М.ЦЭЦЭГ
Улс төрийн хүрээнд хэдэн өдөр далд өрнөсөн зүйл бол жижиг намууд СЕХ-нд хүсэлтээ өгөлгүй АН-ыг дэмжин ажиллах, түүнийхээ оронд тус намаас нэр дэвшигчийн квот авах байлаа. Тухайлбал, МҮАН, Эх орон нам юм. Мөн ИЗНН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд уламжилсан ч гэлээ одоогоор АН-ыг дэмжиж магадгүй байна. Хэрэв сонгуульд өрсөлдөхгүй гэвэл АН-аас ИЗНН-д таван мандат, Эх орон, МҮАН-д тус бүр хоёр мандат амласан гэлцэх. Энэ тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр өдөр хуралдаж ярилцсан байна. Нэлээд хэсэг нь жижиг намын хүмүүст квот олгохыг дэмжээгүйгээс хурал хоёр өдөр сунжирсан гэнэ.
Хэрэв ИЗНН, Эх орон, МҮАН-ын хүмүүс АН-аас нэр дэвшинэ гэвэл өөрийнхөө намаас татгалзаж, АН-д гишүүнээр элсэх ёстой. Өөр хуулийн гаргалгаа байхгүй. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 125.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэсэн бол 125.8-д “Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэжээ. Түүнчлэн 129.1.3-д “Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэсэн заалттай.
Тэгэхээр дээр дурдсан намаас удирдах албан тушаалтнууд буюу намын дарга нар нь л АН руу орж таарна. Жишээ нь, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Оюун, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар юм. Гэвч тэд намаа хаяж, голоод өөр намын хатавчинд орох бололцоо бий юү гэдэг өнөөдрийн гол асуулт. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй бүхэл бүтэн нам Их хурлаа хуралдуулж даргаа сонгож, тамга тэмдгээ хадгалуулдаг. Мөн Дээд шүүхэд намын дарга нарыг бүртгэн баталгаажуулдаг. Тэгэхээр энэ гурван нам Их хурлаа хуралдуулж байж намаа голсон даргаа үдэж, тамгаа авч үлдэх болно. Цаана нь Дээд шүүхэд баталгаажуулсан намын даргынхаа бүртгэлийг хасуулна гээд хууль, журмын дагуу үргэлжлэх ажил бий. Өнөө, маргаашгүй нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх гэж байхад ийм үйл явцыг хийж амжих уу. Жижиг намууд Их хурлаа хийж ядах энүүхэнд ч Дээд шүүх асуудалд түргэн шуурхай хандахгүй л болов уу.
Иймд өөрийнхөө намыг голж, өрөөлийг шилж очих санаатай хүмүүс юун дарга манатай, нэр дэвшиж ч чадахгүйд хүрэх вий. Одоо л АН ийм эмоцтой хүлээж авч байгаа юм чинь сонгуулийн өмнө тэднийг гудамжинд хаяж мэднэ. Нэг тойрогт багтаж ядаж буй АН-ын нэр дэвшигчид бусад намаас гүйж ирсэн хүнд зүгээр сууж байгаад мандатаа алдах нь юу л бол. Нам ч үгүй, дарга, тойрог ч үгүй хаягдах энүүхэнд байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (May 04, 2016 9:45:26 am )
Энэ гурвын хэрэг даанч алгадаа. Оюун зайлуул ахдаа баярлаж явдаг байх. Энэ хүүхний Монголын ард түмэний төлөө хийсэн гавъяа гэж даанч байхгүй юм. Энхсайхан, Эрдэнэбат хоёр зайлуул нөгөө хэддээ хавсайдуулж гоочлогдсон баагий. Одоо нэгнийхэн хормоонд орж сонгууль өгнө. Өөр гарц алга. Ёстой орох оронгүй бадарчингууд болоод байна даа. Уул нь нам гэдэг бол тэмцэх зорилготой түүндээ итгэл үнэмшилээ өгсөн байдаг. Энэ хэдэн нам нь зайлуул хулгайчдын оргонодог үүр нь болжээ
-
Зочин (May 04, 2016 10:01:50 am )
Сонгууль дөхөхөөр л энэ гурван юм Төрийн ордноор гүйлдээд л. Эрдэнэбат бизнесээ хийгээд л явбал барав гэж.
-
Anonymous (May 04, 2016 10:02:48 am )
хэзээ ч уравхад бэлэн гарууд
-
irgen (May 04, 2016 10:33:21 am )
yyd managch nohod
-
irged (May 04, 2016 11:34:58 am )
Jinhene gorilogsod gej helii da.Orovdmoor yum.Ovor tvrvv damjaad l…
-
jee (May 04, 2016 2:15:40 pm )
erdene bataa hureed ir MANgaruudiig nam tabinaa
-
Монгол (May 05, 2016 9:52:48 am )
Ямарч хамаагүй аргаар УИХ_н гишүүн болж өндөр эрх, ямба эдэлж, үүрэг хариуцлага байхгүй ажил хийх ганцхан зорилготой хүмүүс
-
Жагаа (May 05, 2016 11:49:18 am )
Оюун мундаг ш дээ. Жирйн олон гишүүд нь цагаа болоход Оюуныг л дагна.
-
ELBEG (May 05, 2016 2:53:41 pm )
ENE 3 n PIZDAGAAR ER N YUGAA HIIH VEE HUGSHIRCH UHEH GEJ BAIGAA URVAGCHID
-
Зочин (May 05, 2016 3:19:04 pm )
Нэг намыг ч аваад явж чадахгүй байж бас УИХ-д сууж, сайд дарга болох санаатай. Боль боль. Оюунд хийсэн ажил юу байна. Ич нам аа хяааад толгой хорогдох юм хаөйгаад явж байдаг.
-
Зочин (May 05, 2016 3:48:08 pm )
энэ 3-т намын гишүүд гэж байгаагүй. Удирдлаганд байсан гарууд л байсан Одоо нам төлөвшөөд ирэхээр үүнээс өөр аргагүй. Энэ 3 -ийн эрэн дуусахад нам хамт дуусна
-
zochin (May 09, 2016 12:15:53 am )
EE CHAAVAAS DA ENE GURAVIIN BJ BGAA TSARAIG ALBAN TUSHAAL BVAL BIE UNELEXED BELEN BOLJEE IIM YUMAAR MONGOLIIN TOR YAX BE DE XOORXII
12 Comments