antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 3 comments

Бизнесийн салбарынхан Хятадын” Bank of China”-г хүсэмжилж эхлэв үү

нийтлэсэн Admin

vhina_151

Одоогоос хэдэн жилийн өмнө Хятадын төрийн өмчит “Bank of China” банк манай улсад салбараа нээх сонирхолтой байгаагаа ил болон далд аргаар илэрхийлж эхэлсэн.
Удаа ч үгүй тэд ч санасандаа хүрч манайд хэд, хэдэн салбараа нээсэн ч Засгийн газраас өнөөг хүртэл жилийн найман хувийн хүүтэй зээл олгохыг нь зөвшөөрөөгүй билээ. Гэсэн ч одоог хүртэл “Bank of China”-гийн зүгээс жилийн найман хувийн хүүтэй зээл олгох сонирхолтой байгаагаа төр, засгийнханд хийгээд бизнесийн салбарынханд удаа дараа илэрхийлсээр байгаа юм.
Тухайн үед зарим эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалт манай банкны салбарт орж ирснээр богино хугацаандаа арилжааны банкуудын өрсөлдөөн эрчимжиж, бизнес эрхлэгчдэд таатай боломж бүрдэнэ гэдгийг онцолж байсан ч нөгөө талаас дунд хугацаанд манай бизнесийн гол том төслүүд ганц банкны барьцаанд орж, үндэсний гэх банкуудын үйл ажиллагаа мухардмал байдалд орох, ингэснээр эдийн засаг бүхлээрээ Хятадын хараат болох, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг ч анхааруулсан байдаг.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт бизнесийн салбарынхан чуулж, “Өнгөрсөн дөрвөн жилийн дотор эдийн засаг жинхэнэ утгаараа элгээрээ хэвтлээ. Энд эрх баригчдын алдаатай бодлого өнөөгийн хямралыг бий болгосон” гэдгийг онцолж байна. Үнэхээр ч эдийн засгийн 80 гаруй хувийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхний ихэнх нь алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Дээр нь тэдний гомдоллож байгаа шиг алдаатай бодлогын горыг нь улстөрчид бус олон нийт, ялангуяа бизнесийн салбарынхан илүү амсаж яваа нь ч үнэний ортой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай улсад их, бага ямар нэгэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдагдалтай ажилахаас гадна ажилчдаа цомхотгож, банкны өндөр хүүд идэгдэж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулсан нь үнэхээр ачааны хүндийг бизнесийн салбарынхан үүрч, тэр хэрээр горыг нь амсаж байгааг батална.
Харин өнгөрсөн баасан гарагт Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон чуулга, уулзалтын үеэр бизнес эрхлэгчид арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулж, банк хоорондын картын үйлчилгээний шимтгэлийг байхгүй болгохыг хүсч, бүр шаардлага тавьсан бөгөөд хямралтай үед арилжааны банкуудын хүү өндөр байгаа нь бизнесийг нь ашиггүй болгож байгааг онцолсон. Хэрэв ингэж чадахгүй бол цаашид гадны банк оруулж ирж, хямд эх үүсвэртэй зээл авах хүсэлтэй байгаагаа ч дуулгасан байна. Энэ үеэр бизнесийн салбарыг төлөөлж “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр “Хямрал бол дараагийн амжилтыг олох эхлэл гэж ярьдаг. Тиймээс л бизнесийн байгууллагууд хямралын эсрэг тэвчээртэй зогссон. Гэхдээ тэвчээр алдагдаж байна. Монголд дэлхийн банкийг оруулж ирье. Уг саналыг Засгийн газарт бизнесийн төлөөллүүд тавьж байна. Харамсалтай нь УИХ-д суугаа гишүүдийн дунд Монголын банкуудыг хувьчилж авсан эзэд нь олон байгаа учраас бүтэхгүй байна” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдөр арилжааны банкууд 20 гаруй хувийн хүүтэй зээл олгож байна. Гэтэл Хятадын “Bank of China” Монголд төлөөлөгчийн газраа нээж, жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэдгээ идэрхийлж байна. Гэтэл тус банкинд Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй, зээл олгох боломжгүй гэдгээ хэлж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүнээс үзэхэд, хувийн хэвшлийнхэн маань бизнесээ авч үлдэхийн тулд гадаадын банк, тэр тусмаа араасаа олон асуудал дагуулсан “Bank of China”-г сонирхож эхэлсэн бололтой.

