Манай улсын хэмжээнд нислэгийн дөрөвхөн компани үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээр компани нь бүгд л улстөрчдийн дэмжлэг тэдний хувь, хувьцааны тусламжтайгаар хөл дээрээ зогссон гэхэд болно. Товчхондоо төрийн өмчит “МИАТ” ХК-иас бусад нь бүгд л ардаа улстөрийн том эзэнтэй гэлцдэг.
Тэгвэл улстөрчдийн хувь нийлүүлсэн нислэгийн авиа компани нэгээр нэмэгдээд байна. 2011 оны 11 дүгээр сарын 11-нд Монголын агаарын тээврийн дөрөв дэх компани сүр дуулиантайгаар анхны нислэгээ хийж байсан нь “Монголиан Эйрлайнес” групп байв.
“Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг өнгөрсөн оны есдүгээр сард Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Л.Болдын “Бодь интернэйшнл” ХХК шилжүүлж авсан гэдэг. Гэвч энэ компани ардаа хэд хэдэн томоохон хувь эзэмшигчтэй гэнэ. Тухайлбал “Монголиан Эйрлайнес” группийн хувь эзэмшигчээр ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир зэрэг хөрөнгөтнүүдийн нэрс дуулдах болжээ. “МАК” компанийн хувьд “Монголиан Эйрлайнес” группийн хувьцаа эзэмшигч гэдэг нь бараг тодорхой болсон. Учир нь 11 дүгээр сард болсон анхны нислэгийн нээлтийн үеэр “МАК”-ийн дэд захирал Н.Номтойбаяр тус компанийн удирдлагуудтай зэрэгцэн тууз хайчилж байсан билээ. Бүр нислэгийн компанийнх нь нэрийн товчлолыг “МАК” компанийнхаа нэртэй ижил болгожээ.
Харин ЗТБХБ-ын сайд УИХ-ын гишүүн Х.Баттулга шинэхэн нислэгийн компаниас хувьцаа эзэмшдэг гэдгээ ихэд нууцалж байгаа бололтой. Гэхдээ тэрбээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хамт Засгийн газрыг төлөөлж, анхны нислэгээр нь Баянхонгор, Өвөрхангай аймгийн чиглэлд зорчин хувь нийлүүлсэн компанийнхаа онгоцыг туршсан.
Хамгийн сонирхолтой нь Х.Баттулга төрийн өмчит “МИАТ” ХК-тай өрсөлдөхүйц, цаашилбал дампууруулж зах зээлийг нь булаахын тулд “Монголиан Эйрлайнес” группийг байгуулсан гэх мессэж хүчтэй нисэх болов.
Нэг хэсэг Х.Баттулгыг төрийн өмчит “МИАТ” ХК-ийг хувьчилж авахаар санаархаж байгаа тухай хэвлэлээр шуугиж байсан.
2000 оны дундуур “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаа доголдож, идэж уусан гэх дарга нараас нь болж асар их хөрөнгө мөнгөний өрөнд унасан. Энэ хэл амнаас залхсан “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг 2009 онд ажлаа өгсөн билээ.
ТӨХ-ноос түүний оронд “МИАТ” ХК-ийн дэд захирал, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон ч ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад таалагдаагүй. Х.Баттулга ч Р.Бат-Эрдэнийг гүйцэтгэх захирал болгохыг эсэргүүцэж байгаагаа ил цагаан илэрхийлжээ.
Ингээд Х.Баттулга ТӨХ-ны дарга асан Д.Сугартай зөвшилцсөний үндсэн дээр 2010 оны тавдугаар сард “МИАТ” ХК-ийн Маркетингийн албаны дарга Ц.Орхоныг гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Гэвч энэ нь Х.Баттулгын “МИАТ” ХК-ийг хувьчилж авахад нөлөөлөөгүй. “МИАТ” ХК-ийг авах Х.Баттулгын санаа нэгэнт бүтэлгүйтсэн тул Л.Болдтой зөвшилцөн төрийн өмчит нислэгийн компанийг бут цохих хэмжээний авиа компани байгуулсан гэнэ.
Нөгөөтэйгүүр Х.Баттулга “МИАТ” ХК-ийг авч чадаагүй ч олон жилийн дадлага, туршлагатай төрийн өмчит компанийн менежмент, нэрийг хуулбарлаж, туршлагатай мэргэжилтнүүдийг нь урвуулж чадсан. Үүний нэг жишээ нь “Монголиан Эйрлайнес” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн юм. Ч.Хоролсүрэн өмнө нь “МИАТ” ХК-ийн камерын асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байв.
Гэсэн ч түүнийг сайдуудын хур хөрөнгөөр байгуулагдсан “Монголиан Эйрлайнес” групп урвуулж, ерөнхий захирал гэх албан тушаалд томилжээ. Ингэснээр “Монголиан Эйрлайнес” группийн үйл ажиллагаа “МИАТ” ХК-ийн менежментээр явагдах биз ээ.
Энэхүү шинэ авиа компанийн нисгэгч, үйлчлэгч нарын дүрэмт хувцасны загварыг Сингапурын нэрт загвар зохион бүтээгч Томас Ви гэгч зохион бүтээж, “Дик’с Бью Монде Пи Тии” хэмээх дүрэмт хувцасны компани үйлдвэрлэж байгаа аж. Харин Х.Баттулгыг Сингапурын хөрөнгө оруулагчидтай олон жил нөхөрлөж яваа гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тиймдээ ч шинэ нислэгийн компанийнхаа дүрэмт хувцас үйлдвэрлэгчээр сингапурчуудыг онцолсон бололтой.
Freezone.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2012 2:38:40 am )
Odoo MIAT hol yavahgui ene ni deer ugaasaa huviinhan ashigtai soyoltoi ajildag toriin yumiig ashiggui yamarch soyolgui ajildag yum shuu
-
Anonymous (January 21, 2012 8:50:07 am )
mongolian airlines tegd bnga iim hungululttei uneer nislegee hj bh yumuu
-
Anonymous (January 21, 2012 7:27:38 pm )
ugaasaa miatiin ongotsnii bilet baihgui geh mortloo ter ih achaalaltai baidag 8sard berlingiin ongots hoosan shahuu yavdag um baina leehstee tegeed hudlaa bilet zarj baigaa nohduud ni oorsdoo shagand oruulah gedeg umuu esvel marketing menejment ni buruu hiigdeed baidag umuu neg l ih baihgui duussan humuus baidag er ni ch hudlaa helj ulsiin horongiig urj baisnaas huviin kompani ni ajillaj chadah um bol deer biz dee
-
Anonymous (January 23, 2012 7:01:01 am )
MIAT-iin bolovsrol muutao soyolgui heden burtgegch nar uls ornii nuur tsaraig gutaah yumdaa
4 Comments