-Яг үнэндээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйлгүй онгоц, буудлын мөнгөнд зарцуулагдаж буй учраас харамсалтай. Тиймээс л нийслэлийн тарчиг амьдралтай иргэдийн хувьд хагас тэрбум гаруй төгрөг туршлага судлах нэрийдлээр салхинд хийсчээ гэж бодохоор гомдолтой-
Татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэх эрх төрийн албаныханд байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр хэлж байв. Мэдээж энэ үгийг Ерөнхийлөгч эрх барьж буй намынхаа нөхдөд зориулж хэлсэн гэдгийг иргэд бүгд мэднэ. Яг үнэндээ төрийн албаныхан татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ, татвар төлөгчдийн мөнгөөр туршлага судална гээд олон арваараа гадаад руу хэлхэлдэж явсан түүх олон бий.
Уг нь ард түмний амьдрал туйлдаа хүрч аж ахуйн нэгж байгууллагууд хаалга үүдээ барьж дампуурлаа зарлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр л байгаа.
Гэтэл хамгийн эхэнд найр наадам, идэж уух, гадаад дотоод томилолтоо хасч танах ёстой хотын удирдлагууд маань 2015 оны хоёрдугаар сараас тус оны арваннэгдүгээр сар хүртэл татвар төлөгч бидний хагас тэрбум гаруй төгрөгөөр гадаад улс руу явж туршлага судлаад иржээ.
Хотын захиргааны албан тушаалтнуудын гадаад томилолтын зардал, хэн хаашаа туршлага судлахаар явсныг харуулах баримт бидний гарт байгаа учраас ийн хэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд аравхан сарын хугацаанд хагас тэрбум гаруй төгрөгөөр туршлага судлаад иржээ гэхээр өнөө маргаашаа өлмөн зэлмүүн өнгөрөөж байгаа иргэдэд тийм ч таатай сонсогдохгүй нь лавтай. Яг үнэндээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйлгүй онгоц, буудлын мөнгөнд зарцуулагдаж буй учраас харамсалтай. Тиймээс л нийслэлийн тарчиг амьдралтай иргэдийн хувьд хагас тэрбум гаруй төгрөг туршлага судлах нэрийдлээр салхинд хийсчээ гэж бодохоор гомдолтой байгаа хэрэг л дээ. Ингээд НЗДТГ-ын 2015.1.1 – 2015.11.30-ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалтаас зарим баримтыг дурдья.
1. 2015 оны хоёрдугаар сарын 09-нд НЗД-ын А/75 дугаар захирамжаар Япон улсын Саппоро, Асахикава хотуудын өвлийн арга хэмжээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гантуяа нарын хүмүүс оролцож, тэдгээрийн томилолтод 8.717.100 төгрөгийг гадаад арга хэмжээний зардлын мөнгөнөөс гарган “Эйр экспресс трейвэл” ХХК-ийн аяллын шугамаар явсан.
2. 2015 оны хоёрдугаар сарын 11-нд НЗД-ын А/95- дугаар захирамжаар ХБНГУ-ын Берлин хотын Ай-Ти-Ай Берлин олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох Нийслэлийн засаг дарга нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, ахлах мэргэжилтэн Г.Гансувд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд нарын дөрвөн хүний томилолтын зардал 21.910.844 төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас гаргасан.
3. 2015 оны хоёрдугаар сарын 17-нд НЗД-ын А/137- дугаар захирамжаар Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын нийтийн тээврийн менежмент, зохион байгуулалт, Удирдлагын төвийн үйл ажиллагааны сайн туршлагыг судлах сургалт, Бүгд Найрамдах Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах томилолтод Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг, Ерөнхий менежер О.Баатархүү нарын зардалд 11.297,779 төгрөгийг баталжээ. Харин төлөөлөгчид гэх зарим нэг хүмүүсийн томилолтын зардал болох 10.438,400 төг, 5760 ам долларыг гадаад арга хэмжээний зардлаас, Ц.Одонтунгалаг, О.Баатархүү нарын албан томилолтын зардлыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалт сурталчилгааны зардлаас гаргажээ. /Эдгээр хүмүүсийг хотын дарга Э.Бат-Үүл Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэр үз хэмээн дээрх зардлыг гаргасан гэсэн үг/
4. 2015 оны хоёрдугаар сарын 27-нд НЗД-ын А/142, А/158-р захирамжаар гадаад томилолтын зардлыг баталжээ. А/142 тоот захирамжаар Европын орнуудын Белажино, Милан, Мадрид, Берлин хотод ажиллах Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн, A/158 тоот захирамжаар Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөгдөж байгаа Баянгол хорооллын ерөнхий төлөвлөлтийг танилцуулж, хамтран ажиллах боломжийг судлахаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Монгол наадам Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатар, НЗДТГ-ын гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарын томилолтын зардал 10.125.795 төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахаар тус тус баталжээ.
