antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 43 comments

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар оффшор дансаа үгүйсгэдэг ч, “Panama Papers” тэднийг илчиллээ

нийтлэсэн Admin

13162498_1107437495944971_1318688099_nПанам дахь хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл  өнөөдөр бүрэн задарч, олон улс даяар шинэ шуугиан тарина гэгдэж байгаа. Тэрчлэн Монгол Улсын 46 иргэн оффшор данс эзэмшдэг тухай мэдээллийг  “Panama Papers”-ийн дэлгэрэнгүй мэдээллээс Монголчууд тодорхойгоор хүлээн авах юм байна гэсэн ойлголтыг хаа хаанаа аваад байгаа. Тэгвэл мэдээлэл эхнээсээ задарч эхэлснээр манай улсаас Сангийн сайд асан Я.Очирсүх,  “Дорнын говь”-ийн гэдгээрээ бизнесийн хүрээнд нэрээ тодотгосон  Б.Дэлгэрсайхан хоёрын нэр ил болжээ. Гэхдээ эргэн сануулахад энэ хоёр хүний нэр 3 жилийн өмнө У.Барсболдын хамтаар мөн л оффшор  бүсэд данстай хүмүүс гэгдэн нэр нь тодорч байсан юм. Тухайн үед https://offshoreleaks.icij.org/ цахим хуудаст Сангийн сайд асан Я.Очирсүхийн Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дахь гэрийн хаягийг нь бичиж,  “Висдом интернэйшнл холдингс” компанийн хувь нийлүүлэгч гэсэн байсан. Тэрхүү  компани нь 2005 оны есдүгээр сарын 27-нд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Түүнтэй хамт “Висдом интернэйшнл холдингс”-ийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын гурван иргэн бүртгүүлсэн байдаг.

Борхүүгийн Дэлгэрсайханы тухайд  Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртг үүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан Сингапурт бүртгэлтэй аж.

За харин Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар өөрсдийнх нь оффшор дансны тухай мэдээллийг эсэргүүцдэг юм.

13183183_1192808444087474_325140621_n

pp2

pp3

Эх сурвалж: Шуурхай.мн Э.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Anonymous (May 09, 2016 2:34:30 pm )

    Бизнес эрхэлдэг хүмүүс хаанаа ямар данстай байх нь хамаагүй юм биш үү

  • Төгс (May 09, 2016 2:50:57 pm )

    Маргааш өглөө гэхэд үлдсэн хүмүүсийн нэр тодорхой болно.

  • Anonymous (May 09, 2016 3:15:32 pm )

    Я.очирсухийг шалгах хэрэгтэй.сайдаас хусагдаад америкчуудтай нийлээд яваад байсан. тэр дэлгэрсайхан яахав дээ бизнесмен хун

  • Anonymous (May 09, 2016 3:26:52 pm )

    Хувийн бизнес эрхэлдэг улстөрд оролцдоггүй хүмүүс хаана данстай байх нь бусдад ямар хамаатай юм бэ….бичиж байгаа юмныхаа учрыг ойлгодоггүй юм уу

    • Anonymous (May 10, 2016 9:40:44 am )

      Татвараас л битгий зугтаа. Энэ чинь хулгай хийсэнтэй адил

  • zochin (May 09, 2016 3:45:11 pm )

    uu muu hulgaichuud bna shd

  • Zochin (May 09, 2016 4:05:46 pm )

    Buseness erhlegchdiin asuudal yamar hamaatai yum er ni dans ezemshih eseh chini huviin asuudal biz dee yagada ingeed il tod zarlaad baigaa ym mongol hun dans ezeshij bolohgui gesen zul baiga ayum uu

  • зочин (May 09, 2016 4:08:10 pm )

    mongo togrogoo haana hadualah hubi hunii asuudal bzdee ooriin hodolmor oyun uhaanaar olson mongoo herhen zartsuulj baigaagaa nutag orondoo baga ch gesen buteen baiguulalt hiij olon myanganajilchid, tednii ger buliig tejeej. uls orond heden zuun saya tatbar tolsoniig ni yagaad bchihgui bgaa yum bol

  • Zochin (May 09, 2016 4:17:35 pm )

    ATG bnuuuuuu ???

  • Fuck (May 09, 2016 4:18:23 pm )

    Baliaaar Hodoonii Haltar Hulgaich nar!!!!!

  • ochiroo (May 09, 2016 4:29:23 pm )

    busdiin zarla

  • Irgen (May 09, 2016 4:31:09 pm )

    bichij bga ymniihaa uchriig oloochee biznesmen hun haanaa ymar danstai baih ni hend hamaatai ym be odoo ulstord bga humuuseel nerle

  • Irgen (May 09, 2016 4:31:43 pm )

    tomchuudaa nerlej chadahuu

  • Hurdan nerleechee (May 09, 2016 4:33:40 pm )

    busdiig ni nerleechee

  • 2 (May 09, 2016 6:07:45 pm )

    eeeeeeeeeeeee bitgii l deeeeeeeeeeeeeeeeeeeeeee

  • Улс тор судлаач. (May 09, 2016 7:38:41 pm )

