antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 56 comments

ӨВӨРМОНГОЛ ЭМЧ ЗАЛУУ МОНГОЛЫН ХОШИН УРЛАГИЙНХАНД ХАНДАЖ ИНГЭЖ ХЭЛЛЭЭ

нийтлэсэн Admin

c3c5c16af2b9dd560848477c95e85f6b

Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.

Ардчилал бадарсан Монгол улсад адилхан эмч мэргэжилтэн гэж үздэг Монгол улсын хошин шогийнхонд хэдэн үг хэлэхэд буруутгахгүй байлгүй дээ.

M.Баярмагнай тэргүүтэй Монгол шогчид оо… та нараас би хэдэн зүйл асууя? “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэсэн үүдний хаягийг Өвөр Монголын аль эмнэлэгт үзэв ээ? Өвөр Монголд бол үүдний хаягийг тусгай хянах албан газраас зөв бурууг нь хянаж үзээд Монгол бичгийг нь дээд талд нь Хятад бичгийг нь доод талд нь бичиж хаддаг хуультай юм. Төвдөд бол төвд үсгийг нь дээд талд нь гэх мэт дундад улсад үндэстэн орон нутгийн хууль гэж байдаг юм. Энэ хуулийг ямар нэгэн байгууллага зөрчихөд хүрвэл үйл ажиллагааны эрхийг хасаж үүдийг хаадаг юм.

Монгол уламжлалт эмнэлэгт анагаах ухааны есөн мод гэж байдаг. Энэ нь 9 модноос 47 салаа гарч 224 навч, 2 цэцэг 3 үр ургасанаар зүйрлэж хэдэн зуун жилийн турш манай дээдэс Монгол анагаах ухааныг эрүүл бие оношлох ухаан эмчлэх аргатай нь энэхүү 9 модоор зүйрлэж заан сургаах арга зүйгээ уламжласаар ирсэн билээ. Иймээс Өвөр Монголд эмнэлэгээ нэг мод гэж үзээд доторх тасгуудыг салаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Таван эрхтний салаа, эмэгтэйчүүдийн салаа, хүүхдийн салаа гэх мэт хэрвээ та нар нүдээрээ үзсэн бол салаа гэсэн монгол үсгийг салтаа гэж буруу уншсан байна.

Бас та нарын хэлдэг зайрмагийг “мөсөн мөлжүүр гэнэ” гэдэг чинь мөсийг яс мөлжихтэй адил мөлжихийг хэлж байгаа юм бишээ “мөсмөлж” гэсэн үг ээ… мөс арай болоогүй байгаа үеийг хэлдэг юм. Харин зайрмаг гэдэг чинь усны дээгүүр өрөм шиг юм тогтож зайр суухыг хэлдэг юм биш үү… Тиймээс зайрмаг гэдэг үг чинь гадуураа мөсөөр хучигдсан дотроо шингэнтэй юм уу эсхүл дээгүүрээ өрөм сууж хөлдсөн усыг хэлэх юм шиг санагдана. Хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэдэг шиг мэдэхгүй юм даа… Монгол үгэнд мөсмөлжтэй адилхан үг олон байдаг.

hqdefault

Бас бялууг Өвөрмонголчууд насан баярын боов гэдэг гээд их инээлцэх юм даа… Өвөрмонголд бялууг зөөхийтэй боов гэдэг юмаа, ер нь боов гэдэг чинь боожгойг хэлж байгаа юм бишээ… түүхээс аваад бүлдэгийг боов гэж бичсэн ном судар байдаггүй юм. Боов иддэг боовоороо … … одоо болсон. Харин та нар чинь бүлдэгээ иддэг боовоороо нэрлэчихээд хүнийг элэглэдэг чинь хачин санагдана.

