antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2016 1 comment

17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй боллоо

нийтлэсэн Admin

 8c1b6387-adc4-48bd-8d7c-016aa3613ffeИрэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон.

Уг хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ. Жил бүр шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өмнө нь хуучин хорооноосоо хасалт хийлгэж нүүж очсон хороондоо бүртгүүлдэг байсан бол шинэ хуульд иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгажээ. Одоогоор Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдээд байгаа аж.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй юм.

Times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (May 09, 2016 8:19:45 pm )

    МУУ ШҮҮ

antalya rent a car