явагдсан сурагтай. Цэцийн даргаар томилогдвол зургаан жилийн хугацаатай тухайн албан тушаалыг хасна.
-
zochin (May 11, 2016 12:46:30 pm )
Ямар аймаар юм бэ. Бие мах бодь минь бүү хэл судсан доторх цус минь хөрөөд царцаад эхэллээ. Ийм монгол хүн байхгүй байлгүй дээ. Энэ хүн хэн бэ? ямар юмыг ийм их зүхэж үзэн яддаг юм болоо? эсвэл бага насандаа хэт доромжлгдож хөөрхийг минь араатны амьдралаар тамлаад ийм аймаар болгочихсон юм бол уу. Ямар ч гээ нэг айхтар учиг байна. Нэг ан-д урваад л, дахиаад ман-д урваад л явсан бн. Одоо цэц-д очоод урвангаа монголыгоо худалдах нь үлдэж. Даанч их гүйгээд бсн юмаа. Аягүй бол даалгавраа аль эрт авчаад хэрэгжүүлээд эхэлчсэн юм биш үү. З.энхболд ойрынхоо явцуу дажинаасаа болж энэ айхтар хүний гарт ашиглагдаж дараа нь үрэгдэв? мартаж үл болох түүх бн.
-
Ядуучууд бүлгэм (May 11, 2016 12:51:45 pm )
Го Сугар хоёр нийлбэл алж өгнө доо Цэц бол гэмт хэрэгтэн нуугддаг газар
-
Зочин (May 11, 2016 12:56:14 pm )
Хоригийг эсэргүүцсэн нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар байлаа. Тэд мөн цөөнх боллоо. Харин хоригийг дэмжиж кноп дарсан нь УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Тэмүүжин, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, Д,Лүндээжанцан нар байлаа.Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа ажлын тав хоног байсан бөгөөд хугацаа дууссан тул өнөөдөр ийн үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
-
Зочин (May 11, 2016 12:56:44 pm )
Завсарлага авсан шалтгаанаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “УИХ хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хууль хэрэгжих боломжгүй болно. Дээр нь Авлигатай тэмцэх газар авлига, хээл хахуультай холбоотойгоор 350 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэж байгаа, 110 гаруй эзэн холбогдогчтой. Тэднийг нэрээр нь хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг зарлах ёстой” гэсэн шаардлага тавьсан юм.Энэ шаардлагаа З.Баянсэлэнгэ гишүүн мөн өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр тавихад Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэв. Тэрээр “1981 оноос хойш мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг ярихаа больсон. Одоо харин баахан хүмүүсийн нэрийг зарлах нь. Шалгагдаж байгаа хэрэгт холбогдогчид нь буруутай ч юм уу, буруугүй ч юм уу, шүүх эцэслэн тогтоогоогүй байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт хоёр гишүүний нэрийг зарлаж, нэр төрд нь халдсан. Гэр бүлд нь сэтгэл санааны ямар их хохирол учирч байгааг та бүхэн ойлгож байна уу. Хүүхэд нь сургуульдаа очиход юу гэхэв.Нууцаар танилцуулж ирсэн ийм асуудлыг нууцын зэрэглэлээр нь гишүүд нь өөрсдөө танилцаад буцаагаад өгдөг юм байгаа биз. Яах гэж ийм баримтыг гишүүдэд тарааж байгаа юм. Хууль хяналтынханыг ажлаа хийх боломжоор нь ханга, хэрэгт холбогдсон, хэрэг хийсэн нөхдүүд нь хууль хяналтынхныг баахан зандарна, баахан элдвээр аашилна. Улстөрчид нь мөн баахан ааш гаргаж балбана. Наад хүмүүст чинь ажиллах боломж алга байна” гэсэн тайлбар хийж байлаа.УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг Авлигатай тэмцэх газар, прокурор аль аль нь мэдээлж ирсэн. Ил болсон зүйл. Бодит үнэнийг ярих ёстой” гэж байлаа.