Хэрэв та нар дээрх үгүүдийг хүнээс сонссон бол лав Цэвэр Монгол хүнээс сонсоогүй байх. Монгол хүн бол арай тэгэж өөрийн үндэстэндээ оргүй юм хэлэхгүй байхаа. Өөр үндэстэний нэг нөхөр юм уу эсхүл нөгөө эрлийз хурлийз нь өвөр, ар хоёр Монголын дунд яс хаясаныг олж аваад нэг их юм болгоод хошин шог зохиогоод алаг махны тасархай алтан ясны хэлтэрхийгээ муулж улсаараа үзээд инээлцэж суух нь зохисгүй ээ? Одоо бол дэлхийд тархсан монголчууд нэг нэгнээсээ үгүй дутуугаа нөхөж эв дүнжинтэй байх нь чухал болохоос хамаг монголыг хагацуулан салгах үг яриа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол миний хувьд монголчуудыг эвлэрэн нийлэхээс айдаг хүний үйл ажиллагаа боддог. Монгол үгэнд бичгийн үг, хар ярианы үг гэж байдаг юмаа. Монгол хэл баялаг шүү дээ…

Өвөр Монголд бол та нарын хэлдэг боов гэдгийг чинь гэхэд хар ярианы үгэнд, хүүхэд үед нь мөнжөө, боожгой, бөөсөг, боов, чавга, үзэм, насма /хамрын тамхи гэсэн төвд үг/, шомбог, хувалз гэх мэтээр өхөөрдөн хэлдэг. Том хүн болоход нь халдаг, бүлдэг, шодой, балдага гэдэг. Өтөлсөн хүнийхийг бол муу мах, уруу царайт, нөгөөдөх гэх мэтээр зөвхөн эр бэлгийг хүртэл ийм олон янзаар насыг тааруулан, үйл ажиллагаанд тохируулан нэрлэдэг боловч бичигт бичихдээ эр бэлэг буюу бэлэг эрхтэн гэж бичдэг. Боов гэдэг чинь эр бэлгийн тогтоосон нэр биш шүү. … боов гэж хэлбэл иддэг боов … байх ёстой. Харин хүүхдэд боовыг чинь авна гэвэл бөөсгийг чинь авна гэж хүүхдийг айлгасан үг болж мэднэ.

Монгол улс бол халх ястанаар гол болсон болохоор зарим газрын хүмүүс Монгол улсыг халх улс гэдэг юм. Халх Монгол ах дүү нар минь ээ… оюуны эмч байх ёстой Монгол уран бүтээлч, хошин шогийнхон минь… та нар бол дэлхийн Монголчуудын дуриалал байх ёстой. Та нар бол Монголчуудын голомт нь дээр байгаа хүмүүс шүү. Та нарыг дэлхийн бүх Монголчууд харж байгаа. Та нараас их юм сурч оюун тархиа зөв байлгаж Монгол хүн Монголоороо байх дархлааг дэлхийн өнцөг буланд дэлүү шиг наалдсан Монгол хүмүүс Та нараас … сурахыг хичээдэг шүү.

Та нар минь Монгол бичиг, түүх, ёс заншилаа сайн уншихгүйгээр крилл бичигтэй, хэдхэн хар ярианы үгтэй байж болохгүй ээ, Монгол үг баялаг шүү… хар ярианы үг … … нэг юмыг олон … хэлдэг юмаа. Бидний түүх зан үйл шашин шүтлэг эм эмнэлэг бүхий юмаа Монгол бичиг дээрээ Монгол бичгийн хэлээр боловсон сайхан хэллэгээр бичээстэй буй. Та нар адаглаад Монгол бичгээрээ Монголын түүх, дээр үеийн уран зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгвэл та нарын хэлээд байгаа хэлний ядуурал чинь үндэснээсээ эмчлэгдэнэ. Тийм үгүйгээр салаа салтааг хоёрыг ялгахгүй байж Монгол бичгийг язгуур үндэс дагавартай нь өсөх наснаасаа сурсан, Монгол түүхээ уул эх бичгээр нь уншсан Өвөр Монгол ах дүү нараа доош хийж элдвээр муулж оргүй худал үгүүд зохиож хошин шог гаргаад улсаараа инээлдэж суугааг хажуугаас чинь харийнхан хараад өмдгүй нь өвдөг цоорхойгоо элэглэв гэж хэлэх вий дээ.

