antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 43 comments

ЯДАРЧ БИШ ЗАДАРЧ ЯВАХАД НЬ МАХН-ЫГ ОРХИЛОО

нийтлэсэн Admin

951

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д орж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн эгзэгтэй цагт эрэг дээр нь орхилоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Яагаад МАХН-аас өөрсдийн итгэл үнэмшлээр гарсан Ч.Улаан, Д.Тэрбишдагвыг буруутгах ёстой гэж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгэн цагт бор оймсоо годолзуулаад ханьсах нөхөргүй, хамгаалах хууль, цагдаагийнхан үгүй цагт Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гишүүд хамт байлаа. Хамгаалж явлаа. Хэцүү нэртийн хаалга татаж явахад намыг нь босголцож, УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, бүлэг байгуулж, засагт орж ажиллахад хоёр гишүүний үүрэг оролцоо байсан нь тодорхой. Улс төрийн туршлагатай Ч.Улаан, Д.Тэрбишдагва мэтийн гишүүдийн буянаар Н.Энхбаярын өмгөөлөгчөөр хааяа зурагтаар гардаг байсан О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын хэний ч танихгүй гишүүд өндөрт гарсан биш гэж үү. Ядаж л МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба шиг  телевизийн нэвтрүүлэгт орж, даргыгаа матсангүй. Удаан хугацааны туршид бодсоны эцэст шийджээ тэд. Үүнд мэдээж шалтгаан бий. УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН, МАХН-тай эвсэх ажлын хэсгийг ахалж ажилласан. Их л хичээл чармайлт гаргасан гэдгээ нуулгүй хэлдэг. Хоёр намын ахмадууд, эгэл жирийн дэмжигчдийн нэгдэж нийлээсэй гэсэн чин сэтгэлийн хүслийг Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний хэтэрсэн шуналаас болж, нураасан. Харамсалтай. Дүн өвлөөс эхлээд сонгуульд хамт орно гэсэн битүүхэн хүлээлттэй байсан жирийн дэмжигч гишүүдэд бүр ч харамсалтай. Энэ ажлыг ахалж, зүтгүүлж байсан Ч.Улаан гишүүний хувьд мянга мянган эгэл жирийн гишүүдийн  өмнө буруутай мэт санагдаж, гонсойсон нь лавтай. Түүнтэй яг адилхан гонсойлттой гишүүн байсан нь Д.Тэрбишдагва. Тэр хэтээсээ л  хоёр нам сум, дүүргийн хэмжээнд эвтэй найртай байж, нэгдэж нийлэх учиртай гэдэг байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байлаа. Н.Энхбаяр даргаасаа эмээхгүй эв нэгдлийн төлөө дуугарч байлаа. МАН-ын хамтарч сонгуульд орох саналыг Н.Энхбаяр хүлээж аваагүй нь ёстой хэлэн дээрх шар тосыг түлхсэнээс өөрцгүй явдал болсон. Үүнд нь Д.Тэрбишдагва бухимдаж, Бага чуулган дээрээ ч хатуухан үг чулуудаж, Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдийн дунд ад үзэгдэх болж. Цагдаагийнхан Н.Энхбаярыг баривчлах гээд үүдэнд нь бужигнаж байхад улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоож, шударга ёсыг тогтоохын төлөө байр сууриндаа хатуу зогсч байсан. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг шударга бус болсныг мэдэрч удаа дараа мэдэгдэл гаргаж, хэвлэлээр ч үүнийгээ илэрхийлж байлаа. “Шударга бус” бүлэгтэй дээр нь шунал үл дундрах даргатай энэ намд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар харин ч удаан тэссэн байж мэднэ. Өнгөрсөн хугацаанд МАХН-д итгэж санал өгсөн иргэдийг урмыг хугалж, шантаажны улс төрөөр хэдэн сайдын суудлыг солих болсныг хэн хүнгүй мэднэ. Сайдтай, бүлэгтэй, шантаажтай ядарч биш задарч явахад нь Ч.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ыг орхилоо.  МАХН-ынхан алдаагаа засаад улс төрийн урт замыг туулдаг санж уу, Улаан, Тэрбишдагвыгаа муулсаар ардаа үлддэг санж уу ёстой өөрсдөө л мэддэг байхдаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • mandah (May 05, 2016 10:04:43 am )

    yadarsan tsagt nohriin chanar tanigdana gej ene dee.

    • Anonymous (May 05, 2016 10:06:58 am )

      ydarah bish davarsan ue ym bishuu

    • Anonymous (May 05, 2016 3:15:01 pm )

      Баяр хүргье ! Сайн байна ! авилгачныг дагавал шоронд л орно, шийлэг яалааа !??

