antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 7 comments

Өлбөрч үхсэн ч эх орон минь бүтэн байх учиртай

нийтлэсэн Admin

huwitsaa_12“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг…” гэдэггүй бил үү. Энгийн номхон иргэд нь хүртэл эх орноо чимх, чимхээр худалдаад эхлэхээр ард минь үлдэх үр хүүхэд, тэдний хүүхдүүд минь яах болж байна аа.
Хэчнээн ядарсан ч, хэчнээн зовсон ч эх сайхан орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг харийн нутаг руу зөөж байгаа чимээгүй “тэнэглэл”-ийг тэвчин сууж чадахгүй нь. Дотроос хатгах хөндүүртэй энэхүү нийтлэлээ бичиж байна. Ингэж халагласны минь төлөө мунхаг нэг нь намайг “харааж” мэдэх л юм. Гэхдээ л хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс цааш цоорохгүй гэдэг биз дээ.
Түмний нүдэн дээр ил болон далд аргаар эх орноо худалдсан, худалдаж байгаа, худалдах гэж байгаа эрх баригчдыг энэ удаа орхиё. Төрөө цэвэрлэж, олноо гэсэн сэтгэлтэй нэгнийг сонгох цаг бидэнд удахгүй ирнэ. Төрд гаргаж чадсан шигээ тэднийг төрөөс цэвэрлээд хаячих боломж бий. Харин ард иргэд нь өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр эх орноо худалдаад эхэлбэл хэцүү. Өнөөдөр ийм “хэцүү”-г хоёр, гуравхан зүйл дээр харж болно.

Эхний жишээ

Өнгөрсөн сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан өнөөгийн парламентын бүрэн эрх удахгүй дуусна. Тэд өмнөх парламентын амласан иргэн бүрт олгосон “Эрдэнэс Таван толгой” компаниас хувь хүртэх 1072 ширхэг хувьцааны асуудлыг сөхөж, олон нийтийн сэтгэлийг хөөргөлөө. Уг нь энэ бол танд болон таны үр хүүхдэд өгч буй эх орны минь хишиг.
Харамсалтай нь, саяхнаас иргэд 1072 ширхэг хувьцаагаа харийнханд худалдаж байгаа гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй сураг дуулдав.
Үүнийг нь батлах шиг шөнө, оройн цагаар хотын төвийн гудамж, талбайд хоёр, гурваараа хэлхэлдсэн хүмүүс хэнийг ч юм хүлээж, юунд ч юм найдаж зогсох болоод бүтэн сарын нүүр үзлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1072 ширхэг хувьцааг монголчууд 800 мянган төгрөгөөр худалдан авч, хятадуудад 1.2 сая төгрөгөөр зарж байгаа гэх. Гэхдээ энэ бол барин тавин мэдээлэл. Хэрэв энэ үнэн бол нэг л өдөр эх орны минь баялаг дээр харийнхан, бүр та бидний үзэж чаддаггүй өнөөх хятадууд чинь сандайлан суучихаад эх орноор минь тоглох нь гарцаагүй. Ийм ирээдүйг хүсч байна гэж үү. Би л хувьдаа үгүй. Энэ бол эхний жишээ.

Удаах жишээ

Өнгөрсөн жилээс л “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэд байгалийн өвөрмөц, өнгөт чулууг түүж хятадуудад зарж байна” гэх мэдээлэл сонсогдох болсон.
Тухайн үед сэтгүүлчид “үнэн”-ийг мэдсэн ч яг аль нутагт, ямар чулуу зөөгөөд байгааг нь нууцалсан билээ. Хэрэв хаана гэдгийг нь зарлачихсан бол хаа байсан баруун хязгаарын нөхөр эх орноо “худалдах”-аар зүүн зүгийг зорих байсан нь илт. Үүнээс л сэрэмжилсэн хэрэг. Гэвч өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ болжээ. Тэд өнөөдөр байгалийн өнгөт чулууг өдөр, шөнийг ялгалгүй түүж, түүсэн “орлого”-оо хятадуудад худалдаж байна.
Хэдийгээр хуулийнхан хяналт тавьж байгаа ч хүч хүрэхгүй байгаа юм билээ. Хамгийн эмзэглэмээр нь иргэдийн урд хөрш рүү зөөж байгаа тэрхүү чулуу нь цөлжилтөөс хамгаалдаг, өөрөө үргэлжид мөнхийн нойтон, чийг ялгаруулж байдаг, өөрөөр хэлбэл байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гэх.
Үүнийг нь мэдсэн хятадууд нэг кг өнгөт чулууг 80-150 мянган төгрөгөөр үнэлж, түүнийг нь мэдсэн иргэд өнгөт чулууны эрэлд өдөр бүр гардаг болжээ. Энэ бол иргэд өөрсдөө эх орноо худалдаж байгаагийн удаах жишээ.