-
Зочин (May 11, 2016 12:57:08 pm )
Харин Авлигатай тэмцэх газрын дэд дарга “Авлигатай тэмцэх газарт 30 гаруй тэрбум төгрөгийн 110 гаруй хүнд холбогдох хэрэг шалгагдаж байгаа. 350 тэрбум төгрөгийн хохирол гэдгийг З.Баянсэлэнгэ гишүүн хаанаас гаргаж тавиад байна вэ” гэж байлаа.Эцэс т нь УИХ-ын дарга болон бусад гишүүдийн зүгээс байнгын хорооны даргад хандан “Шууд саналаа хураалгахыг шаардсанаар гишүүдийн олонхи нь “Хоригийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.Одоо энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх ёстой.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт бид хөндлөнгөөс оролцож байнгын хороогоор “шүүх” шаардлагагүй. Г.Уянга сонгууль дөхөөд ирэхээр ард иргэдэд таалагдаж магадгүй гэсэн сэдвийг атгаж аваад ийм асуудал ярьж байгаа нь утгагүй юм. Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн эсэхийг УИХ-аар ч хэлэлцэх шаардлагагүй.Цэцийн даргын асуудлыг дэгийн тухай хуулийг зөрчиж хэлэлцсэн нь араасаа нэлээдгүй маргаан дагуулах бололтой. Уг нь байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг байнгын хорооны гишүүдэд хамгийн багадаа гурав хоногийн өмнө тарааж өгсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй гэдгийг байнгын хорооны гишүүдийн илэрхийлж, гомдоллож байлаа.
-
Зочин (May 11, 2016 1:06:11 pm )
Үүнийг Цэцээс З.Энхболд даргатай маргаан үүсгэсэнтэй холбоотой гэж зарим нь тайлбарлах нь ч байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Амарсанаа даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд томилогдох хүнийг ч АН-ынхан тодруулжээ. Цэцийн даргад горилогч нь УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдорж гэнэ. Түүний нэрийг дэвшүүлж, одоо байгаа даргыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх ажлыг эхлүүлж буй хүн нь АН-ын дарга аж.Р.Гончигдорж дарга 1953 онд төрсөн бөгөөд одоо 63 нас хүрч байгаа. Товчоор хэлбэл тэтгэвэрт гарах нас нь болсон гэсэн үг юм. Тиймээс АН-ынхан эрх мэдлийг өөрсдийн гарт байгаа үедээ дээрх халаа, сэлгээг хийхээр төлөвлөжээ. Харин түүний оронд намын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг гишүүн болгож оруулж ирэх тохироо явагдсан сурагтай. Цэцийн даргаар томилогдвол зургаан жилийн хугацаатай тухайн албан тушаалыг хасна.
-
Зочин (May 11, 2016 1:07:22 pm )
Энэ Гонио бол ердөө л математикч хүн. Гэтэл сүүлийн үед мэргэжлийн хуульчдаас илүү хууль мэддэг дүр исгээд мэдэмхийрээд байгаа нь зохимжгүй байдаг юм. Нэг ч хүний хэрэг дээр ажиллаж, хуулийг хэрэглэж үзээгүй байж, хоосон мэдэмхийрээд байдаг нь онцгүй. Мэндийн Зэнээ агсан энэ нөхрийг “урваач” гэж тун онож хэлсэн байдаг. Ер нь л 60 гарчихаад буйр сууж, ухаан нь тэлэх болоогүй юм байх даа хөөрхий. Одоо өөрийгөө өөрийн хамаатан өвөг дээдэс хятадын их сэтгэгч Күнз өвөөгөө дуурайж үсээ ургуулж, доод эрүүндээ сахал маягийн юм ургуулчих санаатай хэлбэрдээд явдаг болсон байна лээ. Худлаа ярьж хор найруулахаас хэтрэхгүй шалихгүй гар даа
-
Ачу (May 11, 2016 2:41:48 pm )
Хорыг гараараа зуурч байх шив.Одооч өвгөрч байгаа болхоор нэгл өдөр гараа долооцоон хялайгаад хэвтэж байх биз.Их олон дүртэй хувьсагч.