Өвөр Монголын эмч З. Сүхээ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

56 Comments

  • Өсөхөө (May 04, 2016 10:19:29 am )

    Үнэхээр үнэн хэлжээ хошин шогийнхон мөнгө л олж байвал юу ч хамаагүй байдлаар хандах юмаа, хөөрхий ард түмний хоосон сэтгэхүйгээр тоглоод заримдаа ч инээх хэцүү уурлах ч хэцүү болох юм.

  • Өсөхөө (May 04, 2016 10:23:02 am )

    Өвөрмонголчуудаас бид л ичих ёстой шүү хэл, бичиг, өв соёлоо жинхэнэ утгаар нь авч яваа хүмүүс.

  • Anonymous (May 04, 2016 10:53:53 am )

    Өвөрмонголчуудаас бид л ичих ёстой шүү хэл, бичиг, өв соёлоо жинхэнэ утгаар нь авч яваа хүмүүс.

    • монгол (May 04, 2016 7:39:24 pm )

      таанар одоо ямар солиотой юм яридийн бээ биднийг инэлгэхгээл хэдэн юм хэлээл сдэ тэд нар чинь угаасаа хятадын эрлийз бисдээ хахаха хүүхэлдээдээрээ хүртэл тэгээл гардын байнлэээээээ эмчээ та зүгээр салтаагаа байцааааа

  • зочин (May 04, 2016 10:57:00 am )

    Энэ эмчийн үг хэллэгий манай сэтгүүлчид сайн судлаж үгийн баялгаа нэмэгдүүлээсэй билээ.

  • Anonymous (May 04, 2016 11:01:41 am )

    УР ЧАДВАР МУУТАЙ МАРЗАГНАН ХЭДЭН ТӨГРӨГ ОЛЖ АМЬДАРДАГ ИЙМЭРХҮҮ БАЙГИЙНУУД ӨӨРСДИЙГӨӨ БАЛЛАНА ДАА.

  • Зочин (May 04, 2016 11:04:11 am )

    Ер нь хошин урлагийнхан болих хэрэгтэй.Хоол зөв олж гудраач.Хүн доромжилж олсон хоол чинь хоол болохгүй гэдэгийг анхаар.хоосон толгой,алиа салбадай нар.

  • зочин (May 04, 2016 11:18:27 am )

    Ёстой ,алиалах гээд балайрдаг балай хүмүүс дээ ,энэ Хошногынхон

  • Huh tenger (May 04, 2016 11:31:01 am )

    marzaganagchid deehne 1 toglolt shig ym vzeed oi gutsan trnes hoish bvr sonirhohoch bolison do

  • очироо (May 04, 2016 11:38:06 am )

    Энэ хүшин шогийнхон гэж нэг жонхуурсан юмнууд байдаг юм.Марзагнахад бас хир хэмжээ бий хүнийг л доош нь оруулж байвал юу ч гэж хэлсж болдог юм шиг тэнэгүүд.Бас дээр нь энэ Баяр магнай гэж нэг дээрчин луйварчин хүний юмыг авчихаад би цагачлана энэ тэр гэж юу донгосов энийг ямар улс цагаачаар авах юм

    • magnai (May 04, 2016 12:31:18 pm )

      Amidaa maani yum bodolgvi toglolt hiisen blgvi dee. Owor mongol zaluu zow helj bnaa (yumarch uurgvi- haraaliin vg alga) bid eleg negtei mongol tvmen shvv…

  • 9 (May 04, 2016 11:59:44 am )

    zaa teer daldagnaal bsimaa buur neg

  • Anonymous (May 04, 2016 12:00:11 pm )

    Vaaa gegee mine gej.ene heden hoshin shogiihon zohiotson bish manaihan uursduu l iim onigoo zohiogood teriig n l hun ineelgeh gej avsan sedev shdee.Mongolchuud uvur mongold shuumjiluuleh boloogui l yumsan.Manaihan niileed muulchijee estoi bitgii doligono.End irsen uvur mongolchuudiig harhaaraa bugd l hujaa geed uzdeggui l bizdee.Manai heden jujigchid Mongolchuudaa ineelgej baigaa tedendee uran buteelee zoriuldag bolohoos uvur mungolchuudad zoriulj uran buteelee hiideggui.Tegeed ch tedniig ingej yaridag gej neg ch jujigchin zarlaad heleed yavdaggui.