Ингээд Хятадын “Bank of Chinа”-г манай улсад салбараа нээх, цаашлаад үйл ажиллагаагаа явуулахаас өмнө улстөрчид болон бизнесийн салбарынхан ямар байр суурьтай байсныг эргэн санацгаая.

Х.Баттулга: Хятадын “Bank of China” тус улсын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 10 тэрбум орчим ам.доллар байгаа. Тэгэхээр энэ банкны салбарыг Улаанбаатарт байгуулах шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалтуудыг илт зөрчихөөр байна.

Ж.Эрдэнэбат: Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой.

Д.Дагвадорж: Гадаадаас ирээд “Чингис хаан” нисэх буудалд буугаад заал руу орохдоо “Bank of China”-гийн рекламны зурагт хуудас наасныг харлаа. Би Монголдоо ирэв үү. Эсвэл Хятадад байна уу гэж бодогдсон.

Н.Золжаргал: Салбар байгуулах тухай албан ёсны хүсэлт Монголбанкинд ирээгүй. Дэлхийн топ 50 банкны 5-ынх нь төлөөлөгчийн газар Монголд бий. Монголын үнэт цаас, Засгийн газрын болон компаниудын бондыг олон улсын зах зээлд гаргахад эдгээр банк идэвхтэй оролцдог.

Д.Зоригт: Гадаадын банкны салбар байгуулах эрх зүйн орчин хангалттай бий. Сүүлийн үед яригдаж буй “Bank of China”-гийн хувьд Засгийн газрын оролцоо давамгайлсан банк учраас давхар зохицуулалт шаардлагатай. Засгийн газрын тусгай зөвшөөрөл шаардлагатай гэсэн үг. Бусдад нь Засгийн газрын оролцоо байхгүй учраас Монголбанкны ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргах боломжтой.

О.Чулуунбат: Монголын компаниуд заавал муу ажиллаж дампуурах ёстой биш. Банкинд бүгд барьцаагаа алдах ёсгүй шүү дээ. Томоохон төслүүд дээрээ бага хүүтэй чанартай зээл аваад тухайн төсөл нь амжилттай болж байвал улс эх оронд маань ч, ард иргэдэд маань ч ашигтай. Гадаадын банк аль ч улсад очсон заавал тэр орны банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр Монголын банкуудад ч хэрэгтэй.

Ж.Үнэнбат: Эх үүсвэрийн бүтцийн хувьд Монголын арилжааны банкууд гадныхантай өрсөлдөхөд асуудал тулгарна. Би хувьдаа гадаадын банкууд Монголоос хадгаламж татахгүйгээр том төслийг санхүүжүүлэх зээлийг олгож болох юм байна гэж боддог. Гэхдээ энэ Монголын банкны холбооны байр суурь биш. Бид энэ тухай ярилцаагүй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Zochin (May 10, 2016 9:34:13 am )

    Baga hvvtei zeel heregtei bna ene undur zeeliin hvvtei yaj amidral ajil deeshleh um be

  • zochin (May 10, 2016 5:50:38 pm )

    manai banknuud irgedee shulaxaas oor yu xiisiin .jiliin 30 xuviin xuutei zeel avsan xun ashig olox gej shar maxtaigaa xatna .bas tegeed zeel avaxiig xussen xun banknaas zeel avaxaargui orlogotoi bx yostoi gene mongoliin banknuud unen teneg.china bank mongold orj irvel xuu bagatai xugatsaa ni urt zeeleer aj axuin negjnuud xol deeree bosox magadlal mash ondor tiimees bank of chinag roj ireesei gej mash ix xusej bna.ugaasaa mongoliin barag bux mal japanii ondor xuutei zeeliin baritsaand bdag l gesen shuu.XAAH bank mongolchuudiig unexeer xoosruulj bna

  • Anonymous (May 10, 2016 9:03:35 pm )

    Банкны зээлийн хүү 8%-аас хэтрэнэ гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг.Учир нь мөнгө гэдэг нь зөвхөн нийгмийн үзэгдэл төдийгүй бүх ард түмний өмч юм.УИХ энэ асуудлыг ойлгохгүй байгаа бол түүнийг тараах хэрэгтэй.Гадаадын банк хичнээн шударга ашигтай байсан ч оруулж болохгүй !Түүний оронд банкны эздийг шоронд хийцгээ.

antalya rent a car