Өнгөрөгч долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэв. Хуульд өөрчлөлт оруулснаар одоо байгаа давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм байна. Шинээр байгуулагдах шүүхүүдэд ажиллах шүүгч, захиргааны ажилтнуудын цалин болон техник, зохион байгуулалтын ажилд эхний ээлжинд 10.4 тэрбум төгрөг шаардагдах тооцоог мөн ШЕЗ-өөс хийсэн байна. Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулахын тулд Орхон, Дарханаас бусад бүх аймагт одоо байгаа Эрүү, Иргэний дагнасан шүүхүүдээ нэгтгэж, аймагт бүрт нэг иргэний шүүгч, нэг эрүүгийн шүүгч, нэг ерөнхий шүүгчтэйгээр давж заалдах шатны шүүхийг байгуулж байгаа юм байна. Нэгэнт хуулинд “шүүн таслах ажиллагааг шүүх бүрэлдэхүүнтэй явуулна” гээд заачихсан учраас эрүүгийн хэрэг дээр иргэний хэргийн шүүгч, иргэний хэрэг дээр эрүүгийн шүүгч орж ажиллаад явах нь л дээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эхлүүлж, шүүхийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулжээ. Хоёр парламент дамжуулан хэлэлцэж баталсан шүүхийн багц хуулиудыг 2013 оны дөрөвдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд зөвхөн хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангахад бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан байдаг. Дээрх хуулиудыг баталснаар шүүх эрх мэдлийн хүрээнд хоёр том шинэтгэл хийсний нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх шүүхийг дагнасан буюу төрөлжсөн /эрүү, иргэний, захиргааны хэргийн шүүх/ байдлаар зохион байгуулсан явдал. Хоёр дахь нь шүүн таслах ажлыг шүүхийн захиргаанаас нь салгаж, ШЕЗ-ийг бие даасан байдлаар ажиллуулах болсон юм. Гэвч шүүхийн шинэчлэлийн хоёр гол баганын нэг нь харсаар байтал нүдэн дээр нуран унаж байна. Шүүхийн шинэчлэлийг санаачлан, хэрэгжүүлэхийг зорьж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид гүнээ эмгэнэл илэрхийлье!
УИХ-аас 2012 оны гуравдугаар сарын 7-нд баталсан Шүүхийн тухай хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх, аймаг, нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүх, сум /сум дундын/, дүүргийн шүүх буюу анхан шатны шүүхээс бүрдэнэ” гэж заасан байна. Энэ дагуу 2013 оны нэгдүгээр сард “Шүүх байгуулах тухай” хуулийг батлахдаа эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг сум дунд, давж заалдах шатны шүүхийг аймаг, нийслэлд, захиргааны хэргийн анхан шатны шүүхийг бүх аймагт, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд байгуулахаар заажээ. Ингэхдээ хүн ам, хэргийн ачааллыг харгалзан сумдын дундын 29 шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүх, нийслэлийн дүүргүүдэд эрүүгийн хэргийн анхан шатны дөрөв, иргэний хэргийн хэргийн анхан шатны дөрвөн шүүхийг тойргийн журмаар байгуулсан байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Иргэний хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүүх нь Дорнод, Сүхбаатар аймгийн сумд болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас бусад сумдыг, Налайх дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүх нь нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумыг харьяалж байв.
Үл үзэгдэх гар
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил хагасын дараа буюу 2014 оны арванхоёрдугаар сар, 2015 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэц дунд, их суудлаараа хуралдаж “2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх байгуулсан, хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог үгүйсгэж, Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж тогтоосноор Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгожээ.