    • alag uul (May 04, 2016 4:59:30 pm )

      ter xoshin shogoor byryy oilgood baigaa xesgiig shyymjilsen boloxoos ovyr mongoliig shvvmjleegyi baix

    • Отгон (May 05, 2016 10:16:17 am )

      ТИЙШДЭЭЭЭЭ

  • МОНГОЛ (May 04, 2016 12:36:01 pm )

    Хэнийг ч буруутгах аргагүй юм. Тэр хошин шогийг үзээд инээж байснаа би санаж байна. Гэтэл нээрээ тэгж хэлдэг юм байх гэж бодож байлаа. Тэгсэн би мунхаг байж эх хэл түүхээ гүйцэд мэдэхгүй байж. Бидний зарим үг хэллэг өвөр монголчуудад маань бас сонин санагддаг байх. Боддогоо хэлэхэд Ар монголчууд бид ёс уламжлал хэл соёлоо сайн мэддэггүй бололтой. Өөр улсын соёлд өртсөөр байгаа өвөрмонголчууд харин бичиг үсэг соёлоо алдаагүй байна.

  • Anonymous (May 04, 2016 12:48:56 pm )

    Бид нэгдэж Монгол Улс хүчирхэгжвэл Орос, Хятад өмдөндөө чацаг алдах байхдаа. Өвөрмонгол гэж ангилаад байхгүй Монгод үндэстэн шүү. Нэгдэцгээе үхэр Монголчуудаа

  • Anonymous (May 04, 2016 12:54:55 pm )

    zugeer gem horgui tsagaahan hoshin baisan shuude terend chin uurlaj uls tumniig ni doromjlood haytsan baih chin

  • zochin (May 04, 2016 1:01:23 pm )

    uburmongoloos ichij yhlee yamar aimaar helee be manaihaan nomoo unshaa sain unsh tyyhee sudal ireedyigee haraa sain unshaa yum unshihgyi bol ingeed l amaa alagduulaad bna shyy

  • Монгол Залуус (May 04, 2016 1:12:28 pm )

    Тийм шүү манайхаан бид хэд арай л өөр зүгрүү яваад байх шиг энэ улс орон чин юу болж хувирч байна вэ Бид одоо талцах биш харин ч эвлэлдэн нэгдэж Хүчирхэг Монгол Улс болгох тал дээр Монгол Хүн бүрийн хүчин чармайлт их байна.

  • ZOCHIN (May 04, 2016 1:16:41 pm )

    UUNIIG TUNGAAY.//

  • иргэн (May 04, 2016 1:21:33 pm )

    юуны чинь нэгдэх, хятад улсад уусчихсан улс, сайхан харилцаатай, үг үсгээ зөв ойлголллцоод л явах хэрэгтэй

  • зочин (May 04, 2016 1:34:23 pm )

    Хошин урлагийн тоглолтыг зурагтаар хараад өмнөөс нь ичих юм. Ямар ч хошин шог байхгүй, алиа салбадай гэх юм уу аа. Дуурь, бүжгэн жүжиг, балет, кино жүжигчид, дуучдыг дуурайж буй нь бүх талын хосгүй авъяастнууд гэж харагдах гээд байгаа юм уу хаашаа юм. Шог зохиол хомс учир өөрсдөө бантагнуулдаг байх. Харанхуй хүн л монголын хошин шог үздэг байх

    • Anonymous (May 04, 2016 3:23:06 pm )

