Сүүлийн үед төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд дунд шатныханд хүртэл халаа сэлгээ их байгаа.
Ашигт малтмалын газар, Төрийн өмчийн хороо гээд л олон газрыг нэрлэж болно. Ашигт малтмалын газрын даргаар Геологи уул уурхайн газрын албаны даргаар ажиллаж байсан М.Ариунбаярыг томилсон нь араасаа нэлээд хэл ам дагуулж байгаа. Мэдээж М.Ариунбаяр бол тийм ч “цэвэрхэн” хүн биш гэдгийг бараг хүн болгон мэднэ.
“Ганц”-д сууж байсан түүний хэрэг шалгагдсаар байгаа нь үүний томоохон нотолгоо. Харин М.Ариунбаярыг бодвол В.Энхболд нэр цэвэр, намтар богинотой хүн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ улс төрийн заваан “тогоонд” хир буртаггүй амьдарна гэдэг худлаа шүү дээ. Төрийн өмчийн хорооны даргаар томилогдох нь бараг л тодорхой болчихсон тэрбээр МАСЗХ-ны үүсгэн байгуулагчдын нэг.
ҮХЯ-ны худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга, Монгол улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайдаар урт хугацаанд ажилласан Энхбаяр дипломат алба хашихаасаа өмнө Швейцарийн Женев хотод Дэлхийн худалдааны байгууллагад Монгол улсыг төлөөлөн ажиллаж байсан Б.Чимэдцэрэн, Д.Сүрэнхор, Д.Бадраа, Ц.Түмэнгэрэл нарын гэх дуулиант эрсийн үед МАСЗХ-.нд идэвхтэй зүтгэж байсан бөгөөд хэрэг явдал орвонгоороо эргэхэд элчин сайд болон дэвшсэн нэгэн.
Зарим хүмүүс түүнийг одоо Тэргүүн шадар сайдын алба руу тэмүүлж буй МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн дотны хүн гэж ярилцдаг. Тэр нь ч мэдээж биз. Мөн түүнийг өдгөө Хятад улс 75 хувийг нь эзэмшдэг гэх MCS группын ерөнхийлөгч Оджаргалтай тун дотно төдийгүй хотын төвд байрлах “Central tower”-ийн 15 давхарт бараг л ажиттан аятай суудаг нь тэр хоёрыг үнэхээр дотны найз мөн гэдгийг нотолдог. Түүгээр барахгүй зарим хүмүүс ТӨХ-ны даргын суудлыг авахад ноён Оджаргал ч чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ.
chuhal.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.