5. 2015 оны гуравдугаар сарын 12-нд НЗД-ын А/178 тоот захирамжаар найман хүнийг Франц Улсад хот төлөвлөлтийн туршлагаас харилцан суралцах, судалгаа хийх Төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Ганзориг, Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, ШУТИС-ийн Барилга, архитекторын сургуулийн багш, оюутнуудыг нийт 17.400.000 төгрөгийн зардлыг баталжээ. Энэчлэн жил хүрэхгүй хугацаанд олон арвин туршлага судлах, сургалтад хамруулах зорилгоор хотын дарга маань 39 удаагийн гадаад томилолтод нийт 552.340.604 төгрөгийг зарцуулсан гэсэн үг.
Түүнчлэн тэдний гаргасан томилолтын үргүй зардлын нэг нь “Жи Си Ай” олон улсын байгууллагаас зохион байгуулсан Ази номхон далайн орнуудын чуулга уулзалт юм. Уг нь энэхүү арга хэмжээ нийслэлийн төр, захиргааны байгууллагад огт хамааралгүй олон улсын байгууллага гэдэг нь нэрнээсээ харагдаж буй юм. Гэтэл Үүл баатар дарга уг арга хэмжээнд зориулан 30 гаруй сая төгрөг гаргаж Монголынхоо соёл урлагийг сурталчилсан байх юм. Уг нь өнөөдөр нийслэлд тулгамдаад байгаа сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахад дээрх хагас тэрбум төгрөгийн ядаж талыг нь зориулсан бол бидэнд хэрэгтэй л байсан байх. Хэдийгээр улс орон өөрсдийн зан заншил, соёл урлагаа сурталчлах, өөрсдийн мэдэхгүй зүйлээ хөгжилтэй орноос сурч мэддэг тусгайлсан хөтөлбөрүүдтэй байдаг ч манайх шиг арай л ингэж аравхан сарын хугацаанд хагас тэрбум гаруй төгрөгийг салхинд хийсгэдэг болов уу. Бид Америк, Хятад, Япон зэрэг улс шиг том эдийн засагтай улс биш учраас хагас тэрбум гаруй төгрөгт халаглаж харамсаар. Ядуугаа мэдэхгүй цамаан загнадаг монголчуудын занг Хотын дарга маань алхам тутамдаа давтсаар байгаа нь үнэхээр харамсалтай. Өөрөөр хэлбэл, Үүл даргын дараагийн хэрэгжүүлэх гэж буй нэг ажил нь “Сайн хашаа” хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болчихоод буй юм.
Эх сурвалж: Morningnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 06, 2016 8:36:30 am )
Хотын санхүү шилэн дансны хуулиар бүх юм нь ил байдаг. МАН ын үед ямар байсныг бид мартаагүй.
-
ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЦГЭЭ АРД ТҮМЭН МИНЬ (May 06, 2016 9:25:24 am )
Монгол улсад Ардчилал гэж юу ч байхгүй ш дээ.Байгаа ч үгүй.Зөвхөн бид л 26 жил сэрүүн зүүдэлж ирсэн .Одоо зүүднээсээ сэрцгээгээч Ард түмэн минь гэж хэлье.СЭР, СЭР, СЭРЦГЭЭ .Газар нутаг,хэдэн малтайгаа байгаа дээрээ сэрцгээ.Ахиад жаахан л зүүдлэх юм бол,нэг сэрэхэд чинь ЮУ ч үгүй болсон байх аюул тулгараад байна.Жинхэнэ Ардчилал гэдгийг чинь иймэрхүү Бат Үүл,Элбэгдорж мэтийн хүмүүс бий болгодоггүй юм аа.Эд нар хэзээ ч Жинхэнэ Ардчилалыг авчрахгүй,чадах ч үгүй ЯАГААД ??? гээч Тэдэнд Эх ОРНОО гэсэн АРД ТҮМНЭЭ гэсэн зүрх сэтгэл байхгүй.
