antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2016 13 comments

Эрх зүйн чадамжтай ч хүлээн зөвшөөрөгдөх чадалгүй засаг тогтлоо

нийтлэсэн Admin

eca7d68f5e4e56d5ce8cf5ed3035d8c010d38ee1_(1)

Өнөөгийн засаг үл хүлээн зөвшөө­рөгдөх их олон шалтаг, шалтгаантай болж орхилоо. Эдгээр нь бүгд хууль эрх зүй хийгээд ёс зүйн хэм хэмжээнд тохирч байгаа нь бүр ч ноцтой. Юун түрүүнд, одоогийн УИХ үнэхээр хууль ёсны  парламент мөн эсэхэд зөрчил үүслээ.

Намын жагсаалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Цэцийн шийдвэрийг УИХ өөрөө хүлээгээд авчихав. Үүгээрээ нь өнгөрсөн

2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн Үндсэн хууль зөрчиж сонгогдсон юм байна гэдгийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүн биш болно. Нэг ёсондоо эндээс одоогийн парламентад Үндсэн хуулийн дагуу сонгогдсон 48 гишүүн л байгаа гэсэн утга гарна. Гэтэл УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх нь 57-оос дээш гишүүнтэй байснаар хэрэгждэг.

Ингээд өнгөрснөө үгүйсгэсэн шийд­вэр нь өнөөдрөө бас үл зөв­шөөрөх хэмжээний үр дагаврыг бий болголоо. Намын жагсаалтаар сон­гогдсон гишүүдийн санаачлан бат­луулсан хуулиуд бүгд хүчингүй болно. УИХ-ын 50-аас доош ги­шүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралд­сан бүх хурал, тэндээс гарсан шийд­вэр бүгд хүчингүйд тооцогдоно. Жаг­саалтын гишүүдийн оролцсон, ирц бүрдүүлсэн, олонхи болж шийдсэн бүх шийдвэр хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Ийм эргэлзээтэй зөрчил үүссэн ч эрх баригчид ердөө ганцхан тайлбараар энэ бүхнээс мултрав. “Хууль хугацааны хувьд буцаж үйлчилдэггүй”. Өөрөөр хэлбэл, өчигдрийн хууль зөрчсөн үйлдлийг өнөөдөр авч хэлэлцэхгүй байж болно. Тиймээс ч намын жагсаалтаар сонгогдсон гишүүд Үндсэн хууль зөрчиж сонгогдсон ч хууль ёсны хэвээр гэж тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн нь дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог. Бүрэн эрхийн хугацааг нь тоолохдоо гишүүн тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно гэж хуульд заасан. Энэ хугацаанд завсар хий байдаггүй учраас одоогийн гишүүдийг хууль бус, эсвэл эрхийн чадамжгүй гэж дүгнэж болохгүй гэнэ.Ийнхүү УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэсэн суурь заалт зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарснаар хугацаагаа дуусгаж байгаа парламентад хамаарахгүй нь мэдээж боллоо. Гэвч олон нийтийн дунд хууль зөрчиж сонгогдсон гишүүдийг үл зөвшөөрөх, одоогийн хуулиар өнгөрсөн дөрвөн жилийг тайлбарлах далд сэтгэл зүй оршсоор байгаа нь бодит үнэн. Үндсэн хууль зөрчсөн заалтаар дөрвөн жил засагласан болж таарсан парламентын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх чанар нь эрс буурна.

Тэгвэл яг ийм чанар УИХ-ын бүрэн эрхтэй эсэх зөрчил дээр үүссэн энэ чанар өнөөдөр мөн Засгийн газар дээр дахин яригдаж эхэллээ. Засгийн газрыг хамтран байгуулалцсан “Шударга ёс” эвсэл өнөөдөр албан бусаар задарчихаад байна. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар эвсэл болон намаасаа гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам байгуулан одлоо. Харин тус эвсэл дэх гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч хуучин намдаа эргэн очихоо мэдэгдлээ. Ингэснээс УИХ дахь “Шударга ёс” эвсэл хуулиараа бүлэг байгуулах хэмжээнд чадамжгүй боллоо. УИХ-ын Дэгийн тухай хуульд наймаас дээш хүнтэй бол бүлэг байгуулна хэмээн заасан. Харин эвслийн бүлэг зургаан гишүүнтэй болсноор бүлэг задарч, улмаар гишүүд нь сул гишүүд болж байна.