-
Зочин (May 11, 2016 2:50:13 pm )
Гончигдоржийг дэлэгрэнгүй бичнэ гэвэл ард түмнээ доромжилсон болох болов уу гээд өнгөц бичсэн бололтой математикийн хүрээлэнгий захирал байхдаа МоАХ ны жагсаал цуглаанд очиж болохгүй гэсэн тушаал гаргаж байсан хүн хэний даалгавраар,ямар зорилгоор Ардачилсан хүчинд орж даалгавраа хэрхэн биелүүлсэн ,УБХ н даргаар хэнийг хэрхэн хуурч болсон ,УБХ дарга байхад нь Унгарын сэтгүүлч Гончигдоржийг хэрхэн дүгнэсэн, Очирбат Бямбасүрэн нартай ижилхэн морь жилтэй болох гэж насаа хасч 1954 онд төрсөн болж байсан тухай, 1994 оны өлсөглөнд орлцож өлсөглөнгөө ямар аргаар зогсоосон ,өлсгөлөнгөө 1990 оны өлсгөлөнд оролцсон болгож яридаг тухай, зальт аргаар УИХ дарга болсон,,АХЭ н засгийн газруудыг ямар зорилгоор огцруулж байсан,мэлээлэгчийнхээ хавтаст хэргийг устгуулах гэж тагнуулын Баатарыг дарамталсан, ,хэний эрх мэдлийг хасахын тулд ҮХ нэмэлтийг хэнтэй хэрхэн билярд тоглож тохиролцсон, ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд МСДН аа татан буулгасан, УИХ н бүдүүн бүлгийн дэд дарга болж улмаар АН -г МАХН нийлүүлж Монголын ардачилсан хөгжлийн нам болгох гэсэн,сонгуулийн ажилаар хөдөөний айлуудаар явахдаа халуурсан бүлээрсэн хүүхэд хөгшидийн судас барьж тан гэж халууны эм өгдөг, өөрийгөө зая бандийн хойд дүр гэсэн явган цуу тараадаг тухай японуудыг хулихдаж авгайдаа ноолуур угаадаг Ти Энд Ай үйлдвэр байгуулж өгсөн ,авгай нь ийм сайхан үйлдвэртэй болгож өгсөн УИХ ын дарга, хайрт нөхөртөө баярлалаа гэж нээлтэн дээр хэлж байсан тухай за за ингээд дуусгая түүн шиг баян намтартай балиар,ёс суртахуунгуй хүн хорвоод байхгүй дээ ккккк
-
Anonymous (May 11, 2016 3:13:40 pm )
GONCHIGDORJ BOL ULS TORD BAIH EOSOI HUNII NEG MON.ENE HUNIIG AJAAD BAIHAD IH AYDUU UHAALAG BODOLTOI HUN YUM BILEE .ENE HUNIIG MUUHAI BOLGOH GEED AMJILT OLOHGUI DEE. TSOOHON L ERCHUUDIIN NEG.AMJILT HUSIE ERHEM DED ERONHIILOGCHOO
-
Зочин (May 11, 2016 3:34:50 pm )
Улс төрийн хутгууш, албан тушаалын хор найруулагчдын хар жагсаалтыг гаргавал Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, З.Энхболд, Бат-Үүл, Гарамгайбаатар нар орно байх
-
зочин (May 11, 2016 4:43:15 pm )
ГОНЧИГОО чинь Үндсэн хуулийг гууль болгосон, хорыг жор болгосон гарамгай улм төрч шүүдээ. мөн үү. Одоо хэрэгтэй газраа өөрийн биеэр сонгож авах эрхтэй, хууль үйлчлэхгүй газар ажиллах заяатай хүн байхгүй мөн үү. Та бүгд, ард түмнийг бодвол хувь заяагаа эдлэх эрхтэй хүн мөн үү. гэж байна лээ. ХЭЛЖ БАЙГАА үГНЭЭС ТОДОРХОЙ ХОРЧИН БАЙНА ЛЭЭ
-
Зочин (May 11, 2016 6:02:26 pm )
Р.Гончигдорж бол хор зуурагч бишээ. Хорын тахал үйлдвэрлэн тараач шүү дээ
-
Болд (May 11, 2016 6:11:42 pm )
Энхбаяр Гончигдорж 2 ийг холбох ямарч үндэслэл байхгүй шүү. Цэцийн энэ удаагийн будлиантай шийдвэр бол АН-нхан өөрсөддөө илүү ашигтай сонгууль явуулах гэсэн л үйлдэл. Өнгөрөгч жилүүдэд Гончигоо АН-н даалгавараар ажилладаг байсан нь илт.66
-
Болд (May 11, 2016 6:18:13 pm )
Энхбаяр Гончигдорж 2 ийг холбох ямарч үндэслэл байхгүй шүү. Цэцийн энэ удаагийн будлиантай шийдвэр бол АН-нхан өөрсөддөө илүү ашигтай сонгууль явуулах гэсэн л үйлдэл. Өнгөрөгч жилүүдэд Гончигоо АН-н даалгавараар ажилладаг байсан нь илт.6666
-
irgen (May 11, 2016 6:44:08 pm )
хийсэн, хийх хор нь адилхан
-
зочин (May 11, 2016 7:03:45 pm )
Энэ хутгуур ҮХЦ-д очвол хамгийн түрүүнд Элбэгдорж З, Энх болд хоёрыг газрын хөрснөөс хусах ажил хийнэ?Анхны өлсөглөнгийн үед ганцаараа гүйж очоод тухайн үеийн Улс төрийн товчоотой тохирчихоод ирсэн талаар нь Дарь, Сүхбаатар цэнзүүргүй яриагаар орохдоо ярисан учир Улс төрөөс мөрөөрөө зайлсан чинь дээрдээ? Мөн өршөөлийн хуульд хориг тавигдаж байхад Энхбаярыг хамруулчих санаатай яаж улайран тэмцэж байсныг нь Монголын ард түмэн бүгдээрээ харсан шүү? Бузартай амьтан?