-
Anonymous (May 06, 2016 12:24:39 pm )
Хэрвээ ардчилал гэж байхгүй бол чи энд зоргоороо чалчиж чадахгүй байх байсан. Бат үүл дарга харин ч их бүтээн байгуулалт гудамж талбайн тохижилт, авто машины түгжрээ багасалт, дугаарын хязгаарлалт, ипотекийн зээл хэрэгжүүлэлт, агаарын бохирдлоос салах гэх мэт энэ 4 жил нийгэмд, ард түмэнд хэрэгтэй зүйл ихийг хийсэн шдээ. МАН 23 жил төр барихдаа энэ улсад юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй л байхгүй юу.
-
ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЦГЭЭ АРД ТҮМЭН МИНЬ (May 06, 2016 1:34:00 pm )
Чинийхээр Зоргоороо чалчихыг Ардчилал гэдгийм биз дээ.Шударга байцгаая гэж олон жил чалчсан хүмүүсээ юу гэж хэлэх вэ?Шударга байгаа нь хаана байна?Агаарын бохирдлоос салсан нь хаана байна?Өр зээлэнд баригдаж,өлөн зэлмэн болж ядуурсан ард түмнийг юу гэж хэлэх вэ?Хотын төвөөс ч гарч үзээгүй чи захын гэр хорооллоор яваад үзээч.Гишгэх газаргүй шаваад барьчихсан хэдэн барилгыг их юм хийсэн гэж хэлээд байна уу чи.Ийм хот төлөвлөлт байдаг юм уу?Ажилгүй орлогогүй баахан залуучуудаа яая гэж бодож байна?Цүнхий нь барьж гүйснээрээ чи болдог байж.Үр хүүхэд хойч үеэ бодож үзсэн үү?Чамтай нам яриагүй шүү.МАНАН -тсаар байгаад дуусахгүй байх.Сэрцгээх юм бол цэлмэх өдөр ирнэ
-
-
Anonymous (May 08, 2016 11:26:00 am )
Энэ бүхэн чинь тэгээд сүүлийн 4хөн жилд гараад ирсэн юмуу гүй биздээ.Тэгж л их сэрж ухаармаар санагдаад байгаа юм бол наадхаа эртхэн хийгээд хэлээд явах нь яасан юм.Хийж бүтээх гээд яваа нэгнийгээ доош нь дарж наанаа худлаа дүр эсгэж Ах нараасаа мөнгө аваад тамын тогойн үлгэрээр амьдраад явбал чам шиг юманд сайхан л байгаа байх даа.Гишгэх газаргүй байшин нтр чинь хотын захад биш төвд байна.Жаахан мэдэж байж захиалгаар донгос.Өөртөө нээх сүртэй нэр өгчихөөд ийм арчаагүй юм яриад сууж байхаасаа ичмээр юм
-
МАН-д худалдагдсан сайт байна (May 08, 2016 11:40:27 am )
Худлаа ярьж хар пи ар хийхээ болиоч. МАН-ынхан 10000 тараасан тэр мөнгөөр авсан барааныхаа хогыг хүмүүс хаа хамаагүй хаяж байсаншдээ.Бат-Үүл дарга хогоо ил битгий хая гэж хогны уут өгж тэр хогыг нь цэвэрлэж билээ.Түгжрэл ихдэж хөдөлгөөнгүй зогсож байхад Дугаарын хязгаарлалт гаргаж түгрэлгүй болгож билээ. Утаа хог хоёртоо хордож үхэх гэж байхад. Агаарын болон хөрсний бохирдолыг эрс багасгаж билээ. Гэтэл МАН төр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. Өмнөх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь ч хэн ч танихгүй биз хаха.