    Монголд одоохондоо оффшор дансанд нууцаар монго байршуулсан хун бол С.Баярцогт л байгаа шуу дээ. Гэтэл С.Баярцогтоос сонгууль дохох тусам, ямар эх уусвэрээр 1сая ам доллари оффшор дансанд байшуулж мартснаа тайлбарлахыг иргэдээс шаардах болсон тул С.Баярцогт нь иргэдийг будлиантуулах ажлыг хийж эхэллээ. Ингээд оффшор дансанд монго байршуулах нь олон улсын тувшинд энгийн узэгдэл богоод Монгол улсаас оффшор данстай ганцхан хун байдаггуй, олон хун байдаг мэтээр ойлголт огохийг оролдож байгаа нь энэ дээ. С.Баярцогт ингэж зовж байхаар, унэнээ шууд хэлж, шалгуулж сэтгэлээ амрааж болдоггуй л юм байхдаа.

  • тuya (May 09, 2016 8:27:34 pm )

    Бүгд луйварчид монголоо гадаадад зарж идсэн новшнууд эднийг шалгаачээ жирийн ардыг шалгаад хорьдог шүүдээ

  • zochin (May 09, 2016 8:36:07 pm )

    Songuuliin shou hiij iim yum bichuulj baigaa humuus ineedtein. ilruuleed baih yum baihgui husvel il l baidag medeelel shdee gol ni toroos zavshsan Bayartsogt met ni ooriigoo bitii haitsaalaad olon jil hodolmorloj biznes hiisen huniig ingej bichuuleed baih hereg bna uu?

  • zochin (May 09, 2016 8:40:09 pm )

    Biznes hiij hodolmorloj olson mongoo haana hadgalah ni hend ganaatain

    • zochin (May 10, 2016 7:11:14 am )

      kkkk bizness ruu

  • ЭНХ (May 09, 2016 9:00:02 pm )

    Хувийн бизнесээ хийж байгаа болон дарга марга биш байх нь хамаагүй биш.Энэ татвараас зувчуулсан хөрөнгө мөнгө угтаа та бидэнд болон улс оронд минь хэрэг болох хөрөнгө.Эх орондоо татвараа төлөж байсан бол улсын төсөвт нэг төгрөг ч гэсэн хэрэг болох байсансан.

  • Дондог (May 09, 2016 9:18:19 pm )

    Одоо төрийн албанд болон урьд төрийн өндөр алба хашмж байсан сайд, их хурлын гишүүдийг гаргаж ирэх хэрэгтэй 10-20 жил хувийн эзэд яахав хэдэн сая доллар байх нь хамаа алга төрд орсон хойно мөнгө нэмэгдээгүй л бол болоо. тэгээд ч төрийн өндөр албан хаагч нар гадаад байгаа дансгүй БАЙХ ХУУЛЬ батлуулах гэж байгаа

  • ARD (May 09, 2016 10:08:00 pm )

    Bugd hulgai төрөөс hiigeed nuugaad bgaa biz dee. Бизнес хийгээд тэгж ихээр Монголд баяжих боломж байв уу,

  • ARD (May 09, 2016 10:42:20 pm )

    П.Баяраа гэгч НДХ-ийн дарга байсан нөхөр ахмадуудад олгох тэтгэвэрийн мөнгийг Чингэс банкинд өндөр хүүтэй хадгалуулан хүүг нь хувьдаа завшиж байгаад баригдан ял шийтгэл авч байсан энэ ялтан Дарханы Шуудан холбооны дарга болчихсон тууж явах юм. Монгол төр ч дампуурч дээ

  • үнэн (May 09, 2016 11:17:09 pm )

    Улсын хөрөнгөнөөс хулгайлсанаа гадаадад нууж байгаа нь ойлгомжтой. Баярцогтын нуугаад байдаг хамсаатангууд болж таарлаа

  • bataa (May 10, 2016 1:58:33 am )

    offshore gedeg chini tatvar tolohgyi mongo hadgalan gesen yg shyy dee. busineesman bol byyr bolohgyi. olson orlogoosoo ulsyn tatvar tolohgyi nuuj bn gesen yg shyy dee. eryygiin hereg shyy

  • zochin (May 10, 2016 6:56:07 am )

    sangiin said hiij baisan nuhdvvd sangiin mungunuus ih idsen bvgdiig shalgah heregtei

  • zochin (May 10, 2016 7:01:16 am )

    turd garhaaraa idej yyhaa l bodno tvi chort vhej dald ormoryyd ard tvmniihe tuluu uym hiibel byan bolnodo amia bodogch naraa

  • zochin (May 10, 2016 7:08:56 am )

    manai sangiin mongo tend bgaa yum bndaa

  • БАТ-ӨЛЗИЙ (May 10, 2016 7:57:31 am )

    БҮГДИЙГ НЬ ИЛ БОЛГООЧ. ХУДЛАА ДУСАГНУУЛААД БАЙХ ЮМ. ШАНТАЖ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА.

