Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр/IV.09/ Тусгаар тогтнолын ордноо хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Эдгээрээс 9 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж. “Дараах нэр дэвшигчдээс бусад нь МАН-ын залуу боловсон хүчин байгаа. Энэ удаагийн сонгуульд МАН залуучуудаа дэмжих бодлого барьсан” гэдгийг эх сурвалж хэлж байна.
Нэр дэвшигчдээс нэрлэхэд нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан, МАН–ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна. Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал М.Саранчимэг нар УИХ-д хүч үзэхээр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан байна.
НИТХ-д Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 9, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдэд 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг хүн нэр дэвших юм. Дээрх нэр дэвшигчдийг аль дүүрэгт нэр дэвших талаар мэдээлэхэд,
Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар,
Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат,
Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар,
Сонгинохайрхан дүүрэгт- Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан
Баянгол дүүрэгт- МАН–ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан
Налайх дүүрэгт-“Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан нар дэвших ажээ.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 10, 2016 11:41:58 am )
Bolovson huchnii huvid MAN n deer yum daa,ene udaad MAN d ognoo itgel daagaarai zaluuchuud!!!
-
zochin (May 10, 2016 11:44:52 am )
amjilt amjilt amjilt
-
Д.Ц (May 10, 2016 6:16:47 pm )
Нэр дэвшигчдэд амжилт хүсье.
-
дорж (May 11, 2016 9:45:47 am )
Бодох санах юмгүй МАН өгнө Элбэгдорж Батүүл АН одоо болно 90 онд ямар хүмүүс байлаа Жаргалсайханы хэлдэг үнэн идэх хоолгүй маньтайгаа адил гуйлагчин байсан одоо ямар болсоныг ард түмэн мэдэж байгаа мань мэт нь төрд насаараа зүтгээд зүтгээд байр цалынгийн зээлээс гарахгүй туйлдаж байна
4 Comments