antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2016 28 comments

Оршин суугчийн буруутай үйлдлээс болж Шинээр ашиглалтанд орсон барилга нурахад хүрчээ

нийтлэсэн Admin

1462235804-5727f29c8b172

Шинээр ашиглалтанд орсон барилга нурахад хүрчээ. Энэ оны 1 дүгээр сард ашиглалтанд орсон Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Х хотхоны нэг давхарт оршин суух Б өөрийн эзэмшлийн хоёр орон сууцаа нэгтгэхээр даацын ханыг нурааснаас бүтэн барилгад цууралт үүсч, нурах аюулд хүрсэн байна.

Энэ талаар тус байрны оршин суугч Г анхлан мэдсэн бөгөөд зээ хүүгээ унтуулж байтал доод давхраас нь удаа дараа хүчтэй доргилт мэдрэгдэж, тайван суух аргагүй байдалд хүрчээ. Улмаар хүүхдийнхээ цочин сэрэх чимээнд балмагдсан Г хар хурдаараа гүйн гартал тус байрны нэг давхрын оршин суугч Б-ийнх орон сууцандаа өргөтгөл хийж байгаа нь энэ хэмээн даацын хэд, хэдэн ханыг нурааж байсан аж.

Г барилгын мэргэжилтэй тул барилгын ажилчдад нөхцөл байдлыг тайлбарлаж, ажлаа даруйхан зогсоохыг шаардсан боловч Б “Солиотой өвгөн минь, бусдын хэрэгт бүү хошуу дүр” хэмээн загнаж, байрнаасаа хөөж гаргасан байна.

Энэ талаар Х хотхоны оршин суугч Г-аас тодруулахад,

1462235632-5727f1f0652a5

-Энэ сарын 28-ны өдөр /Пүрэв гараг/ манай доод давхарын айл Б-ийнх байрандаа засвар хийж эхэлсэн. Тухайн үед бид Б-г тагтаа нурааж байна гэж бодсоноос биш хойр байрыг нэгтгэхээр даацын ханануудад хүрч байна гэж бодоогүй. Гэтэл өнөө өглөө /04.29/ маш хүчтэй доргилт мэдрэгдэж, улмаар газар хөдөлж байгаа юм шиг савалтууд хэд, хэд мэдрэгдсэн. Ингээд юу болж буйг харахаад гадаа гартал Б-ийнх даацын ханануудыг ээлж, дараалан малдокоор нурааж байхтай тааралдсан. Ингээд энэ талаар СӨХ, Б констракшны борлуулалтын албанд орж мэдэгдтэл ямар ч мэдээлэлгүй сууж байсан.

Нэгэнт байранд цууралт үүссэн хойно худлаа хүрч ирж шалгаад яадын. Нэг биш хэчнээн айл ингэж даацын хана нураасныг хэн мэдэх билээ. Тийм учраас Б групп дээр давхар гомдол гаргахаар шийдсэн. Даацын хана нь нурчихсан, цууралт үүсч нурахад бэлэн болсон байранд сэтгэл амар амьдарч чадна гэдэгтээ эргэлзэж байна.

-Та байранд цууралт үүссэн гэдгийг нь яаж мэдсэн бэ?

– Маш хүчтэй доргилтоор хүүхэд сэрж үйлахад мэдсэн. Гараад хартал даацын хана нурааж байсан. Ингээд СӨХ-д хэлээд, СӨХ нь Б-д очиж мэдэгдээд, тэндээс хоёр инженер ирсэн. Тэр хоёр нөхцөл байдалтай танилцаад “Маш аюултай үйлдэл хийж байна. Даацын ханыг нурааснаар барилгыг насжилтгүй болгосон. Хэзээ нэгэн цагт цууралт өгдөг. Тийм учраас үйл ажиллагаагаа зогсоо” гээд нэн даруй зогсоосон, нэгдүгээрт. Хоёрдугаарт Б-ийнх нэг биш, 6 байрны ханыг малдокоор хөндсөн. Гэтэл тэнд Б констракшны зүгээр ямар ч хяналт тавиагүй.

Даацын хана нураасан гэгдэх оршин суугч Б:

1462235731-5727f25302bc9

– Бид дөнгөж сая инженертэй нь уулзлаа. “Буруу үйл ажиллагаа явуулж байна. Түүнийгээ нөхчих” гэсэн. Түүнийх нь дагуу арга хэмжээ авч байна. Нэг давхрын ханыг нураахын тулд заавал зөвшөөрөл авдаг гэж мэдсэнгүй. Мэдэхгүйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Өөр хэлэх тайлбар алга.