Нэгэнт тойргийн шүүх гэдэг ойлголт Үндсэн хуулиас давсан гэж Цэц шийдсэн учраас УИХ баталсан хуулиа хамгаалж үлдэхийн тулд шүүхүүдийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь нэрлэхээр хуульд өөрчлөлт оруулсан. Өнгөрөгч оны зургадугаар сард шинэчилсэн найруулгаар баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу одоо шүүхүүд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэгдэх болсон. Нүглийн нүдийг гурилаар хуурна л гэдэг болж байгаа юм л даа, үнэн хэрэгтээ бол. Гэвч хуулиа өөрчлөөд жил болоогүй байхад дахиад Цэц унагаачихлаа. Зургадугаар сард баталсан хуулиар арваннэгдүгээр сард дахин маргаан үүсгэж, дунд суудлын дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын хариуд их суудлаа хуралдуулсныг харахад Цэц үнэхээр нэхэл хатуутай байна. Шүүхийн тухай хуулиар ганцхан заавал ар араасаа маргаад байдаг ажлаа алдаж, аагаа багтаасан ард түмэн ч хаа байх вэ. Маргалаа гэхэд хууль баталсан УИХ-ын төлөөлөгчийг давж маргадаг нь ч бас хэд билээ. Өмнөх чуулганаар Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх үед Х.Тэмүүжин гишүүний хэлсэн нэг үг бий. “Цэц хэрвээ шүүх юм бол шүүх шиг байж, төвийг сахиж, асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой. Маргаж байгаа хоёр талын нэгийнх нь талд ороод нөгөөг нь загнадаг, Цэцийн гишүүд урьдчилсан дүгнэлттэйгээр хуралдаанд ордог. Энэ чинь ардаа захиалагчтай шийдвэр гарч байгаагийн нотолгоо шүү” гэж. Энгийнээр хэлбэл, иргэн Дондог, Дулмаа нарын нэрээр өргөдөл бичүүлээд, өөрсдөө түүнийгээ хамгаалж мэтгэлцээд, урьдчилаад гаргачихсан шийдвэрээ тулгаад байна л гэсэн үг шүү дээ. Зүй нь бол Цэцийн хуралдаан дээр зөвхөн гомдол гаргасан иргэн, хууль баталсан УИХ-ын төлөөлөгч хоёр маргаж, Цэц хөндлөнгөөс дүгнэлтээ гаргах ёстой. Яг л шүүх хуралдаан дээр улсын яллагч, өмгөөлөгч хоёр мэтгэлцэж, шүүгч дундаас нь шийдвэрээ гаргадаг шиг. Гэвч удаан үргэлжилж буй энэ процессийг харахад Цэц захиалгаар шийдвэр гаргадаг нь үнэн байх нь. Захиалагч нь харин хэн бэ гэдгийг энэ удаа Ерөнхийлөгчөөсөө асууя! Санаачилж хэрэгжүүлсэн шинэтгэлийн бодлогыг тань утасны үзүүрээс хөвөрдөх мэт аяар аяархан нураагаад байгаа үл үзэгдэх гар хэнийх вэ?!
Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол гаргасан иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар ҮХЦ-д гаргасан тайлбартаа “Давж заалдах шатны шүүхийг аймаг дунд байгуулсан, хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан хуулийн заалт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын шүүхээс бүрдэнэ” гэсэн Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг зөрчиж байна. Үндсэн хуулийн заалт ёсоор аймаг, нийслэл, дүүрэг нь тус бүртээ шүүхтэй байх ёстой” гэж маргасан байна. Аймаг дүүрэг болгон тус бүртээ шүүхтэй байх ёстой гэж маргасан хэрнээ сум дундын шүүхийг хүлээн зөвшөөрөөд байгаа нь гайхалтай юм шүү. Уг нь шүүхийн хүртээмж талаас нь ярих юм бол анхан шатны шүүхүүдээ нэмэгдүүлэх ёстой. Тэнд жинхэнэ шүүхийн үйлчилгээ авах иргэний эрх хөндөгддөг гэх юм билээ, мэргэжлийн хуульчид нь ярихдаа. Сум алгасч шүүхээр явахад иргэнд чирэгдэлтэй, нийслэлийн дүүргүүдэд хэргийн ачаалал их байгаа учраас анхан шатны шүүхүүдээ нэмэгдүүлье гэвэл ойлгож болно. Гэтэл хоёр аймгийн дунд нэг байгаа давах шүүхийг аймаг бүрт байгуулъя гэдэг нь ямар учиртай байх вэ. Давах шатанд угаасаа хэргийн ачаалал багатайн дээр шүүхүүдийг эрүү, иргэн, захиргаагаар нь дагнуулснаар хэргийн шийдвэрлэлтэд ч сайнаар нөлөөлж давж заалдах нь багассан тухай тэнд ажиллаж байгаа шүүгч нар өөрсдөө ярьж байна лээ. Ялангуяа орон нутагт. Тэглээ гээд “ачаалал багатай” гээд цалинг нь хувьдаж хасах уу, дагнасан шүүхүүдээ нураагаад давахынхнаа ажилтай үлдээх үү. Эсвэл бүр соц үеийнх шиг шүүгч нартаа норм өгөөд хөдөө томилолт, эргүүл шалгалтаар явуулах уу?