Араас нь залгуулаад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил нар МҮАН-аасаа гарч АН-д элсэхээ мэдэгдэв. Угаас задрах нь тодорхой байтал эрх ашгийн хүлээсэнд баригдаад явсан улстөрчдийн хүлээс эхнээсээ тайлагдсан нь энэ.

Одоо “Шударга ёс” эвслийн буурин дээр О.Баасанхүү, Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар л үлдэж.
Тэгвэл эвслийн бүлэг задарсан нь Засгийн газрын хувь заяанд нөлөөлөх үү. Үүнд мөн л тайлбар бэлэн бий. Эвслийн бүлэг бол УИХ-д хамаатай бүтэц. Бүлэг задарснаас биш, эвсэл задраагүй. Тиймээс Засгийн газрыг бүрэлдүүлж байгаа “Шударга ёс” эвсэл задраагүй нөхцөлд Засгийн газар хууль эрх зүйн чадамжтай хэвээр байх ажээ. Эвслийн бүлэг задрах нэг тохиолдолд Засгийн газар чадамжгүй болж бас болно гэнэ. Тэр нь Засгийн газрын бүтцэд байгаа сайд нарын 50 хувийг тухайн эвслийн бүлгээс бүрдүүлж байгаа тохиолдолд засаг задарна. Хэрвээ тэр тооны сайдтай биш л бол бүлгийн гишүүд нь сул гишүүд болж, ажлаа хийгээд явж болдог юм байна.

Гэвч эсрэг талд бас тайлбар бий. Эвслийн бүлгээс өөрийн сайд нартаа итгэл хүлээлгэсэн. Бүлгийн задрал нь эвслийн задралын үр хөврөлийг тавьсан нь хэнд ч тодорхой. “Шударга ёс” эвсэл задарвал Засгийн газрын чадамж шууд алга болно. Эвсэл задарвал жагсаалтаар сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах ч асуудал үүснэ. МАХН, МҮАН хоёрт Засгийн газрын бүрэлдэхүүнд байх нь мэдээж ашигтай тул ямар нэг аргаар эвслээ хадгалсаар байхыг зорьж буй. Бүлгээ аврах оролдлого нь талаар болсон ч яаран эвслээ задлах сонирхол байхгүй. МҮАН-ын дарга М.Энхсайхан ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэсэн нь ч энэхүү санаанаас нь үүдэлтэй. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд АН-ын хөлд суусаар байх нь бас ойлгомжтой. Гэвч цагийн зүү болоод нөхцөл байдал тэдний эсрэг ажилласаар байна. УИХ дахь эвслийн бүлэг задарснаар засагтай хамтарсан “Шударга ёс” эвсэл нь цаасан дээр үзэглэсэн гэрээнээс цаашгүй зүйл болоод байгаа. Эвслийг бүрдүүлэгч гишүүд нь УИХ-д бүлэггүй, нэг үгээр хэлбэл эрх зүйн чадамжгүй эвсэл гэсэн үг юм. Ийм тохиолдолд Засгийн газрын бүтцэд өөрсдийн эрх, оролцоог хангах боломжоо алдаж таарна.

Энэ нь ч Эрүүл мэндийн сайдыг томилох үйл явц дээр илэрч байгаа гэх. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвсэл Эрүүл мэндийн сайдад өөрийн хүнээ тавих эрхээ алдаж магадгүй нөхцөл үүсчээ. Тиймээс УИХ-д өргөн мэдүүлсэн Ц.Лхагвасүрэнг буцааж, харин АН-ын бүлэг өөрсдийнхөө хүнийг оруулж ирэх тухай яриа дуулдав.  Эрх баригч АН задарч бутарсан “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг Засгаас чөлөөлөх ч боломжтой. Улс төр болоод хуулийн ийм боломж нэгэнт бий болсон. Харин ашиглах эсэх нь АН-ын мэдэх хэрэг юм.

Ийнхүү ямраар ч тайлбарлаж болох, бас эргээд ямраар ч үгүйсгэж болох нөхцөл байдалтай нүүр тулжээ. УИХ нь ч тэр, Засгийн газар нь ч тэр. Алиныг нь ч хууль эрхийн хувьд чадамжгүй гэж гөрдөж болно. Эсвэл үүнийг сөрж, бүрэн чадамжтай тухай нотлон тайлбарлаж ч болно. Та аль талд нь зогсож байгаагаас хамаарч, өөр өөр өнцөг олж хардагтай л адил юм.