-
-
-
ЗОЧИН (May 06, 2016 9:56:43 am )
хБАТТУЛГА
-
Anonymous (May 06, 2016 11:53:27 am )
Биднийг ардчилсан байгаа гэж итгүүлэн өөрсдөө тансаглаж дуусч байна энэ Бат-үүлийн захиргаа. Гэтэл гэр хороолол гэж хоолойгоо сөөтөл орилж байж гарч ирчихээд юу ч хийсэнгүй харин ч эсрэгээрээ хүүгийнхээ компанийг л баяжуулсан. Тэр гэр хороололд хүмүүс хүүхдийнхээ өлгийг барьцаанд тавьж амь зууж байна. Тэнд хүмүүс зовж байна. Хэн ч яагаад юу ч хийхгүй байна. Яагаад тэр чөлөөт арлчилсан сэтгүүлчид мэдээ бэлдэхгүй байна. Бид юунд итгэж амьдрах естой бэ. Хариулаач хотын даргаа. . .
-
Аааааааа (May 06, 2016 1:27:55 pm )
ингэж ярь гэж чамд тэр 23 жил Төр залсан ах нар чинь зааж өгсөн үү. Тэд нарыгаа өмөөрөөд үхэх нээ.Ардчлал байгаагүй бол чи өдийд Ардлал гэдэг үгийг мэдэхгүй энд ингээд хуцаад сууж байхгүй байсан байх шүү нөхөр минь.Ардчлалгүй орон ямар байдгыг тэр Хятад Хойд солонгосоо харж ав ахын дөөөө
-
Anonymous (May 06, 2016 1:30:09 pm )
Mashin achij ard irgedee segsersen. Lalaruudiig ilchilsen. 16 ond gazar dooguur metro tavij duusgana. Bas chingisiin talbaid gazar door bairlah mash tom akvarium hiine. Uug ni gyalalzuulaad ogoh bsan chin omnoh hotiin darga nariin hiij bsan buh ajil ni tom shavar haasan… Gehdee ter chadnaa. Zuudendee ch hamaagui ter hiine bi itgej bn
-
-
irgen (May 06, 2016 12:22:00 pm )
bitii ingej hudlaa hutsaj bai MAN aas mongo awtsiin haashaa odor bolgon ulger zohiogool bichihiin
-
Anonymous (May 06, 2016 12:31:05 pm )
ger horoolold bol sain ajil hj bgaa ydaj l hoggui bolood bgaa hognii mashin 7 honogt neg udaa ywaj bgaa manai duuregt law. tegeed ch er ni ger horoololiinhiig bairand oruulj bgan buh yumnii zow gargalgaa utaa bagasana
-
Anonymous (May 06, 2016 12:50:23 pm )
Tomilolot, turshlaga sudlah nereer ih l mungu zarj deee. Hagas terbum tugruguur yu hj boloh bsn be? Turshlaga sudluulj bhaar turshlagatai bolowson hvchintei bh yostoi. Dandaa shahaanii hvn awchaad tedniigee beldehiin VVL darga
-
Anonymous (May 06, 2016 1:24:55 pm )
Шахааны хүнийг яасан сайн мэддэг нөхөр вэ?Бодвол өөрөө өмнөх 23 жилд бас шахуулж яваад одоо шахаж өгөх хүнгүй болохоор боож үхэх гээд бичээд суугаа байх даа хахахах
-
-
Anonymous (May 06, 2016 1:20:18 pm )
1-рт Хүмүүс нээх сүрхий хагсан тэр бум гэж сүржигнээд байх юм.Хагас тэрбум гэж хаанаас яаж гарж ирсэн мэдээ баримт юм.Тэгээд ч судалж ирсэн туршлагаараа ухаалаг автобус, 3000 гаран км зам, замын түгжрэл зэргийг чинь шийдээд яваад байгаа юм бишүү. Үнэхээр л тэгж их хагас тэр бумдаа харамсаад байгаа юм бол судалж ирсэн туршлагад нь тааруулаад өшөө илүү юу хийх нүү гээд хараад сууж бай л даа. 2-рт өмнөх 23 жил засаг барьсан ах нар чинь Туршлага судлах битий хэл зүгээр л өөрийнхөө хувийн амралтанд л татвар төлөгч нарын мөнгөнөөс хэдэн тэр бумаар нь гаргуулаад жаргаад явдаг улс байсан шүү дээ.
