Эрх мэдэл, эд хөрөнгөний улайрсан донтон бус, эгэл жирийн Монгол иргэний хувьд энэ төрийн толгойд МАН нь байна уу, АН нь байна уу, бас бусад нь байна уу, ер нь бол падлийгүй юм л даа. Гагцхүү энэ Монгол Улсад чинь үнэхээр л хүн шиг амьдрах, хөгжиж дэвжих боломж, бололцоо байна уу, эрүүл амьдарч, саруул сэтгэх учиртай үр хойч ирээдүйн амьдралын баталгаа болсон тийм л нийгмийг цогцлоох нэгэн үзүүр сэтгэл, зүтгэл эрх баригчдаас гарах уу гэдэг нь л гол цөм асуудал билээ. Тиймээс сайхан амьдрах хөрс суурийг саатан хүлээгээд тусыг эс олсон эгэл ардын амнаас итгэл алдарсан, гундуухан үгс унасаар өдийг хүрч байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд сошиалын трэнд сэдвүүдийн нэг болсон жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчих вэ ?!” бичлэгийн ард хэн нэгэн этгээд, аль нэг улстөрийн нам хүчний турхиралт байна уу гэж харахаасаа илүүтэй, эсрэгээрээ хэн нэгний гэхээсээ нийтлэг олны эрх ашгийн захиалгатай гэж харахад бодит нөхцөл байдалд илүү наалдацтай ойлгогдох уг асуудлаар хэсэг бүлэг нөхдүүд харин дөрөөлөн тоглолт хийж байхыг үгүйсгэх аргагүй юм. Статистик тоон үзүүлэлтээрээ бол Монголчуудын амьдрал цаашдаа жигдрээд жигтэйхэн гайгүй болж мэдэхээр юмыг төв банкны Ерөнхийлөгч Золжаргал гуай хэлж байна лээ. Үг хэлэх эрх чөлөө хэнбугайд ч Үндсэн хуулиар олгогдсон тул, тэр үг хэлээ л биз. Гэхдээ эрхээ эдэлж байна гээд худлаа ярихгүй байх хэрэгтэй л дээ.
Дөрвөн уулын дундах Улаанбаатарынхаа захын гэр хорооллуудаар яваад олонх иргэдийнхээ амьдралыг жигнэж харьцуулж үзэж хараагүй удирдлагуудын өөдрөг гэгээн төсөөллүүд яахав. Харин үнэнийг байгаагаар нь хачиргүйгээр гарган тавьж, шийдэл хайж байгаа үгс бол хатуу байсан ч, түрүүн хэлсэнчлэн эцэг хуульд цагаан дээр хараар бичээд өгчихсөн байдаг суурь эрхийн дагуух зүйлс юм л даа. Ерөөс асуудал Б.Амарсайхандаа байгаа юм биш, түүнийг жүжигчин болохоор ингээд байгаа ч юм биш. Тэр жүжигчин мэргэжилтэй ч, Монгол Улсын иргэн. Яг үнэндээ бол түүний үгс улстөрчдийнхөөс илүү амьдралд ойр байгаад асуудлын гол байгаа юм.
Тэр би юу хийчих вэ гэж хэлэхдээ жүжиглээгүй, бодит нөхцөл байдлыг өгүүлсэн гэдгээ өөрөө хэлээд байгаа. Гэтэл түүний үгс улстөрийн хүчнүүд дэх нөхдүүдийг дор бүр нь ямар нэг байдлаар реакци үзүүлэхэд хүргэж байх юм. Зангидсан гар шиг нэгэн цул байж түмний төлөө зүтгэж чадахгүй гэдгээ удаа дараа батлаад харуулчихсан АН-ынхан, хэзээ ч жинхнээсээ шинэчлэгдэж үл чадах МАН-ынхан гээд, акулууд бүгдээрээ л хилэнтэй байгаа. МАН-ынхан намын нэр хүндэд нь халдсан гээд цагдаад өгөнгүүт, хаа л бол хаана шоу хийж явдаг өмгөөлөгч Б.Батбаяр гэх нөхөр “жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан Сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах нь 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэн тоглолт хийв.