С.Баярцогт: Засгийн газар эрх зүйн чадамжтай

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр тайлбар хийлээ. Тэрээр “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд  АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй

. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаашид “Шударга  ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэв.

Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочинЗочинЗОЧИН (May 06, 2016 9:21:54 am )

    Одоо сонгууль болох цаг тулсан энэ үед Засгийн газраа дэмжиж ажиллах нь зөв гэж бүрэн бүтэн төр улстай байх хүсэлтэй иргэн хүний хувьд үзэж байна. Ард түмний дийлэнх нь ийм хүсэлтэй байна. Шинэ хүн гарч ирээд юу хийж амжих юм. Засаг төрөө бужигруулах татан унагах нь энэ улсын болон ард иргэдийн хэнд ч ашиггүй, Улс төрчдийн хийрхэл, сонгуульд оролцох , сонгогдохыг хүсэх хувийн амбиц нь хэтэрч Төр засгаа татан унагахад хүргэж байгааг анхаарцгаах цаг болжээ. Төр засгаа унагагсдыг яав ч эргээд сонгохгүй нь мэдээж. Энэ нь гадныханд л ашигтай.

  • хүн хүн (May 06, 2016 10:40:45 am )

    тэртэй тэргүй одоо сонгууль болоо харин жэжэг тойргоор сонгууль явуулах нь луйварчин хулгайч нарт л хэрэгтэй жалаг довний үзэд *мөнгө * нам дагсан бөс долоогч нар* худлаа амлалт зэргээр иргэдийг хуурах гэсэн ийм сонгуульд оролцох хэрэг байна уу иргэдээ

  • Болд (May 06, 2016 12:19:41 pm )

    Засгийн газрын тарааж өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж ирэх гэсэн МАНАН-нхан төрийг самарч замхруулж дуусах ньдээ. Мөнгөөр л бүх саналыг авдаг жижиг 76 гэсэн хувилбарыг өнгөрөгч шөнө 12 хүртэл сууж байгаад баталчихлаа энэ нь шууд л АНд нэн ашигтай хувилбар юмдаа. Төрийг бусниулах гэсэн МАНАН-н далд санаанууд хэрэгжсээр л байна

  • оюун (May 06, 2016 12:25:16 pm )

    яана даа яана энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл ховор байх юм даа дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ийм төртэй ийм төрийн толгойтой иргэд яаж ч сэтгэл амар байх вэ дээ

  • ЗЭВЭГ (May 06, 2016 12:28:11 pm )

    Одоо ядаж яваа засгаа унагаах тэнэг хүмүүс биш байлгүй дээ засаг унах юм бол энэ улсын иргэн бид л хохирхох болно.Ер нь энэ А-нам МАН-ын өгөөшийг хүлээж авах дуртай МАН ч хутаг шаахдаа сайн. Энэ 2р нам төр засагт 26 жил болход юу хийсэн бэ? ийм маягаар идэж ууж 26 жил боллоо. Бид уг нь ийм их баялагтай ард түмэн байтал энэ 2-р намын буянаар 26 жил ядуу зүдүү амьдарч ирлээ хулгайчгүй монголын төлөө саналаа өгөх цаг болсон.Сонгогч бид энэ жил мөнгөнд хуурталгүй сонголтоо зөв хийх ёстой.Мөнгө өгвөл ав санлаа л битгий худалд

  • Улс тор судлаач. (May 06, 2016 12:56:02 pm )