-
Хэн нэгэн (May 06, 2016 1:23:05 pm )
Би бол сайн мэдэхгүй байна өө хаанаас хэний ярьсан хэлсэн зүйлийг ингээд мэдээ болгоод нийтлээд байдаг юм? Одоо сонгууль дөхсөн эн тэндээс татаас аваад л янз бүрийн зүйл захиалгаар хийдэг шүү дээ. Өгсөн нэгнийг нь магтаад өгөөгүй нэгнийг нь ингээд худлаа үнэн юм яриад яваад байдаг цаг шүү дээ
-
Anonymous (May 06, 2016 1:29:19 pm )
za boloo MAN aas mongo awtsiin muu haashaa yum odor bolgon neg ulger zohiol bicheed tawiad bhiin hen itgediin hiisen ajil ni nuden deer il haragdaj bgaa gants hun chin bat uul shuu
-
Аааааааа (May 06, 2016 1:29:44 pm )
Ах нарынхаа бөгсийг долоож ах нараасаа мөнгө салгаж ах нарынх нь эсрэг улс эх орноо гээд явж байгаа хүнийг муулаад сууж байдаг хөөрхий дөө Миний Монголын өрөвдөлтэй сэтгүүлч нар.Тэрийг нь уншаад үнэмшээд энэ л үнэн гээд явж байдаг Хөөрхий дөө миний Монголын ард түмэн
-
Туяа (May 06, 2016 1:47:33 pm )
Тэр Одонтунгалаг юугаа судалж юу хийж чадах юм бэ?Жаал дэлгүүр хэсч яваа л ирсэн бол уудаа.Наториатч хийж байсан л хүүхэн ш дээ.Хуулийнхаа мэргэжлийн ажлыг хийгээд явбал зүгээр юм шиг. Нийтийн тээврийн асуудал хотын хувьд маш том асуудал шүү.Үүнийг зөв бодлоготой аваад явчих боловсон хүчин АН- д баймаар л юм.Сайхан залуучууд зөндөө бий гэдэгт итгэж байна.Дандаа шунал ярьж явдаг авгай байсан.
-
injee (May 06, 2016 1:56:40 pm )
юм ойлгохгүй байгаа бол Амараагийн би юу хийчихвээг үз. Монголын түүх 25 жилийн түүх бишээ. Түүхээ унш судал, сайн унш дахин дахин унш
-
Хөөрхий дөө (May 09, 2016 1:09:28 pm )
Харин уншиж судал МАХН МАН Ардын Нам Ардчилсан нам гээд сайн судал унш.Чиний тэр үз гээд байгаа Амраагийн чинь бичлэг бол төлбөрийг нь аваад бэлдсэн үгийг найруулагч камерийн өмнө жүжиглэлттэйтавьсан зүйл.УБ нэг өдөрт эсвэл сүүлийн 4 жилд утаатай болчихоогүй, түгжрэлтэй болчихоогүй, хотын төвдөө гишгэх ч газаргүй болоогүй гэдгийг сайн унш судал тэгээд ярь зааааааа
-
-
Anonymous (May 06, 2016 4:00:41 pm )
ТӨРИЙН АЛБА НАМ ДАГСАН БУУНЫ НОХОЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН БӨХӨС АРЧИГЧ ЗОЛИВОН ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ ГӨЛӨГ НАРЫН АЛБА БОЛСОН
-
zochin (May 06, 2016 6:25:47 pm )
Anonymous chi too nemj chaddag bol nemeed heden tugrugnii urgyu zardal garsaniig bodood hol ochij hutsmou
-
Мэдэхгүй бол длуугүй байж сур (May 09, 2016 1:04:28 pm )
Авсанаар чи сайн мэдэж байгаа байлгүй дээ чиний авсан мөнгийг бусад нь бодоод сууна гэж юу байхав дээ хөгшөөн
-
-
zochin (May 06, 2016 6:27:01 pm )
AHiig umguuluud b.gaa anonymous chamd helj b.nq
-
Хөөрхий дөө (May 09, 2016 1:12:06 pm )
Тийш дээ ямар чам шиг ийм зүйл хийснийхээ төлөө мөнгө авж үзсэн биш авсан авдагаараа чи л сайн мэдэж байгаа бизТийм болоод л ийм өрөвдмөөр юм бичээд сууж байгаа биз хөөрхий дөө тэр намын ах нарынхаа бөгсийг өшөө сайн долоогоорой юмыг яаж мэдэхэв чамд газар зарсан мөнгөнөөсөө ахиад жоохонг нэмж өгөх ч юм билүү
