antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 17 comments

МЭДЭГДЭЛ

нийтлэсэн Admin

14472218135642da3516aefХөдөлмөрийн Үндэсний Нам 2016 оны УИХ-н сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ Үндэсний Аудитын Газраар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Бид, ХҮН нам, 2016 оны сонгуульд дангаар орж “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол улсдаа “ялгаварлалгүй нийгэм” байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч Сонгуулийн Ерөнхий Хорооноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэжээ.

Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намыг 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг 2016 оны сонгуульд оруулахгүй байх гол шалтаг боллоо.

Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа хэдий ч, бид эхлүүлсэн их ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаварлалгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. ХҮН нам 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ. Харин Нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна.

ХҮН намын нийт гишүүд дэмжигчид, биднийг сонголтоо хэмээн харж буй сонгогч, ард олон та бүхэндээ хандан дахин хэлье: 2016 оны УИХ-ын сонгуульд манай гишүүд бие даан нэр дэвшиж оролцоно. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцохгүй. Эрх баригчдын улс төрийн захиалга, элдэв янзын оролцоо, хатгалга, бэрхшээл хүндрэл тулгарч байгаа хэдий ч бид сайхан Монгол орноо авч үлдэхийн тулд тэмцлээ үргэлжлүүлэх болно.

Бид Монгол улсдаа эрх тэгшийн хувьсгал хийж, ялгаварлалгүй нийгмийг байгуулна.

 

 

     НАМЫН ДАРГА: С.БОРГИЛ

image


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (May 04, 2016 7:11:58 pm )

    ХАХАХА…ХҮН БОЛЖ ТОГЛОЖ БАЙГАА УЛС . МУУ ХОШИН ШОГООС ДЭЭР.

  • Солонгот Балдан (May 04, 2016 7:58:49 pm )

    ХҮН энэ нам монгол улсад хэзээ ямар ач тус өгсөн юм бэ? Ардчилсан монгол улсад ардчилалыг дэмждэггүй юм бол тэднийг өнгөрсөн харгис үеийн коммунистууд гэж ойлгож хэнийг нь ч дэмжиж сонгууль гаргах шаардлагагүй байхгүй боллоо л доо

  • Huh tenger (May 04, 2016 7:59:30 pm )

    ganbaataras busad n garahgvie bitii muruuducgu olnii itgeliig shavart hutgalaa da ta nar odo bvh ym duussaan hvn nam taliigch bolson

  • irgen (May 04, 2016 11:54:25 pm )

    ene nam shig yum heden dargatai yum bee????

  • mengu (May 05, 2016 4:24:23 am )

    Уг нь сайхан гарлч ирсан нам юмсан, Дотоодын дайснууд гадны гар хөл болж зориудаар нэр хүндийг нь унаглаа

  • Үнэн (May 05, 2016 8:58:33 am )

    АН худлаа мэдээлэл цацдагаа болимоор байна. АН-ыг ямар ч нам дэмжихгүй байгаа шүү.

  • Anonymous (May 05, 2016 9:44:14 am )

    Ta naraas uursduus chin l bolson shuudee. Odoo yaay gehev

  • ХҮН-ийг дэмжигч (May 05, 2016 2:50:24 pm )

    ХҮН-ийг эхлэн гарч ирж байхад цоо шинэ үеийн төлөөлөл улс төрд орж ирж байна гэж маш их итгэл өгч дэмжиж байлаа. Гэтэл байдаггүй ээ. Хоосон цээж, хонгио бөгснүүд болохоо таниулав. Одоо энэ нам өөд гарахааргүй нэр хүнд нь унаж, үнэн нүүр нь ил гарсандаа. Албан тушаалын төлөө юу ч хийж мэдэх аймшигтай ороолонгууд байсанд харамсаж байна.

  • сарнай (May 05, 2016 2:51:03 pm )

    АН ер нь ХҮН нь ч тэр бүгд л сонгууль дөхөхөөр сүржигнэхээ болимоор юм. Сүртэй сүртэй мэдэгдэл албан бичиг гаргасан хүмүүс цаасан дээр бичгээр амьдардаг хүмүүс юм бх даа. зохиолч биш дээ үлгэр шиг мөрйн хөтөлбөр байсан.

  • Anonymous (May 05, 2016 2:51:53 pm )

    yostoi neg balarsan nam umdaa.

  • Anonymous (May 05, 2016 2:57:18 pm )

    ehleed uuriinhuu hariig gaih da

  • Зочин (May 05, 2016 3:04:13 pm )

    Одоо негее Ганболд нь мэдэгдэл гаргана даа,ер нь ХУН гэж юу юм бэ яршиг цаашаа,ийм хегийн амьтдыг гаргачихаад улс шиг улс болноо гээд мереедеед харж байх уу,харин ч эртхэн шиг тараа таниулсан нь боллоо.

  • Anonymous (May 05, 2016 3:08:18 pm )

    Танай намынхан чинь анхнаасаа бие даах гээд нэрээ өгчихсөн юм биш үү. СЕХ арай ч зөв материал өгөхөд хасчихгүй байхаа. Буруу зөвөө ялгаж зөв мэдээлэл бичээрэй. Хүн намын дарга нь яг хэн юм бэ бүр ойлгохоо байлаа

  • Anonymous (May 05, 2016 3:51:06 pm )

    Эхлээд та нар дотоод асуудалаа шийдээд нэг мөр болох хэрэгтэй дараа нь төрөө засаарай !

  • Neree (May 05, 2016 4:36:01 pm )

    Итгэл үл даагч муу залуучууд.Иймээс Монголчуудаа ийм хүмүүст бүү итгэ.АН-мулгуу залуучуудаар тоглож байна даа.

  • Anonymous (May 05, 2016 9:19:37 pm )

    Ovoo gaigui nam baina daa gej bodson chini baind ch ugui banzand ch ugui gedeg shig yum bolson. Tanai nam songuulid oroogui ni deer dee.

  • khak (May 05, 2016 11:08:26 pm )

    NOBSH NOBSH ta nar yu ch hiij amjaagui baij hamag muu muuhaig ni sursan baijee.I. HAVE A DREAM gej neg uhaantai har zaluu helj baisiin ta nart bol SHUNAL l baijee

antalya rent a car