  • zochin (May 10, 2016 8:02:10 am )

    neeh svr badruulaad baisan biznieess hiideg hvmvvs l bnshde eden dotor Batvvliin hvv CHuluudaig sain shalga

  • болд (May 10, 2016 8:49:18 am )

    ГАЗРЫН ПАНЗЧИН САНДУЙГИЙН АХ ДҮҮСИЙН НЭР ЦОХИЖ ЯВНА ШҮҮ ТА МИНЬЭЭ .

    • Зочин (May 16, 2016 8:36:24 am )

      Сандуй ах сүүлийн үед телевизээр Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй гэж дэлгэц дүүрэн бичсэн баннерны өмнө өөрөө залраад хажуудаа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг хажуудаа урьж суулган өөрийгөө магтуулах янзтай.Нөгөө ” Нам гэхээр Ленинээ боддог, Ленин гэхээр намаа санадаг” гэдэгэрхүү маягийн л юм харагдаж байна лээ. Уул нь Баяр дарга ч хэрийн юманд хөдлөхөөргүй хүн дээ. Сандуй ахыг дэмжиж байгаа бололтой. Тэгэхээр Сандуй ах “төрд хэрэгтэй зайран” болох нь дээ.

  • nergui (May 10, 2016 2:22:49 pm )

    hamgiin gol ni tsewer munguu gedegt l uchir ni baigaa ymdaa

  • Б.Батцэнгэл 99193531 (May 10, 2016 6:57:07 pm )

    Я.Очирсүх миний нэг 10 жилийн найз Өнөөдөр энэ хүн архи уугаад явж л байна. Мэдэх хүмүүс нь мэднэ.. Офшорт байсан хүн архи уух уу. Нуусан бол би найз гэж тооцохгүй. Офшор гэх юм Өнөөдөр миний найз ядруухан явж байна даа Хэрэв офшор байвал найзаа Монголдоо мөнгөө оруулаад ир Чадвал найздаа 1 сая төг зээлчих гэж хэлмээр байх юм Үнэн юм үнэнээр сайхан байдаг Хов живээр амьдрахаа больцгооё

    • gbgj (May 10, 2016 9:29:14 pm )

      зээлүүлчих гэж бичээч монгол оо

  • Zochin (May 11, 2016 8:24:41 am )

    Ochirsukh onoodor oron ger ch ugui, ehner huuhed ch ugui, arhi uugaad gudamjind l yavj baigaa shuu dee. Ochirsuhed yamar yumniih ni mongo baih ve dee. eejteigee 2lahnaa amidardag, eejiinhee tsainii suug taslahgui baih mongo oloh gej l amidardag yum shig baina lee. Aimaar arhichin bolson, naiz nohodgui, ger bulgui, yadarch l yavaa er hun dee. Ug ni saihan tolgoitoi yumsan odoo daanch hend ch hereggui bolj. Ene hunii yug ni shalgah ve dee.

  • ]piini (May 11, 2016 10:01:08 am )

    tumurtei huder chin uul ni startegiin ord shuu de

  • Anonymous (May 11, 2016 10:51:42 am )

    Su Ho Baatar gej yagaad khyatadaar bichsen luukhaan ve

  • Баатар (May 11, 2016 12:41:13 pm )

    Дэлгэрсайхан Уих-д дэвшинэ гээд явж байгаа биз дээ тийм бол оффшор дансан дахь мөнгөө монголд оруулж ирээд татвараа төлөөд ямар эх үүсвэрээс мөнгөтөй болсноо тодорхойлж хууль хяналтын байгууллагаар шалгуулсны дараа л нэр дэвших эрх нь баталгаажиж таарах байх.

  • болд (May 11, 2016 8:33:53 pm )

    БИЗНЕСМЭНҮҮД МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АШИГ ОЛСОН БОЛ ТАТВАРАА ТӨЛӨӨД ХААНА МӨНГӨӨ БАЙРШУУЛАХ НЬ ТЭДНИЙ ЭРХ . ОФШОР БОЛ УГААСАА ТАТВАРААС ЗУГАТСАН АРГА МЭХ

  • zochin (May 13, 2016 6:13:03 pm )

    Huviin biznes erhelj bgaa humuus haana danstai bh erduu hamaagui shuu dee ene bol J.Batsuuri, P.Ganhuyag nariin yavuulga ataarhal J.Batsuuri songuuli bolgoniig luivardah yumaa

  • баатар (May 15, 2016 6:23:38 pm )

    Энд Бизнес хийдэг хүнд бол хамаагүй гэж ойлгож огт болохгүй. Харин татвараас зайлсхийсэн ноцтой үйлдэл илэрсэн байна. уг дансуудад орсон гарсан бүх гүйлгээг хууль хяналтын байгуулагууд нарийвчлан шалгаж, татвараас зайлсхийсэн эсэх,мөнгө угаасан эсэхийг тогтоох ялангуа уул уурхайн компанитай юм бол гаргасан бүтээгдэхүүнд төлбөл зохих татвар хураамж бүрэн төлөгдсөн эсэх ,хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг тулган шалгах зүйтэй Энэ мэтээр улсын баялагийг гадаадад гаргаад, татвараас зугтаж эх орон,ард түмэн ядууран хоосорч байгааг арилгах ,холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх нь ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцнэ үзэж байна.

antalya rent a car