“Твиттерийн лалрууд” гэж нэр томъоё гараад гадуур гаарч байна.Гарахын шалтгаан нь Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг, орж гардаг Улаанбаатар хотын захирагч энэ үгийг хэлжээ. Зурагтаар уурлаж уцаарлан ийм үг амнаасаа ариун сургууль шиг унаглаа. Уг нь ийм хэмжээний ноён нийгэмд ёс суртахуунаараа үлгэрлэх ёстойсон биш бил үү. Ардчилсан оронд өндөр дээд сэнтийд заларч байгаа хүмүүсийн ёс зүй, хувь хүмүүжил зэргийг тэргүүнд тавьдаг. Гэтэл Үүл энэ талдаа тактикийн болоод сттартегийн том алдаатай хүн юм даа. Гарч ирэнгүүтээ л Лениний хөшөөг унагах мөрөөрөө унагахгүй Хятадын коммунист намын бүрлэгсэн хүнийг тоолж яриа хэл болгон хий хувьсгалжсан байх вэ дээ. Хөшөө бол урлагийн бүтээл л дээ. Гэвч яая гэхэв. Дараа нь өнөө хятадуудаасаа уучлал гуйлаа ч гэл үү, яалаа ч гэлээ хөгийн юм болж хогийн байдалд хүрсэн. Стартегийн түншлэлийн харилцаатай, эдийн засаг, худалдааны харилцааны хамгийн их хамааралтай орны дотоод хэрэгт энэ зиндааны хүн дэмийрлээ үсэргэх нь хоёр орны харилцаа, ард түмний аж амьдралд яавч сайнаар нөлөөлөхгүйсэн. Тэгээд тэр коммунист нам нь эрх барихын дээдээр эрх бариад улс орноо авч яваа, хөгжүүлэхийг үзүүлж өгч байгаа нам. Харалган юм. Гудамжинд хэрүүл өдөж явдаг Үүл биш уул шиг ноён нуруутай, хэлэх хэлэхгүй үгтэй байх ёстой сэнтийд суусан хүнсэн.Хаус хороололоор Улаанбаатаржуулах нь гэж байгаад л бид суулгасан сан биш бил үү. Одоо ч юун хаус байх вэ, хаос нь тамтагаа алдаад байна. Хийсэн ажил гэхээр зам барьсан л гэх юм. Аль өнгөрсөн зууны 50,60,70,80,90 онуудад баригдсан замыг жаахан засаа л биз, өргөжүүлээл биз?! Өөр юу хийх юм? Хийх л юм аа хийж байна. Гайхуулаад, сүрүүлээд байх биш шүү дээ. Ж.Наранцацралтын үе шиг татаасаар амьдардаг байсан Улаанбаатар биш шүү дээ. Хямралын энэ үед хүн явахгүй шахуу, хоолой аман дээр тулсан шаардлаггүй зам барьж өрөн дээр өр, зээлэн дээр зээл болсон түмэн факт баримт Нийслэлчүүдийн нүдэн дээр өрөөтэй бордюр шиг л харагдаж байна. Засаж, янзалж, өргөтгөж,өгсүүлж болно оо. Харамсалтай нь, дэндүү үрэлгэн хөрөнгө оруулалтыг хайр найргүй хийж байгаа жишээ их ээ. Шаардлагагүй юмыг дахин давтан хийх нь нүд хуурсан мөнгө угаалт л юм даа. Юу хийсэн гэхээр цэцэг тарьсан л гэх юм. Юу хийсэн гэхээр хогийг ногоон уутжуулсан л гэх юм. Юу хийсэн гэхээр… гэх юм.
Одоо лалараа үргэлжлүүлье.
Твитерт Нийслэлчүүдийн нилээд хэсэг бий. Тэдний хэн нь нэрээрээ хэн нь худал нэрээр жиргэж байгааг хэн ч тооцож чадахгүй. Хулгайч хулгайчаа барилаа гэдгийн үлгэр л болох биз ээ. Гэхдээ үзэл бодол, уур гомдлоо нүүрээ гаргаад, нэрээ хэлээд явбуул баллуулна гэсэн хүмүүс цаад үнэн санаагаа хэлэх боломжийг бид бусад орны иргэдийн нэг адил ашиглалгүй яах вэ? Тэр хүмүүсийг олж болдог юм гэсэн. Гэхдээ цөмийг нь олъё гэвэл ядаж ногоон уутны хэмжээний зардал гарах байх даа.
