Улаанбурхан өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд зориулж Австри Улсад ажиллаж амьдарч буй Монголчуудаас илгээсэн амьсгалын 12 аппаратыг Нисэхийн гааль дээр хураачихаад 10 гаруй хоног саатуулж байгаа талаар мэдээлэл ирлээ.
Энэ талаар улаанбурхан өвчний хандивын аяныг зохион байгуулж буй Ж.Эрхэмбаяр “Хандиваар ирсэн нийт 12 ширхэг аппарат Буянт-Ухаа дахь Гаалийн газарт саатаад 11 хонож байна. Тэр аппаратыг Австрид байгаа Монголчууд мөнгө цуглуулан худалдан авч, улаанбурханаар өвдсөн хүүхдүүдэд өгөөрэй гэж надад өгч явуулсан юм. Гэтэл би одоо болтол аппаратыг нь авч эздэд нь хүргэж чадаагүй сууж байна.
Учир нь Нисэхийн гаалийн ажилчид 10 гаруй бичиг баримт бүрдүүлж ирэхийг шаардсан. Ингэхдээ Сангийн яамнаас нэг бичиг авч ир гэхээр нь цаг хугацаа алдах байх гэж бодоод татварынх нь 282,800 төгрөгийг төлсөн юм.
Дараа нь Эрүүл мэндийн яамнаас лиценз аваад ир гэсэн. Тэгээд яам ортол хувь хүнд лиценз өгөхгүй. Албан байгууллагад бол өгнө гэсэн. Гэтэл судалсан чинь тэр утлагын аппарат нь лиценз шаардлагагүй бараанд ордог юм байна. Ядаж байхад гаалийн байцаагч нар нь тухайн барааныхаа кодыг мэдэхгүй байсан. Тэгээд би интернэтээс судлаад аппаратных нь кодыг олж өгөөд “Энэ бараанд лиценз шаардлагагүй гэнэ” гэж зөндөө тайлбарласан. Гэтэл шаардлагатай гэж зүтгээд байгаа юм. Аргаа бараад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсан.Гэтэл эргээд хариу өгнө гээд алга байна” гэв.
Ж.Эрхэмбаярын хувьд өмнө нь мөн л улаанбурханы тусламжийн аян өрнүүлж ХӨСҮТ-д 20 гаруй утлагын аппаратыг хандивласан юм байна. Харин энэ удаад хөдөө орон нутгийн өвчлөл ихтэй бүс нутгуудад утлагын аппарат хүргүүлэхээр төлөвлөөд байжээ.
Харин энэ талаар Нисэхийн Гаалиас тодруулахад, “Тэр талаар мэдэхгүй байна. Сая энд нэг хүн гааль дээр хураагдсан аппаратуудаа авна гээд гаалийн бүрдүүлэлт хийгээд явж байсан. Мэдэхгүй” гэх тайлбарыг хийлээ.
Эх сурвалж: Nekh.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 05, 2016 12:43:12 pm )
iim l adgiin malnuud turd ajillahaar chini yaj ajil uragshtai bhiin be, uneheer durgui hurch bnaa,
-
naruto (May 05, 2016 1:18:17 pm )
мөнгө идэх гэсэн адгийн шаарнууд. төр нь иргэдээ тоохоо байж. ийм төрөөр яах юм. өөрлөх хэрэгтэй. НАМ НУЖЕН ПЕРЕМЕН.
-
TuyanaaBxo (May 05, 2016 2:24:39 pm )
Ajilaa medehgui hahuuli avahaa meddeg naaduul chin.Gaaliin erunhii gazar n gondola garga
3 Comments