Үндсэн хуулийн үндэс нь хаана вэ?
Гэвч маргаж байгаа асуудал маань энэ биш. Маргаан бол Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай шүү дээ. Үндсэн хуулийн 48.1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно”, 48.2-т “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Давж заалдах шатны шүүхийг аймаг дунд байгуулсан, дүүргүүдийг нэг шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчсөн үү? УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин Цэцийн хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа “Шүүхийн тогтолцоо болон шүүхийн харьяалал гэдэг хоёр өөр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шүүх байгуулах асуудал шүүхийн тогтолцоотой огт хамаагүй. Шүүхийн тогтолцоо гэдэг нь шударга шүүхээр шүүлгэх эрх буюу давж заалдах эрхийг баталгаатай эдлүүлэхийг хэлж байгаа юм” гэсэн байна. Иргэнд энэ эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн тулд анхан болон давах шүүх, хяналтын шатны шүүх байх ёстой гэсэн үг. Харин шүүхийн харьяалал гэдэгт нөгөө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал хамаарна. Хэргийн харьяалал ч гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн суман дахь шүүх Дорнод, Сүхбаатар аймгийг харьяалж байгаа нь сум, дүүрэгт анхан шатны, аймаг, нийслэлд давж заалдах шатны шүүх байгуулсан буюу “тогтолцоо”-той огт хамаагүй.
Үндсэн хуулийн 48.1 хэсэгт шүүхийн тогтолцоог “үндсэн” болон “дагнасан” гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлж, үндсэн тогтолцоондоо УДШ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн буюу анхан, давах, хяналтын шүүхийг, дагнасан гэдэгт нь эрүү, иргэний, захиргааны гэж төрөлжсөн шүүхүүдээ нэрлэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, “Иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, “анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах, хяналтын журмаар хэлэлцэх”, эсвэл “анхан шатны шүүх”, “бүх шатны шүүх” гэх мэт ойлголт, нэр томьёо нь шүүхийн тогтолцоогоо л хэлж байгаа хэрэг. Түүнээс биш хоёр аймагт зэргэлдээ байгаа анхан шатны хоёр шүүх бол тогтолцооны хувьд нэг л зүйл шүү дээ. Үүнийг л Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиар задлаад хийчихсэн хэрэг. Үндсэн хуулийн 48.2 хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг хуулиар тогтооно”, 48.3-д “Шүүхийг Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна” гэсэн нь хууль тогтоогчдод өгч байгаа Үндсэн хуулиар олгосон эрх юм. Угаас Үндсэн хуульд бүгдийг нэг бүрчлэн бичих боломжгүй. Тиймээс УИХ Шүүхийн тухай болон бусад хуулиудыг батлан гаргадаг. Уг нь үүнийг наад захын хуулийн мэдлэгтэй хүн ойлгоно. Харин Үндсэн хуулийг сахигч болсон Үндсэн хуулийн Цэц л огт ойлгохгүй байгаа нь хачирхалтай юм шүү. Эсвэл нэг мөр УИХ-ыг ч гэсэн тараагаад хууль тогтоох эрх мэдлийг нь Цэцэд өгчих юм уу.