  • muu nohoi (May 05, 2016 10:08:20 am )

    tiim shvv ene 2 t odoo ywah zam baihgvi uls tord baih esgvi hvmvvs bn eh ornosoo ch urwaj magadgvi

  • Anonymous (May 05, 2016 10:09:31 am )

    enhbayriin hajuud hun togtohoo bailaa neg ym heleed baigaa ym busuuu

  • Anonymous (May 05, 2016 10:11:44 am )

    ene 2 iin tesber baragdaad iim shiidel gargaa bailgui de

  • od, (May 05, 2016 10:19:42 am )

    zub zuil bichsen b,na uunees uur yax yum ene 2 n tumen zub amjilt xusie

  • иргэн (May 05, 2016 10:32:59 am )

    Энэ 2 ын захиалгаар хамгаалах аядаж бичсэн бна. тэртэй тэргүй урвагчид нь тодорхой.

  • Болд (May 05, 2016 11:09:12 am )

    Монголын төр байтугай дэлхий энэ хос хоёроор дутахгүй шүү. Хэн хаана юу гэж амлана тийшээ л гүйдэг луйварчыг МАХН эртхэн зайлуулсан нь сайн боллоо. МАХН энэ сонгуульд илүү байгаа шүү ард түмэн дэмжиж байна.

  • зочин (May 05, 2016 11:24:09 am )

    ичих нүүр гэж байна уу, бүр цагаандаа гарчээ, хөөрхийс яана даа, үр хүүхдүүд нь ч гэсэн ийм урваач шарваач юмнууд байгаа даа

  • учрал (May 05, 2016 11:32:23 am )

    унаж яваад морио ханилж яваад ханиа гэж эд мөнгөний шуналын багаа хуулах болоогүй юм уу

  • AMRAA (May 05, 2016 11:43:39 am )

    Монголын төр байтугай дэлхий энэ хос хоёроор дутахгүй шүү. Хэн хаана юу гэж амлана тийшээ л гүйдэг луйварчыг МАХН эртхэн зайлуулсан нь сайн боллоо. МАХН энэ сонгуульд илүү байгаа шүү ард түмэн дэмжиж байна.

  • enhmaral (May 05, 2016 11:44:26 am )

    ЭНЭ ЁСТОЙ ЗАХИАЛГАТАЙ НИЙТЛЭЛ ЮМ БИШ ҮҮ ӨМӨӨРӨӨД ӨВӨРТЛӨӨД УНТЛАА Л ДАА. БИД ЭНД ЯДАРСАН ЗАДАРСАН ТУХАЙ БИШ ХАРИН Ч ШУДАРГА БАЙДАЛ, ТУУШТАЙ ЗАН, ҮНЭНЧ БАЙДАЛЫН ТАЛААР ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ. ЦААШДЫГ ЭЦСИЙГ НЬ ҮЗДЭГ ХҮН БИДЭНД ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ЗАМЫН ГОЛООС ХАЯДАГ НОХОД ИТГЭХ ТЭДНИЙ ЗАХИАЛАГТ НИЙТЛЭЛЭЭР ТАРХИА УГААЛГАХ ЁСГҮЙ.

  • зочин (May 05, 2016 11:47:35 am )

    МАН намыг орхин андаа ахаа найза гэж гар барин хамтари ханьси гэж байсан чинь саяхан биз дэ дараа нь алийг нь гээд явах болдоо

  • уншигч (May 05, 2016 11:48:19 am )

    Нам сольсон урвагчид монголоор дүүрэн, тэд шаардлагатай үед эх орноосоо урвах нь тодорхой, үзэл бодолдоо үнэнч бай, бие биенийхээ санаа оноог сонсож, ардчиллын зарчмаар ажиллаад үзээч, сонгууль болох гээд улс төрчид дахиж сонгогдох орон зайгаа харж сандралдаад л яана даа, тэтгэвэртээ суугаач

  • Зочин (May 05, 2016 12:06:26 pm )

    Уулын буга хараад унаж яваа морио хаяна гэдэг л болж байна.МАН ялагдвал энэ хоер хаашаа урвах бол

  • Anonymous (May 05, 2016 12:25:31 pm )

    Зөв ш дээ, энхбаярын хувьд бол өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр, бусдыг хорлох гэж хор найруулж гүйсээр байгаад хорондоо өөрөө хордох нь энэ дээ

  • Zochin (May 05, 2016 12:35:21 pm )

    Mongoliin tord heregtei 2 hun, zov alham hiijee bayar hurgie.

