antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2016 9 comments

Ерөнхийлөгч хориг тавих уу

нийтлэсэн Admin

1462492698572bde1a38b90

Хууль хяналтын байгууллагын эрх хэмжээнд ноцтой халдаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ тун удахгүй батлах гэж байна.

Хэрвээ энэ хууль батлагдвал үйлдсэн гэмт хэргийнхээ мөрдөн шалгах ажиллагааг улстөрчид өөрсдөө хянах нөхцөл үүсэх юм. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улс төрийн хараа, нөлөөнд оруулах сонирхолтой дээрх хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж, генерал Б.Пүрэв тэргүүтэй насаараа хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад хуульчид байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж байна.

Тэгвэл улс үндэстний эрх ашигт сөргөөр нөлөөлж, төрийн нууцлалыг алдагдуулахад хүргэж байгаа гэж үзээд буй уг хуулиудад Ерөнхийлөгчийг хориг тавих уу гэдэг асуудал ойрын өдрүүдэд хөндөгдөж эхэллээ. Учир нь онцгой дэгээр уг хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээс сүүлийн хэлэлцүүлэгт шилжээд байгаа билээ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочинЗочинЗОЧИН (May 06, 2016 9:34:49 am )

    Энэ ИХ-ын хугацаанд энэ нарийн зохицуулалттай хуулиудыг яаран хэлэлцэж шийдвэрлэх нь тун ч осолтой нөхцөл бий болгох үндсийг бүрдүүлэх магадлалтай. Би насаараа хуулийн ажил хийсэн ахмад хуульч. Хүрзгүйгээр хөл гараараа шавар зуур гэсэнтэй л адил юм хийцгээж. Хууль боловсруулах, хэлэлцэх , батлах ажлыг зөвхөн ном уншсан, хуулсан хүмүүс хийж, үндсэн хууль зөрчсөн, хүний нийгмийн хөгжил, амьдралын жамаас гажуудсан заалтууд оруулсныгаа өөрчлөх хэрэгтэй.

  • зочин (May 06, 2016 9:51:37 am )

    хориг

  • 9 (May 06, 2016 10:06:22 am )

    ene chadahuu,

  • ЗОЧИН (May 06, 2016 10:11:55 am )

    ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИВ ГЭГЧЭЭР

  • zochin (May 06, 2016 11:33:13 am )

    ard tumnii esreg xuulind ene noxor xorig tavixgui sh dee.ene xun zovxon ooriigoo l boddog xun xog.mongolchuud iim malaar 8 jil udirduulsan gexed unexeer xaramsamaar.

  • Ачу (May 06, 2016 3:08:18 pm )

    Хориг тавих нь байтугай захиалсан байвал яана вэ таминь?! Энэ нөхдүүдэд бүүр итгэх нөхцөлгүй болж.Улс орны байдалч тахианы толгойг тастхаар хэд харайдаг шиг болоод байх шиг санагдаад МАНАН – ын хуйвалдсан хэдхэн улс төрийн луйварчид эх орон ард түмэн төр засаг хууль цаазаар минь хорлонтой тоглож байгааг бид зогсоох цаг болжээ.Монголчууд сэр сэр!!

  • захиалагч (May 07, 2016 1:06:16 am )

    Энэ хуулийг Элбэгдорж захийлсан бол хориг тавих уу

  • zochin (May 07, 2016 9:13:11 am )

    shudraga gej ooriigoo nerlesen xulxidorjoo 15 gishuun xuuli batalchixlaa ene odoo shudraga yavdal uu .chi yum bolgon deer l xutsadagiin bna lee odoo xutsaach.

  • зочин (May 07, 2016 1:57:02 pm )

    ТЕГын маш нууц материалууд ХЗЯы мэдэлд очиж байгаа нь улс тѳрийн аргаар Засаглалыг авах нарийн арга Эби загнуулсаар байгаад эргүүтэчхээгүй л бол хориг тавих байлгүй дээ Ѳнѳрбаяр маш сайн хуульчдаа, ѳнгѳрѳѳхгүй байхѳѳ гэж найдъя!

antalya rent a car