Харин энэ талаар Х хотхоны СӨХ-ноос тодруулахад “Даацын хана нураасан гэдгийг нь мэдсэнгүй. Цаг орчмын өмнө Г гэх оршин суугч ирж СӨХ-д мэдэгдсэнээр яаралтай арга хэмжээ авч, Б констракшны 2 инженерийг дуудан нөхцөл байдалтай танилцууллаа. Даацын ханыг дур мэдэн нурааснаас бүхэл бүтэн нэг байранд цууралт үүсч, цаашид нурах ч аюул үүсээд байна. Гэхдээ оршин суугч Г бидэнд яаралтай мэдээлснээр байдлыг газар авахаас нь өмнө таслан зогсоож, аюулаас урьдчилан сэргийллээ” гэв.

Өмнөх сурвалжлагыг “ТОМ МОТОР”-ТОЙ Б-ЭЭС БОЛЖ ХЭЗЭЭ ҮХЭХЭЭ МЭДЭХГҮЙ ЯВНА-ээс…

1462235674-5727f21a953ec

1462235693-5727f22d3c5c2

1462235715-5727f2434c437

1462235763-5727f273cefb2

1462235784-5727f28854309

Х.Маргад

Эх сурвалж : nekh.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • иргэн (May 03, 2016 11:45:01 am )

    тэнэг амьтан бээ

  • Ha ha ha (May 03, 2016 11:52:25 am )

    Naadah chini tag hodoonii erguu tolog bgaadaa.

  • зочин (May 03, 2016 12:10:26 pm )

    наадахи чинь байранд амьдарч үзээгүй хөдөөний нэг муу нахаал юм байгаа биз бодвол ганц нэг иймэрхүү новшнуудаас болж өндөр үнээр авсан байрандаа тав тухтай амьдарч чадахгүй байна гэж юу байдгийн наад дуракаа хууль хяналтын байгууллагад өгч сэтгэл санааны болон хохирсон байр савныхаа мөнгөө гаргуулж авах хэрэгтэй,

  • чимэг-очир (May 03, 2016 12:18:35 pm )

    манай улс тэнэгээр дүүрэн хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ

  • Anonymous (May 03, 2016 12:57:24 pm )

    орон сууцны чиглэлийг өөрчлөхийг бүрэн зогсоогоочээ. хуульчил. ос 1давхарт үйлчилгээ явуулдагыг зогсоо. хатуу хариуцлага тооц.

  • Anonymous (May 03, 2016 1:05:02 pm )

    Энэ тэнэгийн байрыг хурааж аваад хөөгөөд гаргаач одоо наад байр чинь насгүй болсон наад нөхрөөрөө байрны оршин суугч нарт байр авахуулж нүүлгэ

  • Anonymous (May 03, 2016 1:08:08 pm )

    нураагаад хаячихгүй дээ кк

  • ИРГЭН (May 03, 2016 1:17:55 pm )

    УСАН ТЭНЭГ ХҮН БАЙНА ИЙМ Л ТЭНГҮҮД МАН АН ИЙН МАНАН ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАРЫН БУУНЫ НОХОЙ БОЛОЖ БӨХӨСИЙГ НЬ АРЧИЖ ТӨРИЙН АЛБАНД ОЧОЖ ХАХУУЛ АВЧ ХУЛГАЙ ХИЙЖ МӨНГӨТЭЙ БОЛООД ИЙМ ТЭНЭГ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЮМ ИЙМ Л ТЭНЭГ НАМ ДАГСАН ӨМХИЙ БААСЫН НОХОД МАН * АН *МАНАН *ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН БҮЛЭГИЙГ ЭЭЛЖЛЭН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРГААД БАЙГАА ЮМ

  • Anonymous (May 03, 2016 1:29:39 pm )

    Улаанбаатарийнхан хүнд их гай болох юм даа амиа бодсон нийслэлчүүд өнгө төрх ийм мулгуу хөдөөний хүн харин хашир.нийслэлийн биеэ тоосон мулгуу гарууд сонгуулиар АН-аа сонгож монголын хөгжилд гай болж хойш татна даа элбэгдорж бат үүлдээ дарамтлуулж байхдаа таарсан зомбинууд

  • Ganbaa (May 03, 2016 1:32:53 pm )

    Hodoonii Haltaruud ugasaa oron suuts yaaj bvtdegiigch medehgvi malnuud shde.

  • Mendee (May 03, 2016 1:33:24 pm )

    UB gees Zailuulaachee!!!!

  • zochin (May 03, 2016 2:21:35 pm )

    MANAIHAN NEEREE ARAI BOLOOGUI BNAA , YAMAR TENEG YUM BE?