ҮХЦ сүүлд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлд 22 жилийн өмнөх нэг Цэцийн тогтоолын дурдсан байдаг юм. 1994 онд мөн адил тухай үеийн Шүүхийн тухай хуулиар хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан юм байна. Гэвч тухайн үед мөн л асуудлаар маргаан үүсч, ҮХЦ-ийн 1994 оны 02 тоот тогтоолоороо Шүүхийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгожээ. Дараа дараачийн маргаануудыг ч бас энэ тогтоол дээрээ үндэслэн шийдэж ирсэн байна. Цэцийн шийдвэр эцсийнх, Үндсэн хууль өөрчлөгдөшгүй байж болно. Гэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын асуудал улам л хөгжөөд, боловсронгуй болоод байна шүү дээ. Тэр нь харин Үндсэн хуульд заасан суурь эрхийг хангах чиглэл рүү явж байна уу, үгүй юу гэдгийг анзаарч, тэр талын мэдрэмж суух хэрэгтэй биз дээ. Ядахдаа Үндсэн хуулийнхаа үндэс нь хаана, үзэл санаа нь юу юм гэдгийг уншиж мэдсэн хүмүүс Цэцийн гишүүн томилогдож болдоггүй юм уу? Хоосон модон үгээр хөөцөлдөөд, хууль гуйвуулаад суух биш!
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Elbegdorjoo sons (May 04, 2016 9:12:41 am )
Chamaig vhwel mongoliin ard tvmen bvree bumburuu deldej bayriin jagsaal bolno hurdan vr udamaar zowj shanalj vhehiig chin harmaar bna
-
Anonymous (May 04, 2016 9:20:05 am )
Elbegdorjiin hugatsaa duusval ter gadaad garchihna, harin gar hul bolj baisan humuus n yana daa
-
очироо (May 04, 2016 9:27:11 am )
Элбэгдорж гэж нэг монголоор тоглосон этгээд байх юм.Энэ нөхрийг хугацаанаас нь өмнө баривчилж Энхбаярынх нь араас явуулбал таарна
-
Хуурамч ардчилал (May 04, 2016 9:30:25 am )
Гадаадын хөрөнгө оруулалт зогсож, төсвийн алдагдал жил бүр нэг их наяд төгрөгт хүрэн, Засгийн газар ч гадаад, дотоодын зах зээлд өр тавьж, өрөө өрөөр дарахыг л хичээж буй. Саяхан Засгийн газар гадаадын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай бонд гаргахад хүү нь 10 хувиас өндөр байсан нь арилжааны банкныхаас ч дээгүүр буй нь Монгол Улсын төр засаг, эдийн засгийн эрсдэл ямар их болсныг илтгэж байна.Ийм байхад 10.4 тэрбумаар дахиад шүүх байгуулна гэдэг элгээрээ хэвтэцгээе гэж байгаа бусуу.
-
MGL (May 04, 2016 9:33:21 am )
МУ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТАНД ИРГЭНЭЭ ЭРҮҮДЭН ШҮҮХ, ШОРОН БАРИХААС ӨӨР ХИЙХ ЮМ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ УУ АРД ТҮМЭН ЧИНЬ ТУЛГАРЧ БАЙГАА АСУУДАЛ ЗӨНДӨӨ БАЙНА.
-
VIRUS (May 04, 2016 9:37:04 am )
ШОРОНЖСОН ОРОН БОЛЖ БАЙНА ДАА ОДОО БУУХЫН ХООРОНД ИРГЭДДЭЭ ХЭРЭГТЭЙ ГАНЦ БОЛОВ ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРУУЛЧИХДАГ БОЛООСОЙ
-
zocin (May 04, 2016 9:41:36 am )
eniig buulgax ectoi xugatsaanaac omno ard tymnee dod yzexeec oor uy xiiciim
-
MGL (May 04, 2016 9:42:58 am )
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ САНАМААР ЮМ 2.12 Төрөх болон хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, спорт, соёлын байгууламжийг барих хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж байх шаардлагыг УИХ, Засгийн газар, орон нутагт тавьж, хэрэгжилтийг нь ард иргэдтэйгээ хамтарч хянана.ГЭСЭН ОДОО Ч ЦЭЦЭРЛЭГ ТӨРӨХ ХОЁР ЧИНЬ ДУТМАГ Л БАЙНА ШҮҮ
