“Монголчуудыг алт сандайлсан гуйлгачид хэмээдэг нь тун оносон үг юм” хэмээн гаднын нэгэн сэтгүүлч уулга алдан бичжээ. Оюутолгой Таван толгой гэхчилэн уул уурхайн баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон Монгол Улсад гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн аймгийн төв байна гэхэд итгэмээргүй юм. Моторын дуу хааяагүй сонсогдож, айлуудын цонхоор лааны бүдэг гэрэл сүүмэлзэх нь хэддүгээр зуунд ирчихэв ээ гэмээр сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн тэрбээр нийтлэлдээ онцолжээ. Мань хүнийг саяхны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгадад очиход өнөөх “алдартай” Дулааны цахилгаан станц нь ээлжит “нойрсолт”-оо хийгээд аймгийн төв тэр аяараа бидний хэлдгээр “тэг” зогсолт хийгээд байж. Гэрэл цахилгаангүй хэд хонох байтугай ганц цаг ч байж үзээгүй гаднын сэтгүүлчид энэ бол үнэхээр эрт балрын үеийг санагдуулам дүр зураг байв. Гэтэл хэзээнээсээ уужуу тайван, хүлээцтэй гэгддэг говийн иргэд энэ байдалтайгаа эвлэрээд хэдийнэ арав гаруй жилийн нүүр үзжээ. Тог нь гэнэт унтарчихвал хэн ч яав ийв гэж гайхахаа больсон гэж байгаа. Нөгөө муу цахилгаан станцад нь гэмтэл гарсан юм байгаа биз, битгий л удаасай гэж ханцуйдаа залбирдаг юм байх. “Ланд уначихсан лаа эрээд явж байдаг гэнэ” хэмээн бусдын инээд болж байгаа нь үнэндээ худал үг биш юм.
Сүүлийн арав гаруй жилд гэрэл цахилгаан тасалдаагүй нэг улирал ч амар тайван байж үзээгүй гэнэ, даланзадгадчууд. Алдаг оног халаалттай сууцандаа лаа барин өвөлжиж, зундаа мах нь хөргөгчиндөө өмхийрч, зутруухан аж төрж буй аймгийн төвийнхөн дэмий л аргаа барж суудаг байна. Саяын хэд хоног тэг зогсолт хийхэд дунд сургууль нь нар мандсан хойно эхний хонхоо цохиж байв. Халдварт шар өвчин ихэссэн, харанхуйг далимдуулж гэмт хэргийн тоо өссөн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид алдагдал хүлээж, аймгийн эдийн засаг доройтсон гээд үүнээс үүдсэн хохирол тоймоо алдаж. Гэтэл 100 гаруйхан км-ийн зайд уул уурхай дагасан бүтээн байгуулалт асар хурдан өрнөж, Монгол бүү хэл дэлхий тэр аяараа Оюутолгой, Тавантолгой руу хараа бэлчээж сууна. Ингэхэд юуны учир өмнөговьчууд арав гаруй жил гэрэл цахилгаанаар бүрэн хангагдаж чадахгүй, бухимдуу амьдрах болов? Монгол Улсын Засгийн газрын 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хурал – даанаар Даланзадгадын Ду лаа – ны цахилгаан станцыг БНСУын зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаж, БНСУ-ын “Хьюндай инженеринг” компани нийт 9.3 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлжээ.