-
-
Зочин (May 07, 2016 12:08:44 pm )
Амьдрая хөгжие гэж байгаа бол эднийг дахиж бүү сонго бүү талц наадуулын чинь гар хөл угаадасны нь шавхрууг долоодог юмнууд мэдээж өмөөрч бичнэ бүү тоо нохой хуцаж байна жин явж байна тархи угаалтанд нь бүү авт ийм байдлаас гаргах хэнийг ч сонго ийм байдалд хүргэхэд оролцсон бүхнийг гудманд гарга
-
Сэтгүүлчид улс төрөөс хараат бус байх ёстой. (May 08, 2016 11:46:54 am )
Сэтгүүлчид аль нэг намын талд орж, мэдээлэл түгээх эрх чөлөө гэсэн нэрийдлийн доор хэн нэгнийг, хэсэг бүлэг хүмүүсийг гүтгэн доромжлох нь хариуцлага тооцвол зохих асуудал. Сэтгүүлч хүн үнэн зөвийг мэдээллэдэг байх ёстой. Өнөөдөр хэн дуртай нь сэтгүүлч нэр зүүж сайтуудаар баримт нотолгоогүй мэдээ зохиож бичиж, улс төрийн намын хөл гар болж явж байна. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
-
МАН-д худалдагдсан сайт байна (May 08, 2016 1:05:45 pm )
Худлаа ярьж хар пи ар хийхээ болиоч. МАН-ынхан 10000 тараасан тэр мөнгөөр авсан барааныхаа хогыг хүмүүс хаа хамаагүй хаяж байсаншдээ.Бат-Үүл дарга хогоо ил битгий хая гэж хогны уут өгж тэр хогыг нь цэвэрлэж билээ.Түгжрэл ихдэж хөдөлгөөнгүй зогсож байхад Дугаарын хязгаарлалт гаргаж түгрэлгүй болгож билээ. Утаа хог хоёртоо хордож үхэх гэж байхад. Агаарын болон хөрсний бохирдолыг эрс багасгаж билээ. Гэтэл МАН төр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. Өмнөх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь ч хэн ч танихгүй биз хаха.
-
Зочин (May 08, 2016 2:54:35 pm )
Үхсэн нохойн оцгор
-
зочин (May 08, 2016 7:34:59 pm )
Бат-Үүл ээ чиний худал ярьдгийг ард түмэн мэддэг болсон. Нийслэлийн иргэдэд татварын дарамт нэмэхээс өөр юу хийсэн юм. Үлгэрчин өвгөн минь. Үхсэний чинь сайн хашаа битгий балайр.
-
Мэдэхгүй бол длуугүй байж сур (May 09, 2016 1:03:09 pm )
Хэлэх үгээ жаахан бод хөгшөөн чиний энэ балай гээд инээгээд шоолоод сууж байгаа зүйл чинь УБ хотын гэр хороололд байгаа хүмүүст тулгамдчихаад байгаа асуудал чи яахав энд хэдэн үг сараачиж сууснаараа хэдэн төгрөг аваад байранд суугаад байгаа болохоор чи мэдэхгүй л байгаа байх.
-
-
Jenko (May 09, 2016 1:15:51 pm )
Internet medeelel hugjiltei bolson ued zaaval ochood sudlaad baih shaardlaga bnuu ugui yu..
-
Anonymous (May 09, 2016 2:22:53 pm )
Ард түмний татварын мөнгийг яаж ингэж идэж үрж чадаж байнаа муу лалар чинь. Зөвхөн гадаадад зорчиход ийм их мөнгө.
-
Anonymous (May 09, 2016 2:26:17 pm )
Энэ өмөөрөөд их юм хийсэн гээд байгаа эргүүнүүдээ улс орон дааж давшгүй их өрөнд орлоо. Тэр их тавьсан өрөөр хэдхэн байшин жаахан зам тавиад идээд байгааг юм хийсэн гэхүү. Үгүй шүү найзуудаа. Эдний тавьсан тэр их өрийг чи бидний татвар бидний бүтээсэн баялаг төлнө. АН ын гахайнууд тэр их баялгийг минь идээд байхад өмөөрөөд байх юм.