-
irgen (May 04, 2016 9:43:28 am )
uhehdee uher buugaa gej
-
оюун (May 04, 2016 9:58:23 am )
БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ САЙХАН САЙХАН АМЛААД ХУЦААД БАЙСАН ЯАСАН ХААНА БАЙНА ГАРТ БАРИГДАХ НҮДЭНД ҮЗЭГДЭХ ЮМ БАЙНА УУ
-
оюун (May 04, 2016 10:00:58 am )
ЭХ ОРНОО ХАРИЙН ХҮМҮҮСИЙН ОРОМЖ БОЛГОХ ГЭЖ САНААРХАЖ БАЙГААГИЙ НЬ БОДОХООР ГОМДООД БАЙХ ЮМАА АРГАГҮЙ Л ДЭЭ ЭНЭ ХҮНД МОНГОЛ УЛС ХАМААГҮЙ ЮМ ЧИНЬ ГЭХДЭЭ ХАМААТАЙ ЭНЭ УЛС ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ МАШ ОЛОН ХҮМҮҮС БАЙДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АНХААРУУЛЖ БАЙНА
-
Болд (May 04, 2016 10:03:35 am )
Өнөөдөр монгол Элбэгдоржийн гар хүрэхгүй чадахгүй зүйл гэж байхаа больжээ. Ерөнхийлөгч гэдэг чинь хаан гэсэн үг биш шүүдээ. Элбэгээгийн ард байгаа АН ҮХЦ, шүүх, УИХ д ч олонх учраас нөлөөтэй. Намдаа ашигтай хууль санаачлаад тэрийгээ УИХд байгаа намын гишүүдээрээ дэмжүүлээл тун амархан юмдаа хаан болох. Төсөвөө хэмнэнэ гээд л халамжийг хасаад байсан хэр их мөнгөөр ашиг олдоггүй шүүх байгууллага байгуулж байнадаа чааваас
-
Болд (May 04, 2016 10:09:06 am )
Одоо байгаа иргэншлийн хуулийг нь УИХ д тухлан суугаа АНнхан дэмжээд монгол улсыг хэд хувааж зарж идэх гээд байнадаа энэ нөхдүүд бүгдийг нь төрөөс зайлуулах хэрэгтэй байна.
-
зочин (May 04, 2016 10:15:29 am )
ХоХъ ,нь хохь нь та нар үхэн хатан шүтэж сонгоо биз дээ, хохь чинь,
-
irgen (May 04, 2016 11:28:57 am )
BID SONGOOGUI , HAR MASHINAAR SONGOGDSON ERUNHIILUGCH
-
-
zochin (May 04, 2016 10:34:04 am )
Baliar nowsh xarxaas durgui xur ch bn.
-
Ene pyag har mashinaar garsn (May 04, 2016 1:22:30 pm )
Yag unen
-
-
Anonymous (May 04, 2016 10:47:36 am )
Ашгуйдээ элбэгдорж ухэж далд орох естой нугэл нугэлээ дагах жамтай гэр булээрээ ухэж дал ороосой монголчууд тэгвэл баЯр наадам хийх хол газарт хурэхгуй баярлах болно бур зэвуун лалар Байгаа юм элбэгдорж лалар ац
-
иргэн (May 04, 2016 11:03:31 am )
Сонгочдод Элбэгээг сонгосон чинь та нар. ХОХЬ чинь
-
ELBEGE PIZDA UHEEGVIMVV (May 04, 2016 11:20:32 am )
VHEJ DALD OROOCH> HUDALCH HOGIIN GULUG
-
Зочин (May 04, 2016 12:44:33 pm )
Наад бичсэн чинь үнэн байна. Шүүх эрх мэдлийн байгуулагаас ганцхан шүүхээр ингэж тоглогүйшдээ, Тэмүүжингийн балгаар цагдаа цол энэ тэрнээсээ салж прокурорын байгууллага нь нийлж салж одоо ч үүний хор уршиг арилахгүй байгаа нь үнэн шүү.
-
Anonymous (May 04, 2016 12:56:07 pm )
Хүн үхэхэд баярлах хүн ховор шүү. Баярлах шахлаа
-
Кадр (May 04, 2016 12:58:49 pm )
Энэ муу хөгийн новш Элбэгээ олон шүүгчийг Үндсэн хууль зөрчиж, хоолноос нь салгачихаад, одоо болтол томилохгүй таахалзаж байгаа. Чиний төрүүлсэн олон хүүхэд чинь хоолгүй өлбөрч үхэхийг харнаа гайгүй. Шүүхийн нэрийг өөрчилж олон шүүгчийг аймаг дамжуулан нүүлгэснээ “шүүхийн шинэчлэл гэж соиороод байгаа Тэмүүжин, алуурчин Лүндэндорж 2 энэд хамаарна. Лүндэндорж маш их авилгал авч гудамжинд шороо малтаж байсан хулгайч нарыбг шүүгч болгож байгаа. Эд нь хэргийн хүмүүсээс улайн цайм авилгал аваад Лүндэндоржид өгсөн мөнгөө хөнөөд авчихаж байна.