Дараах жишээ

Иргэд эх орноо худалдаж байгаагийн дараах жишээнд модны хулгай, хууль бус мод бэлтгэх ажил зүй ёсоор орно. Сүүлийн үед хойд хөрш рүү хууль бусаар мод гаргах хэрэг даамжирсан талаар албаныхан хэлж байна. Энэ бол зарим иргэний “Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй” гэх амиа бодсон сэтгэлгээтэй шууд холбоотой юм. Тэд зөвхөн өнөөдрөө бодож, өдрийн хоолоо залгуулж байгаа ч ирээдүй хойч маань, эх орон минь ямар эмгэнэлтэй байдалд орж байгааг үл ухаарна.
Гэтэл модны буян их. Энэ их бохирдсон агаарыг хир буртгаас нь салгах, гол мөрний усыг цэвэршүүлэх, хөрсөн доорх гүний усыг ширгээхгүй байх, хөрсийг байгалийн элдэв аашнаас хамгаалдаг гээд тоочоод байвал зөндөө. Даанч үүнийг нь өнөөх гайхал болсон зандалчин хөрөөчид үл мэднэ. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, уулын моддыг хайр гамгүй тайрч, хөрш хоёр орон руугаа гарган, худалдсаар л байна. Энэ бол ирээдүйгээ боддоггүй, өнөөдрөөрөө л амьдрах хүний увайгүй үйлдэл. Эх орноо худалдаж байгаагийн том жишээ яах аргагүй мөн билээ.

Төгсгөлийн оронд

“Тоглож болохгүй тоглоом, хэлж болохгүй үг байдаг” гэдэг шиг эдийн засаг хэчнээн элгээрээ хэвтэж, иргэд өлмөн зэлмэн амьдарч байгаа ч энэ мэтчилэн эх орноо яавч худалдаж болохгүй. Хатуухан хэлэхэд, өлбөрч үхсэн ч эх орон минь бүтэн байх учиртай.
Үүнийг хаана, хаанаа ойлгож, бүр тархи болон зүрхэндээ хэзээ ч мартахгүйгээр сийлэх хэрэгтэй. Эдийн засаг хүнд байж болно. Ингэлээ гээд эх орноо худалдаж болохгүй биз дээ.
Энэ насыг элээж дуусаад эцэг, өвгөддөө юу гэж хэлнэ. Энхрий үрс маань эх оронтойгоо үлдэх эрхтэй биш гэж үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Г.Дүгэрээ- Дархан, Эрдэнэтийн анхдагч-Утас 99086972, И-майл: g_dugeree@ yahoo.com (May 04, 2016 9:31:02 am )