Үгүй яахав тэгээд сонгуулийн өмнөх сар юм хойно, ямар л бол ямар шоунууд болж болзошгүй гэдэгт нийт олны сэтгэлзүй хэдийнэ бэлтгэгдсэн байж болох ч, 26 жилийн өмнө ардчиллын замыг гэгээтэй гэдэгт итгээд анх хөлөө тавьсан Монголчуудын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө харин ингэж боомилуулах дээрээ тулж байгаадаа итгэж ядацгааж байгаа нь илтэд харагдаж байгаа юм.
Ардчилсан нийгэмд хүн бүр өөрсдийнхөө төлөө зүтгэж, амьдрах хэрэгтэй. Тэгвэл Ардчилал гэсэн нэрэн дор “Ардчилсан Дэглэм” аажмаар тогтоож байгаа энэ бусармаг үйл явцын цаана биднийг юу хүлээж байна вэ? Эрхэм Ерөнхийлөгчийн урилгаар Улаанбаатарт ирж байсан хатагтай Ан Сан Су Чи “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хор хөнөөлтэй” гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл өнөөдрийн Монгол дахь Ардчиллын үнэн нүүр царай нь дэндүү гажуудсан харагдана.
Ер нь өнгөрсөн жилүүд дэх үйл явцуудыг эргэн харахад ардчиллын үнэ цэнэт зүйлсүүд рүү халдсан үйл явдлууд цөөнгүй болсон доо. Нэгэнтээ хэвлэл мэдээллийн салбарт өөрийн орон зайгаа тодорхой гэгч нь бий болгосон мэдээллийн сайтуудын эрх чөлөөг уншигч, хэрэглэгчдийн сэтгэгдлээс болж, боловсноор хааж боомилсон шийдвэрийг Ч.Сайханбилэг нар гаргаж байсныг эргэн сануулахад гэмгүй байх. Ерөөс Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ гэж бархирдаг цэвэр ариухан ардчилагчид маань түмний сонголтоор төрийн эрхэнд гарсан хойноо Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус улстөрийн бүлэглэлийн мэдэлд байгааг тунхагласан шийдвэрийг гаргаж ирснийг ухаж ойлгох цаг хэдийнэ болсон биз ээ.
Зориуд тодотгоход, ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг юм даа. Нийтлэлч Д.Жаргалсайхан эрхмийн өгүүлсэнчлэн “Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай” билээ. Харин манай тухайд бүх зүйл эсрэгээрээ л байна. Иргэний эрх чөлөөт байдлыг төрийн эрх чөлөөт байдал нь гишгэчиж байгаа нь халаглаж харж суухаас илүүтэй хариуцлага асууж хазаарлах ёстой явдал гэдгийг дахиад хэлье!
Ардчилал төгс төгөлдөр засаглал бус гэдгийг бид мэднээ. Улс төрийн нам хэмээх үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс дэндүү ихийг хүлээх нь бас өрөөсгөл гэдгийг ч үүнийг бичигч би вээр мэднээ. Гэхдээ байж болох хамгийн эерэг нөхцөл байдлаас эрх баригчид татгалзаж байгаатай эвлэрэх нь утгагүй юм.
Манай тухайд ардчиллын хэлбэрүүд дундаас Төлөөллийн ардчиллаар замнаж яваа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “…Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн байгааг шууд бус төлөөллийн гэсэн утгаар нь бид ойлгох нь зохистой юм. Төлөөллийн ардчилал гэдэг нь Иргэд сонгогчид төрийн эрхийг биелүүлэхэд үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж, сонгож түүгээрээ дамжуулан засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр юм. Тэгэхээр бид өнөөдрийн тухайд ийм л хэлбэрийг дагаж буй учраас үүнийг даган гарч ирэх үр ашиг болоод эрсдлийн аль альныг нь үзэж л таарна.
Тэгэхдээ ардчилалд итгэдэг Монгол Улсын иргэн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх бий. Харин “Ардчилсан Дэглэм” дор амаа үдүүлэн, чимээгүй зогсох үүрэг хүлээх алба үгүй. Төгсгөлд нь хэлэхэд, “Ардчилсан Дэглэм”-ийг тогтоогчид нь аль нэг улстөрийн хүчин гэхээсээ эрх мэдэл, эд хөрөнгөний төлөөх улайрсан донтонгуудын бөөгнөрөл гэдгийг тодотгоё!
