antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2016 1 comment

Дэлхийн аварга Г.Болдбаатар Бакугийн “Их дуулга”-д түрүүллээ

нийтлэсэн Admin
1462548524572cb82c443d3
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Азербайжан улсын Баку хотноо өчигдөр  эхэлсэн билээ. Энэ тэмцээний эхний өдөр манай 4 жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын төлөөх барилдаанд Японы Р.Нагаямаг цэвэр ялж, түрүүллээ.
 
Тэрээр эхний тойргуудад Ливан, ОХУ, Их Британи, Узбекистаны бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан юм. Харин МУГТ Д.Амартүвшин хүрэл медалийн төлөөх барилдаанд Их Британийн бөхөд нэмэлт цагт торгуулиар ялагдан 5-р байрт орлоо.Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д манай хоёр бөх хүч үзсэнээс гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Э.Мирандаг вазари үнэлгээгээр яллаа. Харин А.Цолмон өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгажээ. 
1462548562572cb852a557b

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (May 09, 2016 7:22:55 am )

    Баяр хүргэе. Мундаг байна.

antalya rent a car