    Хүн бүхэн ингэж ойлгодог болоосой. Ер нь бид төр засгийнхний гадныханд өгөх гээд байгаа “ТАВАН ТОЛГОЙ”-гоо аврах хөдөлгөөн өрнүүлж, энэ ордоо Бүх монголчуудын компани болгон, нүүрсээ гадагш зөөхөө больж,энэ нүүрсээрээ зэсийн баяжмал, төмрийн хүдрээ хайлуулж, газрын тосоо түүхээгээр нь гаргахаа зогсоож өөрсдөө боловсруулах хөдөлгөөн өрнүүлмээр байна. Бид Дархан, Эрдэнэтээ залуучуудынхаа хүчээр байгуулж явлаа. Нүүрсний уурхайгаа өөрсдөө эзэмшээд явж чадна, зэс, төмрөө өөрөө хайлуулж чадна. Газрын тосоо өөрсдөө боловсруулж чадна. Эдгээрийг дагаад бүх хөнгөн, химийн аж үйлдвэр хөгжих болно. Улс орныхоо хөгжил, ирээдүйнхээ төлөө нэгдэе, бүтээн байгуулалтад босгооё. Бид чадна. Дэмжээч түмэн олон минь. ТТ хувьцааг зөвхөн тухайн иргэн эзэмших хууль гаргая, гадныханаас ганц сохор зоосны хөрөнгө оруулалт авахгүй, хэрэгтэй бол ашигтай зээл бага сага авая. Иргэн бүр юу байгаа ямар боломж байгаагаа цуглуулая л да. 4 тэрбум доллар нэг мөсөн зарж яах юм. 1 тэрбум доллар ард түмэн хуримтлуулж чадна шүүдээ. Гадаадад байгаа ах дүүс маань эргээд ирээч. та нарын дотор олон мянган чадалтай боловсролтойг зохих хэмжээний мөнгөтэй болсон,ядахдаа мөнгө зээлэх боломж олох хүн байгаа шүүдээ. Бид заавал гадныханд баялагаа яаран сандран өгөх ямар хэрэгтэй юм? Ядахдаа Оюутолгойгоос баяжмалынхаа 34 хувиийг аваад өөрсдөө хайлуулая. Эрдэнэтийн баяжмалаа өөрсдөө хайлуулая. Инженерүүд байна. Нүүрс байна. мөнгөө цуглуулаад эхлээд багавтар хүчин чадалтай үйлдвэр байгуулая, дараа нь өөрсдөө хуримтлал бий болгож өргөтгөе. Өмнөговь аймгийн Цогтцэцийд-Уурхайнаа дэргэд баяжулах үйлдвэрээ байгуулая.Цогтцэций-Сайншандыг төмөр замар холбоё, төмрийн хүдрээ хайлуулая. 20 жилд Монгол дэлхийн дундаас дээш хөгжилтэй орон болж чадна шүүдээ. Хойч үеэ бодоё л до. Үр хүүхдийнхээ хойч үеийг бодохоор Элэг зүрх минь өвдөж байна.
    бид бүгдийг чадна.

  • Anonymous (May 04, 2016 9:59:54 am )

    Цөвүүн цаг гэдэг нь л ёстой энэ байх даа. Өнөөдөр газар шороогоо бодох ч юмгүй хүнд өгч байгаа хүмүүс. Маргааш үр хүүхдээ худалдахаас ч сийхгүй. Үүнээс аймаар нь тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлынхаа төлөө тэмцэж чадах уу, дайнд зэвсэг барьж тулалдаж чадах сэтгэл зориг, ухамсар бидэнд байна уу гэдэг үнэхээр санаа зовоож байна. Энэ байдлаар бол биднийг зэвсэг хэрэглэж эзлээд байх ямар ч шаардлагаүй. Зүгээр л гарт барих зэвсгийг өгөөд хооронд нь алалцуулахад л хангалттай. Хэдхэн зууны өмнөх түүх шиг

  • irgen (May 04, 2016 10:38:07 am )

    Irgediin boslogo garah dohio bus uu ene chine

  • Anonymous (May 04, 2016 12:41:40 pm )

    үнэн бичсэн байна ард иргэд минь эх ороноо хайрлан хамгаал үр хүүхэддээ эх ороноо бүтэн үлдээж сайхан амьдаря

  • Anonymous (May 04, 2016 3:17:11 pm )

    Ard irged buur ih hulduu tolgoitoi, heniig ch hairlahaa bolson

  • zochin (May 04, 2016 7:13:46 pm )

    Harinee hajuud ni manaihanii harzaa bas ih bydyyleg bolood bainaa, mongolchuud mini neg bodooroi.

  • Бал (May 04, 2016 10:52:00 pm )

    Оюутолгойн дээрмийн гэрээг цуцалж, тøрийн мэдлийн 51 хувийг сэргээж, 20 жилийн дараа бус олборлолт эхэлсэн vеээс эхлэж Монголын тал ашгаа хvртэх нøхцøл бvхий гэрээг тулган шаардаж батлуулах сэтгэл зvтгэлтэй улс тøрийн хvчин, нэр дэвшигч байвал Их хуралд ногоон гэрлээр гарахаар байна шvv !!!

antalya rent a car