  • Anonymous (May 03, 2016 2:28:29 pm )

    Naad baishib chin balarche daatsiin haniig hundsun bl tegeebl duuslaa yaj ch yanzlaad nemergvide

  • w (May 03, 2016 2:45:39 pm )

    Удахгүй энэ байрныхан бүгдээрээ нурах юм байна.Ингэж нураасан л бол тэгээд өнгөрөө.Юун нөгөө газар хөдлөлтөнд тэсэх вэ өнгөрчээ.1-2 баллын чичирхийлэлд хамгийн түрүүнд нурахад бэлэн болжээ.Хүн нэртэй хөдөөний малаас нэхэмжлэл гаргуулж ав.Нэгэнт ингэсэн бол тэгээд өнгөрсөн гэсэн үг.Суурь хундаамыг нь аваад хаясаан гэдэг чинь дээдэх барилгаа даахгүй болсоон гэсэн үг.Дээдэх айлууд удахгүй нурж орж ирнэ гэсэн үг

  • иргэн (May 03, 2016 3:18:18 pm )

    бузар малнууд ямар их байдаг юм бэ, нэгэнт нэг давхрын даацанд асуудал гарсан бол цаашдаа анхных шиг 100% байх магадлал байхгүй болсон гэсэн үг

  • иргэн (May 03, 2016 3:19:21 pm )

    Барилгын компани нь одоо мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулаад наад муу халтар новшоосоо насандаа барж чадахгүй хохирлыг шүүхээр гаргуулах ёстой.А өөрчлөлт орсоны хувьд анхных шиг бүтэцтэй байж чадах нь өнгөрсөн

  • irgen (May 03, 2016 4:28:52 pm )

    ene hun lav eruul bish. iim hun olon bgaa. tiimdee manaihan hugjij chaddaggui yum Naad hunee shorond hiij tulburiig ni avah heregtei

  • Зочин (May 03, 2016 4:39:46 pm )

    Х хотхон,Б констракшн л гэх юм,емнех нийтлэл нь бас уншихын аргагуй Х,Б гэсэн товчлолууд байсан,хуний нэрийг нууцлахыг ойлгож байна.

  • zochin (May 03, 2016 6:02:03 pm )

    Oron suutsand suuj uzeegui mal bnada zailuul uhershig l dairaad.

  • zocnin (May 03, 2016 6:05:20 pm )

    teneg xodooni xaltaryyd ger xoroolold amidarcn bgagaara cetgeed xar nal ondor torgyyli tabi

  • зочин (May 03, 2016 6:40:39 pm )

    наадах чинь нэг муу том артай авилгачин л биз дээ.

  • Zochin (May 03, 2016 11:03:01 pm )

    Ihenhi Mongol hun ih buduuler, coel bolovsrol gej medehgui, ih zerleg, bichig useggui, iim baihad yaaj uls oron hugjih ve??.

  • ЗОЧИН (May 04, 2016 12:17:58 am )

    ийм л тэнэгүүд олон байвал олгигархуудад ашигтай байгаа юм

  • иргэн (May 04, 2016 12:22:47 am )

    хот хөдөөгүй бүгд тэнэг ямар ч ялгаагүй юм байна лээ боловсролгүй , соёлгүй , мэдлэггүй,
    ёс суртхуунгүй, засаг төрд байгаа ч яг адилхан монгол хүнээс авах юм бараг л алга болжээ сөнөх рүүгээ явж байна дөө

  • жаа (May 04, 2016 4:16:36 am )

    Баригдсан барилгын хийц зориулалтыг өөрчилдгийг болиулсан хууль яаралтай гаргаачээ Шинэ ашиглалтанд орсон БУЯНТ УХАА2-т гэхэд хэд хэдэн байрны 1-р давхарын гаднаас ордог хаалга гаргаад үйлчилгээ явуулж байна Тэнд НӨТ-ийн баримт олгохгүй зарж байгаа бараанл хяналт байхгүй орчноо бохирдуулна, үнэ өндөр. Хувийн хзвшлмйнхэнд газрыг олгоод нэг л том Супермаркет бариулчих төлөвлөлтийг хамт шийдэж баймаар юм. .

  • батүүлийн рекламдаад байсан байрууд (May 04, 2016 4:59:56 am )

    энэ аймшгийн хорооллыг бүүр буулгаач ээ? ашиглалтанд ороогүй байхдаа хог болсон хулхи байрууд

  • Зочин. (May 04, 2016 10:09:48 am )

    Энэ нөгөө саяхан Э.Бат-Үүлийн очоод байсан гэр хорооллыг дахин барилгажуулах төслөөр барисан “Хангай” хороолол юм бишүү. Ийм тэнэг амиа бодсон бэртэгчин үзлээсээ монголчууд минь салаачээ. Би л болж байвал бусад хүмүүс хамаагүй гэдэг энэ бэртэгчин үзэл л монголчуудыг алж байна. Хотын соёл гэдэг чинь бусдыг хүндэтгэж, бусдад хүндрэл учруулахгүй байхыг л хэлж байгаа юм. Шинээр ашиглалтад орсон байр ашиглалтад орсон даруйдаа л муудаж, үнэ цэнээ алдаж байгаа нь дээрх шиг бүдүүлэг амиа бодсон бэртэгчин хүмүүсээс болж байгаа үзэгдэл хаа сайгүй байна. Энэ байдлыг хатуу хариуцлага тооцож байж л засаж залруулна.

  • зочин (May 06, 2016 12:26:38 pm )

    Муухай бүдүүлэг юуч мэдэхгүй байж их зан гаргадаг хүмүүсийн наад захын жишээ шдээ.

antalya rent a car