-
ММ (May 11, 2016 7:41:12 pm )
ҮНЭН ТЭНЭГ ЗӨНӨГ ГАР
-
Xishgee (May 11, 2016 7:58:13 pm )
Tatwar Tologchidiin mongoor 3 hvvgiinhaa Hurimiig 3 ter bumaar hiisen lalardaa naad muu chin. ATG bnuuuu?
-
зочин (May 11, 2016 8:00:36 pm )
Энхбаяр,Гончигдорж хоёрын УТ-гэдэг хор хөнөөлийг энэ сонгуулиар дуусгавар болгох хэрэгтэй.Энэ 2 нөхөр 1 нь УИХ-н гишүүн нөгөө нь ҮХЦэцийн дарга болно гэж солиорон мөрөөдөөп байх юм их санасан газар 9 шөнө хоосон хононо доо хөөрхийс УТ-ийн карер чинь дуусцагаасан шүүдээ Ач зээгээ хараад гэртээ хэвтэх хэрэгтэй дээ.
-
Ардын элч (May 11, 2016 8:01:56 pm )
Энхбаяр,Гончигдорж хоёрын УТ-гэдэг хор хөнөөлийг энэ сонгуулиар дуусгавар болгох хэрэгтэй.Энэ 2 нөхөр 1 нь УИХ-н гишүүн нөгөө нь ҮХЦэцийн дарга болно гэж солиорон мөрөөдөөп байх юм их санасан газар 9 шөнө хоосон хононо доо хөөрхийс УТ-ийн карер чинь дуусцагаасан шүүдээ Ач зээгээ хараад гэртээ хэвтэх хэрэгтэй дээ.
-
Зочин (May 12, 2016 11:16:08 am )
Цэцийн айлдвар шийдвэрийг ард түмэн хамгийн шударга гэж бодож явлаа гэтэл хамгийн хорчин будианы бай,хор хутгагч Гончигдорж орохоор энэ юу болж байнаа,Цэцэд Сугар Гончигоо 2 байгаа цагт хэзээ ч үнэн ард түмний талд үнэр ч гарахгүй байхаа зөвхөн эрх баригч нарт ашигтай шийдвэр гарна
-
зочин (May 12, 2016 12:09:59 pm )
гончигдорж бол төр, төрийн захиргааны байгууллагад ажиллуулж болохгүй туйлын хорчин үл бүтэх шуналын тулам мөн үүнийг монголчууд үүрд санах хэрэгтэй. үр хүүхдийг нь ч хянаж байвал зохино. гэр бүлээрээ хятад удамтай гэдгийг бүү март
-
Зочин (May 12, 2016 12:32:28 pm )
Сүлжсэн гэзэг , ямаан сахал хоероороо юу илэрхийлээд байдаг юм бол ….
-
zochin (May 12, 2016 7:19:08 pm )
ard tumnii daisan odo dald oroh bolsoon
-
Anonymous (May 12, 2016 9:53:19 pm )
НЯМДОРЖЫН ХЭДЭРЛЭГДЭГ НЬ ЗӨВ ДӨӨ 2000 ОНЫ ЭХЭЭР ИЙМ Л БАЙСАН ШДЭЭ
51 Comments