      12jiliin surguild mongol bichgee oruulaachee tegvel nongol bichgee aldhaargui yum bishuu

  • irgen (May 04, 2016 2:27:31 pm )

    owormongolchuud bol mongol bish hytad ted bugd uuschihsan ooh ch bish bulchirhai ch bish …

  • Anonymous (May 04, 2016 2:59:34 pm )

    яг таг

  • ttt (May 04, 2016 3:21:18 pm )

    baga angid bhdaa l uzrd inedeg blaa shdee er ni bol end tendhin onigoo niitlel kino huulaad l shine yum yu ch bhgui odoo bas kino urlagiig ugui hiij bna shuu dee

  • tumen (May 04, 2016 3:42:20 pm )

    хошин урлагийнхандаа амжилт хүсье та нар энэ улс төр, хүний амьдралд юу тохиолдож байгааг л хошигнож гаргадаг ,үнэн л юм хэлдэг ш дэ юунд нь эднийг элдэвлэж байдым бэ яг тэгж бичдэггүй ч хэлдэг л юм байна лээ ш дээ

  • Anonymous (May 04, 2016 3:55:55 pm )

    Er ni mongolchuud yalanguya tuv halhynhan bodmoor yum uvurmongoloo muulna, ter uussan ene ter ni baidag l biz, bas mongoloo gesen heseg ni baigaa shuu dee baasanjav guyai shig, deerees ni baruun mongolchuudaa hazgai heltei ene ter gej doromjilno, huuchin mongol bichgeer bichsen zuiliig unshihad yag l baruun mongolchuudyn duudlagaar wbichsen baidag shuu dee

  • Anonymous (May 04, 2016 4:24:30 pm )

    Баярмагнай угаасаа л алиалагч шүү дээ. Харин энэ эмч маш үнэн, зөв юм хэлжээ. Бид жаахан юм бодох болсныг харуулж байна

    • Nana (May 04, 2016 4:31:48 pm )

      Alialagch bish jujigchin hvn tegleech ene bugdiig ooroo nairuulaad zohiogood hiitsen ym shig ym yriad bhiin ard ni ochnoon olon bag burldehuun ajildag ym

  • Nana (May 04, 2016 4:29:37 pm )

    Uzej bh uydee uchirgvi ineej bsan bj odoo tegej muulj yadag ym unendee ali aliig ni ni buruutgah argagvi ys yman deer ene jujig garahaas omno sonin setguul onigoo ni deer ch iim ugnuud bsan l bizdee tegtel odoo jujigchidee jogtoi ni argagvi muulaad ymar uhamsar doroi ym neeree l iim ym bsiin bna gd bodood orhihiin orond heleh helehgvi ugiig helj suudag

  • Mc (May 04, 2016 5:13:16 pm )

    Bas ene ovormongol zaluu Mash zoviigl heljdeee

  • Anonymous (May 04, 2016 5:52:17 pm )

    Sdakuud bugd l uzeed ineej bsan biz dee …odoo l neg uhaan orj gene…

  • Ganbaa (May 04, 2016 6:44:47 pm )

    Mask shine uye ntr uzeed ch hereggu mungunii garz za ter shildeg ungu biluu teriiig bol bur bodohch yum bish yana da yaj orshin togtnood bdiin salbadainud. Shine ssnaa buterlch setgelgee gj bhky.dandaa copy neg bol neg hewiiin yumaa hgd bdag uitgartai.booyo ulziihuugin araas orj bn da huurhi

  • Bbt (May 04, 2016 6:46:32 pm )

    Shildeg ungu shine uye mask. Suga suga xtuts like shu

  • hehe (May 04, 2016 8:23:50 pm )

    bayrmagnai hun zalilj yavhaar mongol bichig suraa

  • yyyy (May 04, 2016 8:30:09 pm )