Эх сурвалж: Шуурхай.мн Э.Болорхажид
Холбоотой мэдээ
-
ardiin huu (May 09, 2016 7:53:10 am )
Yag unen baina,,,Demjij baina !!! Bolorhajid sain bichsen baina,,,,,,,Songuuldaa idevhtei oroltsoj zov songolt hiivel MONGOL uls mandan badrah tsag oirhon baina shuu
-
Дорнод сонгогч (May 09, 2016 8:26:31 am )
Үнэн үг хэлсэн Амарсайханыг Өмгөөлөгч Батбаяр шүүхэд өгсөн. Худал үг хэлсэн Ч.Сайханбилэг, З.Энхболдыг шүүхэд яагаад өгөхгүй байна вэ? Энэ хоёрын өмгөөлөгчөөр ажиллаж шараа болж байгаа даа
-
zochin (May 10, 2016 1:24:45 pm )
ter Batbayar ter hormoi hotniihoo asuudliig zuuraldaad yavj bhgyu yu gej unen helsen hun ruu borgono ve
-
-
Иргэн (May 09, 2016 8:34:04 am )
Өчигдөр Ардчилалыг магтаж өнөөдөр муулаад эхэлхээр нь урвалтыг үздэггүй Монголчууд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй биеэ үнэлэгч гэж үзэцгээж байна.Тууштай үзэл баримтлалгүй хүмүүс л Монголын ардчилалыг гутаан доройтуулж байгааг үгүйсгэхгүй.Ардчилал бол засаглал болохоос дэглэм биш гэдгийг дээрхийг тэрлэгч мэдэхгүй байгааг бодоход Монголд Ардчилалаа ойлгож байгаа хүн тун ч ховор байх шиг ээ.Хүн ойлгоогүй зүйлийнхээ дайсан нь байдаг юм даа
-
Мө (May 09, 2016 4:21:12 pm )
Иргэн үнэн үг хэлжээ
-
ТҮМНИЙ НЭг (May 09, 2016 6:02:48 pm )
одоо тэгээд бүх юм сайн сайхан байна уу? захиалга гүйцэтгэгчээ?
-
-
будааа (May 09, 2016 8:38:59 am )
зөвхөн бараан талаас нь яриад байгаа нь хачин. зөндөө ололт, хийсэн ажлыг нь огт дурдахгүй сонгуулийн шоу л байна гэж харж байгаа. сонгуулийн хуулинд харш. ядахдаа өнөөдөр ингэж хашгирч байгаа нь хүртэл АРДЧИЛАЛ гэдгийг өөрөө ойлгож байгаа юм уу?
-
Зочин (May 09, 2016 8:41:44 am )
Тэр Батбаяр гэгч ямар хүн бэ. Үнэн үг хэлсэн хүнийг шүүхэд өгдөг яасан овоо дагз вэ. Сонгуулийн дараа хэн нь ялахыг харъя. Хүмүүсээ Ардын намд саналаа өгч Батбаяр мэтийн луйварчидаас салъя
-
зочин (May 09, 2016 8:48:53 am )
АН-ын сүйтгэсэн эдийн засгийг МАН л эргэж сэргээж чадах байх даа, АН шиг 75 хувийг нь хулгай хийгээд байхгүй байх, ард түмэн ядарч байна шүү, үнэхээр
-
Anonymous (May 09, 2016 8:56:19 am )
Амарсайханд баяр хїргэе. Эгэл жирийн эрх мэдэлтнїїдийн ядууруулсан ард тїмний їгийг шудрагаар илэрхийлсэнд.Їнэн їг хэлсэн хїнд хїн єшєєтэй їхэр унасан хїнд нохой єшєєтэй гэдэг шиг їнэн їг ардчилал гэж хашгирагч эрх мэдэлтнїїдийг айлгаж байгаа учир шїїхээр айлган далайлгахыг оролдож байгаа юм тийм зїйл байхгїй шударга олон тїмэн харж байгаа шїї
-
Ондоо (May 09, 2016 8:57:30 am )
Энэ Батбаяр гэж хаа хамаагүй хоосон толгойлчоод савчиж явдаг эргүү ямбий дагз вэ
-
Anonymous (May 09, 2016 9:00:02 am )
Болорхажид гэгч юу бичиж байгаагаа сайн ойлгоогүй цээжний пангаар гөвж өгдөг толгойн доторхи сэтгэх чадвар нь муу хөгжсөн амьтан байна. Амарсайхан үгээ хэлэх эрхтэй гэхдээ бусдын захиалгаар биеэ үнэлж их мөнгөнд нүдээ ухаж өгөх шахан шүлсээ үсчүүлж байгаа нь тухайн хүн юунд дуртай ямар араншинтай хүн вэ гэдгээ л харуулсан үйлдэл шүү дээ. Шуудхан хэлэхэд туйлбаргүй хүмүүс өөрт нь ашигтай бол муу муухай юуг ч хийж чадна.
