antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 22 comments

АН-ынхан МАН-ын буултыг хүлээж авах уу?

нийтлэсэн Admin

An_buleg438531975201605091528

АН, МАН хоёр гэж муудсан ч сайдаж байдаг, сайдсан ч эргээд муудаж байдаг яршиг төвөгтэй хоёр нам Монголын улстөрд бий. Хэдхэн өдрийн өмнө санаа нийлээд хамтдаа батлан үйлдсэн Сонгуулийн хуулиасаа болоод бас муудацгаагаад л байна. Юу гэхээр пропорциональ 28-ын мандатыг тойргуудад хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр өөрсдийн байр сууриа эхэнд тусгуулчих гээд АН, МАН-ын бүлэг өөр өөрсдийнхөөрөө дайраад байгаа юм. Ямартай ч  тэд  УИХ-ын сонгуулийг нэг мандаттай 76 тойрогт зохион байгуулахаар болсон бөгөөд  48 тойргийн мандат дээр жагсаалтын 28 мандатыг аймаг, нийслэлд оноож, тойргийг 76 болгох шаардлагатай болсон юм. Гэтэл тэгээд нөгөөх 28-аасаа болоод өөр өөр үгсийг хэлцгээж байгаа юм.

 УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс анх  илэрхийлж байсан  байр суурь бол   жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, 8-ыг нь нийслэлд хуваарилах ёстой гэж байсан. Харин одоо бол Ардчилсан намаас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа учраас буулт хийж болох юм гээд байгаа. Ингэхдээ хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд энэхүү  хувилбараар 18-16 мандат хөдөөд, 10-12 мандат хотод хуваарилах ёстой гээд байгаа юм. Үүнийгээ тэд өмнөхөөсөө буулт хийсэн хувилбар гэж буй.

За тэгвэл Ардчилсан намын бүлгийн тухайд  14, 14 гэдэг нь пропорциональ элементийг хадгалах гэсэн санаа гэж буй.  Өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж Ардчилсан нам үзсэн. Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан хэмээн бүлгийн дарга Гарамгайбаатар ярьж суугаа юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • baagii (May 11, 2016 9:41:23 am )

    AN MAN 2 bol huwiin ashig sonirhol huwiin ambits dr l negdsen nam sh dee ternees bish hiij bvteeh eh orni toloo bish nam dotor hutgan vimvvlelt hiij hor nairuulahaas oor chadwargvi sh dee ter horondoo odoo oorsdoo hordoj dee ene 2 ywuurgvi vzel bodoltoi nam uls toroos zailwal taarna

  • иргэн (May 11, 2016 10:52:53 am )

    МАН-ханыг хөдөөгийхөн дэмждэг, АН-ынханыг хотыхон дэмждэг гэдэг утгаараа энэ хувиарглалтыг хийж тус тусынхаа эрх ашигийн төлөө үхэлдэж байгаа болохоос ард иргэд хууль дүрмээ бодож байгаа юм огт байхгүй. Энэ хоёр намыг дэмжвэл ирэх 5 жилд газар самардаж шороо үмхэх болно.

  • Болд (May 11, 2016 10:57:17 am )

    Улсын ажилыг хойшлуулж сонгуулийн ажлаа хэлэлцэж байдаг энэ МАНАН-гийн арайчдээ. Эрх ашгийн сонирхолоор нэгдсэн энэ МАНАН хэзээ ч хамаагүй дэлбэрхэд бэлэн болсон байнадаа. Улсыг элгээр нь мөлхүүлчихээд сонгуулийн ажлаа хэдэн ч өдөр хийдэг юм бэдээ.

  • зочин (May 11, 2016 10:57:57 am )

    Одоо Ардчилсан намынхан МАН-д огт бууж өгөх шаардлагагүй, бууж өгсөөр байгаад улс орныг ийм болгосон.

  • Болд (May 11, 2016 11:00:51 am )

    Улсын ажилыг хойшлуулж сонгуулийн ажлаа хэлэлцэж байдаг энэ МАНАН-гийн арайчдээ. Эрх ашгийн сонирхолоор нэгдсэн энэ МАНАН хэзээ ч хамаагүй дэлбэрхэд бэлэн болсон байнадаа. Улсыг элгээр нь мөлхүүлчихээд сонгуулийн ажлаа хэдэн ч өдөр хийдэг юм бэдээ…

  • ZOCHIN (May 11, 2016 11:02:12 am )

    ЭД НАР ЯМАР ДАВАРСАН ЛАЛРУУД БЭ? БИЕ БИЕДЭЭ БУУЛТ ЭНЭ ТЭР ХИЙГЭЭД ЯАСАН ХИЙХ АЖЛАА ОЛЖ ЯДСЫН БЭ?

  • ZOCHIN (May 11, 2016 11:06:43 am )

    ЭД НАР БҮГДЭЭРЭЭ НЭГ ТОГООНД ОРСОН ЛУЙВАРЧИН АВЛИГАЧУУД СОНГОХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. УЛСЫГ ХУДАЛДАЖ ИДЭЖ ХАНАЛАА ОДОО БОЛОО Ш ДЭЭ.