  • zulaa (May 05, 2016 1:10:13 pm )

    zuv. jinxene er xunees garax shiidver garsan bna

  • Anonymous (May 05, 2016 1:23:40 pm )

    Ulaan ehneree solihdoo icheegvi nam solih bol asuudal bish ene 2 Tugjild oroh too bnu

  • СонгогчЗочин (May 05, 2016 1:27:42 pm )

    Энхбаярыг дагвал шоронд л орно. Харин буурь зааж байгаад холдсон байна

  • Anonymous (May 05, 2016 2:07:38 pm )

    URIDIIN HIISEN BOLGON CHINI ZOVHON HUVIIN ASHIG HARJ HIIDEG BAIJEE TA HOER MUU.TA NOERIIN HUN CHANAR GEJ YU BAIDAG YUM.HOGIIN HOER BOHIR ULS TORCH

  • zochin (May 05, 2016 2:11:34 pm )

    ta 2-in zuv

  • танхай залуу (May 05, 2016 2:14:45 pm )

    Монголын төр байтугай дэлхий энэ хос хоёроор дутахгүй шүү. Хэн хаана юу гэж амлана тийшээ л гүйдэг луйварчыг МАХН эртхэн зайлуулсан нь сайн боллоо. МАХН энэ сонгуульд илүү байгаа шүү ард түмэн дэмжиж байна.

    • солиотой нөхөр (May 05, 2016 2:36:21 pm )

      энэ 2 т даанч буруу байхгүй энэ намыг зөв замаар явуулах гэж их зүтгэсэн шүү,МАХН хэцүү дээ

    • Anonymous (May 05, 2016 3:13:01 pm )

      битгий горьд , хэн та нарыг дэмжих юмб !???

  • suvd (May 05, 2016 2:48:23 pm )

    yanaa ene urvagch humuusiig haraad hoich ue maani urvagch bolj humuujih viidee. icheech urvagvh naraa

  • oyun (May 05, 2016 3:03:10 pm )

    ta 2 t helhed: zaluu gishuuddee buruu bodlogiig zuv bolgoj manlailah ni nerd chini tsever baih baisan yum. urvagch ulaan.urvagch terbisheeeeee

  • zov khun (May 05, 2016 3:09:38 pm )

    уулийн бугийг хараад унасан бугаа голдог 2 этгээд

    • Anonymous (May 05, 2016 3:48:41 pm )

      ЗӨВ Л ЮМ ХИЙСЭН БАЙНА ДАГ, АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙГ ДАГААД САЙН ЮМАНД ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ, ЭЦЭГ НЭГ Л ӨДӨР МУРИХ НЬ ТОДОРХОЙШД :)))

  • НАР САР (May 05, 2016 4:05:33 pm )

    ХОЁРДУГААР ЭГНЭЭНД БАЙСАН Ж. СҮХБААТАР ТУЛГА ЭРДЭНЭЖАМЪЯН ГУРВЫН НАР НЬ ГАРЧ ХОШНОГО НЬ ЗАГАТНАЖ БАЯРЫН НУЛИМС УНАГАЖ БАЙГАА БАЙХ ДАА. НӨГӨӨ ТАЛД НЬ ШИЙЛЭГДАМБЫН САР НЬ ГАРЧ ЦӨС НЬ ХӨӨРЧИХСӨН СОНГУУЛЬД ОРООД ҮЗЭХ ТАЛААРЧ БОДОЛ ЗУРСХИЙЖ ИНЭЭВХИЙЛЧИХСЭН ИЙШ ТИЙШ УТАС ЦОХИЖ СУУГАА.

  • Power (May 05, 2016 4:10:39 pm )

    Энэ хоёр бол мэргэшсэн парламентчид, мэргэшсэн төрийн албан хаагчид. Үлгэр жишээ болох улс төрчиддөө. Анх МАН-аас гарахад их гайхаж харамсаж байсан ч энэ хоёр хүн нэг талаас Энхбаярыг олон жил хамт ажилласаны хувьд хамгаалж хайрласан, нөгөө талаас намаа 2 хуваасанд нь харамсаад буцаагаад нэгдэх, хамтрах арга эв олох санаатай МАХН-д орсон байж болох юм гэж бодож байсан. Гэтэл МАХН МАН-тайгаа нэгдэх байтугай, эвсэхгүй болохоор нь буцаж байгаа байх гэж тааж байна. Тэгээд ч Энхбаяр сая хамтрах тухай хэлэлцээрийг үрэн таран хийсэн учир урам нь хугарч цаашид тэвчих аргагүй болсон байх. Энэ 2 нам эвсэх байтугай нэгдсэн нөхцөлд л илүү үр дүн гарна. Ер нь МАН бусад намаас илүү шудрага, эх орон ч байж чадахуу?
    Би энэ намын олон гишүүд дотор тааруу хүмүүс олон байдагт эргэлздэггүй боловч угаасаа энэ нам 70 жилийн турш монголын аль шилдэг, шудрага, ажилч хичээнгүй, мэдлэг боловсролтой хүмүүсийг сорчилж гишүүндээ авч байсан учир уг гарал нь цэвэр болохоор бусад аль ч намаас арай л хүнлэг,арай л шудрага байх боломжтой гэж боддог юм.
    Энэ хоёр хүн МАН-д их хэрэг болно доо.
    Энэ – хүн МАН-д их хэрэг болно доо.