-
дорж (May 09, 2016 9:14:03 am )
дураараа хуцах эрхийг харааж байгаа ардчилалаар олж авснаа мэдэж байгаа биз малаа
-
Anonymous (May 09, 2016 9:16:23 am )
Тийм шүү. Биеэ үнэлж, бусдыг үзэл бодолд нөлөөлөх гэсэн нь харамсалтай.
-
77 (May 09, 2016 9:18:31 am )
Хүмүүсээ хандалгаа өөрчил. Дандаа сайн талаас хар бай. Бид чинь дандаа шүүмжлэгч нар болчихсон юм уу. БОД ЭРГЭЦҮҮЛ ТӨСӨӨЛ
-
Зочин (May 09, 2016 9:33:32 am )
Амарсайхан АН-ын үнэн нүүр царайг нь илчилсэн байна шүү дээ. АН-ын хөлсний сэтгэгдэл бичигчид бүр боож үхлээ.
-
Cugi (May 09, 2016 9:42:02 am )
Үнэн үг бичиж . амараагийн тоглосон клип ард түмний сэтгэл санааг илэрхийлж бгаа . ардчилал нэрийг барьж идэж луйвардсан арчаагүй амьтадын балгаар ард түмэн ядуурч улс орон өрөнд баригдлаа. Ардчилал зөв замаар явсан бол 25 жилийн дотор манай улс үсрэнгүй хөгжилтэй улс болох блаа. Хайран 25 жил . ард түмэн сонголтоо зөв хийхгүй бол бидэнд ямар гай авчирдгийг бид биeэрээ амслаа шүү.
-
ГАНЗОРИГТ.Л (May 09, 2016 9:47:53 am )
Амараа ажлаа хийж байгаа.Түүнийг буруутгах хэрэггүй.Хэлсэн бүгд үнэн.Нам нэртэй мафийн бүлэглэл ардчилал нэрээр улсаа сүйрүүлж ард түмнээ ядууруулж байгааг бид мэдэж мэдэрч байна.Энэ удаагийн сонгуулиар одоогийн мафийн гишүүдээс хэд нь үлдэх болоо.Ард түмэн намыг бус хүнийг.мөнгийг бус итгэл үнэмшилээ сонгоцгооё.Мөнгөний сонгууль болно гэж дээдчүүд хэлж эхэллээ.МӨНГӨНД битгий хууртагдаарай.Батбаяртангуудаа би сурталчилгаа хийчихлээ.Намайг шүүхэд дуудах байхдаа.
-
Монгол (May 09, 2016 9:51:37 am )
Амараад баяр хүргье.Үнэнийг хэлсэн шүү. МАНгарууд босгож өндийлгөөд АНчид,Ангуучид нураадаг. Монгол өөдлөхгүй нь.
-
ММ (May 09, 2016 10:15:28 am )
МАНАН ХЭСЭГ ХУЛГАИЧИДЫН ЭРХ МЭДЭЛ
-
болдоок (May 09, 2016 10:43:06 am )
Үнэн үг хэлсэн Амраад ерөнхийлөгч өшөөтэй, 1сая доллароо мартсан С.Баярцогт улсаа зарж идсэн ОЛИГАРХИ МАНАН-г хаацайлна. МАНАН-н ардчилсан нийгэмд Амьд явсных юм юм үзэхнээ. Одоо хангалттай биздээ
-
Зочин (May 09, 2016 11:03:07 am )
Одоо монголд YНЭН YГ хэлсэн хун ешее хорсол атаа жетеений бай болох болоогуй л баймаар! АМАРАА унэн угийг лхэлсэн! Яадаг юм?! 2012 онд АРДЧИЛЛЫГ дэмжээ л биз! 2016 онд АРДЧИЛЛЫН БУРУУ БУРАНГУЙХ хэлээ л биз! Тэглээ гээд АМАРАА ХУЖАА болчихоогуй, ТЭРБУМ ТЭРБУМААР нь ганцаараа хусаагуй? унэнийг л хэлсэн монгол хуу! YНЭНЭЭРЭЭ л байг яадгийм!!!