-
Mongol (May 09, 2016 3:00:07 pm )
500 say l zartsuulsan gedeg chini harin baga yum bishuu.MAH ued buur heden terbumaar ni gadagshaa yavdag baisan sh dee.odoogiin hanshaar bol barag 10 garsan terbum tegeed yamar ch ur dungui jinhene tansaglaj idej uuj irdeg baisan dag ter MAH-inhan.ene sait Bat-Uuliig mulah geed harin barag magtchihsan yum bish uu xaxaxax
-
-
Anonymous (May 09, 2016 2:52:37 pm )
Ажлыг явж хийдэг болохоос ярьж хийдэггүй юм. Хот бол корпораци, үр дүнтэй бол хэдэн тэрбумаар ч явсан яадаг юм.
-
Mongol (May 09, 2016 2:58:06 pm )
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хог тоосондоо дарагдсан хотод хийгээгүй ажлыг гуравхан жилд амжуулж байгаа Э.Бат-Үүлийг ялахгүй бол Ардын нам ахиад арван зургаан онд ялагдана.Бүх гүйлгээ, шагнал урамшуулал, газрын наймаа бүгдээрээ хаалттай явагддаг байсан нь ердөө гурван жилийн өмнө шүү дээ.Иймээс Ардын нам Э.Бат-Үүлийг унагаах бүх хар фиарийг social ертөнцөөр маш идэвхтэй хийж байгаа бөгөөд түүндээ мөнгө хайрлахгүй сайн цацаж байна.Ардын нам-д бол Улаанбаатар хог тоосондоо дарагдаад Монгол улс хөгжихгүй хүн ард нь ядуу зүдүү зөвхөн идэх хоолныхоо төлөө мал шиг амьдрах тусам өөрсдөд ашигтай гэдгийг мэднэ.Өөрсдөө бол хагартлаа хулгайлж идэж аваад Н.Энхбаяр шиг С.Баяр шиг гадаадад 7 house худалдаж аваад амьдрахаа мэдэж байгаа.
-
зочин (May 10, 2016 3:37:23 pm )
Өмнө нь шилэн биш битүү байхад жилд хэдэн тэрбумыг Энхболдтонгууд иддэг байсан бол?
-
Anonymous (May 10, 2016 9:58:07 pm )
sain shalgah l heregtei dee aimar ih munguur zunduu olon oronoor l yavaad baidag dandaa vntei buudlaar 5 odtoi buudlaar l yavaj baidag German amerik yopon ushuu zunduu ter ih turshlagaas ard tvmend yu naaldsiin yurunhiilugchuu
-
Иргэн (May 12, 2016 3:39:44 pm )
Хотод хийгдсэн засагдсан зүйл их байгаа. Нүдэн дээр байгаагаар. Бусад нарийн ширийнийг мэдэхгүй юм даа.
-
daramaa (May 13, 2016 9:37:35 am )
Худлаа ярьж хар пи ар хийхээ болиоч. МАН-ынхан 10000 тараасан тэр мөнгөөр авсан барааныхаа хогыг хүмүүс хаа хамаагүй хаяж байсаншдээ.Бат-Үүл дарга хогоо ил битгий хая гэж хогны уут өгж тэр хогыг нь цэвэрлэж билээ.Түгжрэл ихдэж хөдөлгөөнгүй зогсож байхад Дугаарын хязгаарлалт гаргаж түгрэлгүй болгож билээ. Утаа хог хоёртоо хордож үхэх гэж байхад. Агаарын болон хөрсний бохирдолыг эрс багасгаж билээ. Гэтэл МАН төр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. Өмнөх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь ч хэн ч танихгүй биз хаха.
-
Zochin (June 04, 2016 7:56:26 am )
МАН-ын үед гадаад явдаггүй байсан гэх нь үү. Наад мэдээлэл чинь хотын сайтаар нь ороод бэлээхэн байж байгаа шүү дээ . МАН-ын үед харин ч их явдаг байсан харин төсөв нь нуудаг байсан
43 Comments