    Bayrmagnai ih zant min chi novsh shvv

  • sukhee emchid (May 04, 2016 8:41:16 pm )

    ovor mongolchuud ta nar hyatad mongol ni medegdehee baisan yum baij yun olon yum yaridgiin, ta naraar zaalgahgui bid mongol bichgiig surdgaa suraad bolovsorson humuus sanaa buu zov harin ta nar hyatad hanzaa surahaa l medtugei……Hyatad ezendee hyatad ugee surj zemluulehguigee hichee………..HOSHIN SHOG BOL HOSHIN HSOG SHTEE

  • Монгол хүн (May 04, 2016 8:51:44 pm )

    Энэ хүнийг бичсэнийг маш зөв гэж бодож байна. Аан бас тэр хэллэгүүдийг гаргаад хэсэг хүмүүсийг инээлгэсэн байх харин улс даяараа шоолж инээгээгүй гэдэгт итгэлтэй байна. Манай хошин урлагыхан ч бас нэгийг тунгаах байлгүйдээ. Аливаа тоглолт арга хэмжээгээ зохиохдоо заавал хэн нэгнийхээ нэр хүндийг гутаасан зүйл гаргахгүй байвал, өөр өчнөөн олон сэдэв байгаа шүү дээ. Би монгол иргэн хүний хувьд ӨвөрМонголыг ёс уламжлалаа зөв хадгалж байгаа сайн ард түмэн гэж боддог.

  • Anonymous (May 04, 2016 9:06:39 pm )

    Хошын урлагыхан угаса моногол хүмүүсэ доромжилж л бхийн монголчууд л гэж нэг доголон дүлий сохор архичын согтуу зэрлэг балмад хүмүүс бдг гж бга юм шиг

  • Zochin (May 04, 2016 9:33:40 pm )

    Marzan shogiihon( Urlag gehed hetsuu uchir) oorsdoosoo ichij uh.Mongonii toloo urlagiig buu gutaa !!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 04, 2016 9:35:00 pm )

    Hoshin shog oilgodogui nuhur be suhee guai

  • Anonymous (May 04, 2016 11:54:58 pm )

    gehdee naad muu chine Mongolchuud bugdiig ni doosh ni hiigeed yaduugaar ni doromjilj bn yaahav hoshin shogiinhnii buruu bga teriigee ted nartaa helehgui bugdiig ni doromjildog ni yu ve tsever ovor mongol gj odoo heden hogshchuul l bdag bh zaluus ni bugd erliiz yas yuman deer naad ovormongolchuud chine hamgiin hogiin novshnuud bdag yum bugd adilhan

  • Ar Mongol (May 05, 2016 2:39:43 am )

    UVUR MONGOLD MONGOL HEL HUGJUUGUI SHUU DEE. Yarij baigaan hel orchin ued zohitsoogui hel, Tiim uchraas bid sonsohooroo oilgohgui buyuu, Insekten, egduutei sonsogddog bizdee. UVUR MONGOL EMCH MIN BITGII MEDEMHIIREED BAI. BID HYATADAAR YARIJ CHADAHGUI CH ORSOOR YARIJ CHADNAA. TERUUNDEEL BAYARLAH YUM DA.

  • mongol bol mongol (May 05, 2016 6:06:49 am )

    une helj gehdee Mongol bol gants l gazar baigaa. harin oorsdiigoo owor mongol gj yaridag ulsiig AR HYATAD gewel yamar bn owor Mongoliin 60 huwi ni Hyatad undesten bolchood baihad yaagaad Owor Mongol gej duudah eostoi gej. amidral deer 2 nairlaga bailaa gehed 51% dawamgai baigaa ni diildeg 51% iin sanlaar yaldag tiim bolhoor AR HYATAD bolj bgaa biz

  • зочин (May 05, 2016 6:40:49 am )

    Энэ ингэж бичих хүн зайлшгүй гарах ёстой. Эд нар сүүлийн үед арай хэтэрч байгаа. Гадаад улс орны хүмүүсийг их шоглож байгаа. Энэ хэдийн Солонгос явдаг үзэгдэл байна. Өөрсдөө тэгж хөглөх нь бараг үнэн биз. Харин тэр Солонгосынх нь ааш аяг хэл яриа зарчим үйл ажиллагаа нь таарч байдаг юмуу бүү мэд. Бодох л асуудал.