  • зочин (May 11, 2016 11:07:26 am )

    Тойрог гэдэг газар нутгийн хэмжээ юм уу, хүн амын тоо юм уу, алийг нь харгалзах ёстой юм бэ. Минийхээр бол бид улс нийгмийг 4 жил удирдах байгууллагын сонгууль хийх гэж байгаа болохоор хүн амын тоогоо л харгалзмаар юм санагдах юм. Тэр увсад байгаа ирвэс, өмнөговьд байгаа хулан ямар хамаа байна аа

  • сувдаа СҮХБААТАР (May 11, 2016 11:15:47 am )

    ГИШҮҮНЭЭ ТА ЗАМАА ЗАСААД ӨГӨӨЧ ГУЙЯ ТАНААС

  • марал (May 11, 2016 11:38:47 am )

    АН засгийн эрхийг барьсан үеэс монгол хүн ажилгүй орлоггүй өрнөөс өрний хооронд л явж байна энэ намыг дахин сонговоо монголчуудаа

  • zochin (May 11, 2016 11:42:35 am )

    jolooch naraas tatahgvi tataas gej baihgvi ter munguuruu ard tvmnii yavdag zamiig zasaad uguuch uursdiinhuu zamiig l yanzlaad baih uym bogd yyliin ar zyslan ch geh shig ter zamaar bid barag yavdaggvi sh de

  • марал (May 11, 2016 11:43:36 am )

    АН төрийг бариагүй удсан болохоор өлсөглөн чононууд засгийн эрхийг барьсан үеэс монгол хүн ажилгүй орлоггүй өрнөөс өрний хооронд л явж байна энэ намыг дахин сонговоо монголчуудаа

    • зочин (May 11, 2016 12:21:20 pm )

      МАНАН гээч

  • zochin (May 11, 2016 11:45:35 am )

    narantyyliin araas ochdog zamiig yanzlaad uguuch toosond daryylj shagaigaa myltlah geed baih uym

  • марал (May 11, 2016 12:07:06 pm )

    өөрсөддөө ашигтайгаар сонгуулийнхаа хуулиа өөрчилдөг тэгэхээр нь хэдэн луйварчид нь нам солиод л гүйж байдаг энэ одоо юу болж байгаа нийгэм вэ

  • зочин (May 11, 2016 12:19:38 pm )

    МАНАН удахгүй сонгуулиар арилна
    МАНАН арилхаар солонго татна
    СОЛОНГО татаад МОНГОЛ мандана
    МОНГОЛ мандаад иргэд баясна

  • НҮГЭЛТ МАНАН (May 11, 2016 12:39:24 pm )

    МАН ЫГ Н ЭНХБАЯР Л АВЧ ЯВЖ БАЙСАН ОДОО БОЛ ГАРНА ГЭЖ ЕСТОЙ БАЙХЧГҮЙ ТАНАЙ НАМЫН ДӨРВӨД ЧИН АВЧ ГАРНА БИЗ КК КК КК МАНАН ЖИНХЭН МАНАН БУДАРСАН ЛУВИРЧИД ХУЛГААЧ УРВАГЧИД БҮРДСЭН ЛАЛАР МАНАН ДАА ХӨӨРХИЙ АМЬТАД Кк Кк КК

  • Зочин (May 11, 2016 12:43:22 pm )

    АН энэ өөрсдийгөө мэдэж байгаа байлгүйдээ давшгүй өрөнд унагаалаа улсыг минь хямралд орууллаа. Энэ сонгуулиас өөрсдөө нэрээ татсан нь дээр байхдаа санал аваагүй гэсэн мянганы онигоонд орох вийдээ хэхэ. Нүүр нь биш юмаа гэхэд бөгс нь улайж байгаа гэж найдийдаа.

  • АН гишүүн (May 11, 2016 1:38:45 pm )

    МАНАН ЗӨВХӨН ТӨРД ГАРЧ ОФШОРДОХ БАЯЖИХАА БОДОХООС АРД ТҮМНЭЭ ЯГ БОДОЖ ХАРАГДААЧ ГИШҮҮДЭЭ Ч СОНГУУЛИАР НЭГ АШИГЛААД ХАЯДАГ ГАРУУД ШҮҮДЭЭ МОНГОЛЫН НИЙСЛЭЛД БҮГДИЙГ ЦУГЛУУЛАХ БОДЛОГО УУ АН ХАН

  • штаб (May 11, 2016 4:44:11 pm )

    та нар яаж тэнэглэсэн ч 76 бие даагч гарч ирнэ Та нарт ямарч хамаа байхгүй Та нар гудастайгаа өндрөөс унахад 45 хоног байна, Ямарч нам гарахгүй

  • харамсал (May 12, 2016 4:13:12 pm )

    Энэ хлёр намын алба тушаал.луйварын төлөөх
    мөнхийн үл эвлэрэлд монгол улс дуусах байнадоо.

  • анхаар (May 12, 2016 4:18:04 pm )

    Энэ хоёр мафижсан бүлэглэлииг л сонгож
    тэнэглэвдээ таминь

antalya rent a car