-
Зочин (May 09, 2016 11:11:50 am )
Хаанаас нь ч харсан МАН – ын коммунистуудын захиалгат гүтгэлэг байх чинь билээ. Ганц дутсан юм нь коммунизм руу алхаад марш гэсэн үг л ил алга байна лээ. Түүний оронд ардчилал маань яагаад ийм хэлбэрт оров гэж асуусан бол коммунист намаа 1990 онд хаагаагүйн гай л гэж хэлэх юм байна. Коммунизмаасаа салчихсан Прибалтикийн улсууд, Польш, Чех ямар байна, манайх ямар байна. Бодоцгоо хүмүүс минь.
-
Болд (May 09, 2016 11:25:02 am )
Ардчилал гэсэн нэрийн дор дарангуйлал явж байна. МАНАН-н нөхдүүд олигархуудтайгаа нийлээд улсаа зарчаад алга болохвийдээ. Монголоо гэсэн хүн УИХ-д хэдхээн байгаа нь тун харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлж өнөөгийн байдлыг яг байгаагаар нь илэрхийлсэнэээс өөр гэмт хэрэг хийгээгүй шүү. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмийн гол эрх болохоос биш ГЭМТ ХЭРЭГ бишээ.
-
Болд (May 09, 2016 11:28:47 am )
Ардчилал гэсэн нэрийн дор дарангуйлал явж байна. МАНАН-н нөхдүүд олигархуудтайгаа нийлээд улсаа зарчаад алга болохвийдээ. Монголоо гэсэн хүн УИХ-д хэдхээн байгаа нь тун харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлж өнөөгийн байдлыг яг байгаагаар нь илэрхийлсэнэээс өөр гэмт хэрэг хийгээгүй шүү. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмийн гол эрх болохоос биш ГЭМТ ХЭРЭГ бишээ…
-
Чингис (May 09, 2016 12:21:42 pm )
МАН-АН бодит нүүр царай нь ИЙМ ДАРАНГУЙЛАЛ БАЙГААМ Ш ДЭЭ.
-
Зочин (May 09, 2016 12:37:23 pm )
Амараагийн үгэнд буруу ярьсан нь хаа байна. Дан үнэн үг. Юнд нь хосоов эрх баригч улсаа самрагч дарганцаруудаа. Та нарын Улс шиг улс болгоно, хүн шиг амьдруулна. Ажилтай орлготой Монгол гэсэн уран үгнүүдэд харин үнэн үг нэг ч алга. Хэн нь шоронд орохыг байцаагдахыг шарга үнэн гэж ирэх цагт ялгаад салгаад өгөх биз.
-
Зочин (May 09, 2016 12:51:07 pm )
Их гарын мэргэжлийн хулгайч АН-ыг төрөөс зайлуулах хэрэгтэй.
-
Зочин (May 09, 2016 1:02:10 pm )
Монголчууд төр засгаа хэнээр заалгадаггүй байгуулж, ингэж байгуулах өөрсдийн гэсэн онол арга барилтай, малчин ард нь үзэл баримтлалтай байсан юм. Харин өнөөдөр гадаадынхан манайд ардчилал гэдэг засаглалыг тогтоож монголчууд түүнийг хамгийн сайхан мэтээр хүлээн авч өөрсдийгөө, өөрийнхөө улс төрийг мөхөөж байна. Одоогийн сонгуульд МАН, АН тэгээд МАХН зэргийг сонгохгүй монголын төрөөс арчиж байж л монголчууд сэхнэ дээ. ЭХ ОРОНЧДЫГ ДЭМЖИЦГЭЭЕ
-
zochin (May 09, 2016 3:09:13 pm )
Unen Ugee helsniih ni tuluu ene Huniig shuuhed duudsan ni unen bol, mash gaihaj bna. Ene bol bodit baidal shuu dee, bidnii hoorondoo yaridag, bolj bui uil yavdliig l helsen. Ali neg Namiin ug geheesee iluutei, Ard tumnii ug l gej heleheer zuil. Bid bugdeeree l sain saihand itgesen, getel heseg buleg humuusiin gaigaar yu bolj baigaa ni todorhoi baigaa yum bishuu??? Amar huu AN bolon Ardchilal iig eserguutseegui, harin bidnii itgej yavsan humuus buruu humuus baijee gedgiig l helsen. Mngolchuud yum uzeed, sonsood, unshaad oilgohoo bolijee dee. Tarhinii turaal gedeg ni onoj helsen ug shuu.