2000 оны аравдугаар сарын 26-нд Даланзадгадын дулааны цахилгаан станцыг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Яаран сандран хам хум гарын үсэг зуран хүлээж авсан станц нь гэтэл жил ч бололгүй зэс нь цухуйгаад эхэлж. Яав, юу болов гээд үзтэл солонгосчууд хуучин, чанаргүй эд анги авчран угсарсан байж. Эргээд заргалдах гэхээр нэгэнт хүлээгээд авчихсан тул ямар ч аргагүй болжээ. Сэлбэг хэ – рэгсэл олддоггүй шалтгаан нь дэлхийд хэдийнэ үйлдвэрлэхээ больсон эд анги, тоног төхөөрөмж байдгаас үүдэлтэй. Уг ТӨХК-ийн нийт хувьцааны 41 хувийг ЭБЭХЯ, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг юм байна. Энэ станцын хувьд аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахаас гадна Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумынханд гэрэл цахилгаан түгээх үүрэг – тэй. Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн арав гаруй жил доголдож, ард иргэдийг эрүүл мэнд, эд материал, нийгмийн хөгжлийн хувьд хохироосоор өдийг хүрчээ. Ард иргэдээ гал хөстэй байлгахаар 2011 онд 3.9 сая долларын хөрөнгө оруулалт хийж, өргөтгөлийн станц бариулсан хэдий ч туршилт хийж байх үедээ гэмтсэн гэнэ. Өргөтгөлийн станцыг ажиллуулах мэргэжлийн хүмүүс ч дутагдалтай байгааг станцын удирдлагууд хэлдэг. 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд Даланзадгадын “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн станцын II турбингенератор эвдэрч, аймгийн төвийн болон таван сум нэг хэсэгтээ харанхуй байсан. Харин шинэ оны өмнөхөн эвдрэлийг засаж, ажилд оруулсан ч 2012 оны нэгдүгээр сарын 10-ны 22:30 цагаас дахин тэг зогсолт хийжээ. Эвдэрсэн шалтгаан нь үндсэн болон өргөтгөлийн станцуудын нэг, гуравдугаар зуухны дотор хананы бетон ховхорч, шаталтын тавцанг дарснаас үүсчээ. Албаныхан нүүрсний чулуулаг ихээс ширхгийн хэмжээ томорч, эвдрэл гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Уг гэмтлийг засварлах сэлбэг нь Монголд байхгүй учраас ойрын хугацаанд бүрэн янзлах боломжгүй хүндхэн байдалд оржээ.Нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 16-ныг хүртэл нөөц дизель станцыг хязгаарлалттай хуваариар ажиллуулж, зөвхөн дулаанаа түгээж байв. Дулааны цахилгаан станц ачааллаа даахгүйн улмаас зөвхөн эмнэлэг, холбооны газруудад цахилгаан түгээж, орон сууцны айл өрхүүдэд шөнийн 00.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд л гэрэл цахилгаан өгч байсан тухай иргэд ярьж байна. Харин энэ сарын 16-наас орон нутгийн хөрөнгөөр барьсан өргөтгөлийн станцыг ажиллуулж эхэлснээр иргэд гэрэлтэй золгожээ. Гэсэн ч хэзээ мөдгүй эвдэрч мэдэх “асуудал”-тай станцтай учраас Цагаан сараар гэрэл цахилгаантай байх эсэхдээ иргэд эргэлзэж байгаа юм. Тиймээс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Даланзадгадын ДЦС-ын удирдлагуудыг урьж, ард иргэдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. Үүссэн нөхцөл байдлаас хамгийн хурдан гарах гарц нь ирэх есдүгээр сард ашиглалтад орох Цогтцэ цийДаланзадгадын чиглэ лийн 110 квт-ын шугамыг яаралтай татуулж төвийн эрчим хүчинд холбогдох явдал юм. Энэ ажлыг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хариуцсан хэдий ч өвөл болсон шалтгаанаар ажлаа зогсоож, гуравдугаар сар хүртэл түр хойш тавьжээ. Харин уржигдрын Засгийн газрын хуралдаанаар өмнөговьчуудад тулгарсан асуудлыг нааштайгаар шийдсэн. Ерөнхий сайд станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгсөн. Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яарал тай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгахаар болов. Мөн төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулахаар тогтжээ.
Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг салбарын сайдад үүрэг болгосон юм. Монгол Улсын Төрийн тэр – гүүн Ц.Элбэгдорж өчигдөр өм – нийн говийг зорьсон. Гаднын сэтгүүлчийн гайхшраад буй гэрэл цахилгаангүй, хөгжил буурай аймгийн төвд мэдээж Ерөнхийлөгч зочилно. Гал хөс – гүй, ядарч зутарсан го вийнхны зовлон жаргалыг сонсох л байх. Эмнэлэг, холбооноос бусад нь гэрэл цахилгаангүй тав хоногийн турш харанхуй байхад “Манай аймаг тэг зогсолт хийгээгүй ээ” хэмээн мэдэгдэл өгч байсан дарга нарынхаа тухай иргэд ховлох вий. Хуучирч муудсан тоног төхөөрөмжийг нь сэлбэлээ гэхэд нэг хэсэгтээ торгоох л байх. Гэхдээ л 100 хувь парк шинэчлэл хийдэггүй л юм бол хэзээ нэгэн цагт эвдрэл гарч таарна. Төвийн эрчим хүчинд холбогдсон шинэ станц Даланзадгадад бариад өгчихвөл байгалийн баялгаас хувь таслаад өгөхөөс илүү магнай тэнийн баярлах биз ээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 20, 2012 10:22:43 pm )
bolj bna
1 Comment