    Хамтран ажиллаж засаг байгуулсан хоер субъектийн аль нэг нь байхгуй болчихвол гэрээ шууд хучингуй болж, цаашид харилцаа нь зогсдог шуудээ. Туунтэй нэгэн адил “Шударга ес” эвсэл байхгуй болсон, жагсаалтаар УИХ-ын гишуун болсон бух хун нь эрх зуйн чадамжгуй болсон болохоор хууль журмын дагуу Засгийн газар чадамжгуй болж, УИХ-ын жагсаалтаар орсон бух гишуун нь УИХ-ын гишуун биш болсон шуу дээ. За яах вэ? Хугацаа нь дохсон юм байж байг гэж засагаа улдээх нь буруу. Учир ньЗАСГИН ГАРГАСАН БУХ ШИЙДВЭР нь ХУЧИНГУЙ БОЛНО шуу дээ. Иймд УИХ нь ядаж УУРЭГ ГУЙЦЭТГЭГЧ сайд нарыг ч болов тур томилж, хууль зуйн гарцыг нь ч болов гаргаж огох естой. Учир нь энэ хугацаанд эрх зуйн чадамжгуй засгийн газар нь улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулах шийдвэр гаргасан байвал хариуцлагыг УИХ хариуцах уу? эсвэл хууль зуйн чадамжгуй засгийн газар хариуцах уу? Дараа нь асуудал ууснэ шуу дээ. Одоогийн УИХ-ын гишууд нь бие биенийгээ сайн мэддэг, хувь хуний хувьд байдаг хандлагаар хандаад байна л даа. Гэтэл Торийн ажил шал оор шуу дээ.

  • бас иргэн (May 06, 2016 3:40:09 pm )

    АН зхасгийн газар байгуулах квот нь дутаад “шудрага ёс эвсэлтэй” эвсэж засгийн газраа байгуулаа биздээ тэгвэл засгийн газрыг бүрдүүлж буй нэг субъект нь алга болчихоод тарчихаад байхад засгийн газар байхгүй гэсэн үг шдээ. энэ бол нэг дээр нэгийг нэмэх хоёр гэсэн шиг тов тодорхой зүйл . Баярцогт гэдэг луйварчин юу гэж ч л тайлбарлана. Одоо АН МАН-тай гаа нийлж засгаа бүрдүүлэх л үлдээ байна. ҮҮнийг л хүсээд байсан биз дээ. Эсвэл ИХ хурал тарна.

  • ТҮМНИЙ НЭг (May 06, 2016 3:44:34 pm )

    ЗАСГИЙН ГАЗАР ЧАДАМЖГҮЙ БОЛСОН УЧИР ТАР. ҮНДСЭН ХУУЛИА БАРИМТАЛ,ЯНЗ БҮРИЙН ТАЙЛБАР ХИЙХ ХЭРЭГГҮЙ.БҮХ ЮМЫГ Л АРГАЛАХ ГЭХ ЮМ. ҮХСЭН ХҮНИЙГ АМЬЛУУЛАХААС БУСДЫГ НЬ

  • зочинзочин (May 07, 2016 9:36:15 am )

    Зүгээр хө, Миний Монгол ингэж бужигнаж байгаад эв зүйндээ орж сайхан болно, сайн засаглалтай болно.

  • ard irged (May 07, 2016 10:07:22 am )

    songuuliar ali ch nam olonhi bolj chadahgui evsel baiguulj hoorondoo alban tushaalaa bulaaldaad 2016-2020 ond mongol samarch duusah baihdaa yanadaa ard irged bid

  • 0000 (May 07, 2016 11:32:17 am )

    ХУУЛЬ ЁСООР БОЛ ИХ ХУРАЛ ТАРАХ ЁСТОЙ СОНГУУЛИЙГ ХУУЛЬ БУС ИХ ХУРАЛ УДИРДАЖ ЯВУУЛАХ ЭРХ БАЙХГҮЙ СОНГУУЛИЙГ ИРГЭНИЙ БАЙГУУЛАГ НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ УДИРДАЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  • zochin (May 07, 2016 3:16:52 pm )

    УИХ -Д БҮЛЭГГҮЙ БОЛСОН ЮМ БОЛ ТЭР ЦОГООС уих ДЭД ДАРГЫН АЖЛЫГ НЬ ХУРДАН АВЧ ТӨРИЙН АЖЛЫГ ЯВУУЛААЧ. уих ДЭД ДАРГЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬТ ЗӨНДӨӨ ОЛОН БАЙГУУЛЛАГА БАЙДАГ, ТЭНД БАЙГАА ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ, НӨГӨӨ ТАЛААР ТӨРИЙН АЖЛЫГ ХУРДАН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ ТЭР ЦОГ ГЭДЭГ НӨХӨР

  • zochinzochin (May 07, 2016 5:49:24 pm )

    UIH hugatsaanaasaa umnu taraad daraagiin songuulia yavuulahaas uur yah bilee.ZG-ch mun chadamjgui bolj taarch ba da

antalya rent a car