-
Bataa (May 04, 2016 2:04:05 pm )
Монголын ард түмнийг шоронд хийгээд оронд нь өвөр газрын иргэд оруулах санаатай хүн дээ
-
Ard (May 04, 2016 2:55:40 pm )
Ene. Lalariin bandi uls orniig maani hujaagiin neg muj bolgoh geed zutgeed bna uu gej bodogddog bolson shuu seremjtei baitsgaaya Mongolchuudaa
-
Зочин (May 04, 2016 3:24:39 pm )
элбэгдорж АН хоёрын ард БЭЭЖИн байгаа.
-
Мөнхөө (May 04, 2016 3:41:28 pm )
Шударга л байя л даа гэж уриалж байсан ерөнхийлөгч маань өөрөө шударга бус үйлдлүүдийг үг дуугүй өнгөрүүлж байгаа нь хөөрхийлөлтэй.
-
Зочин (May 04, 2016 3:48:42 pm )
Дэлхий 2-р дайны үед А.Гитлерийн барьсан шоронгийн тоо, багтаамжийг дайнд оролцсон орос цэргүүдийн тоотой, даяаршлын үед Элбэгээ, Тэмүүжин нарын барьсан шоронгийн тоо, багтаамжийг Монголын ард түмний тоотой харьцуулж үзэхэд Монголын шоронгийн тоо, багтаамж нь 2-3 дахин их байна. Үүнийг Монгол улсын хөгжлийн үзүүлэлт гэж тооцох уу
-
Зочин (May 04, 2016 3:59:15 pm )
Шоронгийн талаар бичээд байгаа хүмүүс санаа зовох хэрэггүй. Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдад ганц хоёр шорон бариулах эрх байлгүй яахав дээ. Элбэгдорж, Тэмүүжин нар алсын хараатай, ухаантай хүмүүс, ирээдүйгээ бодсон байлгүй. Удахгүй өөрсдөө болон хамсаатнуудаа тийшээ очиход нь эртнээс тохитой байр бэлдэж байя гэж тооцсон байлгүй дээ
-
Anonymous (May 04, 2016 4:24:07 pm )
олон шүүгчийг ажилгүй болгочихоод хэмнэсэн мөнгөөр нь үлдсэн хэдийн цалинг 5,0 сая болгох гэсэн Лүндэндоржийн санаа шүү.гэхдээ ерөнхийлөгч хүн ард түмнээ гэсэн жоохон ч гэсэн санаа байсан бол давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байлгахаар санал оруулах л байсан. Даан ч тийм биш. Үүнээс үүдэн шүүгчдийн хахуулийн ханш өндөрссөн
-
иргэн (May 04, 2016 4:53:18 pm )
эх нутагтаа амьдарч байгаа монголчуудыг шорон өлсгөлөн архичин янхан болгочихоод гадны монгол нэртэй ли овогт то овогт нарыг монголын иргэн болгох нь муу Сүй овогт Элбэгдорж. Хугацаанаас өмнө огцруул. Би сонгууульд оролцдоггүй байсан харин энэ хүний эсрэг бол очноо.
-
иргэн (May 04, 2016 4:54:37 pm )
эх нутагтаа амьдарч байгаа монголчуудыг шорон өлсгөлөн архичин янхан болгочихоод гадны монгол нэртэй ли овогт то овогт нарыг монголын иргэн болгох нь муу Сүй овогт Ээээ Хугацаанаас өмнө огцруул. Би сонгууульд оролцдоггүй байсан харин энэ хүний эсрэг бол очноо.