Юу хэлэх гээд байна гэвэл “лалар” гэж хэсэг бүлгийг байтугай хэн нэгнийг хэлэх ёс суртахууны эрх хотын даргад байж болох уу. Хотын атаманд бол байж болох байх аа угаасаа зайлшгүй хэлэх хэллэгийнх нь нэг юм чинь. Жишээлэн бодоход Бээжин хотын дарга, Москва хотын дарга, Вашингтон хотын дарга ийм үг хэллэг зурагт голлон суучихаад хэрэглэх нь бүү хэл цухуйлгахгүй байх. Үүнийг хамгийн энгийн бодлоор батлаад хэлчихэд илүүдэхгүй. Одессийн Саакашвили ч ийм үг хэлэх болов уу. Янзын авир зан гаргадаг л нөхөр. Монгол Саакашвили хэрэггүй. Иймээс ямар ёс суртахуунтай хүнээр бид хотын дарга сонгоод хойд урдгүй хөөргөөд байна даа. Уул нь Үүл дарга ёс суртахуунтай, ухаан голч байх л сэхээтний гаралтайсан.
Даана ч мартамхай гэж жигтэйхэн юм даа. Газраа бүү зараарай, газар галзуу үнэд хүрнэ. Хаусаар хангаад өгнө гэж жиргэснээрнь, дам дуулснаар дэм авч хотынхон санал сэтгэлээ өгсөн. Уг нь энэ ажлаа ил сайхан харагдтал ид бах болгоод хиймээр байгаа юм. Одоо уул болгон бахь байдаг битүү айл, эсгий гэр, насаараа цуглуулсан мөнгөөрөө зуун тавин жил ч амьдраад мөлийхгүй байшингууд барьчихсан. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Түргэн тусламж, гал команд үүрэг даалгавараа гүйцэтгэх аргагүй. Гэтэл уулын орой дээр очих дэд бүтэц, цэвэр бохир байхгүй. Ёстой хаустай болно гээд баахан амбаартай л сууж байна. Үнэд хүрэн гэсэн газар бахь байдгаараа. Сүүлдээ бүр газрыг ийм л мөнгөөр зарвал зар үгүй бол хохь нь гэх аястай. Газар чөлөөлөлт яс мэлхийн хурдаар, өнөө агаар усны асуудал улам л хүндэрсээр. Өнөө яндан цөөлөх бодлого ч өнгөрсөн. Улам л муу дээр муу муухай дээр улцан. Сүүлдээ бүр “Утааг үүл гэж андуур” гэдэг онигоо шиг хэлц үг олны дунд солигдмол үүл шиг тэнэнэ. Урд байснаасаа улам дордлоо. Уг нь онц дээрдүүлнэ гэсэн. Хаус хороололоо л мартмааргүй юм. Их л мартах юм даа. Дөрвөн жилийн өмнөхөө мартсан бол өчигдөр өнөөдрөө ядаж санадаг байгаа.
Лалар гэж балар үгийг эргэлтэнд оруулсныхаа дараа Үүл дарга бүр нийтлэл шахуу ярилцлага өгч өөрийнхөө буруугүйг зөвтгөв. Хүн дандаа зөв байдаггүй. Бурхан л ганцхан дандаа зөв байдаг юм гэнэ лээ. Иймд буруу юм хийсэн бол буруугаа хүлээх нь дайн тэмцэлд халуун цусаа урсгаж явсан улсын баатар хүн төдийгүй жирийн хүний зөв байдаг л үйлдэл шүү дээ. Жар хүрчихээд дөчин мянгатын атаман имижээр амьдрах хэрэг байна уу?
Ерөнихий сайд асан С.Баяр уран зохиолын өгүүллэгээрээ Үүл мээр маань компоот дээрэмддэг хүүхэд байсныг хөгжүүн гаргасан. Хөөрхөн баримтат өгүүллэг бий. Багадаа Үүл дарга С.Баяр хүүгийн компоотыг дээрэмдэх гэж байгаад хамраа нээлгээд сүүлээ хавчаад зугтаж байгааг харуулсан “Төмөр ба түүний команд” шиг шудрага нь нудрагаа ялан дийлсэн төгсгөл сайтай зохиол.
Хотын дарга маань бага залуудаа хэцүү л нөхөр байсан юм билээ зайлуул үзэгд.
Ийм өндөрлөгт хүрсэн хүн бас тэр эрчээрээ байх хэрэггүй л дээ.