-
Зочин (May 09, 2016 3:13:27 pm )
АН дууссан 2000 он давтагдана.
-
Anonymous (May 09, 2016 5:13:51 pm )
kkk amaraa bie unelegch bolj ee. mungunii tuluu shuu dee. tuilbargui.uhaan muutai zaluu um aa. ardchilaliig zuhej genee, ardchilal nadad erkh chuluu ugsun, hun shig amidrahaa bi uuruu hariutsanaa.
-
zochin (May 09, 2016 5:16:32 pm )
ardchilal neriin dor mongol oriniig mini suiruulj bna
-
Ачу (May 09, 2016 6:29:15 pm )
Амраа ч байна уу ард түмэнч хамаа алга.Хамгийн аймшигтай нь хүмүүсийн амьдрал шалдаа бууж граммаар хооллож ажилгүйдэл мансуурал нийгмийн гажуудал учраа алдаж хуурамч худалч ардчилагчид ямарч хуулийг өөрсддөө тааруулан засч ямарч албны хүнийг өөрсддөө нэгдэхгүй бол шоронд хийж амьдралаар нь тоглож ядуу зүдүүгийн зовлонгоо ил гарагвал ямар нэгэн этгээд нэр өгч хогруу өшиглөж байгааг л зормиг хэлсэн шүүдээ малнуудаа.Бид өөрсдөө мэдрэмж муутай байна.Дарангуйлагч сонгочхоод мөлжүүлж байхдаа таарсан тэнэг үхрүүд.Өөрснийхөө төлөө дуугарсан хүнээч хамгаалаад ганц үг бичих сөхөөгүй хүн чанарМонголоо алдсан шаарууд.
-
irgen (May 09, 2016 7:40:55 pm )
Songuulias umnu ulsiin mungiig uuj idsen humuusees butsaan avaasai , tur zasag mini
-
Zochin (May 10, 2016 7:46:39 am )
Unen l ug helsen sh dee, Amaraag demjij baina
-
Zochin (May 10, 2016 9:35:38 am )
Ардчилалын бууны ноход батбаяр гэж хуулиа худалдсан амьтад амжих уу амарсайханыг ард түмэн хамгаалж тэмцэнэ шүү
-
Nergui (May 10, 2016 9:54:19 am )
Амараагийн хэлсэн уг биш ш дээ . Амарааг оороо хэлсэн гээд байхым . Херо МАН захиалж хийлгэсэн гэсэн .МАНын шулэгч Монхбат л найруулсан бна . Амараа монгоо аваад уншсан ш дээ
-
Зочин (May 10, 2016 11:00:26 am )
Амараа АН-ын үнэн төрхийг нь ард түмэнд яруу тодоор харууллаа даа. АН хөлсний сэтгэгдэл бичигчид боож үхлээ юу. битгий МАН-д наагаад бай.
-
Зочин (May 10, 2016 2:04:47 pm )
Монголын өнөөдрийн нүүр царайг ил тод,үнэнээр нь хэлж байгаа юм биш үү. АН улс орныг удирдах чадваргүй гэдгийг мөн цөөн тооны хэдэн олигархуудын үнэн нүүр царайг тодтомруун харуулсан байна.АН Монголын ард түмний амьдралыг өнгөрсөн 4 жилд ямар болговоо.Арай ч дээ
-
teneg yumnuudad (May 10, 2016 3:30:05 pm )
zov oo .zov. demjij bn
-
Амарааг дэмжиж байна (May 11, 2016 12:25:09 pm )
Монголын өнөөдрийн нүүр царайг ил тод,үнэнээр нь хэлж байгаа юм биш үү. АН улс орныг удирдах чадваргүй гэдгийг мөн цөөн тооны хэдэн олигархуудын үнэн нүүр царайг тодтомруун харуулсан байна.АН Монголын ард түмний амьдралыг өнгөрсөн 4 жилд ямар болговоо.Арай ч дээ
42 Comments