-
mongol (May 04, 2016 8:17:06 pm )
shineer shvvx baiguulj bnaa gdg mongolchuudiig ixeer ni shvvx gj bga bxgui naad muu xujaa chine iimel ym sanaachlandaa
-
Tal nutag (May 04, 2016 9:54:47 pm )
Уул нь би гэдэг чин сууж байсийм одоо мөлхөх нь дээ
-
Шарав Баярсайхан (May 04, 2016 10:00:33 pm )
Үсэн юм байх гэж БАЯРЛАВ
-
Шарав Баярсайхан (May 04, 2016 10:01:10 pm )
Үхсэн юм байх гэж БАЯРЛАВ
-
zochin (May 05, 2016 12:39:17 am )
Erunhiilugchid ursulduj baih yeiin neg bichleg deer ingeed hoshgiruulaad gej helsen yg ene hynii bodit turkh Odoo bol ursuldugchduu darah bykh arga hemjeeg avaad baigaa ium shig haragdah ium Ard tymnii itgeliig ingej tashaa dur zorgoor udirdaj bolohgyi bas ene arga ni urt naslahgyi ynen ilreh tsag oirtsoor l baina
-
mengu (May 05, 2016 4:07:22 am )
Ц овогт эба нутаг буцахаасаа өмнө самрах ажлаа дуусгах гээд шоронжсон монгол болгож байна
-
уншигч (May 05, 2016 4:34:07 am )
Хамгийн арчаагуй оодгуй гар даа ене елбегдорж гегч.бухнийг меддег царайлана.уснаас хуурай гарах гене.овилогогуй ер хуний жудаггуй хелсен ярьсандаа байж чаддаггуй торийн том албаний ард нуугдсан гемт етгеед..манай туршлагатай хуульчид.шуухийнхен ене балай юмний угеер битгий яваасай.хамгийн гол нь ене балай юм олон улсад монголиийг толоолж байгаа нь монголийг гутааж байгаа юм. уг ген муутай зальтай.худалч. оодгуй амьтан…..еронхийлогчийн албанаас буугаад юу геж новшрох бол яах.байсан юу хийсенгех бол дуугуй суухгй бас ямар хор найруулж ямар албан тушаал булаалдах бол угуй бол ичеед.айгаад.гадагш явах байхдаа.монгол тороор дахиж буу тоглоосой.юм юманд дахиж буу гар дуреесей….хулгайн ан хийдгее болиосой.
-
Lui (May 05, 2016 5:18:01 am )
Ene matardorj hurdan uhvel uurt in amar.ard tumnee darlaj sorj hanadgui umuu.muu mangas….
-
төрөө цэвэрлэж авая (May 05, 2016 6:45:00 am )
ШЕЗ ийн даргаар согтуугаар жолоо барьж хүн дайрч алсан хүнийг томилох хэрэг ТАНД байсан юм уу? Сайхан ярихаас цаашгүй хүний гайгаар улс орон хямарч гүйцлээ. Шүүгч нарын цалинг 3-5 сая болгож байхын оронд хүн бүрт хүрч ажилладаг эмч нарынхаа цалинг нэмэхгүй яав даа
-
ард. (May 05, 2016 7:51:24 am )
елбегдорж хууль шуухийнхенд тал засаад л…цалинг нь немеед л…араа л бодоод байгаа юм уу даа. Юм нег ергевел манайхан хецуу шуу елбегдоржоо…енхбаяр нег гараад ирвел яанаа елбег ее чи суулее хавчаад зугатах чоно лугаа адил юм болно доо.Цаадах чинь буруутай ч чам шиг хонзон санахгуй байх аа..Хугацаагаа дуусгаад ех орондоо амар тайван амьдараарай даа. чи чадахгуй дее юм юм меддег хун дуугуй суухгуй л болов уу ???.
-
uhel (May 05, 2016 11:11:05 pm )
nuguu mundag haraadag buu nar yaachvaa
-
zochin (May 07, 2016 4:23:51 pm )
2 n 2 ger bul.g avto.n osloor onchruulsen har energitei buzar . bolormaag.n chini duu bolor erdene hun alchaad , chi ooro bas hun alchaad zugeer ongorohgui e. uiliin ur e hatuu hurtenee. hunii shuuhiig huursan ch tengeriin shuuhiig huurch chadahgui l de
44 Comments