Одоо хүртэл тэр үеийнхэн түүний золгүй нэг явдлыг ярьдаг юм. Зохиол шахуу юм. Уг нь өөрөө баатар зориг гаргаад үүнд нэгэн тийш хариу өгмөөр юм. Босоо хэмээгдэх Ганбаатар дипломтой, дипломгүйгээ тайлбарладаг шиг. Үүл дарга МАХН-ыг уучлал гуй! л гээд шаардаад байдаг биш бил үү. Өөрөө ядаж уучлал гуйдаг ч юм уу, өнгөрсөн явдалдаа тайлбар өгөөсэй билээ. Энэ яриа газар их авсан даа. Бид сонссон байхад өөрөө сонсоо биз. Компоот дээрэмддэг Үүл маань бас ч гэж том болж гэнэ дээ. Тэгээд тэр үед Эрүүлийг хамгаалахын сайд Ням-Осор гуайнд ч юм уу, өөр хэнийд ч юм хулгай оржээ. Байрныхаа өмнө нарлаж суусан хэдэн хөгшид эмгэд дулаан өдрийн наран дор нэг сонин юм үзжээ. Нар ээсэн дулаан өдөр нэхий дээл ч юм уу, булган дээл ч юм уу өмссөн Үүл даргын бага залуугийн төрхтэй адил хүү тэдний хажуугаар шурхийгээд өнгөрчээ. Энэ чинь яасан юм бол доо, даардаг хөрдөг өвчин тусаа юм болов уу,операц мэс засалд орсон юм болов уу, галзуу хөлчүү болсон юм болов уу гээд өдөржингөө хэлцэх яриатай болж үлджээ. Гэвч хөгшид ярих хэлцэх юмны олзтой үлдсэн авч өөр газар гарз гарчээ. Нарлаж суусан хэдэн хөгшин нар буутал өнөө гайхшралаа хэлцэж байтал айлд хулгай орсон тухай, үнэ цайтай юм алга болсон тухай тэр хавиар шуугиан болж, цагдаа сэргийлэх болж гэнэ.
Одоо энэ хулгайн хэргийг томоогүй, гэнэгүй явах насандаа дарга маань хийсэн гэх явган яриа явсаар байна. Лалар гэж иргэдээ харааж балар зан гаргаж байснаас бага залуугийнхаа халуун дурсамжийг нэг тайлбарламаар юм даа. Билтз сонсдог битлзчин байсан, одон оронд оюун сэтгэлээ өгсөн физикч байсан л гээд байдаг. Өөр бас юу байсан юм? Ер нь Чойбалсан, Гэндэн нар ч бас бага залуудаа барагтайхан ажил хийж л явсан гэж яригддаг. Тэд ямар ардчилагчид биш юу гэж үнэнээ яриа гэж. Манай дарга өөрийгөө ардчилагч үздэгийн хувьд лалар баларынхаа хоорондуур бага залуугийнхаа нэг тайлбар тайлан хийнэ байгаа. Бусдад ч санаа сургамж болог. Ямар суурь хүмүүжилтай, хэр шудрага, баатарлаг хүн Баатар хотыг маань баатарлан удирдаж байгааг мэдэхэд юуны буруу байх уу, Танд юуны гарз байгааж. Мууг үзэх гэсэнгүй, үнэнийг сонсох гэлээ. Нэрээ нуусан лаларуудыг төлөөлж танд хүсэлт гаргалаа.
Ер нь зун даарч болохгүй ээ. Компоотыг худалдаж авах ёстой гээд адгийн хүмүүс ч ойлгодог ойлголт бий дээ. Өнөөдөр Та хэрхэн хүмүүжиж Нийслэлийн бяцхан иргэдэд, залуучуудад үлгэр жишээ болж байна. Энэ тал эцэст нь хэлэхэд мартаагүй бол хэлсэн үг шигээ найрсаг байгаарай. Таныг их л мартамхай болсон гэх юм өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр мартдаг гэх. Тэр нь ч бас хаашаа юм. Бид ч хараад л байна л даа. Дөрвөн жилийн өмнө уулын орой руу хүртэл яндан хоолой татаад хаус болгочих нь л гэсэн нь бахь байдаг хэвээрээ л шиг. Өнөө утааны уурхай болсон Чингэлтэй, Хайлааст, Гандан, Долоон буудал, Дамбадаржаа, Цагаан даваа утаа үүл хоёртоо униартаж манарсан хэвээр. Улаанбаатар хотоо Ботаникийн цэцэрлэг ногоон хот болгохсон. Одоо Ботаник маань алга болчихвол ямар хот болгохсон гэж зүйрлэж суух билээ дээ. Улам дордсоор…
Р.ЗОРИГ
|
5 Comments