Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд “Hyuandai tucson”, “Hyuandai H-1 Starix” маркийн машин олгохоор болсон билээ.
Энэ дагуу Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хоёр автомашин, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Шастины төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаах ухааны хүрээлэн зэрэг байгууллагад тус бүр нэг автомашиныг эмнэлгүүдийн төлөөлөлд салбарын сайд нь өнөөдөр хүлээлгэн өглөө.
Эдгээр машин нь эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон зориулалтын машинууд юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.