  • Тэтгэврийн хүн (May 05, 2016 7:54:41 am )

    Энэ хошин шогийнхон үзэгчдийг өөрсдийн тоглолтын ур чадварыг магтаад инээж байна гэж боддог байхаа гэтэл үнэн чанартай бол өөрсдийг нь шоолж инээж байгааг мэддэггүй байхаа. Алиа салбалдай нараа гэж…

  • баяраа (May 05, 2016 7:57:54 am )

    Хошин урлагийн эрхэмүүдээ одоо нэгийг бодож жаахан сэтгэмээр та нар энэ өвөр монгол залуугийн бичсэн зүйлд хариу бичээч юу гэж бодож байна.Та нар бол ёстой лаларууд шүүдээ.Сарзагнахаас өөрийг мэдэхгүй.Тэр Баярмагнай гэж нэг занхайсан юмыг харахад ёстой дургүй хүрдэг.Арчаагүй дээрэмчин хулгайч шүүдээ

  • Anonymous (May 05, 2016 8:18:15 am )

    TA nar uursduu chadahgui hiihgui bj hoshuu nemehdee sain yumaa.hiideg hun ta nar shig yarihgui.chadaj bga yumand arga bhgui.ta nar hiigeed jujigleed ingej hiidiin geed haruulal da.taizan deer garch chadahgui bj

  • Anonymous (May 05, 2016 8:34:41 am )

    Uwurmongolchuud tiim mundag yum bol eh ornoo hayaad hunii nutagt ar mongoloo muulaad suuj bgaa ni zuwuu..huuli gartsan bish.gants hoshin shog uzeed uhlee yu.setgegdel bichij bga humuus ni uwurmongoloo umuuruud armongoloo uh geed suuj baidag teneg yum da.iim bolohooroo hegdej chadahgui bgaa yum.hyataduud negiigee buruu baisanch umuuruud umnuus uhdeg yum.

  • Д.Ц (May 05, 2016 9:28:51 am )

    Хошин шогийнхон хүнээс үг сонсож сурцгаа. Энэ хүн маш зөв юм бичсэн байна. Хүн инээлгэж л байвал боллоо гэж бодож элдэв утгагүй, байдаггүй үг хэллэг хэрэглэхээ болих хэрэгтэй.

  • zochin (May 05, 2016 11:53:34 pm )

    өвөрмонголчуудаа та нар тийм л сүрхий өөрсдийгөө монгол гээд байгаа юм бол наад хятадаасаа салаач чадахгүй юм байж хуцаад байхын. ер нь тэгээд тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгч чадахгүй бол чацга царайлаад хужаатайгаа уусаад алга бол за. өвөрмонголч гэх шиг одоо наадхаа өвөр хятад болговол таарна. би та нарыг гадуурхаагүй шүү зүгээр л та нар жинхэнэ монгол байсан бол эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх байсийн за

  • MGL (May 07, 2016 12:44:51 pm )

    UNEEN UNEN GEJ BODOJ BN TSUUHUN TSEBER TSUSTAI TARSAN MGL CHUUDAA DEMJETSGEEY

  • өвөө (May 08, 2016 5:39:32 pm )

    1946Онд ар монголдоо нэгдэхгүй хятдад наалдаж
    үлдсэний л гай энэ Ар могголчууд бидч хүний г
    шоололтгүй хэл соёлын хувьд хятэд ч биш.орос ч биш
    амерк ч биш эвгүй болчихсон гарууд доо.

  • Anonymous (May 08, 2016 7:35:33 pm )

    баянхонгорын тэмбүү магнай гээд гэрээрээ тэмбүүрцэн тэнэгүүд бсан одоо хотжоод арай сэхсэн,гэхдээ намайг гүйцээгүй ээ кк

antalya rent a car