  • ОЮУН (May 05, 2016 4:57:45 pm )

    ИШШ ЭВИЙ МИНЬ ОВОО ХӨӨРХӨН УГААДАС ДОЛООЖ ДЭЭ ЧААВААС НААДХЫГАА САЙН ШИНГЭЭГЭЭРЭЙ ЧАЦГА ХАРВАЖ ЦАРАЙ АЛДАВ ДАА ХОЁРОО

    • Anonymous (May 05, 2016 5:39:20 pm )

      танай энхбаярын угаадаснаас хамаагүй амттай юм бна лээ, чи ч бас удахгүй ирж долоох ч юм билүү :)))

  • Anonymous (May 05, 2016 5:45:46 pm )

    Түгжил улаан суга богино хавирганд нь чулуун соруулаар шааддаг гэж байгаа үнэн юм бна…

  • zochin (May 05, 2016 6:06:18 pm )

    neg uhaantai hun helsen bdag yum. neg urvasan hund dahnij hezeech bitgii itge gej. 20 onii songuuliar naad 2 chini haana yvah boloo. MAH ene 2 toi tohiroo hiisen bj taaraa. ene 2 t buuj uguh hereg bsan yum bhdaa. bas ter 2 bie daagch. uls ornoo bodood negdej bgaa baih da ta nar. 4 said mendleh bolno.

  • Ulambbayar sanjkhuu Austria ulsad mongoliin ulamjlalt emchilgeenii praxix ajilluuldag bolno (May 05, 2016 8:00:22 pm )

    Zuvsdee ene 2hun.Uneheer medlegtei bolovsroltoi yum bol iim hogiin humuustei neg nam bolj zeregtsen suuna gedeg baij bolshgui zuil uchraas namaasaa tatgalzahad hurchdee mash zuv sanaa shiidver shuu.Uursdiiguu buur dooguur tavij doromjlood ter Baynselenge geh metiin zindaand avaachna gedeg bol baij bolshgui uzegdel yumaa

  • Zochin (May 05, 2016 8:02:47 pm )

    Zuvsdee ene 2hun.Uneheer medlegtei bolovsroltoi yum bol iim hogiin humuustei neg nam bolj zeregtsen suuna gedeg baij bolshgui zuil uchraas namaasaa tatgalzahad hurchdee mash zuv sanaa shiidver shuu.Uursdiiguu buur dooguur tavij doromjlood ter Baynselenge geh metiin zindaand avaachna gedeg bol baij bolshgui uzegdel yumaa

  • Zochin (May 05, 2016 10:16:25 pm )

    Enkhbayr guiag ter MAN nam bolon jiriin gishuud demjigchid n ogoogui alban tushaal gej baigaagui getel Enkhbayr gej ovgon ymar ih shunal, ymar ih horsol ,ymar ih muu muuhai ….ugui ee bur heleh ug oldohgui yum.MAN namd irged am saitai baihad Enkhbayr hichneen tomrood yah ve dee.Ene songuuliar Enkhbayraas bur moson salah tsag boljee ard tumeen!!!!!!

  • irgen (May 05, 2016 10:18:50 pm )

    Enhbayr er n hun mon uu!!! Amilsan chotgor baihaa kkk

  • Jjj (May 06, 2016 6:58:53 am )

    Enkhbayar hajuud bgaa humuusee yagaad alsaad bn gedeg sonin bn

  • engiin negen (May 06, 2016 7:48:50 am )

    zov zov. eruul hun enhbayarig dagahgui

  • зочин (May 06, 2016 8:48:43 am )

    Тэрбишдавга,Улаан нарыг эртхэн шиг Энхбаяраас салсан явдалд баяр хүргэе.Ухаантай юм даа та 2.Монголын ард түмнийг хагалан бутаргаж,хардалтын дон туссан нэртэй авилгач,сүрт дарангуйлагч Энхбаярын ходоод н хагарах л үлдлээ.Энхбаярыг хөрөнгөтэй н булшлах газар монголд байхгүй,алга дарам газар л олдож магадгүй.

antalya rent a car